Эрзин хошуу: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
өгөх орших |
||
Мөр 45: | Мөр 45: | ||
|тэмдэглэл = |
|тэмдэглэл = |
||
}} |
}} |
||
[[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Тува Улс]] (БНТувУ)-ын [[Тува орны засаг захиргааны хуваарь|I зэргийн]] 19 нутаг, тэр дундаа 17 [[Тува орны засаг захиргааны хуваарь|хошуу]]ны нэгийг '''Эрзин''' ([[оросоор]] Эрзинский район, [[тувагаар]] Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу [[Тува орон|Тува орныхоо]] дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,<ref name="StatGovTuva">[http://new.depzan.ru/page.php?28 Сведения на сайте Государственной службы занятости населения Республики Тыва]</ref> өмнөд [[Монгол улс|Монгол]] улсын хоёр аймаг ([[Увс]], [[Завхан]]), бусад талаараа орныхоо [[Тэсхэм хошуу|Тэсхэм]], [[Хаахэм|Хаахэм]], [[Тэрхөл|Тэрхөл]] гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь [[Увс нуурын хотгор]]т багтдаг. Тэрхүү нам газраар [[Тэс гол]] (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж |
[[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Тува Улс]] (БНТувУ)-ын [[Тува орны засаг захиргааны хуваарь|I зэргийн]] 19 нутаг, тэр дундаа 17 [[Тува орны засаг захиргааны хуваарь|хошуу]]ны нэгийг '''Эрзин''' ([[оросоор]] Эрзинский район, [[тувагаар]] Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу [[Тува орон|Тува орныхоо]] дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,<ref name="StatGovTuva">[http://new.depzan.ru/page.php?28 Сведения на сайте Государственной службы занятости населения Республики Тыва]</ref> өмнөд [[Монгол улс|Монгол]] улсын хоёр аймаг ([[Увс]], [[Завхан]]), бусад талаараа орныхоо [[Тэсхэм хошуу|Тэсхэм]], [[Хаахэм|Хаахэм]], [[Тэрхөл|Тэрхөл]] гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь [[Увс нуурын хотгор]]т багтдаг. Тэрхүү нам газраар [[Тэс гол]] (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэст цутгах [[Эрзин гол]]ын адагт хошууны төв [[Эрзин суурин]] оршдог. Суурин [[Кызыл]]ээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар [[Нарийн гол]] (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр [[Дөрөө нуур]] (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий. |
||
==Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо== |
==Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо== |
17:57, 15 Хоёрдугаар сар 2014-ий байдлаарх засвар
Эрзин хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Эрзинский район тув. Эрзин кожуун |
|
Дөрөө нуур ба усны шувуу | |
Тува орон дахь Эрзин хошуу | |
Улс орон | Орос |
БНУ | Тува |
Хошуу | Эрзин |
Сум (6) | Нэр бүхий 6 сум |
Хошууны төв | Эрзин |
Газар нутаг | 11,081.4 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 8,637 хүн [1] |
Хүн ам (тооц.) | 2011 онд 8,691 хүн [2] |
Нягт сийрэг | 0.78 хүн/км² |
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[3] өмнөд Монгол улсын хоёр аймаг (Увс, Завхан), бусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэст цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Суурин Кызылээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.
Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо
Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[1] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[2]
- Эрзин сум - 3350 хүнтэй
- Нарийн (Нарын) сум - 1776
- Мөрөн (Морен) сум - 1100
- Баянтаг (Бай-Даг - «Баян-Уул») сум - 1314
- Шарбулан (Сарыг-Булун) сум - 874
- Хачиг (Качык) сум - 277
Зам тээвэр
Красноярскаас салж Абакан, Кызылээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам Эрзинээр дайрна.
Иш татсан холбоос
Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.