Мэргэн уулын байлдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 42: Мөр 42:
[[Ангилал:Монголчуудын оролцсон дайн]]
[[Ангилал:Монголчуудын оролцсон дайн]]
[[Ангилал:БНМАУ-ын оролцсон дайн тулаан]]
[[Ангилал:БНМАУ-ын оролцсон дайн тулаан]]
[[Ангилал:Монгол улсын хил хамгаалалтын түүх]]
[[Ангилал:Монгол-Хятадын хилийн мөргөлдөөнүүд]]

02:21, 27 Дөрөвдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Баруун хилийн тулгаралтууд
Хамаарах дайн: Монгол-Хятадын хилийн дайнууд
Огноо 1948 оны 5 сарын 28— 6 сарын 2
Байрлал БНМАУ,Ховд аймаг
Үр дагавар Хятадын даалгавраар хийсэн хасагийн дээрэмчдийн халдагыг няцаасан
Байлдагч талууд
Монголын хилийн цэрэг
Агаарын цэргийн хүчин
Хятад улс
ҮХА
Зүүн Туркестаны бүгд найрамдах улс
Хасагийн дээрэмчид
Удирдагчид
Х.Чойбалсан
Дорж
М.Зайсанов
Ш.Зонров
Жан Жижун
Ма Чэнсян
Ма Шижэнь
Оспан батыр
Оспаны баатар Сагадай
Цэргийн хүч
150 хилийн цэргийн офицер, хилчид Оспаны алдартай 22 баатар
Хохирол
4 хүн алагдсан 10 баатар алагдсан, бусад нь зугатсан

Мэргэн уулын байлдаанБНМАУ-ын хилийг зөрчин Хятад болон Оспаны хасагийн дээрэмчдийн хийсэн удаа дараагийн зэвсэгт халдалагуудын нэг юм.

Түүх

Хүйтэн ширүүн хаврын 1948 оны тавдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө БНМАУ-ын хилийг Багахавтагийн чиглэлээр Оспаны дээрэмчид нэвтрэн нутгийн гүнд 70 орчим километр цөмөрч, Мэргэн ууланд бүгсэн байна. Энэхүү хасагийн дээрэмчид нь Оспаны шилдэг 22 баатар гэдэг нь байсан бөгөөд тэд нарт Оспан өөрийн биеэр "Монголын хилийн цэргийнхнийг довтлон амьд хэл барьж ирэх, тэр тусмаа хилийн цэргийн даргыг барьж ирэх" даалгавар өгсөн байна. Энэ удаа Оспаны шилдэг 22 баатрыг Сагадай хэмээх эр толгойлж явсан ба тэр нь Монголын тусгай даалгавар биелүүлж явсан тагнуулч хүн байжээ. Хасагийн дээрэмчдийг хил нэвтэрсэн мэдээ авсан хилийн застав, сумангийн захирагч нар яаралтай бүслэн устгах шийдвэр гарган Мэргэн уулын зүг хөдөлсөн байна. Хилийн цэргийн хүчин Мэргэн уулыг бүслэн дайралт хийсэн байна. Тулалдааны үед Оспаны баатар 10 хүнийг устгасан ба үлдсэн нь зугатаасан байна. Энэ тулгаралтанд ахмад Лхагвадорж, хилчин Халтмаа нарын 4 хүн баатарлагаар тулалдан амь үрэгдсэн байна.

Мөн үзэх

Урлагийн бүтээл

  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж