Алжир хот: Засвар хоорондын ялгаа

No edit summary
б MongolWiki moved page Алжир (хот) to Алжир хот
(Өөрчлөлт алга)

06:59, 17 Долоодугаар сар 2013-ий байдлаарх засвар

Алжир хот
Улс орон  Алжир (БНАААУ)
Аймаг Алжир
Газар нутаг 273 км²
Хүн ам 2008 онд 2,135,630 хүн
Цагийн бүс Төв Европын цаг (ГЦ+1)

Умар Африкийн Алжир улсын нийслэл бөгөөд тэргүүн их хот, нутгийн хуваарь ёсоор улсынхаа 48 аймгийн нэг болсон газар бол Алжир (арабаар الجزائر‎ , al-Jazā’er, оросоор Алжир, францаар Alger, англиар Algiers) хот юм. Газрын дундад тэнгисийн эрэгт 273 км² газар эзлэн байгаа энэ газарт 2008 оны байдлаар 2,135,630 хүн амьдран сууж байна. Ярайсан цагаан байшингууд нь хотын үзэсгэлэн. 2011 онд 9 км метротой, бусдаар автобус, трамвай зэрэг газрын, бас агаарын, далайн тээврээр холбогддог. Өнтэй өвөл (11.2 °C), халуун зун (25.2 °C) тохиодог газрын дундад тэнгисийн уур амьсгалтай.

Зураг

Викимедиа дуу дүрсний сан: Алжир хот