Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 335: Мөр 335:
* {{commons|中国}}
* {{commons|中国}}


==Зураг==
==Зургийн цомог==
<gallery>
<gallery>
Файл:Hyatad.jpg
Файл:Hyatad.jpg
Файл:Хятадын физик газарзүй.gif|Хятадын физик газарзүй
Файл:Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь.jpg|Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь
Файл:Хятад-атлас.jpg
Файл:Хятадын атлас-орос хэлээр.jpg|Хятадын атлас-орос хэлээр
</gallery>
</gallery>



17:37, 18 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

«Хятад» оноосон нэрийг энэ хуудаст холбов. Мөн үг бас «Хятад үндэстэн»-д хамаарна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
中华人民共和国 →
Жунхуа жэньминь гунхэгуо
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: хятадаар 《义勇军进行曲》
«Иёнжүнь жиньшинчю»
(Журамт цэргийн дуу)
НийслэлБээжин (18.8 сая)
ТомоохонШанхай (22.3 сая)
Албан ёсны хэлхятад хэл (умард аялгуу)
Үсэг бичиг
хялбар ханз (1956, шинээр)
хэцүү ханз (уламжлалт)
Угсаатны бүлгүүд
(2010)
Хятадын ард түмэн
91.65% – хятад үндэстэн
  1.30% – жуан үндэстэн
  7.05% – бусад ард түмэн
Ард түмний нэршилХятадынхан
(Хятад улсынхан)
Төр засагЭв хамт дэглэм, нэгдмэл
байгууламж
, нэг нам,
бүгд найрамдах засагтай
• Улсын дарга
Ши Жиньпин (2012)
Ли Кэчян (2013)
• Улсын хурал
«Ардын Төлөөлөгчдийн
Их Хурал»
(АТИХ)
• АТИХ-ын дарга
Ю Жөншэн
Түүхэн үйл явдал
• Анхны Чинь улс
НТӨ 221 он
• ДИУ байгуулагдав
1912-01-01
• БНХАУ тунхаглагдсан
1949-10-01
Газар нутаг
• Нийт
9,640,821 км2 (3)
• Усны эзлэх талбай (%)
2.8
Хүн ам
• 2012 тооцоо
1,350,695,000 хүн [1] (1)
• Тооллого
1,339,724,852 хүн [2]
• Нягтаршил
144/км2
ДНБ (ХАЧТ)2013 тооцоо
• Нийт
$13.374 их наяд [3] (2)
• Нэг хүнд ноогдох
$9,828 [3] (92)
ДНБ (нэрлэсэн)2013 тооцоо
• Нийт
$8.939 их наяд [3] (2)
• Нэг хүнд ноогдох
$6,569 [3] (87)
ОТББИ (2012)47.4 [4]
Error: Invalid Gini value
ХХИ (2012) 0.699 [5]
Error: Invalid HDI value · 101
Мөнгөний нэгжХятадын юань (¥) (CNY)
Цагийн бүсUTC+8 (Хятадын цаг)
Домэйн нэр.cn .中國 .中国

9.6 сая км2 газар нутагтайгаараа дэлхийн улс орнуудаас Орос Канад хоёрын ард Америктай зэрэгцэж, 1.3 тэрбум хүнтэйгээрээ тэргүүн байранд бичигддэг гээд юм юмаараа хүчирхэгжсэн гүрэн мэт нөлөөтэй Хятад улс (ᠬᠢᠲᠠᠳ ᠤᠯᠤᠰ, хитад улус) Ази тивийн төв дорнод биед оршдог. Үндсэн хүн ам нь Хятад үндэстэн, албан ёсоор хэрэглэдэг улсын хэл нь Хятад хэл. Түүхэн бурангуй нийгмийн үед өөр өөр нэртэй маш олон "хятад улс" ээлж дараалан халагдаж өнгөрсөн бөгөөд яг одоогийн газар нутаг бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улс (үгээр хурааж БНХАУ гэж бичдэг) 1949 онд байгуулагдаж, хэдэн жил хүлээсний дараа 1971 онд НҮБ-ийн гишүүн бүрэн эрхт улс болж чаджээ. Хятадууд энэ улсаа товчоор 中国 гэж бичиж [жунъгуо] гэж дууддаг. Үүнээс тус улсын Өвөр Монгол оронд монголоор Монгол улсынхаас ялгаатайгаар [дундад улс] гэж үгчлэн орчуулж, «ᠳᠤᠮᠳᠠᠳᠦ ᠤᠯᠤᠰ» (думдаду улус) гэж бичиж байгаа.

Өргөн уудам Хятад орны 9,640,821 км2 талбайд байгаль олон янзаар бүрэлдэн тогтжээ. Өрнөд хил, хязгаарт Хималай, Каракорум, Памир, Тянь-Шань (Тэнгэр уул), Кунь-Лунь, Хөхнуур–Төвөдийн өндөрлөг зэрэг уулархаг орон, өрнө умард хязгаараар Таклакаман, Говь зэрэг говь цөл байдаг бол дорнод өмнөд нутгаар Хөх мөрөн, Шар мөрөн гэж дэлхийн хоёр том мөрний сав газар байна. Дорнод эрэг, хэдэн хэдэн тэнгисээрээ Номхон далайд тулж, нар зөв тойруулвал Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис, Хасаг, Монгол, Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай газраар хил залгадаг. Хятад улс өөрийн хэсэг гэдгээс болж Тайвань 1971 оноос хойш олон улстай эрх дутуу харилцаж байна. Мөн Энэтхэгийн харъяалж буй уулын буйд хэдэн газрыг өөрийнх гэж маргадаг. Тиймээс 1962 онд дайтаж байсан.

ЗХУ-ын туршлагаар БНХАУ Хятадуудаас цөөн 55 нэрийн ард түмэнд өөртөө засах эрхт газар зааж өгч тайтгаруулдаг хэдий ч нэг үндэстэн давамгайлсан улсын жишгээр нэгдмэл төрийн байгууламжтай юм. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэмтэй учраас ганц намаас бүх түвшний төр засгийн удирдлагыг томилж байна. Харин эхэндээ социалист (нийгэм журамт) эдийн засагтай байж байгаад 1978 оноос аажмаар зах зээлийн эдийн засагт шилжиж өдгөө ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд АНУ-ын дараа ордог болчихоод байна. Орон нутгаа 5 түвшин, бас зүг чигийн орон гээд ойлгоход төвөгтэй олон нэгж болгон хуваасан байдгаас нэгдүгээр түвшинд 23 муж, өөртөө засах 5 орон, төвөөс захирдаг 4 хот, онцгой захиргаат 2 орныг харъяалж байна. 1,339,724,852 хүнээс нийслэл Бээжинд 18 сая, тэргүүн хот Шанхайд 23 сая нь амьдардаг.

Нэр

Хятад хэлээр улсын нэр 中国 (Жунгүо) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жун ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний дэвэргэн уламжлалаас эхтэй. Манж Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг байв. Гүо ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно. Одоо цагт мөн Дундад улс хэмээх нэршлийг монголчуудаар хэрэглүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд өвөрмонголчуудын дунд тэгж ярьж бичдэг.

Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо-ноос харж болно. Хятад хэмээх нэршлээр Монголчууд Дундад Зууны үеийн өвөг монгол хэлтэн Хятан үндэстнийг нэрийддэг байгаад хожмоо Хятан үндэстэн Нанхиадад ууссаны дараа тэр зүгийн улсуудыг монгол хэлнээ Хятад хэмээх болжээ. Өнөөгийн Бээжинд нийслэлээ хийж байсан Зүрчидийн байгуулсан Алтан улс нь Нанхиад нараас хэл соёл өөр үндэстэн байжээ. Тодруулбал зүрчид хэл нь Алтай язгуурын манж тунгус хэлний нэгэн салбар хэл юм.

Түүх

Үндсэн өгүүлэл: Хятадын түүх
Хятад орны түүхэн төр улс (хятад нүдээр). Монгол Манж хоёр Хятадад ноёлсоноор Хятад улс Цагаан хэрэм, Дотор газраас гарч тэлжээ.
Файл:China, Mao (2).jpg
Мао Зэдун 1949 онд БНХАУ-ыг тунхагласан.

Өмнөх үе

3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Монголчууд 1279 онд бүх хятадыг нэгтгэн Юань улс байгуулан 1368 он хүртэл захирч байв Мин улс 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадын эргүүдийг өрнөдийнхөн эзэмшиж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсыг эзлэн түрэмгийлэх бодлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт шалтааны улмаас нэгдсэн засаг үгүй болов.[6] Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.

Орчин үе

БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.

Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.

Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.

Улс төр

Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.

1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.


Засаг захиргааны хуваарь

Хятад улс өнөөдөр муж, аймаг, хошуу, сум, гацааны хэмээх 5 зэрэг дэвийн хориод нэгжээр газар нутгаа шатлан хувааж байна. I дэсийн 33 нутгаас 22 нь муж, 5 нь өөртөө засах орон (ӨЗО), 4 нь төвд захирагдах хот, 2 нь онцгой захиргаат орон (ОЗО) гэсэн зүйлийн нутаг болно. Хоёр ОЗО (Хонкон, Макао) өөртөө засах их эрхтэй. Тайванийг өөрийнх гэж зүтгэдэг.

Зүг чигийн зургаан орон                               I дэсийн дөрвөн зүйл нэгжийг өнгөөр ялгасан нь
Нутгийн нэр Хятадаар Талбай (км²) Хүн ам (2010) Нутгийн төв
муж (省) —
1 Аньхуй ᠠᠨᠾᠦ᠋ᠢ 安徽 139,700 59,500,510 Хөфэй
2 Ганьсу ᠭᠠᠨᠰᠤ 甘肃 454,300 25,575,254 Ланьжоу
3 Гирин ᠭᠢᠷᠢᠨ 吉林 187,400 27,462,297 Чанчунь
4 Гуандун ᠭᠤᠸᠠᠩᠳᠦ᠋ᠩ 广东 180,000 104,303,132 Гуанжоу
5 Гуйжоу ᠭᠦᠢᠵᠸᠦ 贵州 176,000 34,746,468 Гуйян
6 Жөжян ᠵᠸᠵᠢᠶᠠᠩ 浙江 102,000 54,426,891 Ханжоу
7 Жянсу ᠵᠢᠶᠠᠩᠰᠦ 江苏 102,600 78,659,903 Наньжин
8 Жянши ᠵᠢᠶᠠᠩᠰᠢ 江西 167,000 44,567,475 Наньчан
9 Ляонин ᠯᠢᠶᠤᠤᠨᠢᠩ 辽宁 145,900 43,746,323 Мүгдэн
10 Сычуань ᠰᠸᠴᠤᠸᠠᠨ 四川 485,000 80,418,200 Чэнду
11 Фужянь ᠹᠦᠵᠢᠶᠠᠨ 福建 121,300 36,894,216 Фужоу
12 Хайнань ᠬᠠᠶᠢᠨᠠᠨ 海南 34,000 8,671,518 Хайкоу
13 Хармөрөн ᠬᠠᠷᠠᠮᠦ᠋ᠷᠡᠨ 黑龙江 454,000 38,312,224 Харбин
14 Хөхнуур ᠬᠥᠬᠡᠨᠠᠭᠤᠷ 青海 721,200 5,626,722 Шинин
15 Хубэй ᠬᠤᠪᠸᠢ 湖北 185,900 57,237,740 Ухань
16 Хунань ᠬᠤᠨᠠᠨ 湖南 210,000 65,683,722 Чанша
17 Хэбэй ᠾᠸᠪᠸᠢ 河北 187,700 71,854,202 Шижяжуан
18 Хэнань ᠾᠸᠨᠠᠨ 河南 167,000 94,023,567 Жөнжоу
19 Шаньдун ᠱᠠᠩᠳᠦ᠋ᠩ 山东 153,800 95,793,065 Жинань
20 Шаньси ᠱᠠᠨ ᠰᠢ 山西 156,300 35,712,111 Тайюань
21 Шэньси ᠱᠠᠨᠰᠢ 陕西 205,600 37,327,378 Шиань
22 Юньнань ᠶᠦᠨᠨᠠᠨ 云南 394,000 45,966,239 Куньмин
өөртөө засах орон (自治区) —
23 Гуанши ᠭᠤᠸᠠᠩᠰᠢ 广西 236,000 46,026,629 Наньнин
24 Ниншя ᠨᠢᠩᠰᠢᠶᠠ 宁夏 66,400 6,301,350 Иньчуань
25 Өвөр Монгол ᠥᠪᠦᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ 內蒙古 1,183,000 24,706,321 Хөх хот
26 Төвөд ᠲᠦᠪᠡᠳ 西藏 1,228,400 3,002,166 Лхас
27 Шиньжян ᠰᠢᠩᠵᠢᠶᠠᠩ 新疆 1,660,400 21,813,334 Өрөмч
онцгой захиргаат орон (特别行政区) —
28 Макао 澳门 29 552,300 Макао
29 Хонкон 香港 1,104 7,061,200 Хонкон
төвд захирагдах хот (直辖市) —
30 Бээжин ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ 北京 16,800 19,612,368 Бээжин
31 Тяньжинь ᠲᠢᠶᠠᠨᠵᠢᠨ 天津 11,305 12,938,224 Тяньжинь
32 Чунчин 重庆 82,300 28,846,170 Чунчин
33 Шанхай ᠱᠠᠩᠬᠠᠢ 上海 6,341 23,019,148 Шанхай

Газарзүйн тогтоц

Хятадыг голлуулж хиймэл дагуулаас авсан зураг

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.

Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикистан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол Улстай хиллэж байна.

Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.

Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.

Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

Уул нуруу

Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гималайн нуруу зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвөдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

Гол мөрөн

Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2 дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичүань, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хэнань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмнөшөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хэбэй, Шаньдун, Жянсү, Жөжян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.

Цөл

Нийгэм

Муж, орны хүн амын нягт сийрэг

Хүн ам зүй

Хятадын хүн амын тоо (1953-2010)[7]
Он Хүн амын тоо

1953 582,603,417
1964 694,581,759 19.2%
1982 1,008,175,288 45.1%
1990 1,133,682,501 12.4%
2000 1,265,830,000 11.7%
2010 1,339,724,852 5.8%

Ард түмэн, хэл-угсааны газрын зураг

Хятад улс дэлхийд хамгийн олон хүнтэй. Хамгийн ойр 2010 оны тооллогоор БНХАУ 1,370,536,875 оршин суугчтай байв. 16.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 70.1 хувь 15-60 настан, 13.3% нь 60-аас дээш ахмад настан юм. Хүн амын жилийн өсөлт 0.46% байна.[8] Дунджаар 73.18 насладаг.

Хэт өсөлтийг 1979 оны «Нэг хүүхдийн бодлого»-оор болиулсан. Ядуурлын хувь буурч, амьжиргааны түвшин дээшилсэн нь сайн боловч хүүхэд нуух, наймаалах гэх мэт муу үр дагавар бас байлаа. Төрж буй хүүхдийн эр эм хүйсийн харьцаа 105/100 болж гажсан бөгөөд 2010 онд бүр 118/100 байжээ.[9] 2013 оноос эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч зөөлрүүлсэн.[10]

Хятадынхан хотжиж байгаа. 1990 онд хотын хүн ам 20% байсан бол 2007 онд 46% хотынхон болцгоосон.[11] Хятадад саяаас олон хүнтэй 160 орчим хот байгаагаас Шанхай, Бээжин, Тяньжинь, Гуанжоу, Шэньжэнь, Чунчин, Ухань долоо нь живаа хүнтэй болчихсон.[12] Араас нь Дунгуань, Чэндү, Хонкон, Наньжин, Шэньян (Мүгдэн), Ханжоу гээд олон хот нэхэж яваа. Ажил хайж хөдөөнөөс хот бараадсан 220 сая хүн бий.[13]

Хятад үндэстний төрөлх, Хятад улсын газар нутгийн 45.6% эзэлсэн Дотор газарт хүн амын 93.9% оршин суудаг. Бээжин-Шанхайн хүрээний Хятадын их тал, Хонкон-Гуанжоу хавийн өмнөд нутагт бүр шигүү суурьшилтай. Төвөдийн ӨЗО-д хамгийн сийрэг, 2.2 хүн/км2 байгаа.

Ард түмэн

Үндсэн өгүүлэл: Хятадын ард түмэн

БНХАУ ард иргэдээ хэл, яс үндсийг нь харгалзан 56 нэрээр хураан бүртгэдэг. Тус улсын үндсэн хүн ам хятад төрөлх хэлтэй хятад үндэстэн нийт хүн амын 91.51 хувийг бүрдүүлж, ТӨЗО ШУӨЗО хоёроос бусад муж, оронд хэдийнээ дийлэнх олны хувьтай болжээ. 70 хувь нь умард (Бээжинг багтаасан),[14] үлдсэн нь ү (Шанхайн), юэ (Хонконгийн кантон г.м), минь зэрэг аялгуутан гэх боловч хятад бичгийн нэг дүрэмтэй.

Улсын цөөн тоот ард түмэн 8.49% хувийг эзэлж байгаагаас 2010 оны тооллогоор 16.9 сая жуан, 10.5 сая хотон, 10.3 сая манж, 10.0 сая уйгур, 9.4 сая мяо, 8.7 сая и гэж явсаар 3 мянган лоба, татараар гүйцнэ.[15] Хятадууд күнз, бомбо (дао), будда гэсэн "гурван шашин ном"-ыг эртнээс идээшүүлж авсан.[16] Хотон хятадууд нь ислам шүтлэгтэй. БНХАУ эхэндээ шашинг хориглосон ч 1980-аад оноос хяналттай чөлөөлжээ.

Олон ястны ихэнх нь өмнөдийн тай-кадай язгуурын хэлтэй байдаг. Бүгд л өөрийн гэсэн хувцас гоёл, зан заншлаараа ялгарах боловч хятад үндэстний хүчтэй нэвтрэлтээр хятад хэлтэй болоод төрөлх хэлээ гээцгээж байна. Төвөд-бирм бүлгийн хэлтэй-шарын шашныг үүсгэгч төвөд, түрэг бүлгийн хэл-ислам шүтлэгтэй уйгур, хасаг, монгол бүлгийн хэл-шарын шашны уламжлалт монгол зэрэг хязгаарын ард түмэн хятад хэл сурахын хамтаар өөрийн төрөлх хэл бичгээ боломжоороо хадгалж үлдсэн.

Соёл

Үндсэн өгүүлэл: Хятадын соёл

Дэлхийн өв

Үндсэн өгүүлэл: БНХАУ-ын Дэлхийн өв

Хятадын нутагт НЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.

Хүний эрх

Үндсэн өгүүлэл: Хятад дахь хүний эрх

Иш үндэс

  1. "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census (No. 1)". National Bureau of Statistics of China. 28 April 2011.
  2. "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census". Stats.gov.cn. Retrieved 1 November 2011.
  3. 3.0 3.1 3.2 3.3 "World Economic Outlook Database: China". International Monetary Fund. October 2013 data. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  4. "Income inequality: Delta blues". The Economist. 23 January 2013.
  5. "2013 Human Development Index and its components – Statistics" (PDF). UNDP. 2013.
  6. Кузьмин С.Л. Нууц Түвд орон. Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх. 2011. Улаанбаатар
  7. БНХАУ-ын хүн амын зургаан удаагийн тоолллого
  8. [1]
  9. "The odds that you will give birth to a boy or girl depend on where in the world you live".
  10. "China formalizes easing of one-child policy"
  11. "Preparing for China's urban billion"
  12. "China's mega city: the country's existing mega cities".
  13. "China Now Has More Than 260 Million Migrant Workers Whose Average Monthly Salary Is 2,290 Yuan ($374.09)"
  14. "China: 400 Million Cannot Speak Mandarin"
  15. "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census (No. 1)"
  16. Chinese Religion: A Contextual Approach

Гадаад холбоос

Зураг

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA