Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1,231: | Мөр 1,231: | ||
== Эшлэл == |
== Эшлэл == |
||
{{лавлах холбоос|2}} |
{{лавлах холбоос|2}} |
||
==Зураг== |
|||
<gallery> |
|||
Файл:Оросын засаг захиргааны хуваарь.jpg|Оросын засаг захиргааны хуваарь-орос хэлээр |
|||
Файл:Оросын баруун хэсэг.gif|Оросын баруун хэсэг |
|||
Файл:Орос- улс төр, газарзүйн атлас.jpg|Орос- улс төр, газарзүйн атлас |
|||
Файл:Орос-улс төрийн атлас National Geographic.jpg|Орос-улс төрийн атлас-англи хэлээр |
|||
Файл:Зүүн Сибирь, Алс Дорнод.gif|Зүүн Сибирь, Алс Дорнод |
|||
Файл:Зүүн Европын тэгш өндөрлөг.jpg|Зүүн Европын тэгш өндөрлөг |
|||
</gallery> |
|||
== Гадаад холбоос == |
== Гадаад холбоос == |
17:31, 18 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар
орос. Российская Федерация
| |
---|---|
Төрийн дуулал: орос. Государственный гимн Российской Федерации «Оросын Холбооны Улсын төрийн дуулал» | |
Нийслэл | Москва |
Албан ёсны хэл | Орос хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Орон нутагт Орос хэлний хамтаар ёсчлогдох 27 хэл |
Угсаатны бүлгүүд (2002) | 79.8% - Орос үндэстэн 3.8% - Татар үндэстэн 2.0% - Украйн үндэстэн 1.2% - Башкир ястан 1.1% - Чуваш ястан 12.1% - бус ард түмэн (бүрэн жагсаалт →) |
Ард түмний нэршил | Оросынхон Орос улсынхан Оросын ард түмэн |
Төр засаг | Ардчилсан дэглэм, холбооны байгууламж, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай |
• Ерөнхийлөгч | Владимир Путин |
• Ерөнхий сайд | Дмитрий Медведев |
• ХЗ-ын тэргүүн | Валентина Матвиенко |
• ТД-ын дарга | Сергей Нарышкин |
Хууль тогтоох байгууллага | «Холбооны Хурал» |
«Холбооны Зөвлөл» (ХЗ) | |
«Төрийн Дум» (ТД) | |
Түүх | |
• Киевийн Орос үүссэн | 882 он |
• Хаант Орос улс тогтсон | 1547-01-16 |
• ЗСБНХОУ байгуулагдсан | 1917-11-07 |
• ОХУ байгуулагдсан | 1991-12-25 |
Газар нутаг | |
• Нийт | 17,075,400 км2 (1) |
• Усны эзлэх талбай (%) | 13%[1] |
Хүн ам | |
• 2012 тооцоо | 143,056,383[2]143,056,383[3] (8) |
• Тооллого | 142,905,208[4] |
• Нягтаршил | 8.3/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $2.383 их наяд[5] (6) |
• Нэг хүнд ноогдох | $16,736[5] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $1.884 их наяд[5] (9) |
• Нэг хүнд ноогдох | $13,235[5] |
ОТББИ (2008) | 42.3[6] Error: Invalid Gini value · 83 |
ХХИ (2011) | ▲ 0.755[7] Error: Invalid HDI value · 65 |
Мөнгөний нэгж | Оросын рубль (RUB) |
Цагийн бүс | НЗНЦ +3-аас +10 |
Утасны томьёо | +7 |
Домэйн нэр | латин .ru, кирилл .рф |
Орос (орос. Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (үгээр хураавал ОХУ) нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Беларусь, Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад, Монгол, Хойд Солонгос гэх олон улстай хил залгана. Мөн усаар зааглагдаж, АНУ-н Аляска муж, Швед, Дани, Турк, Япон улстай ойр оршино.
Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй том улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.
Оросууд 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.
1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралаар бусад 14 БНУ-ын адил 1991 онд тусгаар улс болсон.
Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.
Түүх
Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед Каспи, Хар тэнгисийн эрэг, нам доор газраар Скиф, Авар, Хүн гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд Новгородын эзэн (гүн) Рюрик гэгч викинг хүн Хазар Түргүүдийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, Днепр мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, Зүүн Славуудын түүхэн дэх анхны төрт улс Киевийн Русь болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь Слав угсаатан байжээ. Энэ үед Визант (Грек)-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор Христосын шашныг дагаж, аажмаар энд Үнэн алдартны шашин салбарлан хөгжжээ. 11-р зууны Цэцэн Ярославын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. Бурангуй нийгэм (феодализм)-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд Монголчууд халдаар ирж Владимир, Киевийг шатааснаар Зүчийн улсад зуу илүү жил дарлагдсан. Түлхэгдсэн Оросын төв Новгород болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс Монгол-Татарыг сөрөх Москва, Доод Новгород, Тверь зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан Доны Дмитрий 1380 оны шийдвэрлэх Куликовын тулалдаанаар Мамайн цэргийг дарснаар Оросууд бусдын өмнө дахиж сөхрөөгүй.
15-р зуунд Москвагийн гүн III Иван үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их гүн" (великий князь) болжээ. 1453 онд Византийн Константинополь Османд эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор IV [Догшин] Иван «цезарь» буюу «царь» (ван, хан, хаан гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван Балтын тэнгист гарцтай болохын тулд Ливонтой (1558–1583) олон жил байлдаж, дорнош Астрахань (1556 онд буулган авсан), Казань (1552) ханлигийг мөхөөж, Уралыг давж Сибирьт цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, Зөвлөлтийн шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын завшаанаар Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, хазаг (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа Номхон далай хүртэл тэлж, хүмүүсээ нүүлгэн шилжүүлсээр (колоничлож) асар том нутгийн эзэн болжээ. 1721 онд албан ёсоор Оросын эзэнт гүрэн (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж Хаант Орос улс л гэдэг байсан билээ. I Петр (1682–1725 оны хооронд төр барьсан), Елизавета (1741–1762), II Екатерина (1762–1796), II Александр (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл Финланд, Польшоос Аляска, Өвөр Кавказ, Дундад Ази хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд Османы улстай дайтаж хамар дээр нь байх Болгарыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ. 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр хувьсгалын үзэл санаа дэлгэрч, дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд хаанаа (II Николай) түлхэн унагав. 11-р сард (Октябрын хувьсгал) шал өөр буюу ажилчин тариачдад засгийн эрх шилжив. Дайны дараах гэрээгээр Украйн, Польш, Финланд, Балтын орнуудын нутгаа алдсанаас Украйн, Балтын гурвыг эргүүлж авсан ч зууны адагт дахин тавьж явуулсан. Цагаан арми, салан тусгаарлагч ястан үндэстний цэрэг, төртэй шинэ төрж гарсан Зөвлөлт улс, түүний улаан арми хэдэн жил байлдаж дийлжээ.
1922 онд үүсэн байгуулагдсан ЗХУ-ын гол цөм нь Орос орон байсан ба 1922 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс (ЗСБНХОУ) нэрээр хожмын ойлголтоор 15 бүгд найрамдах улсынх нь нэг болж байгуулагджээ. 1924 онд хувьсгалын удирдагч Ленин өөд болж Сталины үе (1924-1953) эхлэжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хамтрал төрийн бодлогоор хэрэгжиж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд өрнөөс дэлхийн эзлэхийг санаархагч Нацист Герман, түүний хамсаатан дорнын Японыг сөрж зогсоосон нь ЗХУ байлаа. Энэхүү Аугаа эх орны дайнд ЗХУ-ийн 30 сая хүн амь алдсан байдаг. Хардалт сэрдлэг маягаар олон сая хүнийг хэлмэгдүүлсэн нь Сталины нэрийг түүхнээ бараатуулдаг. 1991 онд ЗХУ задарснаар Орос улс дангаараа буюу Оросын Холбооны Улс (ОХУ) байгуулагдсан.
Төр засаг
ОХУ-ын үндсэн хууль ёсоор, төр нь холбооны байгууламжт, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалт, ардчилсан дэглэмт улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Төр нь төлөөллийн ардчилсан, олон намын тогтолцоотой ба эрх мэдэл нь 3 доорх гурван бүтцэд салбарлана.
- Хууль тогтоох: Хоёр танхимт парламент болох Холбооны Хурал.
- Дээд танхим болох Холбооны Зөвлөл: Харъяат анги бүрээс 2 төлөөлөгчийн эрхтэй, нийт 166 гишүүнтэй. Холбооны хууль, дайн зарлах, олон улсын гэрээг батламжлах, ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэрлэдэг.
- Доод танхим болох Улсын Дум: Хувь тэнцүүлсэн (Пропорционал) саналын аргачлалт сонгуулаар сонгогдох 450 суудалтай хууль тогтоох байгууллага.
- Гүйцэтгэх: Ерөнхийлөгч давамгай эрхтэй. 1991 онд сонгогдсон анхны ерөнхийлөгч нь Борис Ельцин, 2000 оноос Владимир Путин, 2008 оноос Дмитрий Медведев, 2012 оноос дахин Владимир Путин юм. ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
- Шүүх: Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хөндлөнгийн шүүхийн бүрэлдэхүүнийг Холбооны Зөвлөл баталдаг.
Орон нутаг
1993 оны үндсэн хуулийн хүрээнд 2008 оны өөрчлөлтийн дараагаас 6 өөр зүйлийн 83 махбодоос Оросын холбоо бүрдэх болжээ. 2000 оноос хойш хэд хэдээр нь бүсчлэн холбооны 8 тойрог болгоод ерөнхийлөгчид давхар захируулсан байдаг.
№ | Туг, сүлд, томъёо |
Холбооны махбодын монгол бичгийн нэр |
Газар нутаг[8] |
Хүн ам (2013.1.1)[9] |
Нутгийн төв |
Хэдэн нутагтай |
Аль холбооны тойргийнх вэ? | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
кирил | худам | км² | ↑↓ | хүн | ↑↓ | ||||||
— бүгд найрамдах улс (оросоор республика) буюу улсын цөөн тоот ард түмэн өөртөө засах тодорхой эрх эдлэх орон (21) — | |||||||||||
1 | 01 | Адыгей орон | — | 7,792 | 80 | 444,403 | 74 | Майкоп | 9 | Өмнөд | |
2 | 04 | Алтай орон | altai oron | 92,903 | 35 | 210,344 | 79 | Горно-Алтайск | 11 | Сибирийн | |
3 | 15 | Ар Осет – Алан орон | — | 7,987 | 79 | 706,123 | 68 | Владикавказ | 9 | Ар Кавказын | |
4 | 02 | Башгир орон | basigir oron | 142,947 | 27 | 4,060,957 | 7 | Уфа | 63 | Ижилийн | |
5 | 03 | Буриад орон | buriyad oron | 351,334 | 15 | 971,810 | 54 | Улаан-Үд | 23 | Сибирийн | |
6 | 05 | Даг орон | — | 50,270 | 52 | 2,946,035 | 13 | Махачкала | 52 | Ар Кавказын | |
7 | 06 | Ингуш орон | — | 3,700 | 81 | 442,255 | 72 | Магас | 8 | Ар Кавказын | |
8 | 07 | Кабард – Балкар орон | — | 12,470 | 78 | 858,946 | 59 | Нальчик | 13 | Ар Кавказын | |
9 | 09 | Карачай – Черкес орон | — | 14,277 | 77 | 471,847 | 75 | Черкесск | 12 | Ар Кавказын | |
10 | 10 | Карел орон | — | 180,520 | 18 | 636,932 | 67 | Петрозаводск | 18 | Өрнө умард | |
11 | 11 | Коми орон | — | 416,774 | 13 | 880,639 | 54 | Сыктывкар | 20 | Өрнө умард | |
12 | 12 | Мари орон | — | 23,375 | 73 | 690,349 | 65 | Йошкар-Ола | 17 | Ижилийн | |
13 | 13 | Мордва орон | — | 26,128 | 68 | 818,566 | 62 | Саранск | 23 | Ижилийн | |
14 | 14 | Саха орон | — | 3,083,523 | 1 | 955,580 | 58 | Якутск | 36 | Алс дорнодын | |
15 | 16 | Татар орон | tatar oron | 67,847 | 44 | 3,822,038 | 8 | Казань | 45 | Ижилийн | |
16 | 17 | Тува орон | — | 168,604 | 21 | 310,460 | 77 | Кызыл | 19 | Сибирийн | |
17 | 18 | Удмурт орон | — | 42,061 | 57 | 1,517,692 | 31 | Ижевск | 25 | Ижилийн | |
18 | 08 | Халимаг орон | qalimaɣ oron | 74,731 | 40 | 284,140 | 78 | Элст | 14 | Өмнөд | |
19 | 19 | Хакас орон | — | 61,569 | 46 | 533,025 | 71 | Абакан | 13 | Сибирийн | |
20 | 20 | Чечень орон | — | 15,647 | 75 | 1,324,767 | 38 | Грозный | 19 | Ар Кавказын | |
21 | 21 | Чуваш орон | — | 18,343 | 74 | 1,243,431 | 41 | Чебоксары | 26 | Ижилийн | |
— хязгаар (оросоор край) гэдэг нь үндсэндээ Оросууд байдаг боловч мужтай харьцуулахад зах хязгаар, сийрэг суурьшилт газар (9) — | |||||||||||
22 | 22 | Алтайн хязгаар | — | 167,996 | 22 | 2,398,751 | 22 | Барнаул | 23 | Сибирийн | |
23 | 41 | Камчаткын хязгаар | — | 464,275 | 10 | 320,549 | 76 | Камчаткын Петропавловск |
14 | Алс дорнодын | |
24 | 23 | Краснодарын хязгаар | — | 75,485 | 41 | 5,330,181 | 3 | Краснодар | 46 | Өмнөд | |
25 | 24 | Красноярскийн хязгаар | — | 2,366,797 | 2 | 2,846,475 | 14 | Красноярск | 61 | Алс дорнодын | |
26 | 75 | Өвөр Байгалын хязгаар | — | 431,892 | 12 | 1,095,169 | 47 | Чит | 34 | Сибирийн | |
27 | 59 | Пермийн хязгаар | — | 160,236 | 24 | 2,634,461 | 18 | Пермь | 48 | Ижилийн | |
28 | 25 | Приморийн хязгаар | — | 164,673 | 23 | 1,947,263 | 26 | Владивосток | 34 | Алс дорнодын | |
29 | 26 | Ставрополийн хязгаар | — | 66,160 | 45 | 2,790,785 | 15 | Ставрополь | 35 | Ар Кавказын | |
30 | 27 | Хабаровскийн хязгаар | — | 787,633 | 4 | 1,342,083 | 35 | Хабаровск | 19 | Алс дорнодын | |
— муж (оросоор область) гэдэг нь Орос үндэстэн анхнаасаа давамгай оршин сууж ирсэн, улсын засаг захиргааны үндсэн нэгж (46) — | |||||||||||
31 | 28 | Амар муж | amur muji | 361,913 | 14 | 816,910 | 61 | Благовещенск | 28 | Алс дорнодын | |
32 | 29 | Архангельск муж | — | 589,913 | 8 | 1,202,295 | 41 | Архангельск | 26 | Өрнө умард | |
33 | 30 | Астрахань муж | — | 49,024 | 55 | 1,013,840 | 56 | Астрахань | 13 | Өмнөд | |
34 | Белгород муж | — | Белгород | 22 | |||||||
35 | Брянск муж | — | Брянск | 34 | |||||||
36 | Владимир муж | — | Владимир | 21 | |||||||
37 | Волгоград муж | — | Волгоград | 39 | |||||||
38 | Вологда муж | — | Вологда | 28 | |||||||
39 | Воронеж муж | — | Воронеж | 34 | |||||||
40 | Иваново муж | — | Иваново | 27 | |||||||
41 | Калининград муж | — | Калининград | 21 | |||||||
42 | Калуга муж | — | Калуга | 26 | |||||||
43 | Кемерово муж | — | Кемерово | 44 | |||||||
44 | Киров муж | — | Киров | 45 | |||||||
45 | Кострома муж | — | Кострома | 30 | |||||||
46 | Курган муж | — | Курган | 26 | |||||||
47 | Курск муж | — | Курск | 33 | |||||||
48 | Ленинград муж | — | Санкт-Петербург | 18 | |||||||
49 | Липецк муж | — | Липецк | 20 | |||||||
50 | Магадан муж | — | Магадан | 9 | |||||||
51 | Москва муж | — | Москва | 72 | |||||||
52 | Мурманск муж | — | Мурманск | 19 | |||||||
53 | Нижегород муж | — | Доод Новгород | 52 | |||||||
54 | Новгород муж | — | Их Новгород | 22 | |||||||
55 | Новосибирск муж | — | Новосибирск | 35 | |||||||
56 | Омск муж | — | Омск | 33 | |||||||
57 | Оренбург муж | — | Оренбург | 48 | |||||||
58 | Орёл муж | — | Орёл | 35 | |||||||
59 | Пенза муж | — | Пенза | 33 | |||||||
60 | Псков муж | — | Псков | 26 | |||||||
61 | Ростов муж | — | Донын Ростов | 57 | |||||||
62 | Рязань муж | — | Рязань | 29 | |||||||
63 | Самар муж | — | Самар | 37 | |||||||
64 | Саратов муж | — | Саратов | 42 | |||||||
65 | Сахалин муж | — | Южно-Сахалинск | 19 | |||||||
66 | Свердловск муж | — | Екатеринбург | 72 | |||||||
67 | Смоленск муж | — | Смоленск | 27 | |||||||
68 | Тамбов муж | — | Тамбов | 32 | |||||||
69 | Тверь муж | — | Тверь | 43 | |||||||
70 | Томск муж | — | Томск | 20 | |||||||
71 | Тула муж | — | Тула | 26 | |||||||
72 | Тюмень муж | — | Тюмень | 26 | |||||||
73 | Ульяновск муж | — | Ульяновск | 25 | |||||||
74 | 74 | Челябинск муж | — | 88,529 | 36 | 3,485,272 | 9 | Челябинск | 43 | Уралын | |
75 | 38 | Эрхүү муж | — | 774,846 | 5 | 2,422,026 | 21 | Эрхүү | 36 | Сибирийн | |
76 | Ярославль муж | — | Ярославль | 20 | |||||||
— холбооны ач холбогдолтой хот (оросоор город федерального значения) гэдэг нь аль нэг мужид хамааруулмааргүй их хот (2) — | |||||||||||
77 | 77 | Москва хот | — | 2,511 | 82 | 11,979,529 | 1 | Москва | 125 | Төв | |
78 | 78 | Санкт-Петербург хот | — | 1,399 | 83 | 5,028,313 | 4 | Санкт-Петербург | 111 | Өрнө умард | |
— өөртөө засах муж (оросоор автономная область) буюу бүгд найрамдах улс болоход мөчиддөх цөөн тоот ардын суугуул нутаг (1) — | |||||||||||
79 | 79 | Еврейн ӨЗМ | — | 36,266 | 60 | 172,671 | 80 | Биробижан | 6 | Алс дорнодын | |
— өөртөө засах тойрог (оросоор автономный округ) гэдэг нь муж, хязгаарын мэдэл дэх хэт цөөн тоот ард түмний өлгий нутаг (4) — | |||||||||||
80 | 83 | Ненецийн ӨЗТ | — | 176,810 | 20 | 42,789 | 83 | Нарьян-Мар | 2 | Өрнө умард | |
81 | 86 | Ханты-Мансийн ӨЗТ | — | 534,801 | 9 | 1,584,063 | 28 | Ханты-Мансийск | 22 | Уралын | |
82 | 87 | Чукоткын ӨЗТ | — | 721,481 | 7 | 50,780 | 82 | Анадырь | 9 | Алс дорнодын | |
83 | 89 | Ямало-Ненецийн ӨЗТ | — | 769,250 | 6 | 541,612 | 71 | Салехард | 9 | Уралын |
Мөн үзэх
Эшлэл
- ↑ "The Russian federation: general characteristics". Federal State Statistics Service. Retrieved 5 April 2008.
- ↑ http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat/rosstatsite/main/population/demography/
- ↑ http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat/rosstatsite/main/population/demography/
- ↑ Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ 5.0 5.1 5.2 5.3 "Russia". International Monetary Fund. Retrieved 20 April 2012.
- ↑ "Distribution of family income – Gini index". The World Factbook. CIA. Retrieved 13 January 2011.
- ↑ "2011 Human development Report" (PDF). United Nations Development Programme. pp. 148–151. Retrieved 5 November 2011.
- ↑ Административно-территориальное деление по субъектам Российской Федерации на 1 января 2010 года. Росстат (14 июля 2010).xls
- ↑ "Оценка численности постоянного населения РФ на 1 января 2013 г." Archived from the original on 2013-02-11. (xls)
Зураг
-
Оросын засаг захиргааны хуваарь-орос хэлээр
-
Оросын баруун хэсэг
-
Орос- улс төр, газарзүйн атлас
-
Орос-улс төрийн атлас-англи хэлээр
-
Зүүн Сибирь, Алс Дорнод
-
Зүүн Европын тэгш өндөрлөг
Гадаад холбоос
- Commons: Орос – Викимедиа дуу дүрсний сан
- Засгийн газар
- gov.ru—Засгийн газрын албан ёсны вэбсайт
- Duma—Парламентийн доод танхим
- Federation Council—Парламентийн дээд танхим
- Kremlin—Ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайт
- Төрийн тэргүүн болон түүний кабинет
- Оросын төв банк
- Federal Migration Service
- Russian Federal Customs Service
- Energy Statistics for Russia from the Energy Information Administration
- Russian News Agency Ria Novosti
- Ерөнхий мэдээлэл
- Russia at UCB Libraries GovPubs
- Бусад
- ITAR-TASS News Agency
- Interfax.com—News agency based in Moscow
- Way to Russia. An Introduction to Russia and Russian People
- RussGUS—Bibliographic database of German publications on Russia (about 175,000 positions)
- Russia Beyond the Headlines International news project about Russia.