Босго тотго: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Кино | нэр =Босго тотго | зураг =Bosgo_totgo.jpg | зургийн хэмжээ = | зургийн тай..."
 
No edit summary
Мөр 31: Мөр 31:
Кинонд Монгол улсын хилийн цэргийхэн 1920-1950 он хүртэл баруун хилийн дагуу Оспаны Хасгийн дээрэмчидтэй, 1930-1945 онуудад дорнод хилийн дагуу япон-манжийн цэргүүдийн хилийн халдлага дайралтын эсрэг хэрхэн амь бие хайргүй тэмцэж байсныг түүхэн баримтаар харуулжээ.
Кинонд Монгол улсын хилийн цэргийхэн 1920-1950 он хүртэл баруун хилийн дагуу Оспаны Хасгийн дээрэмчидтэй, 1930-1945 онуудад дорнод хилийн дагуу япон-манжийн цэргүүдийн хилийн халдлага дайралтын эсрэг хэрхэн амь бие хайргүй тэмцэж байсныг түүхэн баримтаар харуулжээ.


[[Ангилал: Монгол кинонууд]]
[[Ангилал:2010-аад оны кино]]
[[Ангилал:XXI зууны монгол кино]]
[[Ангилал:Уран сайхны кино]]

18:32, 2 Арванхоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Босго тотго
Найруулагч:Н.Энхтүвшин
Зохиол:Д.Норов
Дүрүүдэд:И.Болд
Студи:Монголын үндэсний олон нийтийн телевиз
КомпаниМонголын үндэсний олон нийтийн телевиз
Хугацаа:2013 он
Улс:Монгол Улс
Хэл:монгол
Монголын хилчид Оспаны хасгийн дээрэмчдийн дайралтыг няцааж байгаа киноны хэсэг

Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлч хамт олон Хил хамгаалах байгууллагын үүсэн байгуулагдсан түүхт 80 жилийн ойд зориулан “Босго тотго” нэртэй 60 ангит уран сайхны кино бүтээсэн билээ.

Тус киногоор Монгол улсын хил хамгаалах байгууллагын үүсэл, хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Кино зохиолыг Төрийн соёрхолт Д.Норов бичиж, найруулагчаар Н.Энхтүвшин ажилласан бөгөөд зураг авалт өнгөрсөн зургадугаар сараас эхэлж жил хагасын хугацаанд үргэлжилсэн байна.

Гол дүрд залуу жүжигчин И.Болд тоглосон аж. Киноны ихэнх зураг авалт Дорнодод болсон бөгөөд олны хэсэгт Дорнодын цэргийн бие бүрэлдэхүүн тогложээ. Кинонд Монгол улсын хилийн цэргийхэн 1920-1950 он хүртэл баруун хилийн дагуу Оспаны Хасгийн дээрэмчидтэй, 1930-1945 онуудад дорнод хилийн дагуу япон-манжийн цэргүүдийн хилийн халдлага дайралтын эсрэг хэрхэн амь бие хайргүй тэмцэж байсныг түүхэн баримтаар харуулжээ.