Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4: Мөр 4:
Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр юм.
Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр юм.
Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд Ганжуур, Данжуур үүний нэг нотолгоо болно.

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийгХорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар]] [[гэвш]] Лувсанчүлтэм, Зава Дамдин гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бжрханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар]] [[гэвш]] Лувсанчүлтэм, Зава Дамдин гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бжрханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:
1) Хүннү гүрнээс Хядан гүрэн хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе

Мөр 10: Мөр 10:
3) Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг
3) Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг
Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй. Гэхдээ аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсэн байна. Түүний зэрэгцээ нэгэн онцлог нь энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий Буддизм бүрэлдэн тогтсон билээ.

==Эх сурвалж==
==Эх сурвалж==
'''Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс''' номноос
'''Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс''' номноос

11:12, 2 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх

“Миний сургаал умаас умарт уламжлан дэлгэрнэ” хэмээх бурхан багшийн өөрөө айлдсан гэдэг. Умар зүгийн дэлгэрэлт нь дундад азийн орнууд, Балба, Төвд, Монгол, Буриад монгол, Хятад, Солонгос, Япон гэсэн орнуудыг хамарч байжээ. Ийнхүү Их хөлгөний сургаал дунд,төв, зүүн, зүүнхойд Азийг хамарсан өргөн уудам нутагт дэлгэрсэн. Харин Энэтхэг орноо эрт үеийн нэгэн уламжлалт шүтлэг болох хиндү шашин газар аван нийтэд дэлгэрч, түүний хажуугаар ислам шашин зарим газар нөлөөлснөөр бурхны шашин эх нутагтаа 1600 гаруй жил түгэн хөгжсөний эцэст XI –XII зууны үед үндсэндээ шахагдан арилжээ. Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр юм. Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд Ганжуур, Данжуур үүний нэг нотолгоо болно. Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, Цахар гэвш Лувсанчүлтэм, Зава Дамдин гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бжрханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг. Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь: 1) Хүннү гүрнээс Хядан гүрэн хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе 2) Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртлэх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт 3) Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй. Гэхдээ аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсэн байна. Түүний зэрэгцээ нэгэн онцлог нь энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий Буддизм бүрэлдэн тогтсон билээ.

Эх сурвалж

Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс номноос