Морин хуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 18 interwiki links, now provided by Wikidata on d:q1129422 (translate me)
No edit summary
Мөр 17: Мөр 17:
Монголын говийн тэмээчид олон зууны турш тэмээний сэтгэл зүйг нарийн ажиглаж, өнчирсөн ботгыг шинэ эх тэмээнд авахуулахад морин хуурыг ашигласаар иржээ. Энэ гайхамшигтай нарийн процессыг 1986 оны [[Жамцын Бадраа|Ж.Бадраагийн]] найруулсан ''[[Ингэн эгшиг]]'' баримтат кинонд анх тодорхой харуулж 1988 оны Москвагийн Олон Улсын Кино Фестивалиас Гран При шагнал хүртсэн бол мөн сэдвээр найруулагч [[Даваагийн Бямбасүрэн|Д.Бямбасүрэнгийн]] 2003 онд бүтээсэн ''[[Ингэн нулимс]]'' кино 2005 оны АНУ-ын [[Оскарын шагнал]]д Шилдэг Баримтат киноны төрөлд нэр дэвшсэн юм.
Монголын говийн тэмээчид олон зууны турш тэмээний сэтгэл зүйг нарийн ажиглаж, өнчирсөн ботгыг шинэ эх тэмээнд авахуулахад морин хуурыг ашигласаар иржээ. Энэ гайхамшигтай нарийн процессыг 1986 оны [[Жамцын Бадраа|Ж.Бадраагийн]] найруулсан ''[[Ингэн эгшиг]]'' баримтат кинонд анх тодорхой харуулж 1988 оны Москвагийн Олон Улсын Кино Фестивалиас Гран При шагнал хүртсэн бол мөн сэдвээр найруулагч [[Даваагийн Бямбасүрэн|Д.Бямбасүрэнгийн]] 2003 онд бүтээсэн ''[[Ингэн нулимс]]'' кино 2005 оны АНУ-ын [[Оскарын шагнал]]д Шилдэг Баримтат киноны төрөлд нэр дэвшсэн юм.


==Мөн үзэх==
[[Ангилал:Хөгжим]]
*[[Икил]]

[[Ангилал:Монголын хөгжмийн урлаг]]

05:09, 6 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Морин хуур Монгол үндэстний хөгжмийн зэмсэг мөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг.

Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм.

Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм.

Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна.

Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга нь Европийн виолончель болон альт хийлтэй адилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно.

Монгол Улсад 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Морин хуур нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.

Морин хуурийг говийн тэмээчид төл үрчлүүлэхэд ашигладаг нь

Монголын говийн тэмээчид олон зууны турш тэмээний сэтгэл зүйг нарийн ажиглаж, өнчирсөн ботгыг шинэ эх тэмээнд авахуулахад морин хуурыг ашигласаар иржээ. Энэ гайхамшигтай нарийн процессыг 1986 оны Ж.Бадраагийн найруулсан Ингэн эгшиг баримтат кинонд анх тодорхой харуулж 1988 оны Москвагийн Олон Улсын Кино Фестивалиас Гран При шагнал хүртсэн бол мөн сэдвээр найруулагч Д.Бямбасүрэнгийн 2003 онд бүтээсэн Ингэн нулимс кино 2005 оны АНУ-ын Оскарын шагналд Шилдэг Баримтат киноны төрөлд нэр дэвшсэн юм.

Мөн үзэх