Юань улсын судар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 12: Мөр 12:
* '''Ойллого''' бүлэгт Юань улсын үед болсон үйл явдал зэргийг бичсэн. 48-105-р дэвтэрийг хамрана.
* '''Ойллого''' бүлэгт Юань улсын үед болсон үйл явдал зэргийг бичсэн. 48-105-р дэвтэрийг хамрана.
* '''Илтгэл''' бүлэг нь 106-113 дэвтэр хүртэл үргэлжилсэн. Хааны хатад татвар, ван, гүнж, зайсан, гурван гүн нарын намтарыг жагсаан бичсэн.
* '''Илтгэл''' бүлэг нь 106-113 дэвтэр хүртэл үргэлжилсэн. Хааны хатад татвар, ван, гүнж, зайсан, гурван гүн нарын намтарыг жагсаан бичсэн.
* '''Олон шастир''' бүлэг нь 114-210 дэвтэр хүртэл үргэлжилнэ. Үүнд хаан цолоор нэхэн өргөгдсөн хүмүүсийн намтар, гавъяат сайд түшмэдийн намтар, хаан угсааны вангууд, бичгийн мэргэд, цэргийн жанжин, сайд, түшмэд, харь орны хаадын намтар зэргээс гадна Курё улс, Япон, Аннам, Яюа арал, Тайланд, Бирм гэх мэт улсын хэрэг явдалыг бисэн.
* '''Олон шастир''' бүлэг нь 114-210 дэвтэр хүртэл үргэлжилнэ. Үүнд хаан цолоор нэхэн өргөгдсөн хүмүүсийн намтар, гавъяат сайд түшмэдийн намтар, хаан угсааны вангууд, бичгийн мэргэд, цэргийн жанжин, сайд, түшмэд, харь орны хаадын намтар зэргээс гадна Курё улс, Япон, Аннам, Яюа арал, Тайланд, Бирм гэх мэт улсын хэрэг явдалыг бичсэн.


==Монгол хэлнээ хөрвүүлсэн нь==
==Монгол хэлнээ хөрвүүлсэн нь==

06:47, 7 Арванхоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Юань улсын судар нь 1368-1370 оны хооронд Мин улсын хааны ордонд бичигдсэн. Уг түүхийн бичиг нь Монголын Юань улсын төрийн түүхийг тусгасан байдаг бөгөөд нийт 210 дэвтэрээс бүрдэх томоохон бүтээл юм.

Бичигдсэн түүх

1368 оны 9 сард Тогоонтөмөр хаан нийслэл Дайду хотоос зугтан гарсны дараа Сюй Да жанжны удирдсан цэргүүд тус хотыг эзлэхэд Юань улсын хааны ордоноос Юань улсын хаадын үнэн магад тэмдэглэлийг олсон бөгөөд Нанжин хот руу илгээсэн. Үүний дараа Жу Юань Жан хаан зарлиг буулгаж, Юань улсын түүхийг бичихийг Төв яамны зүүн гарын чинсан Ли Шан Чанд тушаасан. Үүний дагуу хунтайж Жу Бяогийн багш Сүн Лянь, бичгийн түшмэл Ван Вэй нар Юань улсын сударыг ерөнхийлөн удирдсан байна. Тус сударыг бүтээхэд 30 гаруй бичгийн хүрээлэнгийн түшмэд оролцсон. Уг судар бичигдсэн цагаасаа хойш Жя Жин, Вань Ли хаадын үед болон 1888, 1936, 1956, 1965, 1974, 1976 онуудад тус тус дахин хэвлүүлсэн байна.

Бүтэц

Юань улсын судар нь Хятадын төрийн судруудын уламжилалт хэв загварын дагуу бичигдсэн байдаг. Юань улсын судар хэмээх нь нийт 210 дэвтэр бөгөөд дотроо "Уг тэмдэглэл", "Ойллого", "Илтгэл", "Олон шастир" хэмээх 4 том бүлэгт хуваагддаг. Уг тэмдэглэлд 47 дэвтэр, Ойллогод 58 дэвтэр, Илтгэлд 8 дэвтэр, лон шастирд 96 дэвтэр тус тус багтана.

  • Уг тэмдэглэл хэмээх бүлэгт 1-47 дэвтэр хамрах бөгөөд Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртлэх үеийн үйл явдалыг бичсэн байдаг.
  • Ойллого бүлэгт Юань улсын үед болсон үйл явдал зэргийг бичсэн. 48-105-р дэвтэрийг хамрана.
  • Илтгэл бүлэг нь 106-113 дэвтэр хүртэл үргэлжилсэн. Хааны хатад татвар, ван, гүнж, зайсан, гурван гүн нарын намтарыг жагсаан бичсэн.
  • Олон шастир бүлэг нь 114-210 дэвтэр хүртэл үргэлжилнэ. Үүнд хаан цолоор нэхэн өргөгдсөн хүмүүсийн намтар, гавъяат сайд түшмэдийн намтар, хаан угсааны вангууд, бичгийн мэргэд, цэргийн жанжин, сайд, түшмэд, харь орны хаадын намтар зэргээс гадна Курё улс, Япон, Аннам, Яюа арал, Тайланд, Бирм гэх мэт улсын хэрэг явдалыг бичсэн.

Монгол хэлнээ хөрвүүлсэн нь

Тус сударыг нэрт орчуулагч Дандаа чинсан хэмээн алдаршсан Чимидийн Дэмчигдорж(1863-1932) Хятад хэлнээс анх удаа 1917-1928 онд дундаа 1920-1923 оны завсарлагатайгаар орчуулсан. Түүний орчуулсан Юань улсын судар нь одоо Үндэсний нийтийн номын сан хуучнаар Улсын төв номын санд хадгалагдаастай буй.