Намбарын Энхбаяр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.72.243.229 (яриа)-н хийсэн засваруудыг Enkhubatu-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 79: Мөр 79:


{{DEFAULTSORT:Энхбаяр Н.}}
{{DEFAULTSORT:Энхбаяр Н.}}
[[Category:Монгол Улсын Ерөнхийч]]
[[Category:Монгол Улсын Ерөнхийлөгч]]
[[Category:Монгол Улсын Ерөнхий Сайд]]
[[Category:Монгол Улсын Ерөнхий Сайд]]
[[Category:Монгол Улсын Их Хурал]]
[[Category:Монгол Улсын Их Хурал]]

10:09, 18 Есдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Намбарын Энхбаяр
Намбарын Энхбаяр

Бүрэн эрхийн хугацаа: 2005 оны 6 сарын 24 – 2009 оны 6 сарын 18

Бүрэн эрхийн хугацаа: 2000 оны 7 сарын 26 – 2004 оны 8 сарын 20
Төрийн тэргүүн: Нацагийн Багабанди

Төрсөн: 1958 оны 6 сарын 1
Улаанбаатар
Улс төрийн нам: Монгол Ардын Хувьсгалт Нам
Эхнэр (нөхөр): Ононгийн Цолмон

Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм.

Бага нас, боловсрол

Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.

1965-1975 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэл-ний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалсан.

Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.

Улс төр

Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан.

1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна. Тийнхүү 7 сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд ерөнхий сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас 8 дугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсан юм. МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.

Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг

2012 оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон ба үүний дараа тэрээр хуурай өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гарсантай холбогдуулан өлсгөлөнгөө зогсоосон байна.

Шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлөлжээ.[1]

Гэр бүл

Эхнэр О.Цолмон, 4 хүүхэдтэй. Хүү Батшугар нь Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.

Эшлэл

Өмнөх
Ринчиннямын Амаржаргал
Монгол Улсын Ерөнхий Сайд
2000 – 2004
Дараах
Цахиагийн Элбэгдорж
Өмнөх
Нацагийн Багабанди
Монгол Улсын Ерөнхийлөгч
2005 - 2009
Дараах
Цахиагийн Элбэгдорж