Колдплей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 85: Мөр 85:


==Тэдний хөгжмийн хэв маяг==
==Тэдний хөгжмийн хэв маяг==
Coldplay Хамтлагийн ахлагч [[Крис Мартин]] нэгэн удаа хамтлагийн хөгжимийг [[хард рок]]той харьцуулвал тэдний сэтгэл хөдлөл[["limestone рок"]] гэж зарлан тунхаглаж байсан байна.Хамтлагийн дуунуудыг бодлогоширсон ба [[блю романтик]] гэж нэрлэдэг.Энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн ялангуяа [[Мартин]]ий дуусашгүй эрч хүчний мэдрэмжийг тодотгож өгсөн байдаг.Мартиний уянгалаг байдал үгийн сонголтийг нь авч үзвэл эмэгтэйлэг гэж үздэг.Тухайлбал [[Geneva]] хамтлагийн [[Andrew Montgomery]]тай төстэй гэж үздэг.
Coldplay Хамтлагийн ахлагч [[Крис Мартин]] нэгэн удаа хамтлагийн хөгжмийг [[хард рок]]той харьцуулвал тэдний сэтгэл хөдлөл[["limestone рок"]] хэмээн өүүлсэн байдаг.Хамтлагийн дуунуудыг бодлогоширсон ба [[блю романтик]] гэж нэрлэдэг.Энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн ялангуяа [[Мартин]]ий дуусашгүй эрч хүчний мэдрэмжийг тодотгож өгсөн байдаг.Мартиний уянгалаг байдал үгийн сонголтийг нь авч үзвэл эмэгтэйлэг гэж үздэг.Тухайлбал [[Geneva]] хамтлагийн [[Andrew Montgomery]]тай төстэй гэж үздэг.
Тэдний анхны студи цомгийн дуу эгшигийг тайлбарлахдаа Поп урсгалыг гитарын хэв маягийг өөрчлөн гоёмсог зохилдолгоо уянгалуулан тодорхойлсон гэж үздэгээс гадна бүрэн харанхуй болон уран сайхны хатуу гэж үздэг.Алтернатив Рок Урсгал төлөөлөл болох [[U2]],[[Oasis]],[[Radiohead]] болон [[Travis]]
Тэдний анхны студи цомгийн дуу эгшигийг тайлбарлахдаа Поп урсгалыг гитарын хэв маягийг өөрчлөн гоёмсог зохилдолгоо уянгалуулан тодорхойлсон гэж үздэгээс гадна бүрэн харанхуй болон уран сайхны хатуу гэж үздэг.Алтернатив Рок Урсгал төлөөлөл болох [[U2]],[[Oasis]],[[Radiohead]] болон [[Travis]]
хамтлагуудтай төстэй гэж үздэг.Хамтлаг Шотландын Алтернатив Рок хамтлаг [[Travis]]-р хүлээн зөвшөөрөгдсөн.
хамтлагуудтай төстэй гэж үздэг.Хамтлаг Шотландын Алтернатив Рок хамтлаг [[Travis]]-р хүлээн зөвшөөрөгдсөн.

14:38, 25 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Coldplay
Вилл Чэмпион, Кристофер Мартин, Жонни Баклэнд, Гай Бэрримэн
Ерөнхий мэдээлэл
ГаралИх Британи
Англи, Лондон
Хөгжмийн урсгалАлтернатив рок, Британийн Алтернатив рок
Идэвхтэй1996 оноос хойш
СтудиEMI, Parlophone, Capitol, Fierce Panda
Хамтардаг уран бүтээлчидApparatjik
Цахим хуудасcoldplay.com
Гишүүдийн нэрс
Крис Мартин
Жонни Баклэнд
Гай Бэрримэн
Вилл Чэмпион

Coldplay нь 1996 онд байгуулагдсан Британий альтернатив рок хамтлаг юм. Хамтлагын ахлагч Крис Мартин анх Жонни Бакландтай Лондоны их сургуульд хамт сурдаг байв. Анх тэд Pectoralz хамтлаг-г байгуулсаны дараа Гай Бэрриман хамтлагт басс гитарчнаар орж хамтлагын нэрээ Starfish болгон өөрчилжээ. Уил Чампион хамтлагт орсноор хамтлага бүрэн бүрджээ. Менежер Пил Харвей албан бус 5дах гишүүнээр тооцогддог. Хамтлаг Safety /1998/, Brothers & Sisters /1999/ The Blue Room /1999/ гэсэн 3н EP гаргахын өмнө 1998 онд нэрээ Coldplay болгожээ. Удалгүй Parlaphone-тай гэрээ хийснээр мэргэлжлийн студи дуугаа бичүүлхээр болов.

Тэд хөгжмийн хэд хэдэн шагналийн эзэн болсон.Тэд 2000 онд Mercury Prize-д нэр дэвшиж байсан тэдний анхны цомог болох Parachutes цомгийн Yellow дуугаа гаргаснаар дэлхий дахинд нэр алдартай хамтлаг болж чаджээ. Хамтлагын 2дох цомог болох A Rush of Blood to the Head /2002/ нь шүүмжлэгчдээс сайн дүйн авч New Musical Express /NWE/-н Оны шилдэг цомог гэх мэд олон авардад түрүүлжээ. Тэдний цомгийг Нелсон продьюсэрлсэн байна. Дараа цомог X&Y 2005 гармагцаа шүүмжлэгчээс сайн дүн авж шилдэг борлуулаллтай цомог болж чаджээ. Мөн Нелсон продьюсэрлсэн байна. Харин хамтлагын 4дэх цомог Viva La Vida or Death and All His Friends /2008/-г Бриан Ено продьюсэрлэж дахин шүүмжлэгчид сайшааж, 51дэх Grammy авардад олон номенацид нэр дэвшиж түрүүлж чаджээ. 2011/10/24-нд Mylo Xyloto хэмээх 5 цомогоо гаргаж шүүмжлэгчдээс сайшаалттай байна.Улмаар 2011 оны Их британий хамгийн их борлуулалттай рок цомог болж чадсан.2014 оны 5-р сарын 16нд 6дах студи цомог болох Ghost Stories цомогоо худалдаанд гаргасан.

Хамтлаг Британий авардаас 6 шагнал гэх мэт олон авардад түрүүлээд байна. Жишээ нь Британы шилдэг Хамтлаг 3н удаа, MTV видео авардаас 4 удаа шагнал хүртэж, Grammy авардад 20 удаагаа нэр дэвшиснээс 7д нь түрүүлжээ. Шилдэг борлуулалттай хамтлагын хувьд тэд дэлхий даяар тэдний уран бүтээлүүд 50 сая хувь зарагджээ.

Coldplay хамтлаг нь Оxfam-н Make Trade Fair болон Amnesty олон улсын байгууллага гэх мэд олон нийтийн болон улс төрийн ажил үйлсийг идэвхитэй дэмждэг юм. Хамтлаг Band Aid 20, Live 8, Sound Relief, Hope for Haiti Now: A Global Benefit for Earthquake Relief, and the Teenage Cancer Trust гэх мэд олон хандивын сайн үйлсийн аянд оролцож байжээ.

Зохион байгуулалт ба эхний жилүүд(1996-99)

Хамтлагийн гишүүд Крис Мартин болон Жонни Баклэнд нар 1996 оны 9 сард Лондоны коллежийн их сургуульд суралцсан эхний долоо хоногтоо танилцсан бөгөөд тэр жилдээ хамтлаг байгуулахаар төлөвлөж, хамтлагаа Pectoralz гэж нэрлэн, удалгүй Гай Бэрримэн (Крис Мартин болон Jonny Buckland нартай нэг ангид сурдаг байсан) хамтлагт орсоноор Starfish нэртэй болсон юм. Ийнхүү хамтлаг Лондоны жижиг клубт тоглож эхэлснээр цөөн тооны дэмжигчтэй болсон байлаа. Мартин тэр үед Фил Харви (Кристэй хамт Оксфордын их сургуульд сурж байсан) хамтлагтаа урьснаар хамтлагийн менежер болсон юм. Хожим нь Coldplay Фил Харвиг хамтлагийн тав дахь гишүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. 1997 оны 7-р сард хамтлагт Вилл Чэмпион орсноор хамтлаг ийнхүү бүрэлджээ. Чэмпион төгөлдөр хуур, гитар, аргил гитар, лимбэ тоглож чаддаг байсан. Гэвч тэр түргэн хугацаанд бөмбөр тоглож чаддаг болсон юм (тэр өмнө нь бөмбөрийн ямар ч мэдлэггүй байсан юм). Хамтлаг нэрээ эцэст нь Тим Кромптоны санал болгосоноор Coldplay болгож өөрчилсөн юм. Энэ нэрээр сургуулийн сурагчид нь тэднийг нэрлэдэг байсан байна. 1997 онд Мартин ангийн сурагч Тим Райс-Окслитэй уулзсан юм. Сургуулийнхаа амралтаар Virginia Water-д өнгөрүүлсэн долоо хоногоор тэд түүнээс хамтлагтаа төгөлдөр хуурчаар оруулахыг хүссэн юм. Мартин Райс-Окслиг авьяастай, ухаантай гэж үзэн Coldplay хамтлагт даралтат хөгжим тоглохийг хүссэн боловч татгалзсан хариу авсан юм. Тэрээр аль хэдийн Keane-н өмнөөс тоглоод эхэлсэн үе байлаа. Энэ үйл явдлаас хэдэн өдрийн дараа Keane нь Coldplay хамтлагаас тусдаа бие даасан хамтлаг болон гарсан юм. 1998 онд хамтлагийн эхний уран бүтээл Safety EP 500 хувь борлогдлоо. Тэд найзууд болон зарим компаниудад бичлэг хийлгэхэд зориулж ихэнхи дискээ хандивлаж тэдэнд гадуур худалдаа хийхэд ердөө 50 ширхэг л үлдсэн байлаа. Ингээд тус оны 12-р сард Fierce Panda бичлэгийн студитэй гэрээ байгуулсан байна. Тэдний анхны албан ёсны цомог нь 3 дуутайгаар гаргасан Brothers and Sisters EP бөгөөд энэ цомгийг тэд 1999 оны 2 сард 4-хөн өдрийн дотор бичжээ. Эцсийн шалгалтаа дуусгасны дараагаар тэд Parlophone (Их Британийн томоохон дуу бичлэгийн студи)-той 5 цомгийн гэрээ байгуулав. Тэдний анхны томоохон тоглолтоо Glastonbury хөгжмийн наадамд тависан байна. Дараа нь тэд 3 дахь EP (өргөтгөсөн сингл) хийх ажилдаа орон, түүнийгээ The Blue room гэж нэрлэсэн. Тус оны 10 сард уг дуу олон нийтэд 5000 хувь борлуулагдахад бэлэн болов. Bigger and Stronger сингл гарсны дараагаар, BBC 1 радигоор нийтэд цацагдлаа. The blue room сингл гарсны дараа нэгэн үймээн гарав. Хамтлагийн дунд үл ойлголцох асуудал гарч Чэмпион хамтлагаас гарахаар шийджээ. Гэхдээ үүний дараагаар Мартин өөрийнхөө түүнийг хөөсөн бурууг хүлээж эргэн нэгдсэн байна. Нэмж хэлэхэд хамтлаг тэр үед хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан нь илэрсэн юм. Гэсэн ч энэ бүхний дараагаар эцэст нь тэд шинэ дүрэм, шинэ зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлсэн. Мөн тухайн үеийн U2 болон R.E.M хамтлагийн адилаар Coldplay эрс шийдэмгий ардчилсан үзлийг баримталж (ашиг орлогоо тэнцүү хуваах) эхэлсэн. Тэд ийнхүү жинхэнэ хамтлаг шиг нэгдэж Coldplay хамтлагийн их уран бүтээлийн эхлэл ийнхүү тавигдсан юм.

Түүх

Parachutes(1999-2001)

"Yellow"

"Yellow" (Coldplay хамтлагийн анхний хит дуу) ихэнх хүмүүс coldplay хамтлагийг энэ дугаар нь мэддэг.Энэ дуу нь Parachutes цомгийн 2дох сингл болон гарсан

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Хамтлаг эхлээд дебют цомогоо 2 долоо хоногийн хугацаанд бичүүлэхээр төлөвлөв. Хэдий тийм боловч аялал, бусад тайлан тоглолтууд цомгийг 1999 оны 9 сараас 2000 оны 4-5 сар хүртэл хойшлуулах шалтгаан болов. Цомог Rockfield Studios, Matrix Studios, Wessex Sound Studios-д бичүүлэв. Энэ цомогт Кэн Нэлсон продюсерээр ажиллав. Хэдийгээр Parachutes чухал дуунууд Ливерпүүлийн Parr Street Studios (энд 3 студийн өрөө байдаг байна). Микс буюу засварлах ажлыг америк инжинеер Майкл Бройер хийсэн байна. Энэ үеэр тэд Carling Tour тоглотоо хийв. Энэ үеэр тэд зарим дуугаа танилцуулсан байна. Ямар ч хит дуу байхгүй 3 EP гаргасны дараа тэд Parachutes-н тэргүүлэх сингл чартын Top 40-д орж ирсэн байна. "Shiver" 2000 оны 3 сард гарсан сингл нь Их Британийн синглүүдийн чартын 35-д бичигдсэн байна (оргил байр нь). 2000 оны 6 сард Coldplay хамтлагийн түүхэнд онцлох мөч тохиолсон байна. Тэдний анхны томоохон тоглолт Glastonbury Festival-д тоглохоор бэлдэж байв. Хамтлаг түүнчлэн гайхалтай сингл "Yellow"-ээ гаргав. Үүрэг нь эхний топ 5-г эвдэх явдал байсан энэ нь биеллээ олж Их Британийн синглүүдийн чартын 1-д бичигдэв. Ингэснээр Coldplay хамтлаг олны сонорт хүрч эхэлсэн үе байлаа. "Yellow", "Shiver" 2000 оны хаврын анхны Ep байлаа. Синглүүд гарсны дараа 2000 оны 6 сарын 26-нд (Мөн Америкт) тэргүүлэх синглүүдээ гаргасан нэр нь үл мэдэгдэх цомог цацагдаж эхлэв. 2000 оны 10 сард дуунууд Америкийн коллеж болон алтернатив радионууд руу илгээгдэж эхлэв.

Coldplay 2000 оны 7 сарын 10-нд Parlophone бичлэгийн студиэр дамжуулан анхны бие даасан цомгоо Их Британид Parachutes нэртэйгээр гаргалаа. Гарсан даруйдаа Их Британийн цомгийн чартын 1-д бичигдсэн юм. 2000 оны 11 сарын 7-нд Nettwerk бичлэгийн студиэр дамжуулан Хойд Америкт нээлтээ хийв. Цомог нээлтээ хийсний дараагаар янз бүрийн хэлбэрээр хүмүүст хүрэхээр гарч ирсээр байв. Parlophone Nettwerk хоёр аль аль нь 2000 онд CD гаргав. Харин кассет хэлбэрээр 2001 онд capitol бичлэгийн студиэр дамжуулан Америкт гарсан байна. "Yellow", "Trouble" Их Британи болон АНУ-ын радиогоор тогтмол явдаг дуунуудын нэг болов. Parachutes 2000 оны 9 сард Mercury Music Prize-д нэр дэвшив.Ц омог Европт амжилт олсоор байлаа. Хойд Америк 2000 оны 11 сард гаргасан цомгоор нь ажиглаж эхлэв. Тэд 2001 оны 2 сараас U.S. Club Tour аяллыг эхлүүлэв. Хэдийгээр цомог Америкт амжилтаа удаан олж авсан боловч эцсийн дүнд нь тэд дабл платиниум зэрэглэлд хүрчээ. Цомгийг 2002 оны Грэммийн шагналаас шилдэг альтернатив цомгийн шагнал авснаар нь сайн мэддэг болсон. Parachutes цомгоо гаргасны дараагаар Крис Мартин шаардахдаа "цомгийн амжилт хамтлагийг "хамгийн том, энэ дэлхий дээрх хамгийн шилдэг хамтлаг болоход зориулагдсан гэсэн байна.

A Rush Of Blood To The Head(2001-04)

тэд 2002 оны аялан тоглолтоосоо эхэлэн тайзны гэрэл ашиглаж эхэлсэн

Parachutes цомгоороо амжилт олсны дараа 2001 оны 9 сард тэдний 2 дахь цомог болох A Rush Of Blood To The Head-г хийх ажилдаа эргэн эргэн орсон юм. Энэ удаа мөн л Кэн Нэлсон продюсерээр ажилласан юм. Хамтлаг өмнө хэзээ ч Лондонд үлдэж байгаагүй тэдний гол ажилд асуудал тулгарсан юм. Тэд Ливэрпүүлд байрлахаар шийдвэрлэсэн юм (Тэнд Parachutes цомогийнхоо зарим дууг бичүүлж байсан юм). Дахин нэг удаа дуучин Крис Мартин хэлэхдээ бид бичлэгийн явцад санаа зовоосон асуудал гарсан гэсэн юм. In My Place бол тэдний шинэ цомгийн анхны дуу байсан юм. Хамтлаг анхны синглээ гаргасан учир нь энэ дуу "бид юу хийсэнээ үнэхээр мэдэхгүй байна, энэ ер бусын цаг мөчид" гэж Parachutes цомгийн амжилт олсны 3 сарын дараа 2 дахь цомгоо хийх хүсэл төрсөн байна. Мартин хэлэхдээ нэг зүйл биднийг цааш явахад тэтгэсэн. Энэ нь In My Place-г бичиж байх үе юм гэжээ. Бусад дуу нь удалгүй хийгдэж эхэлсэн.

Хамтлаг 20 гаруй дуу шинэ цомогтоо бичсэн байлаа. Шинэ материалуудын зарим нь (In My Place Animals) Parachutes аялан тоглолтод дуулагдаж эхэлсэн юм. Цомгийн нэр хамтлагийн албан ёсны сайтад цацагдсан юм. Цомог 2002 оны 8 сард нээлтээ хийсэн бөгөөд хэдэн топ синглүүдийг төрүүлсэн юм. Жишээ нь Clocks, In My Place болон домогт The Scientist дуунууд юм. Сүүлд нь Жорж Харрисон (Битлз хамтлагийн гитарчин)-ы All Things Must Pass дууны нэр нь тэднийг урамшуулсан. Энэ дуу нь 1970 онд гарсан байна. Хамтлаг 2002 оны 6 сараас 2003 оны 9 сар хүртэл шинэ цомгийн аялан тоглолтоо хийсэн байна. Энэ аяллын нэр нь A Rush Of Blood To The Head Tour. Тэд таван тивийн олон улсад тоглосны дотроос Гластонбури фестивал, V2003 болон Rock Werchter-д болсон тоглолтуудыг дурьдаж болно. U2 хамтлагийн Elevation Tour болон Nine Inch Nails' хамтлагийн Fragility Tour зэрэг олон концертууд нарийвчилсан гэрэлтүүлэг болон өөрийн хэв маягийг санагдуулам олон тоглолтууд болсон. Сунгасан тоглолтынхоо үеээр амьд дууний CD болон DVD бичүүлсэн. Энэ нь Сидней хотын Hordern Pavilion-д болсон Live 2003 цомог юм. 2003 оны 8 сарын 28-нд Coldplay хамтлаг 2003 MTV Video Music Awards-ын үеэр 3 шагналын эзэн болсон бөгөөд The Scientist дуугаа Radio City Music Hall-д тоглосон юм.

2003 оны 12 сард Rolling Stone сэтгүүл Coldplay-г жилийн шилдэг уран бүтээлч болон хамтлагаар сонгосон юм. Энэ үед хамтлаг Pretenders хамтлагийн 2000 miles дууг дуурайж дуулсан юм(Энэ дуу нь албан ёсны сайтад татагдахаар тавигдаж байсан). 2000 Miles тухайн жилийнхээ Их Британийн хамгийн их борлуулалт хийсэн дуугаар тодорсон бөгөөд худалдаанаас олсон орлогоо "ирээдүйн ой мод" болон "хүч хэрэглэх явдал-г зогсоо" кампанит ажилд хандивласан юм. A Rush Of Blood To The Head цомог нь 2003 оны Грэммийн шагналын шилдэг алтернатив цомгоор тодорсон бөгөөд 2004 оны Грэммийн шагналаар Clocks дуу нь жилийн шилдэг бичлэгээр шалгарсан юм.

X&Y (2004–06)

Барселона хотод 2005 он

2004 онд тэд олны анхаарлын төвөөс хол байсан үе юм. Аялан тоглолтоо завсарлан 3 дахь цомогоо бичүүлж байхдаа The Nappies нэртэй хошин клиптэй дуугаа гаргасан юм. X&Y цомог нь 2005 оны зун Их Британи болон Европт нээлтээ хийсэн байна. Энэ шинэ цомог нь санхүүгийн асуудлаас болж товлогдсон өдөр нь нэг жилээр саатсан юм. Учир нь тэр үед EMI студийн ханш унаад байсан юм. Энэ цомог 2005 оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон бөгөөд дэлхий даяар 8.3 сая борлогдсон байна. Анхны сингл "Speed Of Sound" нь 4 сарын 18-нд радио болон онлайн хөгжмийн дэлгүүрүүдээр цацагдаж эхэлсэн, харин 5 сарын 23-нд CD хэлбэрээр гарсан байна. Цомог 20 орны албан ёсны цомгийн чартуудыг тэргүүлсэн байна, энэ нь Их Британийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалтай цомгийн 3-т орсон байна. Мөн нэмж 2 сингл нь тэр жилдээ гарсан байна. "Fix You" 9р сард , "Talk" 12 сард гарсан. Гэвч мэргэжилтнүүд энэ цомгийг магтахаасаа илүүтэйгээр өмнөх цомгуудаа бодвол засварлагдсан, хиймэл гэж үзэн үл ойшоож, өөлж байв."New York Times" сониний сэтгүүлч Jon Pareles Coldplay-г тодорхойлохдоо ойрын арван жилийн хамгийн тэсвэрлэшгүй хамтлаг хэмээн нэрлэсэн байна.Тэгэхэд Pitchfork Media(интернэт-д суурилсан үнэлгээ өгдөг газар) боломжит 10 онооноос 4.9 оноо өгсөн.Тэд үүнийгээр тайлбарлахдаа зөөлөн гэвч ямар ч тэмүүлэл байхгүй,Сонсголонтой боловч ямар ч дурсамжтай зүйл алга гэж нэрлэсэн.U2(өнөө цагийн шилдэг хамтлаг ихэнх мэргэжилтэнүүд энэ хамтлаг-г их британий алтернатив рок-г үндэслэгч гэж хүлээн зөвшөөрдөг) болон Coldplay нарын харьцуулалт улам бүр энгийн болж ирж байна.Chris Martin дараа нь өөрийнхөө хамтлагийг U2 хутгахыг хүсээгүй ба харьцуулахыг зайлс хийсэн ба хамгийн зохистой хаьцуулалт бол "How to Dismantle an Atomic Bomb"(U2-н 2004 онд гаргасан цомог) гэж онцолсон ба энэ цомог нь биднийг чөлөөтэй сэтгэх боломжтой болгосон гэж хэлжээ. Тэд "Twisted Logic" аялан тоглолтоо 2005 оны 6р сараас 2006 оны 7р сар хүртэл үргэлжлүүлсэн ба эдгээрийн дотор "Coachella Valley Music and Arts Festival","Isle of Wight Festival","Glastonbury" болон Austin City Limits Music Festival гэх мэт фестивалуудийг нэрлэж болох юм.2005 оны 6р сард хамтлаг Лондон хотын Hyde паркт "Live 8" тоглолтонд оролцсон ба тэр үеэр "The Verve" хамтлагийн хит дуу "Bitter Sweet Symphony"-г хамтлагийн дуучин Richard Ashcroft-тай хамтран дуулсан байна.Тэр онийхоо 8 сарын 28нд Coldplay Миами хотод 2005 MTV Video Music Awards-н үеэр "Speed of Sound" дуугаа дуулсан байна.9н сард нь тэд War Child(төрийн бус байгуулга дайнгүй энх тайванг дэлгэрүүлэх үзэлтэй байгуулга)-н Help!: A Day in the Life нэртэй буяны цомогт зориулж How You See the World дуугаа үгийг нь өөрчлөн шинэчлэн гаргасан.2006 оны 2р сард Coldplay Брит авардс-р шилдэг цомог шилдэг сингл шагналыг авсан байна.2006 оны дундуур нэмж "The Hardest Part" and "What If" гэсэн 2 синглээ гаргасан байна.Энэ цомгийн хамгийн сүүлчийн сингл болох "White Shadows"-оо 2007 оны 6р сарын дундуур Мексикт гаргасан байна

Viva la Vida or Death and All His Friends (2006-2009)

"Viva la Vida" (2008)

noicon

"Viva la Vida" дуу нь тэдний 4дэх цомгийн 2дох сингл, Viva la Vida or Death and All His Friends.

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

2006 онд Coldplay продюсер Бруайн Енотой хамтран 4дөх цомог болох Вивa Ла Вида цомгынхоо ажилд оржээ. Бичлэгийн хажуугаар хамтлаг 2007 онд Мексик, Бразил, Аргентин, Чили гэх мэт Латин Америкаар аялан тоглолт хийж байв. Аялан тоглолтийн үер Латин Америк болон Испайнд бх сүм болон бусад газруудад шинэ цомог-н зарим бичлэгээ хийсний дараа хамтлаг шинэ цомог нь Испани шинж чанар агуулсан гэдгээ зарлажээ. Латин Америкын аялалын дараа тэр жилээ продюсер Енотой бичлэгээ хийж бв. Coldplay-н Вива Ла Вида гэх шинэ хандлагыг Мартин "гурвалсан зохиол гэгддэг байсан өмнөх гурван цомгоос өөр өнгө аястай" хэмээн тайлбарлав. Цомгийн анхны дуу болох Violet Hill 2008 оны 4/28 нд анх радиогоор цацагдаж эхлэв. Эхний цацалтын дараа Coldplay-н вебсайтад 5 сарын 6 хүртэл үнэгүй татаж авах боломжтой болгосон ба энэ хугацаанд Violet Hill дууг 2 сая хувь татаж авжээ. Violet Hill дуу Британы Топ 10, АНУ Топ 40 чартад орж ирсэн ба бусад улс орны чартад ч дээгүүр байр эзэлж байв. Цомгын нэр болох Вила Ла Вида дуу нь анх зөвхөн iTunes дээр цацагдаж эхэлжээ. Энэ дуун хамтлагын анхны Биллбоард болон Британы чартыг тэргүүлсэн дуу болов. /дууг татаж авсан худалдаагаар/ Вива ла Вида цомог худалдаанд гармагцаа Британы цомгын чартад нэгт орж. 302000 хувь борлогдов. Британы түүхэн дэх хамгийн хурдан зарагдсан цомгуудын нэг хэмээн BBC дурьдаж байв. Зургаан сарын сүүлээр Вива Ла Вида бүх цаг үеийн хамгийн их татагдсан цомог болов. 2008 онд Coldplay Вива Ла Вида цомгоороо Британы Q авардад Шилдэг цомог болон Шилдэг бүтээл номенацид түрүүлжээ. 2008 оны 10 сард Монте Карло болсон World Music авардад 2008 оын Дэлхийн шилдэг борлуултай бүтээл хэмээн нэрлэгджээ. Тэд Дэлхийн шилдэг борлуулалттай Рок бүтээл болон Британы шилдэг борлуулалттай бүтээл номенацын ялагч болжээ.

2008 он тэд BBC телевизийн төвийн гадна Viva la Vida Tour нэртэй тоглолтоо толилуулж байна

Хамтлаг 2008/11/21нд Prospekt's March /EP/ хэмээх Вива Ла Вида цомгын өргөтгөсөн хувилбараа гаргажээ. Coldplay 6н сард Вива Ла Вида аялан тоглолтоо Лондоны Brixton Academy дахь үнэгүй концертоор эхэлжээ. 2 өдрийн дараа аялал үргэлжлэн BBC телевизийн гадаа шууд дамжуулалтайгаар 45 минутар 2 өдөр тоглогджээ. 2008 оны сүүлээр Jay-Z тай хамтарсан Lost дуун цомгын 3дах дуу болно гаржээ. 2009/3/14 онд Sydney Cricket Ground-д болсон Sound Relief тоглолтонд нээлт хийсний дараахан тэр орой бүрэн эхээр өөрсдийн тоглолт хийж бүх билет нь заригдаж бв. Sound Relief нь Викториан ойн түймэр болон Queensland-н үерт хохирсон хохирогчдод зориулсан хандивын тоглолт юм. 2008/12/04нд Joe Satriani гэгч Coldplay-г зохиогчын эрх зөрчсөн хэмээн АНУ-н Калифоны шүүхэд өргөдөл өгж байв. Satriani-ы өргөдөл нь Coldplay-н Вива Ла Вида дуун түүний 2004 оны There Love in Space? цомгонд орсон If I Could Fly дуунаа ая хулгайлсан гэсэн байв. /дууны дахилтын хэсэг нь төстэй/ Coldplay-н Виви Ла Вида дуун Грамми авардаас оны шилдэг дууны төрөлд 2 шагнал хүртээд байв. Хамтлаг уг мэдэгдэлийг үгүйсгэж байв. Эцэст нь уг явдал хоёр талын тохиролцооны үр дүнд шийдэгджээ.

2008 тоглолтоо толилуулж байна

Coldplay 2009 оны BRIT авардад 4 номенацид нэр дэвшжээ. Британы шилдэг хамтлаг, Британы шилдэг амьд бүтээл, Британы шилдэг дуу /Вива Ла Вида/, Британы шилдэг цомог /Вива Ла Вида/. Тэр жилдээ 51дэх Грамми авардад Оны шилдэг дуу /Вива Ла Вида/, Шилдэг цомог /Вива Ла Вида/ Шилдэг поп тоглолттой хамтлаг гэсэн 3 номенацид түрүүлжээ. Аялан тоглолтуудын үеэр бичсэн дуунуудаар LeftRightLeftRightLeft нэртэй амьд цомог гаргажээ. LeftRightLeftRightLeft цомог нь 2009 оны 5/15 нд гарсан ба вебсайтад үнэгүй татаж авах боломжтой байв. Вива Ла Вида аялан тоглолтын дараахан Coldplay өмнөн тоглолт хийж бсан Мексик, Аргентин, Бразил, Колумба гэх мэт Латин Америкаар 2010 оны хоёр, гурван сард аялан тоглолт хийхээ зарлажээ. 2009 оны 10н сард, Coldplay Лондонд болсон Америкийн Зохиогчдын холбооны авардад Вива Ла Вида дуугаараа Оны шилдэг дуу шагнал авчээ.

Mylo Xyloto (2009 - 2013)

Хамтлаг Industrial (Рок урсгалийн нэг төрөл) рок чиглэлээр 2011 оны дундуур шинэ цомогоо бичүүлж дуусгажаа. Мартин болон Чэмпион нар ББС Радиод цомгийнхоо өнгө аяс сэдвийн талаар ярилцлага өгчээ. Мартин хэлэхдээ "энэ бол хайр, муу зуршил болон өөрт чинь дургүй хүнтэй ажиллах болон зугтах тухай гардаг" гэж тайлбарласан байна. Тэд "Цомог энэ зун гарах уу, үгүй юу?" гэж асуухад Мартин болон Чэмпион нар цомгийг гаргахаас өмнө бидэнд хийх маш олон ажил байна гэж хэлсэн байна. Тэд мөн шинэ цомгоо гаргахаасаа өмнө хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдсэн байна. Үүний эхлэлээр Рок Верчтер, Гластонбури, T In The Park, Austin City Limits Music Festival, Rock In Rio болон Лоллапалооза фестивальд оролцсон байна.

2011 оны 9-р сар Торонтод

2011 оны 1 сарын 13-нд өгсөн ярилцлагадаа Coldplay шинэ цомогтоо 2 шинэ дуу орохыг дурьдсан байна. Энэ дуунууд нь Princess Of China болон Every Teardrop Is A Waterfall юм. Дараа сарын сурвалжлагаар Parlophone-ы ерөнхийлөгч Майлс Леонард "HitQuarters-д хамтлаг нам жим байгаа, тэд студид цомог дээрээ ажиллаж байгаа, тэд эцсийн хувилбараа энэ жилийн намар багтаан гаргах зорилготой байгаа" гэж хэлсэн байна. 2011 оны 5 сарын 31-нд Coldplay тав дахь цомгийн эхний сингл болох "Every Teardrop Is a Waterfall"-оо гаргасан. 2011 оны 6-р сарын 3-нд тэд "Charlie Brown", "Hurts Like Heaven", "Us Against the World", "Princess of China" болон "Major Minus" гэсэн таван дуугаа танилцуулж бэлэг барьсан юм. 2011 оны 8 сарын 12-нд Coldplay шинэ цомгийнхоо нэрийг албан ёсны нэрийг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулсан зарласан юм. Мөн шинэ цомгоо 2011 оны 10-р 24-нд гаргахаа зарласан. 9-р сарын 12-нд хамтлаг шинэ цомгийнхоо 2 дахь сингл болох "Paradise" дуугаа гаргасан. 2011 оны 9-р сарын 23-нд Coldplay хамтлаг Европ дахь аялан тоглолтынхоо тасалбарыг худалдаалж эхэлсэн. Олон газар тоглогдох энэ тоглолтын тасалбар маш их эрэлт хэрэгцээтэй борлогдсон нь шинэ цомгийг маш эрэлттэй байхыг нотолсон юм.

Ghost Stories (2014 - одоог хүртэл)

2012 оны 11-р сарын 21нд,Mylo Xyloto аялан тоглолтын нэг хэсэг болох Австрали,Брисбайн-д тоглолт хийснийхээ дараа Coldplay аялан тоглолтоосоо 3 жил завсарлаж байгаагаа мэдэгдсэн.Coldplay дуучин Jay-Z-тай хамтран Barclays Center, Brooklyn, New York,-д шинэ жилийн тоглолтоо хийсэн бөгөөд 2013 оны 2-р сард Латин Америкийн хэд хэдэн газар тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм.Mylo Xyloto Tour нь 2012 онд хамгийн их орлого олсон 4дэг аялан тоглолтоор нэрлэгдсэн юм.Энэ тоглолтоороо тэд 171.3 сая долларын орлого олжээ.Австралийн 2dayfm радиогоор ярилцахдаа,Крис Мартин "Дараагийн цомогийн нэр уншихад илүү амар байх болно.",мөн дараагийн цомгийн ажилдаа аль хэдийн орсныг дурдсан юм.

2011 оны 10 сарын 26-нд тэд Испани улсын Мадрид хотын Plaza de Toros de Las Ventas-д "Amex Unstaged" нэртэй концертоо тавьсан. Энэ тоглолтыг Антон Корбжин найруулсан ба Youtube сайт албан ёсны цахим хамтрагчаар ажиллан өөрийн цахим хуудсаар шууд дамжуулсан үзүүлсэн юм.

Coldplay хамтлагийн лого

2011 оны 11р сарын 30нд Coldplay хамтлаг 54дэх грэмми авардс-т 3 төрөлд нэр дэвшив.Тэд грэмми авардс-р Дуучин Рианнатай хамтран Princess of China дуугаа дуулсан юм.2012 1дүгээр сард BRIT Авардс-н 2 төрөл болох шилдэг цомомг болон шилдэг Британий хамтлагт нэр дэвшсэн юм.2 сарийн 21нд Coldplay хамтлаг Их Британий шилдэг хамтлагаар 3дах удаагаа шалгарлаа.Тэдний шинэ гаргасан цомог хамгийн их борлуулалтай рок цомог болсон юм.Их британид гэхэд л 908000 хувь борлогджээ.Цомогийн 2дох сингл болох Paradise нь Их британий хамгийн их борлууалтай рок сингл болсон юм.Их британид гэхэд л 410000 хувь борлогджээ.

2013 оны 8-р сарын 9нд,Coldplay Atlas хамээх шинэ дуугаа гаргахаа зарлалаа,энэ дуу нь удахгүй гарах гэж буй The Hunger Games: Catching Fire киноны дуу юм.Энэ дуу нь 9-р сарын 6нд дэлхий даяар худалдаалагдаж эхэлсэн бол Их Британид 9-р сарын 8нд худалдаалагдаж эхэлсэн. 2013 оны 12-р сарын 18нд, Billboard Coldplay-н шинэ бүтээлүүдийг цаашид Atlantic Records-р дамжуулан гаргахийг зарлажээ.Харин АНУ-д Warner Music Group-тэй хамтарч гаргах бөгөөд EMI болон Parlophone-г өөртөө эзэмшдэг юм. 2014 оны 2-р сарын 19нд, Coldplay Техасд болох iTunes Festival-г тэргүүлэн оролцохоо зарлажээ. 2014 оны 2-р сарын 25нд, Coldplay Улаабаатарын цагаар 00:00-д шинэ цомгийн анхны дуу болох "Midnight" дууныхаа клипийг YouTube-д байрлуулжээ. 2014 оны 3-р сарын 3нд, Coldplay "Magic" нэртэй шинэ дуугаа гаргалаа. Энэхүү дуу нь тэдний 2014 оны 5-р сарын 19нд худалдаанд гарах Ghost Stories цомгийн анхны сингл болон гарчээ.2014 оны 4-р сарын 29нд Ghost Stories цомгийнхоо 2дох сингл болох A Sky Full of Stars дуугаа гаргажээ.Энэхүү дууны продюсерээр Шведийн алдарт DJ Avicii ажилсан байна.

Тэдний хөгжмийн хэв маяг

Coldplay Хамтлагийн ахлагч Крис Мартин нэгэн удаа хамтлагийн хөгжмийг хард роктой харьцуулвал тэдний сэтгэл хөдлөл"limestone рок" хэмээн өүүлсэн байдаг.Хамтлагийн дуунуудыг бодлогоширсон ба блю романтик гэж нэрлэдэг.Энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн ялангуяа Мартиний дуусашгүй эрч хүчний мэдрэмжийг тодотгож өгсөн байдаг.Мартиний уянгалаг байдал үгийн сонголтийг нь авч үзвэл эмэгтэйлэг гэж үздэг.Тухайлбал Geneva хамтлагийн Andrew Montgomeryтай төстэй гэж үздэг. Тэдний анхны студи цомгийн дуу эгшигийг тайлбарлахдаа Поп урсгалыг гитарын хэв маягийг өөрчлөн гоёмсог зохилдолгоо уянгалуулан тодорхойлсон гэж үздэгээс гадна бүрэн харанхуй болон уран сайхны хатуу гэж үздэг.Алтернатив Рок Урсгал төлөөлөл болох U2,Oasis,Radiohead болон Travis хамтлагуудтай төстэй гэж үздэг.Хамтлаг Шотландын Алтернатив Рок хамтлаг Travis-р хүлээн зөвшөөрөгдсөн.

Бүрэлдэхүүн

Бүтээлүүд

Студийн цомгууд

Аялан тоглолтууд

Нэр дэвшсэн Шагнал болон Номинацууд

Coldplay хамтлагийн түүхэндээ хөгжимийн шагналуудын эзэн болсон байна.Жишээбэл "Brit Awards" шагналыг 6 удаа,үүний 3н шагнал нь Шилдэг Их Британи хамтлаг,4 удаа MTV Video Music Awardsийн эзэн болоод зогсохгүй,Грэмми Авардсийн 20н номинацад нэр дэвшэн 7д нь ялалт багиуулжээ.2009 он тэдний хувьд хамгийн амжилт арвинтай жил байсан ба 51 дэх удаагийн Грэмми Авардс 7 төрөлд нэр дэвшиж 3т нь ялалт байгуулсан байна.Үүгээр ч зогсохгүй тэд дэлхийн хамгийн их борлууалттай уран бүтээлчдийн нэг болсон байна.Coldplay хамтлаг нь дэлхий даяар нийт 60 гаруй сая цомог борлуулсан билээ

Нэмэлт холбоосууд