Дэлхийн улс орны жагсаалт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4: Мөр 4:


Жагсаалт нь жагсаагдсан улс орнуудын захиргаа доор байдаг бүхий л газар нутгийг хамруулна. Үүнд, нутаг дэвсгэр, ус (дотоод болон эрэг орчмын гадаад), тусгай эдийн засгийн бүс, тивийн шельф, агаарын орон зайг оролцуулна.
Жагсаалт нь жагсаагдсан улс орнуудын захиргаа доор байдаг бүхий л газар нутгийг хамруулна. Үүнд, нутаг дэвсгэр, ус (дотоод болон эрэг орчмын гадаад), тусгай эдийн засгийн бүс, тивийн шельф, агаарын орон зайг оролцуулна.

[[Файл:Дэлхийн улс төрийн атлас-2000-аад он, орос хэлээр.jpg|thumb|Дэлхийн улс төрийн атлас-2000-аад он, орос хэлээр]]


Жагсаалт дахь улсууд нь Монгол хэлээр өгөгдсөн бөгөөд богино буюу өргөн хэрэглэгддэг нэр (ж.нь. Афганистан) болон (байвал) албан ёсны урт нэр (ж.нь. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс)-г оруулсан.
Жагсаалт дахь улсууд нь Монгол хэлээр өгөгдсөн бөгөөд богино буюу өргөн хэрэглэгддэг нэр (ж.нь. Афганистан) болон (байвал) албан ёсны урт нэр (ж.нь. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс)-г оруулсан.

05:13, 20 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Энэхүү улс орнуудын жагсаалт нь дэлхийн улс гүрнүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан жагсаалт болно.

Үүнд, тусгаар тогтносон улсууд (олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн болон хүлээн зөвшөөргдөөгүй орнууд аль аль нь), хүн амтай харъяат нутаг дэвсгэрүүд, тусгай тусгаарлалтай нутаг дэвсгэрүүд хамаарна. Ийнхүү энэ хуудсанд хэрэглэгдэж буй "улс" гэсэн тодотгол нь "бүрэн тусгаар тогтнож хүлээн зөвшөөрөгдсөн улс"-тай ижил биш байж болно гэсэн үг.

Жагсаалт нь жагсаагдсан улс орнуудын захиргаа доор байдаг бүхий л газар нутгийг хамруулна. Үүнд, нутаг дэвсгэр, ус (дотоод болон эрэг орчмын гадаад), тусгай эдийн засгийн бүс, тивийн шельф, агаарын орон зайг оролцуулна.

Дэлхийн улс төрийн атлас-2000-аад он, орос хэлээр

Жагсаалт дахь улсууд нь Монгол хэлээр өгөгдсөн бөгөөд богино буюу өргөн хэрэглэгддэг нэр (ж.нь. Афганистан) болон (байвал) албан ёсны урт нэр (ж.нь. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс)-г оруулсан.

Гарчиг: Оролцуулсан нэгжүүд - Оролцуулаагүй нэгжүүд

А Б В Г Д Е Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ф Х Ч Ш Э Я
Мөн үзэх - Эх сурвалж - Ишлэл ба зүүлтүүд - Гадаад холбоос

Оролцуулсан улс төрийн нэгжийн төрлүүд

Энэхүү 245 улс төрийн нэгжийн (улс) жагсаалтад дараах багтана:

'Оролцуулаагүй нэгжүүд' гэдэгт энэ жагсаалтад оролцуулаагүй нэгжийн төрлүүдийг хамруулна. Үүнд, улсууд хэмээн нэрлэгддэг боловч тусгаар улсын зайлшгүй чухал хэсэг болдог газруудыг оролцуулна - үүнээс хамгийн мэдэгдэхүйц нь Нэгдсэн Вант Улсын 4 улс.

Улсуудын нэрсийн зураглалын тайлбар

  • Афганистан (тодруулсан) - Олон улсаар хүлээн зөвшөөрөгдсан улсууд
  • Абхази (тодруулсан ба налуу) - Олон улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй улсууд
  • Акротири ба Декелиа (хэвийн) - Бусад

Улсуудын жагсаалт

А

Б

В

Г

  • Габон – Габоны Бүгд Найрамдах Улс
  • Гайана – Бүгд Найрамдах Хоршооллын Гайана Улс
  • Гайти – Бүгд Найрамдах Гайти Улс
  • Гамби – Бүгд Найрамдах Гамби Улс
  • Гана – Бүгд Найрамдах Гана Улс
  • Гватемал – Бүгд Найрамдах Гватемал Улс
  • Гвиней – Бүгд Найрамдах Гвиней Улс
  • Гвиней-Бисау – Бүгд Найрамдах Гвиней-Бисау Улс
  • Герман – Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  • Гернси – Гернсигийн Байливик (Британийн титмийн харъяат улс)[16]
  • Гибралтар (Нэгдсэн Вант Улсын гадаад нутаг дэвсгэр)
  • Гондурас – Бүгд Найрамдах Гондурас Улс
  • Грек – Бүгд Найрамдах Грек Улс
  • Гренада
  • Гринланд (Данийн Вант Улс доторх өөрийгөө захирагч улс)
  • Гуам – Гуамын Нутаг Дэвсгэр (АНУ-ын зохицуулалттай нутаг дэвсгэр)
  • Гүрж[17]

Д

Е

  • Египет – Арабын Бүгд Найрамдах Египет Улс

Ж

  • Жерси – Жерсигийн Байливик (Британийн титмийн харъяат улс)

З

И

Й

  • Йемен – Бүгд Найрамдах Йемен Улс
  • Йордан – Йорданы Хашемит Хаант Улс

К

Л

  • Лаос – Лаогийн Бүгд Найрамдах Ардчилсан Улс
  • Латви – Бүгд Найрамдах Латви Улс
  • Лесото – Лесотын Вант Улс
  • Либери – Бүгд Найрамдах Либери Улс
  • Ливан – Бүгд Найрамдах Ливан Улс
  • Ливи – Ардын Их Социалист Ливийн Араб Жамахирия
  • Литва – Бүгд Найрамдах Литва Улс
  • Лихтенштейн – Лихтенштейны Вант Улс
  • Люксембург – Люксембургийн Их Вант Улс

М

Н

О

  • Оман – Оманы Султант Улс
  • Орос – Оросын Холбооны Улс

Ө

П

Р

С

Т

У

Ф

Х

  • Халилын Арал (Нэгдсэн Вант Улсын гадаад нутаг дэвсгэр-Сэйнт Хеленагийн хараат)
  • Хойд Кипр – Туркийн Бүгд Найрамдах Хойд Кипр Улс[6]
  • Хойд Марианы Арлууд – Хойд Марианы Арлуудын Хамтын Нөхөрлөл (АНУ-ын Хамтын Нөхөрлөл)
  • "Хойд Солонгос"-г үзье гэвэл Солонгос, Хойд руу очно уу
  • Хонг Конг – Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүс Хонг Конг (Тусгай тусгаарлалтай нутаг дэвсгэр)[38]
  • Хорват – Бүгд Найрамдах Хорват Улс
  • Хятад – Бүгд Найрамдах Хятад Ард Улс[39]
  • Хятад, Бүгд Найрамдах"-г үзье гэвэл, Тайвань руу очно уу.

Ч

  • Чад – Бүгд Найрамдах Чад Улс
  • Чех - Бүгд Найрамдах Чех Улс[40]
  • Чили – Бүгд Найрамдах Чили Улс

Ш

  • Швед – Шведийн Вант Улс
  • Швейцари – Швейцарийн Холбооны Улс
  • Шинэ Каледони – Шинэ Каледони ба түүний харъяат улсуудын нутаг дэвсгэр (Францын гадаад нутаг дэвсгэр, sui generis)
  • Шинэ Зеланд
  • Шри-Ланка – Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улс

Э

Я

Оролцуулаагүй нэгжүүд

  • Улсуудын зайлшгүй чухал хэсгүүд гэгдэх нэгжүүд
  • Байнгын хүн амгүй харъяат нутаг дэвсгэрүүд
  • Тухайн орны хуульд хамаарагдахгүй нутаг дэвсгэрүүд (тухайлбал, элчин сайдын яамд, консулын газрууд, гадаад улсуудын цэргийн баазууд). Үүний нэг жишээ нь НҮБ-ийн төв байр юм.
  • Аль ч улс чөлөөтэй нэвтрэх боломжтой усны орон зай (олон улсын далай тэнгис г.м.), агаарын орон зай, олон улсын далайн ёроолын газар нутаг, сансар огторгуй.
  • Антарктидын нутаг дэвсгэр
  • Арктикийн зөвлөлийн гишүүдийн Хойд мөсөн далайд хийсэн нутаг дэвсгэрийн нэхэмжлэлүүд
  • Маргаантай буюу эзлэгдсэн нутаг дэвсгэрүүд
  • Дайтаж буй хоёр орны дундах цэрэггүй буюу нейтрал нутаг дэвсгэр
  • НҮБ-ийн энхийг сахиулах даалгаваруудын эрх мэдэл дахь газрууд
  • Тусгаарлах хөдөлгөөн, партизан хөдөлгөөн, террорист байгууллагуудын эрх мэдэл дахь газрууд
  • Өөрсдийн нутаг дэвсгэрт де факто эрх мэдэлтэй ч тусгаар хэмээн зарлахгүй байгаа нэгжүүд
  • Цөлөгдсөн засгийн газрууд
  • Сүүлийн үед хаант улс байхаа больсон улсуудын хуучин амьд хаад хатад, үгүй болсон хаант улсуудын претендерүүд
  • Улс доторх уламжлалт хаант улсууд, аймаг, уугуул иргэд. Эдгээрийн толгойлогчид нь голдуу бэлгэ тэмдгийн чанартай.
  • Өөрийн гэсэн газар нутаг, улсгүй, голдуу Төлөөлөлгүй Улсууд, Иргэдийн Байгууллагын гишүүн нэгжүүд.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бичил-улсууд
  • Анархист хөдөлгөөнүүд ба бүлгэмүүд
  • Устсан улс төрийн нэгжүүд
  • Газрын нэхэмжлэлүүд, мөн Terra nullius-үүдэд хийсэн нэхэмжлэлүүд
  • Дэлхийн засгийн газрыг байгуулах зорилготой байгууллагууд
  • Далайн дээрэмчдийн харъяаны нутаг дэвсгэрүүд
  • Зохиомол орнууд, төсөөллийн орнууд, сансар ба далайн колоничлолын төслүүд, гариг ба дагуулууд дахь нутаг дэвсгэр
  • Олон улсын усны орон зайд буй хөлөг онгоцууд
  • Олон улсын корпорациуд

Мөн үзэх

Загвар:Хойд Америк Загвар:Өмнөд Америк Загвар:Австрали

Эх сурвалж

Ишлэл ба зүүлтүүд

  1. 1.0 1.1 Ариун хаан ширээ нь (The Holy See) нь ер бусын тусгаар улс бөгөөд Ватикан Хот Улстай хамт төрийн тэргүүн нь Пап лам юм. 170 гаруй улстай дипломат/албан ёсны харилцаатай бөгөөд нэг бол өөрөөрөө, эсвэл Ватикан Хот Улсын нэрийн өмнөөс олон улсын байгууллагуудад оролцдог. Ватикан Хот Улсыг Пап ламын сонгосон амбан захирагч захирдаг.
  2. 2.0 2.1 Бүгд Найрамдах Хятад Улс нь ихэнх тохиолдолд Тайвань хэмээгддэг улс юм. Мөн хааяа Хятадын Тайбэй (Chinese Taipei) гэгддэг. Бүгд Найрамдах Хятад Улс нь 1971 оноос хойш НҮБ-ийн гишүүн байхаа больсон бөгөөд НҮБ нь түүнийг Тайвань, Хятадын муж хэмээн тодорхойлдог. Одоогоор НҮБ-ийн 23 гишүүн (үүний дотор Ариун хаан ширээ буюу Ватикан) түүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад орнууд нь де факто хүлээн зөвшөөрдөг. Тайваний улс төрийн бөгөөд хууль зүйн байдал нь маргаантай. Тус улс нь Тайваний тусгаар тогтнох хөдөлгөөний дэмжигчдийн санал болгож буй Бүгд Найрамдах Тайвань Улсаас ялгаатай. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "Taiwan" defined multiple times with different content
  3. 3.0 3.1 Косово нь 2008 оны 2 сарын 17-нд тусгаар тогтнолоо зарласан. Серби улс түүнийг өөрийн улсын нэг хэсэг гэдэг бөгөөд нэршил нь "Косово ба Метохижа". НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн 1244 тоот шийдвэрээр Косовогийн дайныг дуусгасны дараа 1999 оноос хойш НҮБ-ийн захиргаан доор байгаа. Энэхүү шийдвэрийн дагуу Косово нь Сербийн хэсэг байх боловч НҮБ-ийн засаглал нь "ихээхэн хэмжээний автономи, өөрийн засаглал"-г бий болгож ирээдүйд хоёр талын хэлэлцээрээр шийдвэр гаргах байжээ.
  4. 4.0 4.1 Абхази нь Гүржийн де юре нутаг дэвсгэр хэмээн ихэнх улсууд үздэг де факто тусгаар улс юм. 15 жилийн турш НҮБ-ийн ямар ч гишүүн орон хүлээн зөвшөөрөөгүй байсны дараа 2008 оны 8 сарын 26-нд ОХУ хүлээн зөвшөөрсөн. Мөн үзэх: Russia recognises Georgian rebels . BBC News. 2008-08-26-нд авсан Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "Abkhazia" defined multiple times with different content
  5. 5.0 5.1 Өмнөд Оссет нь Гүржийн де юре нутаг дэвсгэр хэмээн ихэнх улсууд үздэг де факто тусгаар улс юм. 15 жилийн турш НҮБ-ын ямар ч гишүүн орон хүлээн зөвшөөрөөгүй байсны дараа 2008 оны 8 сарын 26-нд ОХУ хүлээн зөвшөөрсөн. Мөн үзэх: Russia recognises Georgian rebels . BBC News. 2008-08-26-нд авсан Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "South Ossetia" defined multiple times with different content
  6. 6.0 6.1 Туркийн Бүгд Найрамдах Хойд Кипр Улс нь Бүгд Найрамдах Кипр Улсын де юре нутаг дэвсгэр хэмээн ихэнх улсууд үздэг де факто тусгаар улс юм. Ганц хүлээн зөвшөөрсөн улс нь Турк. Хэдийгээр олон улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч 1979 оноос Туркийн Кипрт Улс хэмээх нэрээр Исламын шашин орнуудын байгууллагын гишүүн байгаа. Мөн Бүгд Найрамдах Нахичеваны Автономит Улс нь түүнийг тусгаар хэмээн үздэг боловч Нахичеваныг захирдаг Азербайжан улс нь тусгаар хэмээн үздэггүй. Мөн үзэх: The World Factbook - Cyprus (2006 оны 1 сарын 10). Central Intelligence Agency. 2006-01-17-нд авсан.
  7. 7.0 7.1 Нагорно-Карабах нь Азербайжаны де юре нутаг дэвсгэр доторх де факто тусгаар улс юм. Ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Мөн үзэх: Regions and territories: Nagorno-Karabakh. BBC News. 2006-01-17-д авсан. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "Nagorno-Karabakh" defined multiple times with different content
  8. 8.0 8.1 Сомалиланд нь де юре Сомалигийн Бүгд Найрамдах Улс доторх де факто тусгаар улс юм. НҮБ-ийн ямар ч гишүүн улс түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Мөн үзэх: Regions and territories: Somaliland (2005 оны 12 сарын 30). BBC News. 2006-01-17-нд авсан. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "Somaliland" defined multiple times with different content
  9. 9.0 9.1 Транснистриа нь Бүгд Найрамдах Молдав Улсын де юре нутаг дэвсгэр дахь де факто тусгаар улс юм. Түүнийг НҮБ-ийн ямар ч гишүүн орон хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд олон улсад Транснистриа хэмээгддэг боловч зарим үед Приднестровье (мөн бүтэн нэр нь болох Приднестровьегийн Молдавын Бүгд Найрамдах Улс) хэмээгддэг. Мөн үзэх: Regions and territories: Trans-Dniester (2005 оны 12 сарын 13). BBC News. 2006-01-17-нд авсан. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "Transnistria" defined multiple times with different content
  10. Гваделуп, Мартиник, Францын Гвиана, Реюньон дөрөв Францын гадаад нутаг/департмент нь Францын салшгүй чухал хэсгүүд тул энэ жагсаалтад оруулаагүй.
  11. Хуучнаар Нидерландын Антиллийн Арлууд нь 2010 онд Кюрасао, Синт Мартен гэсэн 2 гадаад улс, Бонайре, Саба, Синт-Эстатиус гэсэн хотын захиргааны хэмжээтэй 3 арал болж хуваагдсан
  12. Мөн үзэх: Нагарно-Карабах.
  13. Аргентинийг мөн хууль тогтоох зорилгоор Аргентин Улс (Argentine Nation) гэдэг.
  14. Баруун Сахар нь хуучнаар Испанийн колони байсан бөгөөд 1960-аад онд колони байлгахыг нь болиулах зорилгоор НҮБ-ийн өөрийгөө захирдаггүй нутаг дэвсгэрүүдийн тоонд оруулсан. Түүний ихээхэн хэсгийг захирдаг Маррокогийн Вант Улс нийт Баруун Сахарыг өөрийн хэмээдэг бөгөөд бусдыг нь Сахравигийн Ардчилсан Араб Бүгд Найрамдах Улс (Sahrawi Arab Democratic Republic, SADR) захирдаг. SADR нь Африкийн холбоо ба Ази-Африкийн Стратегийн Хамтын Ажиллагааны гишүүн юм. Түүнийг НҮБ-ийн 46 орон хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч НҮБ-д элсүүлэгдэж байгаагүй. НҮБ нь Марроко болон Полисариогийн фронт (SADR-н эрх баригч нам)-уудын хооронд хэлэлцээр хийж, санал асуулга авах оролдлого хийсэн ч одоогоор Баруун Сахарын хууль зүйн болон улс төрийн байдал нь маргаантай хэвээр байна.
  15. Мөн үзэх: Босни-Герцеговины Холбооны Улс, Бүгд Найрамдах Српска Улс, Брчко дүүрэг.
  16. Гернсигийн Байливикт түүний өөрийгөө захирагч харъяат улсууд болох Олдерни, Херм, Саркийг оролцуулдаг.
  17. Мөн үзэх: Абхази ба Өмнөд Оссети.
  18. Мөн Кот д'Ивуар гэдэг
  19. Ирландын албан ёсны тодорхойлолт нь Бүгд Найрамдах Ирланд Улс боловч энэ нь албан ёсны нэр нь биш. Үүнийг заримдаа тус улсыг Ирланд арлаас ялгах зориулалтаар хэрэглэдэг. Мөн улс төрийн зориулалтаар хэрэглэдэг байна.
  20. Канадыг мөн зарим үед Канадын эрх мэдлийн нутаг дэвсгэр (Dominion of Canada) гэдэг.
  21. Мөн үзэх: Хойд Кипр.
  22. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсыг Бүгд Найрамдах Конго Улсаас ялгах зорилгоор зарим үед Конго-Киншаса гэдэг. Мөн 1971-аас 1997 он хүртэлх албан ёсны нэр болох Зайр гэж дууддаг.
  23. Бүгд Найрамдах Конго Улсыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас ялгах зорилгоор зарим үед Конго-Браззавиль гэдэг.
  24. Кыргызстаныг мөн заримдаа Кирзизия гэдэг.
  25. Макао нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүс юм. Зарим үед Макао, Хятад хэмээн нэрлэдэг.
  26. Бүгд Найрамдах Македон Улсыг НҮБ болон бусад зарим орнууд, олон улсын байгууллагууд Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс хэмээн нэрлэдэг (The Former Yugoslav Republic of Macedonia).
  27. Мөн үзэх: Баруун Сахар.
  28. Мөн үзэх: Транснистриа.
  29. Хууль зүйн хувьд Нидерланд нь Нидерландын Вант Улсын Европ хэсэг, харин Нидерландын Вант Улс нь Нидерланд ба Аруба, Нидерландын Антиллийн арлууд хэмээх гадаад улсуудыг хэлнэ.
  30. Палестины нутаг дэвсгэрүүд нь анх 1940-өөд оны сүүлчээр Йордан ба Египетийн эзлэж байсан, дараа нь 1967 оны Зургаан өдрийн дайны дараа Израйлийн авсан хуучаар Палестины Британийн Мандатын газар нутгуудын хэсгүүд юм. Эдгээрт Газрын зурвас ба Баруун эрэг хамаарна. Палестины нутаг дэвсгэрүүдийн ирээдүйн хууль ёсны харъяалал нь Израйлийн засгийн газар ба Палестиныг чөлөөлөх байгууллагын хоорондох хэлэлцээрээр шийдэгдэнэ.
  31. Свалбард нь олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн Норвегийн гадаад нутаг дэвсгэр юм.
  32. Мөн үзэх: Косово.
  33. Бүгд Найрамдах Солонгос Улсыг ихэнх тохиолдолд Өмнөд Солонгос хэмээн нэрлэдэг
  34. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг ихэнх тохиолдолд Хойд Солонгос хэмээн нэрлэдэг.
  35. Сомали нь одоогоор Шилжилтийн Холбооны Парламентаараа хуваагдсан байдалтай байгаа.
  36. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсыг зарим үед Төв Африк гэдэг.
  37. Фолклендийн Арлуудыг Аргентин Улс өөрийн хэмээдэг бөгөөд түүнийг Мальвинас буюу Islas Malvinas гэж нэрлэдэг.
  38. Хонг Конг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүс юм. Зарим үед Хонг Конг, Хятад хэмээн нэрлэдэг.
  39. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг ихэнх тохиолдолд Хятад гэдэг. Мөн Тайвань буюу Бүгд Найрамдах Хятад Улсаас ялгах зорилгоор Эх газрын Хятад гэдэг. Эх газрын Хятад гэдэгт ихэнхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүсүүдийг (Хонг Конг ба Макао) оролцуулдаггүй.
  40. Чехийг мөн зарим үед Чехиа гэдэг.

Гадаад холбоос