Түрэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 66: Мөр 66:


Евразид түрэг хэлтэй ард түмэн олон байдаг ч нилээд хэсэг нь эртний түрэгүүдтэй шууд холбоогүй хэл, соёлыг нь өвлөж авсан байдаг. Дэлхий дээрх түрэг хүмүүсийн тоо одоогийн байдлаар 150 саяд хүрдэг ажээ.
Евразид түрэг хэлтэй ард түмэн олон байдаг ч нилээд хэсэг нь эртний түрэгүүдтэй шууд холбоогүй хэл, соёлыг нь өвлөж авсан байдаг. Дэлхий дээрх түрэг хүмүүсийн тоо одоогийн байдлаар 150 саяд хүрдэг ажээ.

==Ген==
[[:en:Kyrgyz people|Киргиз]], казах, алтайчууд [[:en:Scythians|скиф]] зэрэг эртний европчуудтай холилдсон ч илэрхий монголжуу төрхтэй. [[:en:Uyghur people|Уйгур]], [[:en:Turkmen people|туркменууд]] казахуудаас илүү европжуу төрхтэй, [[:en:Uzbeks|узбекууд]] казахаас илүү европжуу, туркмен, уйгур 2-с илүү монголжуу төрхтэй. Шор, хакас хоёр генийн хувьд ойролцоо, монголжуу төрхтэй байдаг.Царай төрхийн хувьд шор, хакас 2 хоорондоо төстэй, алтай, тувачууд хоорондоо төстэй нь харагддаг. Буриад, [[:en:Yakuts|якутууд]] бага зэрэг төстэй боловч якутчууд [[:en:Haplogroup N-M231|N гаплогрупп]] давамгайлсан сибирийн гентэй.Якутчуудыг өөр гентэй сибирийн угсаатнуудыг өөртөө ихээхэн хэмжээгээр уусгасан гэж үздэг.[[:en:Shors|Шор]], [[:en:Khakas people|хакас]], [[тува]], [[:en:Altay people|алтай]] хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн [[:en:Samoyedic peoples|самоедь]], [[:en:Ugric people|угор]] зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг.

[[:en:Dolgans|Долганчуудын]] цусанд С3 ген нилээн байдаг ч монголчуудаас өөр төрхтэй байдаг. Тэд бол якутаас салж нүүсэн түрэг хүмүүс юм. [[:en:Tatars|Татар]], [[:en:Chuvash people|чуваш]], [[:en:Gazauz people|гагауз]] зэрэг үндэстнүүд түрэгийн хамгийн баруун захын нутагт амьдардаг тул европжуу төрхтнүүдтэй нилээд холилдсон ба одоoгоос хэдэн 100 жилийн өмнө Оросын захиргаанд орсноос эхлэн оростой холилдон монголжуу төрхөө үндсэндээ алдаж европжуу төрхтэй (орос, Кавзазынхантай төстэй) болжээ.[[:en:Salar people|Салар]] түрэгүүд нилээд их хятаджсан байдаг.Кавказийн [[:en:Turkic peoples|түрэгүүдийн]] хувьд европжуу төрхтэй, зөвхөн монгол-түрэг гаралтай [[:en:Nogais|ногайчуудад]] л илэрхий монголжуу төрх ажиглагддаг. Ногайчууд бол [[мангуд]] болон [[кипчак]]уудаас үүссэн угсаатан бөгөөд заримдаа "Кавказын монголчууд" гэж нэрлэдэг.[[:en:Baskirs|Башкирчууд]] бол түрэгжсэн угор хүмүүс бөгөөд татараас арай илүү монголоид төрхтэй.[[:en:Karachays|Карачайчууд]] ба [[:en:Balkars|Балкарчууд]] бол түрэгжсэн Алан (иран) хүмүүс юм.

[[:en:Turksih people|Туркуудад]] монголжуу төрхтний ген 10 орчим хувьтай байх бөгөөд тэд [[Анатолийн хойг]]ийн эртний европ ([[грек]], [[хетт]], [[лувий]] г.м) болон ази үндэстнүүд, кавказынхан, баруун иранчууд, Туркд алба хаахаар ирсэн хөлсний [[кельт]], [[славян]] цэргүүдээс бүрдсэн европ төрхтэй үндэстэн юм.<ref>[[:en:Genetic history of the Turkish people|Genetic history of the Turkish people]]</ref> Туркууд бараандуу арьстай [[араб]]уудаас цайвар арьсаараа ялгарах ба олон үндэстнээс бүрдсэн учир яг тийм үндэстэнтэй адил гэж хэлэх аргагүй байдаг. Тэд кавказийнхантай төдийлөн төсгүй харин [[курд]], [[перс]] зэрэг баруун иран угсаатнууд тэдэнтэй хамгийн төстэй юм.


== Зураг ==
== Зураг ==

14:27, 28 Дөрөвдүгээр сар 2014-ий байдлаарх засвар


Түрэг угсаатан
Түргүүдийн онцлон анхаармаар суурьшсан газар орон
Нийт хүн ам
Түрэг хэлтний тоо 150-200 сая[1][2]
Томоохон хүн амтай улсууд
Турк Түрк55-60 сая[3]
Узбекистан Үзбек26 сая
Иран Иран13 сая[4]
Казахстан Казах улс12 сая
Хятад Хятад11,647,000
Орос Орос12,009,969[5]
Азербайжан Азербайжан9,047,000
Туркменистан Түркмен4,500,000[6]
 Киргиз4,500,000
Европын Холбоо Европын холбоо5,210,000
Афганистан Афган3,500,000[7]
Тажикистан Тажик1,200,000
Ирак Ирак1,500,000
Америкийн Нэгдсэн Улс АНУ923,000
Болгар Болгар600,000-800,000
Умард Кипр Умар Кипр298,862
Австрали Австрали293,500
Украин Украйн275,300[8]
 Саудын Араб224,460
 Грек178,000 h
 Молдав158,300
2009 онд Стамбулд болсон Нармай Түрэгийн цуглаан

Түрэг (улс, үндэстнээс ялгаж тодорхойлсноор Түрэг угсаатан) – Нийтийн он тооллын зургаадугаар зуунаас нэр тодорч, өдгөө Евразийн Азербайжан, Түрк, Түркмен, Үзбек, Хасаг, Хиргис гэсэн зургаан улсын үндсэн хүн ам болж, Орос, Хятад, Иран, Афган, Тажик, Ирак, АНУ гэх мэт бусад улс орноо цөөн хувийг эзлэн оршин сууж байгаа, Алтай язгуурын Түрэг салбарын төрөлх хэлтэй (Түрэг төрлийн хэлтэн) бүлэг ард түмэн, 160-170 сая хүнтэй угсаатан.

Нэр

Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Хамгийн эртний үед холбогдох, Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөдөд [9][10], [11] буюу türük гэж бичсэн байна гэж Түрэгч эрдэмтэд тайлж уншжээ. Үгийн утга тодорхой бус, гэхдээ түрэгч нараас «төрсөн», «үүссэн» гэх утга дэвшүүлсэн нь байдаг.[12] Худам монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.

Түүх

Түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт суурьшиж байжээ. Одоогоос хэдэн мянган жилийн өмнө скифүүд Европоос нүүн ирж Казахстан, Узбекистан, Туркменистан, Баян-Өлгий аймагт суурьшсан байсан бөгөөд түрэгүүд хожим нь зүүн иранчууд, тохар, Сибирийн угсаатнууд, Төв Азийнхан, угоруудыг өөртөө уусган одоогийн нутагтаа суурьшжээ.А.Амарын "Монголын товч түүхэнд" Түрэгүүд анх Барабины тал хавьцаа байхад нь Хүннүчүүд тэднийг урагш Наньшань уулын зүүн хэсэгт нүүлгэсэн ба дараад нь бусдад шахагдан баруун хойш нүүн Нируны захиргаанд орсон гэж бичжээ.

Алтайн нуруу болон Азийн цөлүүдээр МЭӨ 1 мянган жилийн өмнөөс бүрэлдэж үүссэн. Нүүдэлчин амьдрал, газар тариалан, мал аж ахуй болон төмрийн олборлолтыг эрхэлдэг байжээ. Түрэг соёл хойд Евразийн нүүдэлчин орнуудын соёлтой салшгүй холбоотой. Түрэгүүдийн нэрт судлаач Л. Н. Гумилёв Хүннү нарыг скифүүдийн амьдрах аж төрхийг үргэлжлүүлдэг байсан хэмээн үздэг байжээ.

Түрэгүүд түрэг ард түмнүүдийн хэлээр ярьдаг.

Дэлхийн бусад орнуудтай адилаар түрэгүүд бусад ард түмэнтэй цус холилдсон. Түрэг хэлээр ярьдаг орчин үеийн олон үндэстэн түрэг соёл болон түрэг хэл Евразийн орнуудад нөлөө үзүүлснээс болоод үүсэцгээсэн гэдэг. Тийм учраас цусан түрэгүүд (эртний түрэгүүдийн хойч үе) болон түрэг хэлтнүүдийг (түрэг хэлтэй Евразийн орнууд) ялгаж салгах хэрэгтэй. Одоогийн байдлаар түрэгүүд Дундад болон Төв Ази, Кавказ, Өмнөд болон Зүүн Европт болон бүр цаашаагаа Оросын Зүүн хавиар ч байдаг. Цөөн тооны түрэгүүд Баруун Европ, Америк болон Хятадад суурьшицгаадаг.

Түрэгүүдийн түүхэн нутаг бол Төв Ази (Алтайн нуруу). Удаан хугацааны турш түрэгүүд болон монголчууд зэрэгцэж амьдарсан ба бие биенийхээ хэлийг мэддэг байжээ. 6-р зууны үед түрэгүүд баруун руу нүүж эхэлсэн юм.

Даяарчлалын ачаар болон бусад орнуудтай цус холилдсоны үр дүнд түрэг ард түмэн түүхэн нутгаасаа хальсан юм. Орчин үеийн түрэгүүд дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ, Франц, Герман, Канад, Скандинавын орнууд, Австрали болон Шинэ Зеландаас гадна Иран, Орос, Ирак, Хятадад амьдарцгаадаг ажээ.

Евразид түрэг хэлтэй ард түмэн олон байдаг ч нилээд хэсэг нь эртний түрэгүүдтэй шууд холбоогүй хэл, соёлыг нь өвлөж авсан байдаг. Дэлхий дээрх түрэг хүмүүсийн тоо одоогийн байдлаар 150 саяд хүрдэг ажээ.

Ген

Киргиз, казах, алтайчууд скиф зэрэг эртний европчуудтай холилдсон ч илэрхий монголжуу төрхтэй. Уйгур, туркменууд казахуудаас илүү европжуу төрхтэй, узбекууд казахаас илүү европжуу, туркмен, уйгур 2-с илүү монголжуу төрхтэй. Шор, хакас хоёр генийн хувьд ойролцоо, монголжуу төрхтэй байдаг.Царай төрхийн хувьд шор, хакас 2 хоорондоо төстэй, алтай, тувачууд хоорондоо төстэй нь харагддаг. Буриад, якутууд бага зэрэг төстэй боловч якутчууд N гаплогрупп давамгайлсан сибирийн гентэй.Якутчуудыг өөр гентэй сибирийн угсаатнуудыг өөртөө ихээхэн хэмжээгээр уусгасан гэж үздэг.Шор, хакас, тува, алтай хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн самоедь, угор зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг.

Долганчуудын цусанд С3 ген нилээн байдаг ч монголчуудаас өөр төрхтэй байдаг. Тэд бол якутаас салж нүүсэн түрэг хүмүүс юм. Татар, чуваш, гагауз зэрэг үндэстнүүд түрэгийн хамгийн баруун захын нутагт амьдардаг тул европжуу төрхтнүүдтэй нилээд холилдсон ба одоoгоос хэдэн 100 жилийн өмнө Оросын захиргаанд орсноос эхлэн оростой холилдон монголжуу төрхөө үндсэндээ алдаж европжуу төрхтэй (орос, Кавзазынхантай төстэй) болжээ.Салар түрэгүүд нилээд их хятаджсан байдаг.Кавказийн түрэгүүдийн хувьд европжуу төрхтэй, зөвхөн монгол-түрэг гаралтай ногайчуудад л илэрхий монголжуу төрх ажиглагддаг. Ногайчууд бол мангуд болон кипчакуудаас үүссэн угсаатан бөгөөд заримдаа "Кавказын монголчууд" гэж нэрлэдэг.Башкирчууд бол түрэгжсэн угор хүмүүс бөгөөд татараас арай илүү монголоид төрхтэй.Карачайчууд ба Балкарчууд бол түрэгжсэн Алан (иран) хүмүүс юм.

Туркуудад монголжуу төрхтний ген 10 орчим хувьтай байх бөгөөд тэд Анатолийн хойгийн эртний европ (грек, хетт, лувий г.м) болон ази үндэстнүүд, кавказынхан, баруун иранчууд, Туркд алба хаахаар ирсэн хөлсний кельт, славян цэргүүдээс бүрдсэн европ төрхтэй үндэстэн юм.[13] Туркууд бараандуу арьстай арабуудаас цайвар арьсаараа ялгарах ба олон үндэстнээс бүрдсэн учир яг тийм үндэстэнтэй адил гэж хэлэх аргагүй байдаг. Тэд кавказийнхантай төдийлөн төсгүй харин курд, перс зэрэг баруун иран угсаатнууд тэдэнтэй хамгийн төстэй юм.

Зураг

Иш татсан холбоос

  1. Brigitte Moser, Michael Wilhelm Weithmann, Landeskunde Türkei: Geschichte, Gesellschaft und Kultur, Buske Publishing, 2008, p.173
  2. Deutsches Orient-Institut, Orient, Vol. 41, Alfred Röper Publushing, 2000, p.611
  3. Milliyet:55 milyon kişi 'etnik olarak' Türk
  4. Library of Congress, Library of Congress – Federal Research Division. "Ethnic Groups and Languages of Iran" (PDF).
  5. Этно-языковой состав населения России
  6. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/tx.html#People CIA World Factbook Turkmenistan
  7. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html
  8. "Results / General results of the census / National composition of population".
  9. Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  10. Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  11. Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG Bain Tsokto Monument
  12. Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16
  13. Genetic history of the Turkish people

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.