Ухуань: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
Ухуа́нь (уламжлалт хятад хэл дээр. 烏桓, хялбаршуулсан хятад хэл дээр. 乌桓, хятад хэл дээрхийг латин үсэг рүү буулгасан нь: Wū huán, англиар Wuhuan, оросоор Ухуа́нь)
Ухуа́нь (уламжлалт хятад хэл дээр. 烏桓, хялбаршуулсан хятад хэл дээр. 乌桓, хятад хэл дээрхийг латин үсэг рүү буулгасан нь: Wū huán, англиар Wuhuan, оросоор Ухуа́нь) <br />

Монголын нүүдэлчин овог аймгууд нь 850000 жилийн өмнөөс буюу Чулуун зэвсгийн үеэс эхлэн суурьшин тархсан байдаг ба тэдгээр овог аймгууд Хүрэл зэвсгийн үе болон Төмөр зэвсгийн үед овог аймгаараа нэгдэн өөрсдийн урд зүгт байх эртний хятадын овог аймгуудтай тулалдаж эхэлсэнээр тэднийг судлан судар бичгэндээ дурдан өгүүлж эхэлжээ. Эдгээр нүүдэлчин овог аймгуудын нэг нь Ухуань хүмүүс юм.<br />
Монголын нүүдэлчин овог аймгууд нь 850000 жилийн өмнөөс буюу Чулуун зэвсгийн үеэс эхлэн суурьшин тархсан байдаг ба тэдгээр овог аймгууд Хүрэл зэвсгийн үе болон Төмөр зэвсгийн үед овог аймгаараа нэгдэн өөрсдийн урд зүгт байх эртний хятадын овог аймгуудтай тулалдаж эхэлсэнээр тэднийг судлан судар бичгэндээ дурдан өгүүлж эхэлжээ. Эдгээр нүүдэлчин овог аймгуудын нэг нь Ухуань хүмүүс юм.<br />



07:38, 1 Долоодугаар сар 2014-ий байдлаарх засвар

Ухуа́нь (уламжлалт хятад хэл дээр. 烏桓, хялбаршуулсан хятад хэл дээр. 乌桓, хятад хэл дээрхийг латин үсэг рүү буулгасан нь: Wū huán, англиар Wuhuan, оросоор Ухуа́нь)

Монголын нүүдэлчин овог аймгууд нь 850000 жилийн өмнөөс буюу Чулуун зэвсгийн үеэс эхлэн суурьшин тархсан байдаг ба тэдгээр овог аймгууд Хүрэл зэвсгийн үе болон Төмөр зэвсгийн үед овог аймгаараа нэгдэн өөрсдийн урд зүгт байх эртний хятадын овог аймгуудтай тулалдаж эхэлсэнээр тэднийг судлан судар бичгэндээ дурдан өгүүлж эхэлжээ. Эдгээр нүүдэлчин овог аймгуудын нэг нь Ухуань хүмүүс юм.


Үүсэл


Ухуаньчууд нь Хятадын хойд хэсгээр буюу одоогийн Бээжин хотын захиргаанд байдаг Хэбэй, Ляонин,Шаньси болон одоогийн Өвөрмонголын нутгуудаар нутагладаг байсан Монголчуудын эртний овог аймгийн нэг хэсэг болох нүүдэлчин хүмүүс юм. Тэд Дунху (Хойд зүгийн зэрлэгүүд гэсэн утгатай)нараас салан гарсан овог аймаг байсан ба тэдэнд дийлдэн ялагдаж байсан удаатай. Дунхучуудыг МЭӨ 209 онд Модун шаньюд ялагдсаны дараагаар Сяньби болон Ухуань нар нь үлдэж чадсан байдаг. Хожуу үеийн Хань улсын түүх номон дээр “Сяньбичүүдийн хэл бичиг болон зан заншил нь Ухуаньчуудтай адил байсан” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна. Ухуань овог аймгийн удирдагч байсан Тадун нь (МЭ 207 онд нас барсан) Монголын эртний овог аймгийн нэг болох Кумо Си буюу Татаби овог аймгийн өвөг дээдэс нь юм.Вэй улсын түүхийн номонд (Кидан гүрний тэмдэглэл хэсэгт) Кумо Си болон Кидан (Монголын эртний овог аймаг болох Сяньбигээс гаралтай) нар нь адил буюу нэг хэл бичигтэй байсан хэмээн тэмдэглэгджээ.

Ахуй амьдрал


Хожуу үеийн Хань улсын номын 120-р бүлэгт: Ухуаньчууд нь морин сур харваанд сайтар бэлтгэгдсэн, түүндээ ч чадварлаг байсан. Тэд амьтад болон шувуудыг морин дээрээсээ нум сумаар харван агнаж бэлтгэл хийдэг мөн нэг газраас нөгөө газар луу өвс болон ус хайн нүүдэллэн явдаг. Ингэж нүүдэллэн явахдаа дугуй гэрт амьдардаг ба тэр гэрийнх нь үүд нар луу харан байрладаг. Ухуаньчууд мах идэж гүүнийхээ сүүг исгэн ууж, ноосоор хувцасаа хийн өмсдөг. Заримдаа тэд шар будаа тарьдаг байсан. Эрчүүд нь нум сум, эмээл хазаар урладаг байсан бол эмэгтэйчүүд нь арьсан дээр хээ угалз хатгадаг.

Зан төрх, ёс заншил


Залуу болон хүчирхэгүүд нь хөгшин настай болон сул дорой нэгнийгээ үл хүндэлдэг байсан тэд төрөлхийн эрэлхэг, баатарлаг хүмүүс юм. Тэд зоригтой хэдий ч тэсвэргүй нэгэн байсан ба байнга л цусан хэрүүл дэгдээдэг байсан. Хэт их уурласан үедээ өөр хоорондоо тэмцэлдэн нэг нэгнийгээ алан хядах нь элбэг тохиолддог ч гэсэн тэд эхчүүдийгээ аюултай байдалд оруулдаггүй. Учир нь тэдний үр удам нь эхчүүдээс хамааралтай байдаг байсан байна. Эр зоригтой, эрч хүчтэй, цэцэн мэргэн хүнээр ахлагчаа болгодог байсан ч энэ ахлагчийн байрыг удам дамжуулан уламжилдаггүй байв. Нөгөөтэйгүүр ахмад эрэгтэйчүүд болон эцгүүд өөр өөрсдийн овгийг үүсгэж чаддаг байсан ба тасарч гарсан овог аймаг нь тэдний өмнөөс хариуцлага хүлээдэггүй. Нүүдэлчин хэсэг бүлэг хүмүүс бүр өөр өөрсдийн удирдагч, толгойлогчтой байсан ба энэхүү хэсэг бүлэг хүмүүс нь 100-1000 гэр буюу өрхтэй байжээ. Энэ хэсэг бүлэг хүмүүсийг тухайн хэсгийг ахалж байгаа ахлагчийн нэрээр хочлон дууддаг байсан байна. Тухайн хэсэг бүлэг хүмүүс бичиг үсэггүй байсан ч өөр өөрсдийн уриа, тунхаглалтай байж түүнийгээ модон дээр сийлэн үйлддэг байсныг өөр бусад бүлэг хүмүүс, овог аймгууд мөн тухайн овог аймгийнхан түүнийг зөрчиж зүрхэлдэггүй байсан байна. Мөн ахлагчид захирагдаагүй хүнийг залхаан цээрлүүлдэг байв. Тэд бие биенээсээ мал хулгайлдаг байсан бөгөөд үүнийгээ гэмт хэрэгт тооцдоггүй байна. Хэрвээ хүний амийг бусниулвал морь, хонь зэрэг зүйлүүдээр хахууль өгөн гардаг байжээ. Тухайн хэсэг бүлэг хүмүүс буюу аймгийн ахлагчийн шийдвэрээр хэн нэгнийг аймгаасаа хөөдөг байсан ба тэднийг говь руу явуулдаг байжээ. Хэрэв Ухуань хүмүүс гэрлэхийг хүсвэл сүйт залуу сүйт бүсгүйгээ өөрийн гэрт 3-6 сар хамт амьдрахыг хэлэн урьдаг байжээ. Ингээд тэд бие биендээ таалагдвал сүйт залуу сүйт бүсгүйн эцэг эхийн гэрт амьдрахаар ирж хуримын бэлгээ өгдөг байв. Сүйт залуу өөрийн гэрлэх бүсгүйн гэр бүлд 1 эсвэл 2 жил амьдарсаны дараагаар бүсгүйн эцэг эхээс инж болон өөрийн сүйт бүсгүйгээ эхнэрээ болгон авдаг байжээ. Ухуаньчууд өөрийн эцгээ нас барсаны дараагаар өөрийн төрсөн эхээс бусад эцгийнхээ эхнэрүүдийг өөрийн эхнэр болгон авах ёстой ба эмэгтэйчүүд ар гэрийн аж ахуйг бүрэн эрхэлдэг. Хэрэг бүртээ эмэгтэйчүүдийн саналыг сонсдог ч зөвхөн цэргийн хэргийг өөрсдөө шийддэг. Эрчүүд нь толгойныхоо үсийг хусахыг хөнгөр боллоо хэмээн үздэг байсан бол эмэгтэйчүүд нь нөхөрт гарахаас өмнө үсээ ургуулж 2 салаа болгон сүлжиж, толгойдоо алт, хаш чулуун, маргад чулуугаар гоёл хийн зүүдэг. Нас барсан нэгнийхээ шарилыг тэд гашуудан уйлж, дуу дуулж бүжиглэн авч явахаас гадна тухайн хүний эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, түүний нохой, морийг цугт нь шатаадаг байжээ. Чишань уулыг (байрлал нь тодорхой бус, Ляодунаас баруун хойно байрладаг байсан гэж үздэг) үхлийн ертөнцийн хаалга хэмээн үздэг байсан. Тэд тэнгэр, газар, нар, сар, сүнс, нас барсан баатар нэгнийгээ тахин шүтэж хониор өргөлийг өргөдөг байв. Мэндлэхдээ нэг хөлөө нугалан суудаг.

Түүх


МЭӨ 209 онд Хүннүгийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Модун Шанью Дунху овог аймгийг бут цохиж энэ үед Дунху аймгийн үлдсэн хүмүүс Ухуань болон Сяньби нартай нэгдэн зүүн зүгтээ дүрвэн оджээ. Сяньби овог аймаг энэ үед Дунху аймагтай зэрэгцэн, Ухуань аймгийн хойд хэсгээр оршдог байсан. Ухуань аймаг Дунху аймагтай зэрэгцэн оршдог байсан хэдий ч Хятадуудтай арай илүү холбоотой байсан ба учир нь тэд урд хэсгээрээ хятад улстай хиллэдэг байсан байна. (Энэ нь одоогийн Ляо голын зүүн хэсэг хавиар). МЭӨ 121 он хүртэл Ухуань аймаг нь Хүннүгийн эзэнт гүрэнт алба гувчуур төлдөг байв. Хожуу үеийн Хань улсын номын 120-р бүлэгт: “Модун шанью Ухуань аймгийг бут цохьсоны дараагаар тэд доройтож эхэлсэн ба Хүннүчүүд тэднийг эрхшээлдээ байлган хүчээр жил бүр үхэр, морь, хонь, хонины арьс зэргээр татвар татаас авч байв. Хэрвээ тэд татвараа төлөхгүй бол тэдний эхнэр, хүүхдүүдийг авч явдаг байлаа.” гэж өгүүлсэн байдаг. МЭӨ 121 онд Хань гүрний жанжин Хуо Чубин Хүннүгийн зүүн жигүүрийг бут цохьсон ба Ухуань аймгийг 5 хэсэг болгон (Шангү, Юян, Юбэйпин, Ляоши, Ляодун) хувааж Хятадын хойд хил газар болгон Хүннүчүүдийн дайралтаас хамгаалах хэсэг болгожээ. Энэ нь Ухуань аймаг Хан гүрэнтэй (МЭӨ 206-МЭ 220он) ойр харилцаа холбоотой болох эхлэл болж өгчээ. Ухуань аймгийн ахлагч жил бүр Хан гүрний нийслэл болох Чан Ань хотод зочлон маш өндөр шан харамжийг төлдөг байв. Хань гүрний Чжао хааны ноёрхолын үед Ухуаньчууд хүчирхэгчин Хүннүгийн эзэнт гүрний хаадын бунхнуудын дээрэмдэн тонодог байжээ. Зэрлэг догшин Хүннүчүүд үүнд нь ихэд дургуйцэн Ухуань аймгийн зүүн хэсгээр довтолж тэднийг буулгаж авсан байдаг. Энэ үед Фан Миню Ухуаньчуудад дэмжлэг үзүүлэн Хүннүчүүдийн эсрэг тулалдан тэднийг буцаасан хэдий ч тэдэн рүү гэнэт довтлон дайрч 6000 гаран ухуаньчуудыг урвасан хэмээн толгойг авсаны дотор тэдний 3 удирдагчийг цаазлан хороожээ. Хань гүрний Суан (МЭӨ 74-49 он) хааны ноёрхлын үед Ухуаньчууд хятадын хойд хэсэгт нүүн очиж Хань гүрэнд захирагдах болжээ. МЭ 49онд Ляоси хэсгийн Ухуань аймгийн удирдагч Хедан Хань гүрний захиргаанд 922 ахлагч нарын хамт очин Хань гүрний хаан Гуанвуд зарц, бод мал, морьд, нум сум, бар, ирвэс болон булганы арьсыг алба гувчуур болгон төлжээ. Хожуу үеийн Хань гүрний үед Ухуаньчууд нөлөө бүхий байсан ба ялангуяа цэргийн хүчээр Хань гүрний цэргийн хүчинд хамтардаг байв. Ван Ман хүннүчүүдтэй дайтахын тулд ухуань болон динлин нараас бүрдсэн цэргийн хэсгийг бүрдүүлсэн ба ингэхдээ тэд тэдний гэр бүлийг барьцаалан авч тулаан амжилтгүй болсон үед гэр бүлийнхэн нь хүмүүсийг цаазаар авдаг байна. Хятад гүрэнтэй хиллэдэг байсан овог аймгуудын ихэнх нь хятад биш хүмүүс буюу Ухуаньчууд байсан ба тэд гүрний хууль дүрмэнд захирагддаг байжээ. Хань гүрний уналтын үеэр ч Ухуаньчууд нилээд хэдэн үймээн бослого, Хятадын дотоодын дайн тулаанд оролцсон баримтууд байдаг. 200-аад оны үед, "3 удирдагчийн Ухуань" хэмээх овог аймаг хятадуудтай хамгийн ойр байсан ба Шар мөрний хойд хэсэгт байрлах Юань Шао (Зүүн Хань гүрний цэргийн жанжин байсан, МЭ 202 оны 6 сарын 28-нд нас барсан)-д цэргийн хүчээр дэмжлэг үзүүлдэг байжээ. МЭ 207 онд, Цао Цао (Зүүн Хань гүрний цэргийн их жанжин байсан, Хань гүрэн мөхөхөөс өмнөх жилүүдэд хүчирхэг жанжин гэдгээ харуулж чадсан) жанжинаар удирдуулсан цэргийн их хүч Ухуаньчуудын газар нутаг руу халдан дайрч тэднийг "Цагаан чоно" ууланд болсон тулалдааны үеэр буулган авч дарсан ба олон морьтон баатрууд түүнтэй нэгдэж "Тэнгэрийн доорх агуу морьтон баатрууд" хэмээн алдаршжээ. Мөн түүнчлэн IIIзууны үед Ухуаньчуудын хэд хэдэн удирдагч нар хятадад үүссэн зарим нэг бослого үймээнийг удирдан толгойлон явуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг ба IVзууны үед тэд Сяньби овог аймагтай нэгдэн уусчээ. Xзуунд Кумо Сигийн үлдэж хоцорсон хүмүүс Кидан овог аймагт ууссан байна.

Цааш унших



  • Цагаан чоно хэмээх ууланд болсон тулалдаан