Турк хэл: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
|||
Мөр 33: | Мөр 33: | ||
Зураг:TurkishRoadSign-WelcomeToEurope Modified.jpg |
Зураг:TurkishRoadSign-WelcomeToEurope Modified.jpg |
||
Зураг:TurkishVocabulary RU.png |
Зураг:TurkishVocabulary RU.png |
||
Turkish vowel chart.png |
|||
</gallery> |
</gallery> |
||
07:55, 19 Зургаадугаар сар 2013-ий байдлаарх засвар
Түрк хэл | |
Орчин цагийн Түрк хэл | |
---|---|
Газар орон | Түрк, Герман, Болгар, Македон, Грек, Азербайжан, Умар Кипр, Косово, Румын мэтийн улс орон |
Эзэмнэгч | 63 сая хүн (2007)[1] |
Хэлтэн | Түрк үндэстэн |
Төрөл зүй | Алтай язгуур
|
Залгамжлал | Түрк хэл (11–15-р зуун)
|
Бичиг үсэг | Түрк латин үсэг (1928 оноос хойш) |
Албан ёсоор хэрэглэдэг газар орон | |
Үндсэн нэг | Турк (БНТУ) Умард Кипр (БНУКТҮ) |
Хоёрын нэг | Кипр (БНКипУ) |
Тохируулагч | Түрк хэлний нийгэмлэг (1932-) |
Олон улсын томъёолбор (англ.) | |
ISO 639-1 | tr |
ISO 639-2 | tur |
ISO 639-3 | tur |
Газрын зурагт Түрк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ |
Түрк үндэстний эх хэлийг Түрк хэл буюу Турк хэл (түркээр Türk dili, ихэвчлэн товчлоод Türkçe, англиар Turkish language, оросоор Туре́цкий язы́к, бусад «Түрк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Түрк, Турк, Түрэг, худам монголоор түрк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Түрк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Түрк хэлтэн байгаас Түрк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.
Түрк хэл Түрк үндэстний үндсэн нутаг болсон Түрк орны бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Түрк улсын ганц албан ёсны болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умар Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Түрк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Түрк хүмүүс тархан суусан дотор Түркээр хөөрөлдөгсөд бий.
1926 онд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдаанд Түркийн ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк Түрк хэлээ араб үсгээр биш латин үсгээр бичих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ. Одоо цагт ямар ч газарт Түрк хэлийг тэрхүү латин үсэгт түрк бичгийн дүрмийг баримтлан тэмдэглэдэг.
Зураг
Эх сурвалж
- ↑ "Världens 100 största språk 2007"