Ван: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: == ВАН == Манжийн Чин улсын үе болон Олноо өргөгдсөн Богд Хаант улсын үеүүдэд хэрэглэж бай...
 
No edit summary
Мөр 1: Мөр 1:
== ВАН ==

[[Манжийн Чин улсын]] үе болон [[Олноо өргөгдсөн]] [[Богд Хаант]] улсын үеүүдэд хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол. Манж Чин улсын үеийн вангийн хэргэм дээр [[чин ван]], [[жүн ван]] тэргүүтэн зэрэгийг нэмж олгодог байжээ. Манж Чин улсын үеийн ноёдын хоёрдугаар зэргийн хэргэм. Өмссөн малгай, дээл, хантааз, суух дэвсгэрээрээ ялгарна. Ван хүн гурван нүдтэй тогосны отго малгайдаа зүүдэг байсан байна.

10:47, 3 Тавдугаар сар 2008-ий байдлаарх засвар

Манжийн Чин улсын үе болон Олноо өргөгдсөн Богд Хаант улсын үеүүдэд хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол. Манж Чин улсын үеийн вангийн хэргэм дээр чин ван, жүн ван тэргүүтэн зэрэгийг нэмж олгодог байжээ. Манж Чин улсын үеийн ноёдын хоёрдугаар зэргийн хэргэм. Өмссөн малгай, дээл, хантааз, суух дэвсгэрээрээ ялгарна. Ван хүн гурван нүдтэй тогосны отго малгайдаа зүүдэг байсан байна.

Чин ван

Чин вангийн хэргэм зэрэгтэй хүн малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс тогтоож, жинсний суурьнд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь 10 ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Малгайн өмнө хадсан магнайвчинд 4 тана, малгайн хойд талд хадсан алтан цэцэгт 4 тана тус тус шигтгэнэ. Дээлэнд нол магнаг буюу луут торгыг хэрэглэнэ. Гадаад энгэр, ханцуй, туурь, захыг нолтоор мөшгөөрлөж, өвөл булгаар хажлуулна. Фүст хүрмэнд дөрвөн дугираг луу байх бөгөөд өмнө ба хойтод төв эсрэг луу, зүүн баруун этгээдэд зөрүү луутай байна. Өвлийн цагт булган дэвсгэр хэрэглэнэ. Чин ван 2000 лан мөнгө, 25 зах торгоны пүнлүү авна. Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага захирах эрхтэй байжээ.

Жүн ван

Жүн вангийн малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. Зун цагийн ёст малгайн магнайвчинд 4 тана, хойд талын алтан цэцэгт 3 тана хадна.Чин вангийн адил торгон дээл, зөрүү луутай байна. Өвлийн цагт булгаар хажсан шилүүсний арьсан дэвсгэр хэрэглэнэ. Жүн ван 1500 лан мөнгө, 20 зах торгоны пүнлүү авна.Хуулиар 50 хамжлага захирах эрхтэй байжээ.