Өвөр Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 257: Мөр 257:
Өвөр Монголын 4 сая гаруй Монгол нь [[Хятад дахь Монголчууд]]ын 68.72% нь болж байгаа. Хятад дахь Монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг болохоор [[ястан]] тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардгаас [[Цахар]],[[Сөнөд]],[[Үзэмчин]],[[Авга]],[[Авханар]],[[Урад]],[[Ордос]],[[Хошууд]],[[Халх]],[[Баарин]],[[Ар хорчин]],[[Онгиуд]],[[Хишигтэн]],[[Хорчин]], [[Харчин]], [[Дөрвөд]], [[Барга]], [[Буриад]], [[Түмэд]], [[Өөлд]], [[Торгууд]] гэх мэтээр олон яст Монголчууд Өвөр Монголд байгаа. Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх [[Монгол хэл]]ийг Урд Монголын (магадгүй ''урд'' биш ''өвөр'' байж мэднэ), Ойрад, Барга-Буриад гурван аялгуутай гэдэг. Халхтай ойр [[Цахар аялгуу]]г [[Шулуун хөх хошуу]]ныхны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь Монгол хэлний баримжаа авиа гэж тогтоожээ. Монгол хэлээр бичих, уншихдаа [[Монгол бичиг|Монгол бичгээ]] гээлгүй хэрэглэж байгаа.
Өвөр Монголын 4 сая гаруй Монгол нь [[Хятад дахь Монголчууд]]ын 68.72% нь болж байгаа. Хятад дахь Монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг болохоор [[ястан]] тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардгаас [[Цахар]],[[Сөнөд]],[[Үзэмчин]],[[Авга]],[[Авханар]],[[Урад]],[[Ордос]],[[Хошууд]],[[Халх]],[[Баарин]],[[Ар хорчин]],[[Онгиуд]],[[Хишигтэн]],[[Хорчин]], [[Харчин]], [[Дөрвөд]], [[Барга]], [[Буриад]], [[Түмэд]], [[Өөлд]], [[Торгууд]] гэх мэтээр олон яст Монголчууд Өвөр Монголд байгаа. Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх [[Монгол хэл]]ийг Урд Монголын (магадгүй ''урд'' биш ''өвөр'' байж мэднэ), Ойрад, Барга-Буриад гурван аялгуутай гэдэг. Халхтай ойр [[Цахар аялгуу]]г [[Шулуун хөх хошуу]]ныхны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь Монгол хэлний баримжаа авиа гэж тогтоожээ. Монгол хэлээр бичих, уншихдаа [[Монгол бичиг|Монгол бичгээ]] гээлгүй хэрэглэж байгаа.


==Зураг==
==Зургийн цомог==
<gallery>
<gallery>
Файл:Inner Mongolia regions.jpg
Файл:Inner Mongolia regions.jpg
Мөр 269: Мөр 269:
Файл:Hyatad 1936.jpg|Хятад 1936 онд
Файл:Hyatad 1936.jpg|Хятад 1936 онд
File:ROC PRC comparison eng.jpg|Тайваны мужуудыг БНХАУ өөрчилсөн нь
File:ROC PRC comparison eng.jpg|Тайваны мужуудыг БНХАУ өөрчилсөн нь
Файл:Hyatad.jpg
Файл:Хятадын физик газарзүй.gif|Хятадын физик газарзүй
Файл:Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь.jpg|Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь
Файл:Хятад-атлас.jpg
Файл:Хятадын атлас-орос хэлээр.jpg|Хятадын атлас-орос хэлээр
</gallery>
</gallery>

== Ишлэл ==
{{reflist}}


== Гадаад холбоос ==
== Гадаад холбоос ==

17:43, 18 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Өвөр Монголын Өөртөө Засах Орон
өөртөө засах орон
хят. 内蒙古自治区 — nèi měnggǔ zìzhìqū
Хятад орон дахь Өвөр Монгол орон
Хятад орон дахь Өвөр Монгол орон
Улс орон  Хятад (БНХАУ)
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Аймгийн дайтай 9 хот, 3 аймаг
Хошуу, шянь Нэр бүхий 101 нутаг
Сум, шян Нэр бүхий 1425 нутаг
Орны төв Хөх хот
Газар нутаг 1,183,000 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 24,706,321 хүн
Нягт сийрэг 20.2 хүн/км²
Ард түмэн 79.2% - хятад, 17.1% - монгол
Нутгийн олон Өвөр Монголынхон
1947 он ӨМӨЗО үүсэн байгуулагдсан
Намын НБД Ван Жүнь
ӨЗО-ы дарга Баатар
Цагийн бүс НЗНЦ+8
Цахим хуудас nmg.gov.cn (хятадаар)

Өвөр Монголын Өөртөө Засах Орон (Хятад: 内蒙古自治区 Nèi Měnggǔ Zìzhìqū; монг. ᠥᠪᠦᠷ ᠮᠣᠩᠭ᠋ᠤᠯ ᠤᠨ ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ ᠵᠠᠰᠠᠬᠤ ᠣᠷᠤᠨ; товч. ӨМӨЗО, Өвөр Монгол, Өвөр Монголын ӨЗО) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон (нэгдүгээр түвшний нэгж). Хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай БНХАУ-г төлөөлж хил залгадаг бол улс дотор Хармөрөн, Гирин, Ляонин, Хэбэй, Шаньси, Шэньси, Ганьсү гэх долоон муж, Ниншя - Хотонгийн ӨЗО-той хаяална. Нийслэл нь Хөх хот, хамгийн том хот нь нь Бугат. 1947 оны 5 сарын 1-нд Улаан хотод төвлөн байгуулагдсан. 1,183,000 км² (нэгдүгээр түвшинд 3-р том) талбайт нутагтай, 2010 оны байдлаар 24,706,321 (23-р олон) хүн амтай. 2000 оны байдлаар хүн амын 79.17%-ийг улсын олонх Хятад үндэстэн, 17.13%-г өөртөө засах орны өргөмжит Монгол үндэстэн, 3.70%-г бусад угсаатан эзлэж байна. ӨЗО-ны дотор Хятад хэлнээс гадна Монгол бичигт Монгол хэл албан ёсных байна.

Нэр

Орчин цагийн монгол бичгийн нэрс
монгол бичгээр  
кирилл буриадаар үбэр-монгол 
кирилл монголоор өвөр монгол 
кирилл халимагаар өвр моңһл 

Өвөр Монгол ялгаатай утга бүхий хоёр нэрээр дэлхийд танигддаг.

  1. Монгол хэлт хүн "Өвөр Монгол" гэж нэрлэдэг. Монгол хэлэнд «өвөр» гэдэг үг хоёр салаа утгатай байдгаас «ар» гэдгийн эсрэгцүүлсэнээр нэрлэгдсэн. Газар орныг заахад уулын ар, өвөр гэж түгээмэл хэрэглэгддэг. Говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэжээ гэх тайлбар байдаг.
  2. Хятад хэлээр "内蒙古" (Nèi Měnggǔ, «дотоод монгол») гэж нэрлэдэг. Хятад хэлээрх энэ нэрийг Манж хэлээрх dorgi («дотоод»), tulergi («гадаад») гэдгээс уламжласан гэх тайлбар байдаг. Хятад төвтэй энэ нэр дэлхийн хэлнүүдэд хамгийн их орчуулагддаг. Монгол хэлээр түүх бичигт Хятад, Орос, Японы талын байр суурийг тайлбарлахын тулд "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий.

Түүх

Монгол үндэстний нутаг анх Хятадын харъяанд байсангүй. Заримдаа ар, өвөр, баруун, зүүн гар болон хуваарилагдагддаг байлаа. Баруун урд зүгт Алтай, зүүн урд зүгт Говь нь суурьшмал Хятадаас нүүдэлч умардын үндэстнүүдийг тусгаар байлгах байгалийн саад, тотгор болдог байжээ.

Зүүн монгол

Алтан хан

Юань улс (Их хааны улс) мөхсөний дараа Цагаан хэрэмээс умард нутаг ахин Монголчуудын төв болов. Эхний зуунд үнэндээ Баруун (Дөрвөн Ойрд), Зүүн хоёр болон тусгаарлаж, түүнээс Зүүн Монгол баруун, зүүн хоёр гарт хуваагджээ. Халх, Цахар, Урианхай гурав буюу Зүүн гар хаанаар удирдуулж, Түмэд, Хорчин, Юншээбү гурав буюу Баруун гар жононгоор залуулж байлаа.

1504 онд Батмөнх Даян хаан өөд болсны хойно орон нь 12 хөвүүнд салж өвлөгдөв. Ар Халх (одоогийн Монгол орны дийлэнх хэсэг) отгон хүү Гэрсэнзэд очиж, Өвөр Халх зэрэг бусад Зүүн Монголын ихэнх хэсэг хожим Өвөр Монгол болсон юм.

16-р зууны дунд үед Барсболд жононгийн хүү Түмэдийн Алтан хүчийг олов. Тэр Цахарт суух хааны зэрэгцээгээр хан цолтон болжээ. Алтан хан Мин улсыг уулгалан довтолж, худалдааны ашигтай нөхцөлийг тулган хүлээлгэж, 1552 онд Ойрдын заримыг ихээр дарж, Хөх нуурын газрыг эзэлж байжээ. Мөн 1575 онд Хөх хотыг үүсгэн байгуулсан нь өдгөө Өвөр Монголын нийслэл хот юм. 1577 онд Алтан хан Төвөдийн Гэлүгваа ёсын их лам Содномжамцад Далай лам цол өргөмжилжээ.

Чин улсын дор

17-р зууны эхээр Цахарын Лигдэн хаан Монголын хаан гэх нэртэй боловч үнэндээ Монгол ноёд бие даан тус тусдаа нутгаа мэдэн сууж байв. Тэр эвээр ноёдыг нэгтгэхийг хичээсэн боловч үеэл нарынхаа үйлдлээс болж санасандаа хүрээгүй. Харчин, Хорчин, Өвөр Халхын ноёд Зүрчидийн Нурхач баатартай холбоолов. Лигдэн хаан хэд хэдэн ялагдлын дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад Ганьсүд өвчнөөр нас эцэслэжээ. Хөх хот Манжид эзлэгдэн Манжын хаан Абахай өөрийгөө Монголын хаан өргөмжлөв. Ингэж одоогийн Өвөр Монгол орон Чин улсын нутаг дэвсгэр болж байлаа. Энэ үеэс 1691 он хүртэл Ар Халх тусгаар байсан.

Хятадыг Манжууд байлдан эзлэхэд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын дор 49 хошуу болон хуваагджээ. Харъяатын ёсоор 17-р зууны эцсээр Галдан бошогтийн эсрэг, 18-р зууны дундуур Зүүнгарын хаант улсын эсрэг аян дайнд явалцжээ. 19-р зууны Өвөр Монголын уран зохиол онцгой хөгжиж байлаа. Тэр дундаас Ванчинбалын Инжаннаш хэмээх нэрт зохиолч төрсөн билээ. 19-р зууны эцсээр Манжын ноёрхлын эсрэг дугуйлан хөдөлгөөн өрнөсөн. Хөдөлгөөний нэг идэвхтэн нь шүлэгч Хишигбат байжээ. Хөдөлгөөн Манжын цэргийн хүчинд дарагджээ.

Хорьдугаар зуун

20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд хаант Монгол улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.

Дэ ван хэмээх Дэмчигдонров

1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.

Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон.

1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод АНУ-ыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ.

Засаг захиргааны хуваарь

Манж Чин гүрэн 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.[1]

Хятадын коммунист удирдагч Мао Японы эсрэг дайнд монголчуудын дэмжлэгийг авахын тулд өвөр монголчуудад Монголын түүхэн нутгийг эргүүлэн өгөхөөр амлаж дайны дараа нилээд нутгийг эргүүлэн өгөхөөр оролдсон ч шинээр суурьшсан хятад иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж зарим хэсэг нь хятад мужуудын хилд үлджээ. 19-р зууны сүүлээс хойш өвөр монголчууд хятад иргэдэд шахагдан хойш нүүх, уусах, олноороо хядагдах, ноёд нь манжийн Шинэ засгийн бодлогийн үед газраа худалдах, хятад мужид монголын нутгийг тасдан өгсөн зэргээс шалтгаалан Өвөр Монголын газар багасчээ. 1891 оны хятадын нууц байгууллагын босогчдын хядлагаар Өвөр Монголын зүүн талаар байсан (харчин голдуу?) 150,000 амь үрэгдсэн байдаг.

ӨМӨЗО өөрөө БНХАУ-ын нэгдүгээр түвшний засаг захиргааны нэгж. Харин дотроо хоёрдугаар түвшний (аймагтай тэнцэх) 12 нэгжид хуваагддаг. Энэ түвшний нэгжүүд Чин улсын үеэс чуулган, 20-р зуунаас аймаг (Хятад: méng) гэж нэрлэгдсээр ирсэн. Үүний адилаар гуравдугаар түвшинд хошуу үндсэн нэгж болдог уламжлалтай. 1990-ээд оноос аймгуудыг тойргийн энтэй хот (Хятад: 地级市 dìjíshì) болгон хувиргасаар одоогоор гурав нь (Алшаа, Хянган, Шилийн гол) аймаг нэрээрээ байна. Энэ өөрчлөн байгуулалтаар Хайлаар, Жинин, Дуншэн гэх мэтийн хотууд хотын дүүрэг гэгдэх болсон. Хөлөнбуйр, Баяннуур, Улаанцав гурав нэрээ хадгалж үлдсэн бол Улаанхад, Жирэм хоёр Чифен (одоо Монголоор Улаанхад гэдэг), Тонляо гэх Хятад албан нэртэй болж өөрчлөгджээ. Их Зуу харин Ордос гэж өөр нэг Монгол нэрээр солигдсон. Үлдэж буй гурван аймгийн зэргэмж яваандаа бас өөрчлөгдөх шинжтэй.

Газрын зураг
# Монгол нэр Засаг захиргааны
төрөл
Хятад нэр (ханзыг латинчлах
пиньинь галигийн хамт)
Монгол нэр (эрдэм шинжилгээний
латин галигийн хамт)
Газар нутаг
(км²)
Хүн ам
(2010 тоол.)
Засаг захиргааны
төв
1 Алшаа аймаг аймаг 阿拉善盟 (Ālāshàn Méng) (alaša ayimaɣ) 267,574 231,334 Баян хот
2 Баяннуур хот тойргийн
энтэй хот
巴彦淖尔市 (Bāyànnào'ěr Shì) (bayannaɣur qota) 65,788 1,669,915 Линьхе дүүрэг
3 Үхай хот тойргийн
энтэй хот
乌海市 (Wūhǎi Shì) (üqai qota) 1,754 532,902 Хайбовань дүүрэг
4 Ордос хот тойргийн
энтэй хот
鄂尔多斯市 (È'ěrduōsī Shì) (ordus qota) 86,752 1,940,653 Дуншен дүүрэг
5 Бугат хот тойргийн
энтэй хот
包头市 (Bāotóu Shì) (buɣutu qota) 27,768 2,650,364 Хөндлөн дүүрэг
6 Хөх хот тойргийн
энтэй хот
呼和浩特市 (Hūhéhàotè Shì) (kökeqota) 17,271 2,866,615 Хуйминь дүүрэг
7 Улаанцав хот тойргийн
энтэй хот
乌兰察布市 (Wūlánchábù Shì) (ulaɣančab qota) 54,491 2,143,590 Жинин дүүрэг
8 Шилийн гол аймаг аймаг 锡林郭勒盟 (Xīlínguōlè Méng) (sili-yin ɣoul ayimaɣ) 201,494 1,028,022 Шилийн хот
9 Улаанхад хот тойргийн
энтэй хот
赤峰市 (Chìfēng Shì) (ulaɣanqada qota) 90,021 4,341,245 Хуншань дүүрэг
10 Тонляо хот тойргийн
энтэй хот
通辽市 (Tōngliáo Shì) (töngliyao qota) 59,535 3,139,153 Хорчин дүүрэг
11 Хянган аймаг аймаг 兴安盟 (Xīng'ān Méng) (qingɣan ayimaɣ) 59,806 1,613,250 Улаан хот
12 Хөлөнбуйр хот тойргийн
энтэй хот
呼伦贝尔市 (Hūlúnbèi'ěr Shì) (kölün-buyir qota) 263,953 2,549,278 Хайлар дүүрэг

Хоёрдугаар (аймагтай тэнцэх) түвшнээс доор гуравдугаар (хошуутай тэнцэх) түвшинд 21 дүүрэг, 11 сианы энтэй хот, 17 сиан, 49 хошуу, 3 өөртөө засах хошуу бүгд 101 нэгжид хуваагдаж байгаа. Цаашилвал дөрөвдүгээр (сумтай тэнцэх) түвшинд 532 балгас, 407 шян, 277 сум, 18 угсаатны шян, 1 угсаатны сум, 190 хороо буюу бүгд 1425 нэгжид хуваагддаг.

Хүн ам

ӨМӨЗО-д 2000 оны байдлаар 23.84 сая хүн суурьшиж байна. Хүн амын 79.17% Хятад үндэстэн, 17.13% болох 3,995,349 нь Монгол үндэстэн байгаагаас гадна бусад 48 угсаатны төлөөлөл нийлээд 3.70%-г бүрдүүлж байна.

Өвөр Монголын өөртөө засах орны угсаатны бүтэц
(2000 оны тооллогын дүн)
Угсаатны нийтлэг Хүн амын тоо Эзлэх хувь (%)
Хятад (БНХАУ-ын үндсэн үндэстэн) 18,465,586 79.17 %
Монгол (ӨМӨЗО-ын өргөмжит үндэстэн) 3,995,349 17.13 %
Манж 499,911 2.14 %
Хотон (Хуй) 209,850 0.90 %
Дагуур 77,188 0.33 %
Хамниган (Эвэнх) 26,201 0.11 %
Солонгос 21,859 0.09 %
Орос 5,020 0.02 %
Орчон 3,573 0.015 %
Шивэ 3,023 0.01 %
Бусад 15,787 0.085 %

Өвөр Монголын 4 сая гаруй Монгол нь Хятад дахь Монголчуудын 68.72% нь болж байгаа. Хятад дахь Монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг болохоор ястан тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардгаас Цахар,Сөнөд,Үзэмчин,Авга,Авханар,Урад,Ордос,Хошууд,Халх,Баарин,Ар хорчин,Онгиуд,Хишигтэн,Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Өөлд, Торгууд гэх мэтээр олон яст Монголчууд Өвөр Монголд байгаа. Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх Монгол хэлийг Урд Монголын (магадгүй урд биш өвөр байж мэднэ), Ойрад, Барга-Буриад гурван аялгуутай гэдэг. Халхтай ойр Цахар аялгууг Шулуун хөх хошууныхны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь Монгол хэлний баримжаа авиа гэж тогтоожээ. Монгол хэлээр бичих, уншихдаа Монгол бичгээ гээлгүй хэрэглэж байгаа.

Зураг

Ишлэл

Гадаад холбоос

Загвар:БНХАУ-ын засаг захиргааны нэгжүүд