Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 53: Мөр 53:
# [[Хүнань]]
# [[Хүнань]]
# [[Гуандун]]
# [[Гуандун]]
# [[Гуанси]]
# [[Гуанши]]
# [[Сычуань]]
# [[Сычуань]]
# [[Юньнань]]
# [[Юньнань]]
# [[Гүйжоу]]
# [[Гуйжоу]]
# [[Жянсү]]
# [[Жянсү]]
# [[Жянси]]
# [[Жянши]]
# [[Жөжян]]
# [[Жөжян]]
# [[Фүжян]] (1885 он хүртэл [[Тайвань|Тайванийг]] агуулж байсан)
# [[Фужянь]] (1885 он хүртэл [[Тайвань|Тайванийг]] агуулж байсан)
# [[Аньхүй]]
# [[Аньхуй]]
* Сүүлд нэмэгдсэн мужууд
* Сүүлд нэмэгдсэн мужууд

11:46, 26 Есдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Манж Чин улсын далбаа

Манж Чин гүрэн нь 1644 оноос 1911 он хүртэл эдүгээгийн Хятад, Монгол, Тайванийг эрхшээсэн Манж үндэстний байгуулсан улс юм. Улсын нэр Манж хэлэнд Дайчиң гүрүн (), Нанхиад хэлэнд Да Чин (大清) гэдэг байсан нь "Их ариун" гэсэн утгатай үг юм.

Энэ улс нь анхандаа эзэнт гүрний дараах Монгол болон Нанхиадын Мин улсын тэмцлийг ашиглан гарч ирсэн нүүдэлчин ардын улс байсан боловч анхны жилүүдээсээ эхлэн хятаджсан байна.

Нэр

Улсын албан ёсны нэр нь "Их Чин" гүрэн. Анхандаа Монголчуудын дунд Хүндлэлт Хаан хэмээн алдаршсан Нурхачи баатрын удирдлаган дор "Хожуу Цинь улс" (Хожуу Алтан улс) гэж нэрлэгдэж байсан боловч хүү Абахай хааны үеэс Монгол, Манж, Нанхиад хэлэнд ижил утгаар хэрэглэгдэх "Чин" гэдэг үгээр улсаа нэрийдэх болжээ. Их Чин гэхийг Нанхиад хэлэнд Да Чин (大清) гэх ба үүнийг сунжруулан мөн загвар имижтэйгээр Дайчин гүрэн гэх болжээ.

Түүх

Үүсэл

Энх Амгалан хаан (1662-1722)

Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай 1618 онд Мин улстай холбоо тогтоон Манжтай байлдаад ялагджээ. Тэр цагаас Нурхачи Өвөр Халхын тайж нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил Нурхач баатар "Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэж ярьдаг байв.

Тэгсээр Хорчин, Горлос зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын тайж нар Нурхачтай холбоотон болж, Лигдэн хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо Мин улсын эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан боловч 1622 онд Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. 1623 онд Лигдэн хаан Өвөр Монголын Түмэд, Ордос зэрэг нутгуудыг Манжаас өрсөн өөртөө нэгтгэсэн байна.

1626 онд Нурхачиийг Абахай хаан (1592-1643) залгамжилж, Лигдэн хааныг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, Хөх нуурын (одоогийн БНХАУ-ын Цинхай муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, улсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.

Манжууд Өвөр Монголын цэргийн хүчинд дулдуйдан 1640 онд Бээжинг авч, Мин улсыг мөхөөн, Хятадыг эзэлсэн юм. 1670 онд Манжийн Энх Амгалан хаан Хөх нуурыг эзэлжээ. 1646-1675 онуудад Өвөр Монголд Сүнидийн Тэнгис тайж, Лигдэний хүү Эрх Хонгор, ач Абунай, гуч Бүрни ван нар Манжийн эсрэг боссон боловч дарагдсан байна.

Манжийн хаад эхэн үедээ Монгол хаадын удмын охидоос хатан буулгадаг байв. Тиймээс Энх Амгалан хаан тэргүүтэн манжийн хаад өөрсдийгөө басхүү Юань улсын хаадын залгамжлагчид гэж үзэж байв.

Манжийн ноёрхлын үед феодалын мөлжлөг ширүүссэн нь Манж улс Энх-Амгалан хааны үеэс цэцэглэн мандаж Тэнгэрийг тэтгэгч хааны үе хүртэл үргэлжилсэн юм. Манжийн түрэмгийлэгчид, Монголын шар хар феодалыг түшин, хөдөлмөрчин ард, албат, хамжлагын эрхгүй байдлыг урьдынхаас нь бүр хүндрүүлсэн билээ. Монголын тухай манж нараас “Монгол цаазын бичиг"-т оруулсан хууль цөм феодаль ангийн шинж чанартай нь илэрхий юм. Тэдгээр хууль ёсоор монголын хөдөлмөрчин олны аж төрөх хамаг юмыг нарийн чанд дүрэм хэмжээтэй болгож, монгол газарт Манжийн хянах цагдах дэглэм тогтжээ.

Уналт

Манж Чин улсын засаг төрөөс манж хэл, соёлыг хадгалан авч үлдэх бодлого явуулж байсан авч нэгэнт хүрээлэн буй нанхиад угсаатны хэл, ёс, заншилд аажим аажмаар автсаар, 19-р зуун болоход Манжийн хааны ордонд ч манжаар ярилцах нь ховор болжээ. Гэвч Чин улсыг мөхөх хүртэл манж бичгийн хэл зөвхөн тэдэнд захирагддаг байсан Монголын ноёд дээдсийн албан хэрэгт хэрэглэгдсээр байсан нь тун сонирхолтой агаад манж нар өөрсдөө ор тас умартсан байжээ. Манж улсын сүүлийн хаан Хэвт Ёс хоёрхон настайдаа хаан эзэн өргөмжлөгдсөн боловч эх хатан төрийн хэргийг барьж байлаа. 20-р зууны эхнээс Сунь Ят Сен мэтийн Хятадын үндэсний үзэлтнүүд манж нарыг харийн булаан эзлэгчид гэдгийг нь тунхаглаж байв. Гэвч Хятадын хувьсгал ялж, бүгд найрамдах улс байгуулмагцаа манжуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулах эрх ашгийн үүднээс тэднийг харийн түрэмгийлэгчид хэмээн тунхаглахаа зогсоож, өөрсдийн нэг хэсэг мэтээр сурталдах болжээ.

Засаг төр

Засаг захиргааны хуваарь

Чин улсын 18 муж, 1875 oн

Чин улс 18-р зууны үед хамгийн өргөн газар нутагтай болж, Дотоод Хятадаас гадна Манжуур (Зүүн хойд Хятад), Өвөр Монгол, Ар Монгол, Шиньжян болон Төвөдийг захирч, нийт 13 сая км² орчимд хүрч байв. Анх Хятадын дотоод 18 мужаас бүрддэг байсан бол хожим Манжуур болон Шиньжяныг хэд хэдэн муж болгон зохион байгуулснаар 22 мужтай болжээ. Анхандаа Фүжянь мужийн нэг хэсэг байсан Тайвань 19-р зуунд бие даасан муж болсон боловч мөнхүү зууны сүүлчээр Хятад-Японы анхдугаар дайны үр дүнд Японы эзэнт гүрний мэдэлд шилжсэн. Эдгээрээс гадна Солонгос (Чусон), Вьетнам болон Балба зэрэг олон улс урт хугацааны турш Хятадын ивээлийн улс байсан.

  1. Тэнгэр уулын өмнөд, хойд нутаг (хожмын Шиньжян муж), Хами зэрэг хэд хэдэн жижиг хагас-автономит улсуудыг оролцуулаад,
  2. Ар МонголХалх, Ховдын хязгаар, Хөвсгөл, Тува
  3. Өвөр Монгол - 6 аймаг (Жирим, Зост, Зуу Үд, Шилийн гол, Улаанцав, Их Зуу)
  4. Бусад Монгол аймгууд – Алшаа хошуу, Эзнээ хошуу, Или хошуу (Шинжян), Хөх нуур, Дарьганга, Түмэд, Цахар, Хөлөнбуйр)
  5. Төвөд (Ү-Цан болон баруун Кам, одоогийн Төвөдийн Өөртөө Засах Орны нутагтай бараг дүйнэ)
  6. Манжуур (Зүүн хойд Хятад, сүүлд Хятадын муж болсон)
  • Дотоод 18 муж
  1. Жили
  2. Хэнань
  3. Шаньдун
  4. Шаньси
  5. Шэньси
  6. Ганьсу
  7. Хэбэй
  8. Хүнань
  9. Гуандун
  10. Гуанши
  11. Сычуань
  12. Юньнань
  13. Гуйжоу
  14. Жянсү
  15. Жянши
  16. Жөжян
  17. Фужянь (1885 он хүртэл Тайванийг агуулж байсан)
  18. Аньхуй
  • Сүүлд нэмэгдсэн мужууд
  1. Шиньжян
  2. Тайвань (1895 он хүртэл)
  3. Фэнтянь, одоогийн Ляонин
  4. Гирин
  5. Хармөрөн

Нийгэм

Мин улсын үед ойролцоогоор Хятад 150 сая хүн амтай байсан бол 18-р зууны төгсгөлд буюу Чин улсын үед 300 сая болж өссөн. Хүн ам өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн томоохон шалтгаан бий

  1. Мин улсыг унасанаар Эртний Цинь улсын үеэс баригдаж эхэлсэн хирээр жил бүр насанд хүрсэн олон мянган насанд хүрсэн хятад эрэгтэйчүүдийг дайчлан амь насыг авч оддог байсан Их цагаан хэрмийг барих явдлыг зогсоосон
  2. Мин улсын сүүлийн жилүүдэд мөрдөгдөж ирсэн дааж давшгүй элдэв татвар-гувчуур (өрхийн татвар, цонхны гувчуур) гэх мэтийг болиулсан
  3. 18-р зуунд удаан хугацаагаар улс гүрэн нь тогтвортой тайван амгалан байсан
  4. Мөн Америкаас шинэ төрлийн ургацууд болох эрдэнэ шиш, амтат төмс, самар гэх мэт зүйлсийг импортлох болсон
  5. Мөн зүүн өмнөд Азиас шинэ төрлийн цагаан будаа ирсэн нь үйлдвэрлэл нь их хэмжээгээр өсөхөд жил бүр үерлэж олон сая хүний амийг авч оддог байсан Шар ба Хөх Мөрний тариалангийн даланг сэргээн засварлах, нэмж барих ажлыг Чин улсын эхэн үед санаачлан амжилттай зохион байгуулсан нь нөлөөлсөн.

Эдийн засаг

Чин Улс 1820 он

Мин улсыг түлхэн унагаасан үймээн самууны эцэст туйлдсан Хятадын эдийн засаг 17-р зууны төгсгөлд сэргэж хэвэндээ оржээ. Дараагийн зуунд Мин улсын төгсгөл үеийнх мэт дотоодын зах зээл үргэлжлэн тэлсээр, гадаад зах зээлээс хамаарах хамаарал ихэсч, бүс нутгуудын хоорондын худалдаа өсөн, хүн ам ч түргэн нэмэгдсэн. 17-р зууны сүүл үеэр хаагдсан зүүн өмнөд эргээ дахин нээснээр гадаад худалдаа маш хурдан дахин сэргэж, 18-р зууны сүүлийн хагасын турш жил тутам 4% өсч байлаа. Хятад нь цай, торго болон бусад бүтээгдхүүнүүдээ экспортлож, Баруунтай хийдэг гадаад худалдааны баланс нь ашигтай байв. Энэ урсгалын үр дүнд мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдэж, өрсөлдөх чадвартай, тогтвортой эдийн засгийг бий болгожээ.

Мин улсын үед татвараа төлөх боломжгүйгээс хураагдаж, томоохон газар эзэмшигчдэд худалдагдсан газрыг Чин улсын засгийн газар хуучин эздэд нь эргүүлэн өгч, газар эзэмшигчид олшров. Иргэдийг зах зээлд идэвхтэй оролцуулахын тулд Мин улсын үеийнхээс татварын ачааллыг багасгаж, хамжлагат ёсыг халж, ажиллах хүчний толгойн татварыг тогтоожээ. Их Сувгийн захиргаанд шинэчлэл хийж, тээврийн системийг хувийн худалдаачид ч ашиглах боломжтой болгосон байна. Мөн үр тарианы үнийн хяналтын систем нь тариа будааны хомсдолыг арилгаж, ингэснээр цагаан будааны үнэ 18-р зууны турш зугуухан өссөөр байлаа. Чин улсын төр баригчид чинээлэг худалдаачдын эрх ашгаас болгоомжилж, худалдаа хийх эрхийг хягаарлан, мөн ядуу нутгаас бусад газарт шинэ уурхай нээхийг зөвшөөрдөггүй байв.

Хаад

  1. Нурхачи хаан - Тэнгэрийн сүлдэт
  2. Абахай Хунтайж - Дээд эрдэмт
  3. Эебээр засагч
  4. Энх-Амгалан
  5. Найралт төв
  6. Тэнгэр тэтгэгч
  7. Сайшаалт ерөөлт
  8. Төр Гэрэлт
  9. Түгээмэл Элбэгт
  10. Бүрэн засагч
  11. Бадаргуулт төр
  12. Хэвт Ёс

Мөн үзэх

Загвар:Link FA