Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 178: Мөр 178:
{{Image label|x=225|y=152|text=[[Хэнань]]}}
{{Image label|x=225|y=152|text=[[Хэнань]]}}
{{Image label|x=155|y=180|text=[[Сычуань]]}}
{{Image label|x=155|y=180|text=[[Сычуань]]}}
{{Image label|x=190|y=190|text=[[Чунцин]]}}
{{Image label|x=190|y=190|text=[[Чунчин]]}}
{{Image label|x=225|y=180|text=[[Хүбэй]]}}
{{Image label|x=225|y=180|text=[[Хүбэй]]}}
{{Image label|x=250|y=170|text=[[Аньхүй]]}}
{{Image label|x=250|y=170|text=[[Аньхуй]]}}
{{Image label|x=270|y=155|text=[[Жянсү]]}}
{{Image label|x=270|y=155|text=[[Жянсү]]}}
{{Image label|x=148|y=225|text=[[Юньнань]]}}
{{Image label|x=148|y=225|text=[[Юньнань]]}}
{{Image label|x=190|y=215|text=[[Гүйжоу]]}}
{{Image label|x=190|y=215|text=[[Гуйжоу]]}}
{{Image label|x=220|y=208|text=[[Хүнань]]}}
{{Image label|x=220|y=208|text=[[Хүнань]]}}
{{Image label|x=245|y=195|text=[[Жянши]]}}
{{Image label|x=245|y=195|text=[[Жянши]]}}
Мөр 190: Мөр 190:
{{Image label|x=200|y=235|text=[[Гуанши - Жуаны өөртөө засах орон|Гуанши]]}}
{{Image label|x=200|y=235|text=[[Гуанши - Жуаны өөртөө засах орон|Гуанши]]}}
{{Image label|x=240|y=230|text=[[Гуандун]]}}
{{Image label|x=240|y=230|text=[[Гуандун]]}}
{{Image label|x=265|y=210|text=[[Фужень]]}}
{{Image label|x=265|y=210|text=[[Фужянь]]}}
{{Image label|x=240|y=250|text=[[Макао]]}}
{{Image label|x=240|y=250|text=[[Макао]]}}
{{Image label|x=250|y=242|text=[[Хонконг]]}}
{{Image label|x=250|y=242|text=[[Хонконг]]}}

10:44, 26 Есдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

«Хятад» үгийг энд холбон амарчлав. «Хятад»-д мөн хамаарна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
хятадаар 中华人民共和国 →
Жунхуа жэньминь гунхэгуо
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: хятадаар 义勇军进行曲
«Журамт цэргийн марш»
НийслэлБээжин (18.8 сая)
ТомоохонШанхай (22.3 сая)
Албан ёсны хэлХятад хэл
Албан үсэг
Хялбар ханз
Угсаатны бүлгүүд
(2010)
91.65% - Хятад үндэстэн
  8.35% - бус ард түмэн
(бүрэн жагсаалт →)
Ард түмний нэршилХятадынхан
Төр засагЭв хамт дэглэм, нэгдмэл
байгууламж
, нэг нам,
бүгд найрамдах засагтай
• Намын ЕНБД
Ши Жинпин
• Улсын дарга
Ху Жинтао
• АТИХ-ын дарга
У Бангуо
Хууль тогтоох байгууллага«Бүх Хятадын Ардын
Төлөөлөгчдийн Их Хурал»
Түүх
• Хятадын нэгдсэн Чинь улс
НТӨ 221 он
• ДИУ байгуулагдав
1912-01-01
• БНХАУ тунхаглагдсан
1949-10-01
Газар нутаг
• Нийт
9,640,821 км2 (3)
• Усны эзлэх талбай (%)
2.8
Хүн ам
• Тооллого
1,339,724,852 хүн[1]
• Нягтаршил
139.6/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$11.299 их наяд[2] (2)
• Нэг хүнд ноогдох
$8,382[2] (91)
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$7.298 их наяд[2] (2)
• Нэг хүнд ноогдох
$5,413[2] (90)
ОТББИ (2007)41.5[3]
Error: Invalid Gini value
ХХИ (2011) 0.687[4]
Error: Invalid HDI value · 101
Мөнгөний нэгжБНХАУ-ын юань (¥) (CNY)
Цагийн бүсUTC+8 (Хятадын цаг)
Утасны томьёо+86
Домэйн нэр.cn, хоёр ханзаар .中国, .中國

9.6 сая км2 газар нутагтайгаараа дэлхийн улс орнуудаас Орос Канад хоёрын ард Америктай зэрэгцэж, 1.3 тэрбум хүнтэйгээрээ тэргүүн байранд бичигддэг гээд юм юмаараа хүчирхэгжсэн гүрэн мэт нөлөөтэй Хятад (худам монголоор kitad, хитад) улс Ази тивийн төв дорнод биед оршдог. Үндсэн хүн ам нь Хятад үндэстэн, албан ёсоор хэрэглэдэг улсын хэл нь Хятад хэл. Түүхэн бурангуй нийгмийн үед өөр өөр нэртэй маш олон "хятад улс" ээлж дараалан халагдаж өнгөрсөн бөгөөд яг одоогийн газар нутаг бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улс (үгээр хурааж БНХАУ гэж бичдэг) 1949 онд байгуулагдаж, хэдэн жил хүлээсний дараа 1971 онд НҮБ-ийн гишүүн бүрэн эрхт улс болж чаджээ. Хятадууд энэ улсаа товчоор 中国 гэж бичиж [жунъгуо] гэж дууддаг. Үүнээс тус улсын Өвөр Монгол оронд монголоор Монгол улсынхаас ялгаатайгаар [дундад улс] гэж үгчлэн орчуулж, «dumdadu ulus» гэж бичиж байгаа.

Өргөн уудам Хятад орны 9,640,821 км2 талбайд байгаль олон янзаар бүрэлдэн тогтжээ. Өрнөд хил, хязгаарт Хималай, Каракорум, Памир, Тянь-Шань (Тэнгэр уул), Кунь-Лунь, Хөхнуур–Төвөдийн өндөрлөг зэрэг уулархаг орон, өрнө умард хязгаараар Таклакаман, Говь зэрэг говь цөл байдаг бол дорнод өмнөд нутгаар Хөх мөрөн, Шар мөрөн гэж дэлхийн хоёр том мөрний сав газар байна. Дорнод эрэг, хэдэн хэдэн тэнгисээрээ Номхон далайд тулж, нар зөв тойруулвал Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис, Хасаг, Монгол, Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай газраар хил залгадаг. Хятад улс өөрийн хэсэг гэдгээс болж Тайвань 1971 оноос хойш олон улстай эрх дутуу харилцаж байна. Мөн Энэтхэгийн харъяалж буй уулын буйд хэдэн газрыг өөрийнх гэж маргадаг. Тиймээс 1962 онд дайтаж байсан.

ЗХУ-ын туршлагаар БНХАУ Хятадуудаас цөөн 55 нэрийн ард түмэнд өөртөө засах эрхт газар зааж өгч тайтгаруулдаг хэдий ч нэг үндэстэн давамгайлсан улсын жишгээр нэгдмэл төрийн байгууламжтай юм. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэмтэй учраас ганц намаас бүх түвшний төр засгийн удирдлагыг томилж байна. Харин эхэндээ социалист (нийгэм журамт) эдийн засагтай байж байгаад 1978 оноос аажмаар зах зээлийн эдийн засагт шилжиж өдгөө ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд АНУ-ын дараа ордог болчихоод байна. Орон нутгаа 5 түвшин, бас зүг чигийн орон гээд ойлгоход төвөгтэй олон нэгж болгон хуваасан байдгаас нэгдүгээр түвшинд 23 муж, өөртөө засах 5 орон, төвөөс захирдаг 4 хот, онцгой захиргаат 2 орныг харъяалж байна. 1,339,724,852 хүнээс нийслэл Бээжинд 18 сая, тэргүүн хот Шанхайд 23 сая нь амьдардаг.

Нэр

Хятад хэлээр улсын нэр 中国 (Жунгүо) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жун ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний дэвэргэн уламжлалаас эхтэй. Манж Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг байв. Гүо ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно. Одоо цагт мөн Дундад улс хэмээх нэршлийг монголчуудаар хэрэглүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд өвөрмонголчуудын дунд тэгж ярьж бичдэг.

Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо мэдээлдэг. Хятад гэдгээр Монголчууд дундад зууны үеийн өвөг монгол хэлтэн Хятан үндэстнийг нэрийддэг байгаад хожмоо Хятан үндэстэн Ннгиадад ууссаны дараа тэр зүгийн улсуудыг монгол хэлнээ Хятад хэмээх болжээ. Өнөөгийн Бээжинд нийслэлээ хийж байсан Зүрчидийн байгуулсан Алтан улс нь Нангиад нараас хэл соёл өөр үндэстэн байжээ. Тодруулбал зүрчид хэл нь Алтай язгуурын манж тунгус хэлний нэгэн салбар хэл юм.

Түүх

Хятад орны түүхэн төр улс (хятад нүдээр). Монгол Манж хоёр ноёлсны үрээр Хятад улс Цагаан хэрэм, Дотор газраасаа гарч тэлжээ.
Файл:China, Mao (2).jpg
Мао Зэдун 1949 онд БНХАУ-ыг тунхагласан

Өмнөх үе

3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Монголчууд1279 онд бүх хятадыг нэгтгэн Юань улс байгуулан 1368 он хүртэл захирч байв Мин улс 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадын эргүүдийг өрнөдийнхөн эзэмшиж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсыг эзлэн түрэмгийлэх бодлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт шалтааны улмаас нэгдсэн засаг үгүй болов.[5] Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.

Орчин үе

БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.

Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.

Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.

Улс төр

Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.

1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.

Хүн амын хэт өсөлт

БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ.

Засаг захиргааны хуваарь

БНХАУ-ын засаг захиргааны шатласан нэгжийн хуваарь — нутгийн тоо
саарал өнгөөр нэгжийн хятад нэр, латин галиг
I зэрэг      II зэрэг      III зэрэг      IV зэрэг      V зэрэг     
өөртөө засах орон — 5
自治区 – zìzhìqū
тал мужийн дайтай
өөртөө засах тойрог
— 1
副省级自治州 – shĕngjíchéngshì
дүүрэг
市辖区 – shìxiáqū
хошууны энтэй хот — 38
县级市 – xiànjíshì
шянь — 217
县 – xiàn
өөртөө засах шянь — 117
自治县 – zìzhìxiàn
хошуу — 49
旗 – qí
өөртөө засах хошуу — 3
自治旗 – zìzhìqí
хороолол
街道 – jiēdào
балгас
镇 – zhèn
шян
乡 – xiāng
бага ардын шян
民族乡 – mínzúxiāng
сум
苏木 – sūmù
бага ардын сум
民族苏木 – mínzúsūmù
хороо
虚拟镇 – xūnǐzhèn
хороо
社区 – shèqū
тосгон
村 – cūn
гацаа
嘎查 – gāchá
аймгийн энтэй хот — 31
地级市 – dìjíshì
өөртөө засах тойрог — 5
自治州 – zīzhìzhōu
тойрог — 13
地区 – dìqū
аймаг — 3
盟 – méng
муж — 23+1
省 – shěng
тал мужийн дайтай хот — 15
副省级城市 – fùshěngjí shì
дүүрэг
市辖区 – shìxiáqū
Ethnic district 民族区
Special district 特区
хошууны энтэй хот
县级市 – xiànjíshì
шянь
县 – xiàn
өөртөө засах шянь
自治县 – zìzhìxiàn
аймгийн энтэй хот — 252
地级市 – dìjíshì
өөртөө засах тойрог — 25
自治州 – zīzhìzhōu
тойрог — 1
地区 – dìqū
тал аймгийн дайтай хот
副地级副地级市 – fùdìjíshì
ойт газар 林区 – línqū
шууд харъяа хот — 4
直辖市 – zhíxiáshì
тал мужийн дайтай дүүрэг — 2
副省级市辖区 – fùshěngjí shìxiáqū
дүүрэг
市辖区 – shìxiáqū
шянь
县 – xiàn
онцгой
захиргаат орон
— 2
特别行政区 –
tèbié xíngzhèngqū
дүүрэг
区 – qū

БНХАУ-ын газар нутаг том, хүн ам олон учраас ч тэр үү нутгийн хуваарь нь ойлгоход амаргүй олон шат, төрөлтэй зохиогджээ.

Монгол хэлнээ өнөө цагийн хуваарийг нь муж, аймаг, хошуу, сум, гацааны түвшин гэх юм уу эсвэл дэс тоогоор нэгдүгээр, хоёрдугаар,..., тавдугаар түвшин гэж дараалуулан ойлгох нь дээр биз ээ. Хятад хэлний 级 (, зарим хэлээр level, уровень гэж орчуулагдаж байгаа) ханзын утгыг энд «түвшин» гэж үзлээ. Гэхдээ нөхцлөөсөө хамаарч «шат», «зэрэг», «зиндаа», «эн», «тэнцүү» г.м ойролцоо утгат үгээр орлуулагдаж ч болох юм.

Өдгөө нэгдүгээр (мужийн) түвшинд 22 муж (省 shěng, Тайванийг оруулбал 23), 5 өөртөө засах орон (自治区 zìzhìqū), 4 улсын хот (эсвэл шууд харьяа хот - 直辖市 zhíxiáshì), 2 онцгой захиргааны орон (特别行政区 tèbié xíngzhèngqū, - «нутаг») гэж зүйлчлэгдэх нэр бүхий 33 засаг захиргааны нэгж (Тайваньтай 34) байна.

Тайвань бол БНХАУ-аас тусгаарласан, БНХАУ-ын чангаалтаас болж заримдаг эрхтэй байдаг орон юм. Үүнээс гадна арваад жилийн өмнө л Хятадын мэдэлд шилжсэн Хонкон, Макао хоёр ОЗО энэ түвшинд бусдаас илүү өөртөө засаглах эрх эдэлж байна.

Хоёрдугаар (аймгийн) түвшинд 2009 оноор таслан үзвэл 19 тойрог (Орос: округ-аас авав; 地区 dìqū), 283 тойргийн энтэй хот (地级市 dìjíshì), 30 өөртөө засах тойрог (автономный округ-аас авав; 自治州 zìzhìzhōu), 3 аймаг (盟 méng), бүгд 333 нэгж байна.

Дээрх тооцооны дүнг цааш бичвэл гуравдугаар (хошууны) түвшинд 2,858 нэгж, дөрөвдүгээр (сумын түвшинд) 40,859 нэгж байна гэж тоологдсон бол тавдугаар (гацааны) түвшинд баттай тоог гаргахад төвөгтэй ч 7 бум гаран нэгж байдаг бололтой.

Газарзүйн тогтоц

Хятадыг голлуулж хиймэл дагуулаас авсан зураг

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.

Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикистан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол Улстай хиллэж байна.

Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.

Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.

Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

Уул нуруу

Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гималайн нуруу зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвөдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

Гол мөрөн

Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2 дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичүань, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хэнань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмнөшөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хэбэй, Шаньдун, Жянсү, Жөжян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.

Цөл

Соёл

Үндсэн өгүүлэл: Хятадын соёл

Дэлхийн өв

Үндсэн өгүүлэл: БНХАУ-ын Дэлхийн өв

Хятадын нутагт НЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.

Иш үндэс

  1. "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census". Stats.gov.cn. Retrieved 1 November 2011.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "China". International Monetary Fund. Retrieved 2012-04-18.
  3. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэл [Gini rankings]
  4. "Human Development Report 2011" (PDF). United Nations. 2011. Retrieved 5 November 2011.
  5. Кузьмин С.Л. Нууц Түвд орон. Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх. 2011. Улаанбаатар

Гадаад холбоос

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA