Ганга мөрөн: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 35: | Мөр 35: | ||
[[en:Ganges]] |
[[en:Ganges]] |
||
[[de:Ganges]] |
01:08, 20 Долоодугаар сар 2013-ий байдлаарх засвар
Ганга мөрөн | |
---|---|
Эх | Уттараханд, Энэтхэг |
Адаг | Бенгалын булан |
Усаа цуглуулдаг орнууд | Энэтхэг |
Байршил | Энэтхэг, Бангладеш, |
Урт | 2,525 км |
Эхийн өндөр | 3,892 м |
Адгийн өндөр | 0 м |
Урсац | -дундаж 12,500 м³/с -хамгийн их 70,000 м³/с -хамгийн бага 2,000 м³/с |
Ус цуглуулах талбай | 1,080,000 км² |
Ганга мөрөн нь баруун Гималайгаас эх авж умард Энэтхэгээс Бангладеш хүртэл зүүн урагш 2,525 км урсаж Эхэтхэгийн далайн Бенгалын буланд цутгадаг томоохон мөрөн юм. Ганга нь Энэтхэгийн хамгийн урт мөрөн бөгөөд урсацаараа дэлхийд хоёрт ордог. Ганга мөрний хөндий нь хүн хамгийн шигүү суурьшсан голын хөндий юм. Тэнд 1 км²-д 390 хүн амьдрдаг бөгөөд нийт 400 сая орчим хүн оршин суурьшдаг. Энэтхэг ба Бангладешийн хил нь Ганга мөрнөөр зааглагддаг.
Ганга нь Хиндү шашны хамгийн ариун гол бөгөөд олон сая Энэтхэгчүүдийн амин зуулга болдог. Түүхийн үүднээс Энэтхэгийн олон нийслэлүүд энэ мөрний эргээр байршиж байсан.
Ганга нь 2007 оны дэлхийн хамгийн ихээр бохирлогдсон 5 голын нэгээр нэрлэгдсэн ба Варанаси-гийн орчимд Энэтхэгийн засгийн газраас зөвшөөрөгдсөн хэв хэмжээнээс даруй 100 дахин илүү бохирдолтой байгаа юм. Усны бохирдол нь хүнд төдийгүй олон зүйлийн загас, хоёр нутагтнуудын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ганга мөрнийг цэвэрлэх хөдөлгөөн нь авилга, хээл хахууль, техникийн чадамж, шашны бүлгүүдийн эсэргүүцэл зэргээс улбаалж зогсонги байдалтай байна.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.