Дөрвөлжин булш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6: Мөр 6:


==Дөрвөлжин булшны зохион байгуулалт==
==Дөрвөлжин булшны зохион байгуулалт==
Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг.Газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байх дөрвөлжин булшнуудын дээр буган хөшөө босгодог.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий.
Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг ба газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байдаг.Дөрвөлжин булшнуудын дээр заримдаа буган хөшөө босгосон байх нь бий.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий.


Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг.
Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг.


Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмрөөр хийгджээ.Дөрвөлжин булшны соёлын эзэд нь [http://en.wikipedia.org/wiki/Animal_style амьтны загварт урлаг]ийг үүсгэсэн гэж монголчууд үздэг ч гадны эрдэмтэд скифийн амьтны загварт урлагаас Монголын амьтны загварт урлаг үүссэн гэж баталдаг.Гэвч Монголын амьтны загварт урлаг нь бусад угсаатны амьтны загвараас өөр, илүү гоёмсог боловсронгуй шинжтэй байдаг нь үүнийг үгүйсгэдэг.
Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмрөөр хийгджээ.


==Байгаль нуурын зүүн хэсгийн Дөрвөлжин булшны соёл==
==Байгаль нуурын зүүн хэсгийн Дөрвөлжин булшны соёл==
Мөр 19: Мөр 19:


Дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтэй байсан ба харин цөөн хэсэг нь буюу Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байжээ.
Дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтэй байсан ба харин цөөн хэсэг нь буюу Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байжээ.
Өмнөд Байгаль, зүүн Монголын хүрэлийн үеийн хүмүүстэй дөрвөлжин булшны хүмүүс угсаа гарал нэг байсан байна.Монгол эрдэмтэд дөрвөлжин булшны соёл нь дараа үеийн Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил, дөрвөлжин булшны хүмүүс нь Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлгийн угсаатан, монголчууд [http://en.wikipedia.org/wiki/Urheimat#Mongolic_homeland Карасукийн соёлыг мөхсөний дараа] энд ирсэн гэж үздэг.
Өмнөд Байгаль, зүүн Монголын хүрлийн үеийн хүмүүстэй дөрвөлжин булшны хүмүүс угсаа гарал нэг байсан байна.Монгол эрдэмтэд дөрвөлжин булшны соёл нь дараа үеийн Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил, дөрвөлжин булшны хүмүүс нь Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлгийн угсаатан, монголчууд [[:en:Urheimat#Mongolic_homeland|Карасукийн соёлыг мөхсөний дараа]] энд ирсэн гэж үздэг.


==Ном зүй==
==Ном зүй==

13:48, 12 Долоодугаар сар 2013-ий байдлаарх засвар

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь Хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1100-300 жилийн өмнөх археологийн соёл юм.Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар Тунгусууд өмнө зүгээс Байгаль нуур руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ.

Тархац

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв,зүүн хэсэг, Байгаль нуурын төв,өмнөд хэсэг, Чита мужийн өмнөд нутаг,Өвөрмонголоос баруун тийшхи зарим нутагт болон Өвөрмонголын нутгийг бүхэлд хамран тархсан байдаг.Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ.Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг Дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.

Дөрвөлжин булшны зохион байгуулалт

Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг ба газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байдаг.Дөрвөлжин булшнуудын дээр заримдаа буган хөшөө босгосон байх нь бий.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий.

Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг.

Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмрөөр хийгджээ.

Байгаль нуурын зүүн хэсгийн Дөрвөлжин булшны соёл

Эндхийн зарим дөрвөлжин булшны гадуур чулуугаар дугариг эсвэл тэгш өнцөгт хүрээ үүсгэсэн байдаг.Голчлон өндөрлөг газар байрлуулсаныг нарыг шүтэх үзэлтэй холбон тайлбарладаг.

Угсаатны хамаарал

Дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтэй байсан ба харин цөөн хэсэг нь буюу Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байжээ. Өмнөд Байгаль, зүүн Монголын хүрлийн үеийн хүмүүстэй дөрвөлжин булшны хүмүүс угсаа гарал нэг байсан байна.Монгол эрдэмтэд дөрвөлжин булшны соёл нь дараа үеийн Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил, дөрвөлжин булшны хүмүүс нь Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлгийн угсаатан, монголчууд Карасукийн соёлыг мөхсөний дараа энд ирсэн гэж үздэг.

Ном зүй

  • Н.Наваан,"Дорнод Монголын хүрлийн үе"
  • Сэр-Оджав, "Монголын эртний түүх"

Нэмж унших

Гадны холбоос