Бутралын үеийн Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 134: Мөр 134:
Лигдэн хааны хүү Эжээ Хонгороос хойш Халхыг хан цолтой ноёд буюу Түшээт хан, Цэцэн хан, Засагт Хан гурав толгойлон харийн түрэмгийллийн эсрэг тэмцсээр байсан тул эн үеийн Монгол улсыг 1635 онд биш 1691 он хүртэл оршин тогтносон гэж үзэж болох юм. Бутралын үеийн Халхыг Халхын ханлиг, Халхын хант улс гэж нэрлэдэг ба Халхын удирдагчид бүх Монголыг удирдаж байсан ч 17-р зууны дунд үе гэхэд захиргаанд нь байсан Ойрад, Буриад, Өвөр Монгол бүгд захиргаанаас нь гарч зөвхөн Халхын нутаг л тэдний захиргаанд үлджээ.

Чахундорж 1688 онд Галданг довтлох хүртэл Манжид дагаар орох бодолгүй байсаныг Манжийн хааны хэлсэн үг гэрчилдэг. Тэрээр галт зэвсэгтэй Оростой Буриадыг буцааж авахын төлөө олонтоо дайтсан ч цөөн хэдэн ялалт байгуулжээ. Чахундорж Галдангийн дүүг алсан нь Галдан Халхад довтлох шалтгаан болсон юм. Галдан довтлохын өмнө 1000 лам тагнуулыг Халхад илгээн Галдан ер бусын хувилгаан хүн тул эсэргүүцэн тэмцэх нь үр дүнгүй, халхын хүн ардад аюул учируулахгүй хэмээн ухуулжээ. Зүүнгарын довтолгоонд сандарсан халхуудын нилээд хэсэг нь Өвөр Монгол руу дүрвэж харин Буриад руу дүрвэсэн хэсгийнх нь нилээд нь тэндээ үлдэж буриадуудтай холилджээ. Галданг Засагт хан дэмжиж байсан ч нас барсан байна. Галдан Цэцэн ханд захиа илгээн та надад дагах эсэх өөрөө мэд, дагахгүй ч байсан болно гэж хэлсэн байдаг бөгөөд харин Чахундорж, Занабазар хоёрыг өөрт нь тушаан өгөхийг Манжаас шаардаж байв. Энэ үеийн үйл явдал ихээхэн ээдрээтэй бөгөөд зарим зүйл бүрэн тодорхой бус байна. Занабазар эвийн хүчээр Монголын нэгдлийг сэргээхийг зорьж байсан бол Галдан цэргийн хүчээр Монголыг нэгтгэх нь зөв зам гэж үзэж байсан бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд хангалттай цэрэг, эдийн засгийн хүчтэй болох ёстой байв. Галдан Казахстан, Киргиз, Уйгур зэрэг Төв Азийн орнууд, чухал худалдааны замуудыг эзэлсэний дараа хэдэн арван сая хүнтэй Хятадыг эзэлсэн Манжийн хүчтэй тулахад бэлэн болсон байна. Энэ тухай сурвалж бичигт Галдан хаанд эд бараа, зэр зэвсэг ер дутах юмгүй болжээ гэж тэмдэглэн үлдээжээ.
Чахундорж 1688 онд Галданг довтлох хүртэл Манжид дагаар орох бодолгүй байсаныг Манжийн хааны хэлсэн үг гэрчилдэг. Тэрээр галт зэвсэгтэй Оростой Буриадыг буцааж авахын төлөө олонтоо дайтсан ч цөөн хэдэн ялалт байгуулжээ. Чахундорж Галдангийн дүүг алсан нь Галдан Халхад довтлох шалтгаан болсон юм. Галдан довтлохын өмнө 1000 лам тагнуулыг Халхад илгээн Галдан ер бусын хувилгаан хүн тул эсэргүүцэн тэмцэх нь үр дүнгүй, халхын хүн ардад аюул учируулахгүй хэмээн ухуулжээ. Зүүнгарын довтолгоонд сандарсан халхуудын нилээд хэсэг нь Өвөр Монгол руу дүрвэж харин Буриад руу дүрвэсэн хэсгийнх нь нилээд нь тэндээ үлдэж буриадуудтай холилджээ. Галданг Засагт хан дэмжиж байсан ч нас барсан байна. Галдан Цэцэн ханд захиа илгээн та надад дагах эсэх өөрөө мэд, дагахгүй ч байсан болно гэж хэлүүлсэн байдаг бөгөөд харин Чахундорж, Занабазар хоёрыг өөрт нь тушаан өгөхийг Манжаас шаардаж байв. Занабазар эвийн хүчээр Монголын нэгдлийг сэргээхийг зорьж байсан бол Галдан цэргийн хүчээр Монголыг нэгтгэх нь зөв зам гэж үзэж байсан бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд хангалттай цэрэг, эдийн засгийн хүчтэй болохыг зорьж байв. Галдан Казахстан, Киргиз, Уйгур зэрэг Төв Азийн орнууд, чухал худалдааны замуудыг эзэлсэний дараа хэдэн арван сая хүнтэй Хятадыг эзэлсэн Манжийн хүчтэй тулахад бэлэн болсон байна.

Чахундорж Манжтай харилцаж Оростой дайтаж байсан бол Галдан Оростой харилцаа тогтоож Манжаас Монголыг чөлөөлөхийг зорьж байв. Ийм ч учираас Чахундоржид нэгэнт дайтаж байсан Орост дагах бодол огт байсангүй. Галдан Цэвээнравданд Зүүнгарын төрийн эрхийг алдсаны дараа Оросоос зэр зэвсэг авахыг оролдсон ч эхэн үедээ Галданг дэмжиж байсан Орос шинэ хаан Цэвээнравданг дэмжин элчээ илгээсэн бөгөөд мөн манж нар ч Цэвээнравданг дэмжин элч илгээжээ. Учир нь Зүүнгарын хүч бутран хуваагдах нь Халхыг эзлэхийг зорьж байсан Манж, Буриадыг эзлэхийг зорьж байсан Орос хоёрт ашигтай байв.

Мөр 140: Мөр 140:
Галдан Өвөр Монголчуудад хандан захиа илгээж Манжийн эсрэг тулалдан Монголын тусгаар тогтнолыг хамгаалахыг уриалж байсан ба зарим Өвөр Монгол ноёд түүнийг дэмжин хүнс, бусад бараа илгээж байв. Мөн [[Моголистан]]ы зарим ноёд түүнийг дэмжиж байв. Төвдүүд мөн түүнийг дэмжин зөвлөгөө өгч байсан ч Галдан дан ганц Төвдийн ятгалга, саналыг дагах бус өөрийн гэсэн зорилгоор үйл ажиллагаа явуулж байжээ. Төвдүүд нэгэнт тулан ирсэн манжийн түрэмгийллийг зогсоохын тулд Монголыг халхавч болгон ашиглахыг зорьж байсан гэж одоо үзэх болжээ.

Цэвээнравдангийн хувьд түүний захиргааны үед Зүүнгар хүчирхэгжсэн нь түүнийг зарим талар цайруулах боломж олгожээ. Зүүнгарын дараагийн хаад Монголыг чөлөөлөхөөр тулдалдаж байсан бөгөөд тэд Халхийн ард иргэдэн хандан захиа илгээж байв.
Зүүнгарын дараагийн хаад Монголыг чөлөөлөхөөр тулдалдаж байсан бөгөөд тэд Халхийн ард иргэдэн хандан захиа илгээж байв.

Занабазарын шийдвэрээр Халх Манжид дагаар орох шийдвэр гаргасан байдаг ч түүнд өөр бодол байсаныг түүний үг гэрчилдэг. Тухайлбал тэр "мандах төрийг (Орос) дагаснаас мөхөх төрийг (Манж) дагасан нь дээр", " Манж 200 жилийн унахад Монгол тусгаар тогтноно" гэж хэлсэн байдаг. 1710-аад оны эхээр Энх-Амгалан хаан ойрадуудыг хядах шийдвэр гаргахад Энх-Амгаланы лам багш болсон Занабазар болиулж байв. Хожим нь өндөр настай болсон Занабазар Бээжинд нас баржээ.
Занабазарын шийдвэрээр Халх Манжид дагаар орох шийдвэр гаргасан байдаг ч түүнд өөр бодол байсаныг түүний үг гэрчилдэг. Тухайлбал тэр "мандах төрийг (Орос) дагаснаас мөхөх төрийг (Манж) дагасан нь дээр", " Манж 200 жилийн унахад Монгол тусгаар тогтноно" гэж хэлсэн байдаг. 1712 онд Энх-Амгалан хаан ойрадуудыг хядах шийдвэр гаргахад Энх-Амгаланы лам багш болсон Занабазар болиулж байв. Хожим нь өндөр настай болсон Занабазар Бээжинд нас баржээ.

Ийнхүү 1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид бууж өгснөөр 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд [[Манж Чин улс]]ад дагаар орж, Монгол улс мөхжээ. Аюушридараас [[Лигдэн хутагт хаан]] хүртэл 21 хаан үе залгамжилж 323 жил Монгол улс (Зүүнгар бүрмөсөн унах хүртэл 390 жил) оршин тогножээ.

Мөр 168: Мөр 168:
File:Amurrivermap.png|Амар мөрөн
File:Amurrivermap.png|Амар мөрөн
Файл:Amur.svg|Амар мөрөн
Файл:Amur.svg|Амар мөрөн
Файл:Монголын газарзүй.jpg|Монголын газарзүй
Файл:Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн атлас.jpg|Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн атлас
Файл:Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн атлас.jpg|Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн атлас
Файл:M Mt.gif|Хятадын уул нуруу, газарзүйн бүсүүд
Файл:M Mt.gif|Хятадын уул нуруу, газарзүйн бүсүүд
Мөр 175: Мөр 176:
Файл:Төв Сибирийн тэгш өндөрлөг, Зүүн Сибирийн уул нурууд.jpg|Төв Сибирийн тэгш өндөрлөг, Зүүн Сибирийн уул нурууд
Файл:Төв Сибирийн тэгш өндөрлөг, Зүүн Сибирийн уул нурууд.jpg|Төв Сибирийн тэгш өндөрлөг, Зүүн Сибирийн уул нурууд
Файл:Оросын физик газарзүйн атлас.jpg|Оросын физик газарзүйн атлас
Файл:Оросын физик газарзүйн атлас.jpg|Оросын физик газарзүйн атлас
Файл:Зүүн Сибирь, Алс Дорнод.gif|Зүүн Сибирь, Алс Дорнод
Файл:Монголын физик газарзүйн атлас-монгол хэлээр.jpg|Монголын физик газарзүйн атлас-монгол хэлээр
Файл:Хятад-атлас.jpg
Файл:Европ , Ази физик газарзүйн атлас.jpg|Европ , Ази физик газарзүйн атлас
Зураг:Mongol 17-18-r zuun.jpeg|Монгол 17-18-р зуун
Зураг:Mongol 17-18-r zuun.jpeg|Монгол 17-18-р зуун
Зураг:Mongol 17-r zuun.jpeg|Монгол 17-р зуун
Зураг:Mongol 17-r zuun.jpeg|Монгол 17-р зуун

18:59, 18 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

улс төрийн бутралын үеийн Монгол
Монгол улс
1368–1691
Төлөвхаант улс
НийслэлШанду (1368–69)
Инчан (1369–70)
Хархорум (1371–88)
Нийтлэг хэлМонгол хэл
Шашин
Бөө, хожим Буддын шашин
Төр засагХаант засаг
Онцлох дөрвөн хаан 
Хууль тогтоох байгууллагаИх Засаг
Түүхэн эрин14-р зуунаас 17-р зуун
• Юань улсын төр мөхөж Монголын их хаан нутагтаа буцсан
намар 1368
• Төгстөмөр хаан алагдсан
1388
• Батмөнх Даян хаан Монгол үндэстэнг дахин нэгтгэсэн.
1483–1510
• Сүүлчийн хаан Лигдэн нас барав.
1634
• Мөхсөн
1691
Өмнө нь
Дараа нь
Юань улс
Монголын эзэнт гүрэн
Дөрвөн Ойрд
Халх
Манжийн харьяаны Монгол

Монгол улс нь Монголын эзэнт гүрний дараа 1368-1691 онд оршин тогтносон монголчуудын улс юм. 14-р зууны сүүл үеийн зарим монгол хаад болон Эсэн хаан "Умард Юань" нэрийг хэрэглэж байсан ч ихэвчлэн "Монгол улс" гэсэн албан ёсны нэрийг хэрэглэж байжээ. Мөн түүхийн судалгааны ном зохиолуудад энэ үеийг "бага хаадын үеийн Монгол", "улс төрийн бутралын үеийн Монгол", 14-17-р зууны Монгол гэж нэрлэдэг. 14-17-р зууны Монголын түүхэн сурвалж номнуудад "дөчин дөрвөн хоёр" гэж бичсэн байдаг тул "Дөчин дөрвөн хоёр" гэж нэрлэдэг. 14-р зуунаас 1691 он хүртэл Монголын ноёд хоорондоо байнга хагаралдан тэмцэлдэж байлдаж байсан учир энэ үеийг улс төрийн бутралын үе гэдэг байна. Коммунист түүхийн шинжлэх ухааны үзлээр феодализмын буюу дундад зууны хамжлагат ёсны хөгжил тодорхой шатанд хүрмэгц хаад ноёд ийнхүү эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлдэг бөгөөд үүгээр тухайн улсын феодализмийн үе төгсч капитализмд буюу хөрөнгөтний нийгэмд шилжин ордог ажээ.

Их хаан Монголд эргэн ирсэн нь

Тогоонтөмөр хааны үед Монголын байлдан дагуулагчид Хятад, Монгол болон бусад Азийн орнуудын ард түмнийг ихээр дарангуйлснаас тэдний амьдрал хэцүү болж, бослого хөдөлгөөн ихээр гарах болсон. Өдрөөс өдөрт хүчээ авсан бослого хөдөлгөөн нь Хятадад төвлөрсөн байсан Юань гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагасан байна. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр бараа бологч сайд, ноёд, торгон цэргээ дагуулан 1368 онд Монголдоо эргэж иржээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Хархорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд XVI-XVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ. Минд хотуудаа сүйтгүүлэн шатаалгасны улмаас монгол ноёд дахиж хот барилгүй нүүдэллэн амьдрах болсон бололтой. Энэ нь дайсны довтолгооноос хамгаалах ач холбогдолтой байсан ба дайсан довтолсон тохиолдлолд хүн, мал, эд хөрөнгөө аваад хойд зүгт Сибирь рүү холдон нүүдэг байв. Ийнхүү монголчууд нүүдэллэн амьдарч ухрах, довтлох аль аль аргуудыг хэрэглэж байсан тул Хятадын Мин улс Монголыг бүхэлд эзэлж чадаагүй юм.

Монгол байн байн Хятад руу довтолж, тэр нь дотоодын ноёдод дарамт болж, эзэнт улсын улс төрийн бутрал улам хүчтэй болоход нөлөөлсөн байна. Ноёд хааны захиргаанаас гарч, бие даахыг хичээн, эрх мэдэл, газар нутгийн төлөө тэмцэлдэж эхэлснээр хоорондоо эв эегүй болж, энэ нь бутралд хүргэсэн байна. Энэхүү бутрал нь 300 орчим жил үргэлжлэн Монголчууд болон Монгол орныг туйлдуулсан. Энэ хооронд (1368-1634 онд) Монгол улсын төрийг 22 хаан солигдон барьсан ч тэдний олонх нь хорлогдож, цаг бусаар хорвоог орхижээ. Хятад руу довтлох нь нэгд тэнд үлдсэн монголчуудаа чөлөөлөх хоёрт Хятадыг дахин эзлэх зорилготой байв. Дундад зууны монгол сурвалжуудад Тогоонтөмөр 40 түмэн монголоос 6 түмэнг (Халх, Өвөр Монголын 6 түмэн) авч гарав гэсэн байдаг ч ихэнх монголчууд уулаасаа Монголдоо байсан бололтой. Харин Хятадад 250,000-с[1] доошгүй монголчууд Хятадын хойд, төв, өмнөд хэсгээр байсан нь нилээд нь алагдаж үлдсэн нь Минд дагаар ороход хүрчээ. Юань улсад нийтдээ 1,5 саяаас доошгүй монголчууд байсан бололтой.

Энэ үед Хятадын хаан монголчуудыг нутагт нь буцаахгүй байх, устгах тушаал гаргажээ. Юннань зэрэг өмнөд мужуудад байсан монголчууд болон Юаний лал цэргүүд хамтран Хятадтай байлдсан ч давуу хүчинд дийлдэн ялагдав. Бууж өгсөн монгол цэргүүд нэгэнт гэр бүлтэйгээ хамт нутаг буцаж чадаагүй тул Хятадын армийн бүрэлдэхүүнд орж Монголын эсрэг байлдах болов. Хятадад 15-р зууны дунд хүртэл монгол сургууль ажилладаг, монгол хэлээр ном гаргадаг байсан байсан ба тэд яваандаа уусан алга болсон бололтой. Тэднээс үлдсэн цөөн тооны хүмүүс нь Сычуань, Юннань мужийн монголчууд болно. Эдгээр хүмүүс хавлага хяхалтаас болгоомжилж нэрээ хятад болгон өөрчилж өөрсдийн гарлаа хэдэн зуун жилийн турш нууж иржээ. 1950-иад оноос хойш тэдний зарим хэсэг нь монгол гэдгээ батлахын тулд нилээдгүй хөрөнгө зарж шүүхээр хөөцөлдсөний эцэст Хятадын засгийн газраас монгол гэдгийг нь хүлээн зөвшөөрчээ.

1380-1410-аад оны хооронд Мин улсын цэрэг Монгол улсыг удаа дараа довтолж, дээрэмдэн өвөлжөө билчээрийг шатаахын зэрэгцээ Мингийн засгийн газраас Монголчуудыг өөр хороондоо эвдрэн хямрах бодлогыг идэвхтэй явуулж байсан XIV-XV зуунд Монголын улс төр туйлын донсолгоотой байв. 1450-иад онд ойрдын Эсэн тайш бүх монголыг нэгэн удаа нэгтгэж өөрөө хаан ширээнд суусан боловч алтан ургийн ноёдын эсэргүүцэлтэй тулгарч 1455 онд алагдсанаар Монгол улс дахин задарч, хүчирхэг вассал ноёдын эзэмшилд хуваагджээ.

Хятадын довтолгоонд өртсөн Монгол орон Өвөр Монголыг бүхэлд нь алдсан ч 15-р зуунд эргүүлэн авчээ.

Ойрадуудын хүчирхэгжилт

1393 онд үхсэн Дөрвөн Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.

1418 онд Тогоон тайш Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайш нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.

Монголын нэгдмэл байдал сэргэсэн нь

Файл:Mongolia 14.png
Монгол орон 14-17-р зуунд: Монгол улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Файл:Mongolia 16.png
Монгол улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
16-р зууны Сибирь. Энэ зургийг зарим нэг алдаатай хийсэн бололтой. Балагад- буриадын нэг бүлэг. Калмыки-ойрдууд. 16-р зууны сүүлээр ойрдууд Сибирь рүү газраа тэлж халимагууд нүүж эхэлжээ. Телес, телеут нь Алтайчуудтай ойр төрөл угсаатан. Тэр үед киргизүүд Тэнгэр уулын, Сибирийн киргиз гэсэн 2 хэсэгт хуваагдаж байв. Зарим монголчуудыг Лена мөрний дунд урсгал хавиар байсан гэж тэмдэглэжээ. Зурган дээрх байршлаар дагуурчууд (дауры) Онон мөрний дунд урсгалаас Амар мөрний урд эрэг, Ноон, Сунгари мөрний сав газрыг бүхэлд нь хамран Номхон далай хүртэл тархсан байна. 1900 онд хийсэн зураг

Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Бутралын үеийн Монголын хамгийн хүчирхэг байсан үе нь Батмөнхийн үе бөгөөд энэ үед Хятад улс алба барьж байв. 1470-аад оноос Батмөнх Даян хаан монгол аймгуудыг нэгтгэж XVI зууны эх гэхэд хүчирхэг нэгдсэн төрийг тогтоож чаджээ. Энэхүү нэгдэл нь 1630-аад оныг хүртэл тогтвортой байснаар Монгол улсын соёл, эдийн засаг эрчимтэй хөгжжээ.

Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Монгол судар бичигт: "Тогоонтөмөр хаанаас хойш хэд хэдэн хаадын үе тасарч явахад" Мандухай хатан Мандуул хааны дүү, Баянмөнх жононгийн 7 настай өнчин хүү Батмөнхийг Монголын нөлөө бүхий ноёдтой хамтран 1470 онд хаан ширээнд өргөмжилж, "Даяарыг эзлэх болтугай" хэмээн даян хаан цол олгожээ. Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс Мандухай бага залуу Батмөнхийн хатан болсон. Батмөнх даян хааны төр барьж байх эхний үед улс төрийн үйл ажжиллагаанд Мандухай сэцэн хатны үүрэг их байсан. Тухайлбал: Мандухай Монгол ноёдын саланги, бутархай байдлыг арилгахын тулд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалд үзэн өөрийн биеэр цэрэглэн дайрч хааны захиргаанд оруулсан байна.

Батмөнх хааны үйл ажиллагаа нь:

  • Монголын нутаг дэвсгэрийг хураан захирах
  • Төрийн нэгдлийг хангахад чиглэгдсэн байсан.

Батмөнхийг төр барьж байх үед биеэ дааж орших гэсэн ноёдын эсэргүүцэл ихээр гарч байсан ч тэдгээрийг цаг тухайд нь дарж байсан байна. Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа дараах шинэчлэлийн бодлогыг явуулсан.

  • Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэх
  • Эзэлсэн газраа өөрийн хөвгүүддээ хуваарилан өгөх гэх мэт. Эзэмшил нутгаа хөвгүүддээ хувь болгон таслан өгсөн нь Монголын үйлвэрлэх хүчинд эерэгээр нөлөөлжээ. Малчид эзэн ноёны тодорхой нутагт нүүдэллэж, мал аж ахуйг хөтлөх шинэ арга барил нэвтэрч, ноёнд ноогдуулах алба нарийн болж, улсын санг нэмэгдүүлж байжээ.

Батмөнх даян хаан 1470 - 1517 онд Монголын төрийг барьснаар олон жил үргэлжилсэн феодалын хямрал дажин, гадаадын довтолгоо дайралтыг зогсоосон байна. Батмөнх халх түмний эзэн байгаад зогсоогүй бараг бүх Монголыг нэгтгэн захирсан их хаан билээ. Монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь Монголыг тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, үйлдвэрлэх хүчний хөгжилд түлхэц болсон.

Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.

XVI зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэргээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Абатай сайн хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар ХарХорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан  “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. 1400 онд Дөрвөн ойрадыг Мөнхтөмөр захирч байгаад 3 хүүдээ захируулсан. Мин улсын шинэ хуанди Юн Лэ Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юн лэ хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Элбэгийн хүү Дэлбэгийг хаан болгон өөрөө тайш болж улсыг захирч эхэлсэн. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Минь улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Өгчи хашхи нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Тайпин байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хасарын удмын Хорчины Адай хаан болж Дөрвөн ойрадыг бут цохижээ.

Монгол 1720-иод он

15-16р зууны эхэн үе бол монголын соёл урлагийн хөгжил дэвшил сэргэн мандалтын үе юм. Энэ хөгжлийн үед архитектур, торгон зээгт наамал, мартан, нагтан шүтээн зурагнууд болон сийлбэрүүлд илүү хөгжсөн юм. Өргөмөл хүү Зая Бандида Намхайжамц монголын үсэг тод бичгийг зохиосон юм. Занабазар Халхын буддын тэргүүлэгч бууддын гүн ухааны тэргүүн мастер тэрээр хорин нэгэн дарь эхийг урлан бүтээсэн юм. Түүний алдарт бүтээлүүд нь Цагаан Дарь Эх болон Ногоон Дарь юм. Энэхүү уран бүтээлүүдээрээ монголын үзэсгэлэнт бүсгүйн төрхийг илэрхийлж өгчээ. Цагаан Дарь Эхийн зүүн мөрөн дээр лянхуа цэцэг байдаг бөгөөд midteend дэлбээлж буй лянхуй байдаг юм. Харин Ногоон Дарьт байдаг лянхуа цэцэг нь аль хэдийн дэлбээлчихсэн байдаг бөгөөд тун үзэсгэлэнтэй бүсгүйн дүрийн гаргажээ. Тэрээр өөрийн үзэсгэлэнт төрх байдалд сэтгэл хангалуун байдаг аж. Тэрээр бясалгалаас сэрж буй байдалтай лянхуа цэцгийн суудал дээр баруун хөлөө доошлуулан хүүхдээ хөхөөрөө хооллосон байдалтай суудаг. Олон олон сүм дуган занабазарын төслөөр хэрэгжиж бүтээгдсэн байдаг. Тэрээр монголын соёмбо үсгийг зохиожээ.

14-17-р зууны Монгол улс нь Хүн, Сяньби, Жужан, Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын алтан ургийн хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино. 1368 онд Тогоонтөмөр хаан, өвөг дээдсийнхээ байгуулсан уугуул нийслэл Дайду хотоос зугатан гарч, эх монгол нутагтаа ирснээр Монгол улсын түүх шинээр эхлэв. Тогоонтөмөр хааны ахмад хүү Аюушридар 1270 онд Хархүрэм хотноо нийслэн сууж, улсаа “Ар Юунь” буюу “Умард Юань” хэмээн нэрийдсэн байна. Ингэж нэрлэсэн нь цаанаа учиртай байв. Жу овогтны Мин төрд авагдсан Их Юан улсыг дахин сэргээх бодлогыг Билэгт хаан гол зорилгоо болгожээ. Энэ зорилт хэдийгээр биелээгүй ч Төв Азийн элгэнд язгуур монголын төрт улс уг хэвээр оршин тогтнож эхэлжээ. Тэр үед Монголын хил өмнүүрээ Цагаан хэрэм, зүүн биедээ усны гурван зүрчид буюу манж нартай хиллэж, зүүн өмнөд тал нь Ляо-дунгийн хойгийг эзэлж, Бoхай тэнгисээр Номхон далайд тулж байв.

15-р зуунд Монголын баруун талд Сибирийн ханлиг (15-р зуунаас-1598 он) байгуулагдан хиллэх болсон бөгөөд урьд нь Алтан Ордод харъяалагдаж байсан нутаг Сибирийн ханлигийн бүрэлдэхүүнд орсон бол Сибирийн ханлиг 16-р зууны сүүлээр Орост цохигдон хүч нь суларсан үеэс газар нутаг нь Казахын хант улс, Дөрвөн Ойрадын хилд оржээ.

Засаг захиргааны зохион байгуулалт

Монгол энэ үед Алтайн нуруунаас баруун тийш орших Баруун Монгол буюу Дөрвөн Ойрад, түүнээс зүүн тийш орших Зүүн Монгол гэсэн 2 хэсэгт хуваагджээ. Зүүн Монгол нь баруун 3 түмэн, зүүн 3 түмэн нийт 6 түмэнтэй байсан бол Ойрад буюу Баруун Монгол 4 түмэнтэй байв.

  • Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
  • Баруун түмэн: Түмэд, Ордос, Юншээбү

Урианхай түмэн Өвөр Монголын зүүн урд нутаг, Ляонин мужид, (Манжийн үеийн Зуу-Удын чуулган), Цахар түмэн Урианхайн хойно одоогийн Өвөр Монголын Шилийн Гол аймагт, Юншээбү түмэн Түмэд, Цахарын дунд, Хаалган (Жанчхүү) хотын зүүн хойно, хойд талаар, Ордос түмэн Шар мөрний урд эрэг буюу Ордосын тохойд, Түмэд түмэн Хөх хот орчимд байв. Юншээбү харчинтай ижилсэн сууж мөн адил харчин гэгдэх болж байв.

Халх түмний баруун хэсэгт баяд, хотгойд, зүүн хэсэгт барга нар ордог байв. Цахар түмний хойд хэсэгт урад, муумянган, дөрвөн хүүхэд (зүүн дөрвөд), авга, авганар, үзэмчин, хуучид зэрэг аймаг амьдарч байв. Цахарыг харъяанд Их Хянганы нурууы зүүн, зүүн урд талаар байсан хорчин, дагуур, жарууд, жалайд, горлос, аохань (ухуань), найман, баарин, хишигтэн, онгуд нар бүрэлдүүлдэг байсан байна.

Хожим Манж Чин гүрэн 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.[2]

Дөрвөн Ойрадын нутаг Увс нуур, Алтайн нуруу, Шиньжяны хойд хэсэг, Казахстаны зүүн хэсгээр байв. Хошууд Ойрадын нутгийн баруун өмнө талд (Хами орчим буюу Шиньжааний зүүн хэсэгт), Цорос, Өөлд хоёр Или мөрний эхэнд, Торгууд Тарвагатайн нуруунд, Дөрвөд, баяд хоёр хамгийн хойно Зайсан нуур орчимд Эрчис мөрний эхээр нутаглаж байв. 14-17-р зууны үед одоогийн монгол үндэстний байршил, газар нутгийн хил, монгол гэсэн үзэл үндсэндээ тогтвортой болж тогтсон байсан ч 17-р зууны үеэс харийн түрэмгийлэлд өртөн тэр үеэс монголчуудын тоо цөөрч газар нутгаа алдан нутгаасаа шахагдахад хүрчээ. Энэ үед халх, өвөр монголчууд, буриадуудын байршил ерөнхийдөө тогтвортой байсан бол ойрадын хил хамгийн их өөрчлөгджээ. Буриадууд голчлон Байгаль нуурын баруун талаар Ангар мөрнөөс Монголын хил хүртэлх нутагт байсан бололтой бөгөөд 17-р зууныг хүртэл Байгалийн зүүн талаар байсан буриадуудын талаар бага мэдээлэл үлджээ.

14-17-р зууны соёл

Энэ үед холбогдох зохиолууд бол Гэсэр, Хув Нагварал, Убаши Хун тайжийн тууж, Жангар юм. 14-16-р зуунаас үлдсэн монгол ном байдаггүй учир энэ үеийг монголын түүхийн харанхуй үе гэдэг бөгөөд 14-17-р зуун, манжийн үеийг тодруулахад хэрэглэж байгаа халх, ойрад, өвөр монголын түүхэн сурвалжууд 17-19-р зууны үед зохиогджээ. 18-19-р зуунд Монголын эрдэм шинжлэх ухааны төв нь Өвөр Монгол руу шилжиж тэндээс олон эрдэмтэд мэргэд төрөн гарч зохиол бүтээлээ туурвиж байсан юм. Мөн буриадууд өөрсдйин хэл аялгуун дээр ном бичиж байв.

14-17-р зууны нийгэм, эдийн засаг

Өмнөд монгол Манжид эзлэгдсэн нь

16-р зууны сүүлээр дорно зүгт манж нар хүчирхэгжиж, хөрш монгол аймгуудтай ураг барилдах замаар өөртөө татаж эхэлсэн нь Монголын тусгаар тогтнолд аюул занал учруулав. Монгол улсын сүүлчийн хаан Лигдэн энэ аюулыг ухаарч сөрөн тэмцсэн боловч бусад ноёдын дэмжлэгийг авч чадалгүй 1634 онд тэнгэрт халив.

Харийн түрэмгийллийн эсрэг тэмцэл

Сүйрсэн орос суурин. Сэргээн зурсан нь

17-р зуунд Манжийн түрэмгийлэлтэй зэрэгцэн баруун хойноос Орос Монголыг довтолж Буриадыг эзэлсэн байна. Халхын ноёд 1688 он хүртэл алдсан нутгаа эргүүлэн авахын төлөө Оростой дайтсаар байжээ.

1639 онд шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Өргөөг байгуулж өгчээ. Энэ нь чухамдаа нийслэлийг Хархорумаас шилжүүлэн Өргөөг нийслэлээ болгож, шарын шашин, улс төрийн төв болгосон үйл явдал байлаа. Халх, Ойрадын ноёд 1640 оны чуулганаар Монголыг шашны хүчээр нэгтгэн харийн түрэмгийллийн эсрэг тэмцэхээр зорьж халх, ойрад гаралтай Занабазарыг шашны тэргүүнээр өргөмжилжээ. Занабазар 1680-аад онд Халх, Ойрадыг эвлэрүүлэхээр "Жанлавцогзол" номоо бүтээжээ.

Уналт

Лигдэн хааны хүү Эжээ Хонгороос хойш Халхыг хан цолтой ноёд буюу Түшээт хан, Цэцэн хан, Засагт Хан гурав толгойлон харийн түрэмгийллийн эсрэг тэмцсээр байсан тул эн үеийн Монгол улсыг 1635 онд биш 1691 он хүртэл оршин тогтносон гэж үзэж болох юм. Бутралын үеийн Халхыг Халхын ханлиг, Халхын хант улс гэж нэрлэдэг ба Халхын удирдагчид бүх Монголыг удирдаж байсан ч 17-р зууны дунд үе гэхэд захиргаанд нь байсан Ойрад, Буриад, Өвөр Монгол бүгд захиргаанаас нь гарч зөвхөн Халхын нутаг л тэдний захиргаанд үлджээ.

Чахундорж 1688 онд Галданг довтлох хүртэл Манжид дагаар орох бодолгүй байсаныг Манжийн хааны хэлсэн үг гэрчилдэг. Тэрээр галт зэвсэгтэй Оростой Буриадыг буцааж авахын төлөө олонтоо дайтсан ч цөөн хэдэн ялалт байгуулжээ. Чахундорж Галдангийн дүүг алсан нь Галдан Халхад довтлох шалтгаан болсон юм. Галдан довтлохын өмнө 1000 лам тагнуулыг Халхад илгээн Галдан ер бусын хувилгаан хүн тул эсэргүүцэн тэмцэх нь үр дүнгүй, халхын хүн ардад аюул учируулахгүй хэмээн ухуулжээ. Зүүнгарын довтолгоонд сандарсан халхуудын нилээд хэсэг нь Өвөр Монгол руу дүрвэж харин Буриад руу дүрвэсэн хэсгийнх нь нилээд нь тэндээ үлдэж буриадуудтай холилджээ. Галданг Засагт хан дэмжиж байсан ч нас барсан байна. Галдан Цэцэн ханд захиа илгээн та надад дагах эсэх өөрөө мэд, дагахгүй ч байсан болно гэж хэлүүлсэн байдаг бөгөөд харин Чахундорж, Занабазар хоёрыг өөрт нь тушаан өгөхийг Манжаас шаардаж байв. Занабазар эвийн хүчээр Монголын нэгдлийг сэргээхийг зорьж байсан бол Галдан цэргийн хүчээр Монголыг нэгтгэх нь зөв зам гэж үзэж байсан бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд хангалттай цэрэг, эдийн засгийн хүчтэй болохыг зорьж байв. Галдан Казахстан, Киргиз, Уйгур зэрэг Төв Азийн орнууд, чухал худалдааны замуудыг эзэлсэний дараа хэдэн арван сая хүнтэй Хятадыг эзэлсэн Манжийн хүчтэй тулахад бэлэн болсон байна.

Чахундорж Манжтай харилцаж Оростой дайтаж байсан бол Галдан Оростой харилцаа тогтоож Манжаас Монголыг чөлөөлөхийг зорьж байв. Ийм ч учираас Чахундоржид нэгэнт дайтаж байсан Орост дагах бодол огт байсангүй. Галдан Цэвээнравданд Зүүнгарын төрийн эрхийг алдсаны дараа Оросоос зэр зэвсэг авахыг оролдсон ч эхэн үедээ Галданг дэмжиж байсан Орос шинэ хаан Цэвээнравданг дэмжин элчээ илгээсэн бөгөөд мөн манж нар ч Цэвээнравданг дэмжин элч илгээжээ. Учир нь Зүүнгарын хүч бутран хуваагдах нь Халхыг эзлэхийг зорьж байсан Манж, Буриадыг эзлэхийг зорьж байсан Орос хоёрт ашигтай байв.

Галдан Өвөр Монголчуудад хандан захиа илгээж Манжийн эсрэг тулалдан Монголын тусгаар тогтнолыг хамгаалахыг уриалж байсан ба зарим Өвөр Монгол ноёд түүнийг дэмжин хүнс, бусад бараа илгээж байв. Мөн Моголистаны зарим ноёд түүнийг дэмжиж байв. Төвдүүд мөн түүнийг дэмжин зөвлөгөө өгч байсан ч Галдан дан ганц Төвдийн ятгалга, саналыг дагах бус өөрийн гэсэн зорилгоор үйл ажиллагаа явуулж байжээ. Төвдүүд нэгэнт тулан ирсэн манжийн түрэмгийллийг зогсоохын тулд Монголыг халхавч болгон ашиглахыг зорьж байсан гэж одоо үзэх болжээ.

Зүүнгарын дараагийн хаад Монголыг чөлөөлөхөөр тулдалдаж байсан бөгөөд тэд Халхийн ард иргэдэн хандан захиа илгээж байв.

Занабазарын шийдвэрээр Халх Манжид дагаар орох шийдвэр гаргасан байдаг ч түүнд өөр бодол байсаныг түүний үг гэрчилдэг. Тухайлбал тэр "мандах төрийг (Орос) дагаснаас мөхөх төрийг (Манж) дагасан нь дээр", " Манж 200 жилийн унахад Монгол тусгаар тогтноно" гэж хэлсэн байдаг. 1712 онд Энх-Амгалан хаан ойрадуудыг хядах шийдвэр гаргахад Энх-Амгаланы лам багш болсон Занабазар болиулж байв. Хожим нь өндөр настай болсон Занабазар Бээжинд нас баржээ.

Ийнхүү 1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид бууж өгснөөр 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд Манж Чин улсад дагаар орж, Монгол улс мөхжээ. Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 21 хаан үе залгамжилж 323 жил Монгол улс (Зүүнгар бүрмөсөн унах хүртэл 390 жил) оршин тогножээ.

Мөн үзэх

Ишлэл

  1. Ч.Далайн "Хятад дахь монголчууд"
  2. Өвөр Монголчуудын тухайд

Зураг

Гадаад холбоос