Улаанбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 286: Мөр 286:
=== Хот дотор ===
=== Хот дотор ===
Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.
Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.
Үйлчилгээнд [[троллейбус]], [[автобус]], [[микробус]], [[такси]], [[дуобус]] зэрэг үйлчилдэг.
Үйлчилгээнд [[троллейбус]], [[автобус]], [[Улаанбаатар рэйлбус|рэйлбус]], [[микробус]], [[такси]], [[дуобус]] зэрэг үйлчилдэг.


==Холбоо шуудан==
==Холбоо шуудан==

21:12, 31 Наймдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Улаанбаатар хот
нийслэл
Зайсан толгойн дээрээс хотыг харахад
Зайсан толгойн дээрээс хотыг харахад

Сүлд туг

Сүлд тэмдэг
Хоч:    "Азийн цагаан дагина"
Монгол орон дахь Улаанбаатар нийслэл
Монгол орон дахь Улаанбаатар нийслэл
Улаанбаатар is located in Mongolia
Улаанбаатар
Улаанбаатар
Монгол орон дахь Улаанбаатар хот
Улс орон  Монгол
Нийслэл Улаанбаатар
Дүүрэг Улаанбаатар нийслэлийн
нэр бүхий 9 дүүрэг, тэднээс
6 нь Улаанбаатар хотынх.
Газар нутаг 4,704.4 км²
Газрын байц д.т.д. 1350 м
Хүн ам (тоол.) 2010 онд 1,240,048 хүн[1]
- МУ-ын иргэн 1,230,712 хүн (99.2%) [2]
Хүн ам (тооц.) 2011 онд 1,206,610 хүн[3]
Нягт сийрэг 2010 онд 256.5 хүн/км²
Ард түмэн олонх нь монгол үндэстэн
Нутгийн олон - Улаанбаатарынхан
- Нийслэлийнхэн
1639 он Өргөө үүссэн
1709 он Их хүрээ болсон
1778 он Одооны газарт төвхнөсөн
1911 он Нийслэл хүрээ болсон
1924 он Улаанбаатар болсон
ИТХ-ын дарга Дашжамцын Баттулга (АН)
Засаг дарга Эрдэнийн Бат-Үүл (АН)
Цагийн бүс УБ-ын цаг (НЗНЦ+8)
Утасны дуг. (+976) 11
Шуудан-дугаар 210 xxx
ТХ-улсын дугаар УБ, УН
Цахим хуудас ulaanbaatar.mn
Богд уулын ард Улаанбаатар хот цайран байна
Богд уулын ард Улаанбаатар хот цайран байна
Тийн ялгал
нэрлэх Улаанбаатар ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
харьяалах Улаанбаатарын ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤᠨ
өгөх орших Улаанбаатарт ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠲ᠋ᠤ
заах Улаанбаатарыг ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠢ
гарах Улаанбаатараас ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠠᠴᠠ
үйлдэх Улаанбаатараар ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠶᠢᠠᠷ
хамтрах Улаанбаатартай ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠲᠠᠢ
чиглэх Улаанбаатар уруу ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤᠷᠤᠭᠤ
Тайлбар: Chrome үйлдлийн системд худам
монгол бичгийн харьяалах, өгөх орших, заах,
үйлдэх тийн ялгал буруу буюу үгийн дундах
хэлбэрээр харагдахгүй байгааг анхаарна уу.

Улаанбаатар, ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ (улаганбагатур), [улаан-баа-тар], (хуучин нэрс мэдэх) — нэг талаар Монгол улсын нийслэл, мөн улсын ганц саятан хот. Нөгөө талаар 1992 оны шинэ хуваариар тус хотын 6, хүй 3, бүгд 9 дүүрэг хамаарсан 4,704.4 км² газартай Улаанбаатар нийслэл (товчоор Нийслэл гэж хэвшсэн) хэмээх нутаг юм. 2011 оны тооцоогоор Нийслэлд 1,240,048 хүн оршин сууж байна.[3]

Улаанбаатар хот Монгол улсын дорно-төв биед Төв аймгаар хүрээлүүлж, хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулын дунд хөндлөн тийш сунагар хэлбэртэй оршдог.

1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноос эхлэн нийслэл хотын түүхийг тоолно. 1778 онд одоогийн газраас нүүлгүй тогтов. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар МУ-ын улс төр, эдийн засаг, эрдэм боловсролын төв газар.


Нэр

Өргүгэ
Йэхэ хүрйи-э
Нэйислэл хүрйи-э
Улаганбагатур

1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (ᠥᠷᠭᠦᠭᠡ), 1651 оноос Номын хүрээ (ᠨᠣᠮ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1706 оноос Их хүрээ (ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1912 оноос Нийслэл хүрээ (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ) гэв.[4] XX зууны эхэнд Богдын хүрээ, Да хүрээ, зүгээр л Хүрээ (ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) гэхэд ойлгодог байсан шиг одоо УБ, Нийслэл гэж бичих, Хот гэж ярихад тодорхой танигдана.

Гадаадад

Европ зүгийн хэлэнд анх Урга (Urga) гэж байсан бол одоо Улан-Батор (Ulan Bator) гэх маягаар галиглан нэрийддэг. Сүүлийн үед Ulaanbaatar гэх нь ч байдаг болов.

Түүх

Урьд үе

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр 12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёронтой галдан шатаагджээ. Түүнээс хойш Монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байсанаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абатай сайн хаан Хархорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ.

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг Өргөө цогцлоожээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ[5].

Орчин үе

1911 оны 12-р сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүженээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.

Нэн орчин үе

Улаанбаатар хотын дүрс бичлэг

1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсч байгаа.

Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.

Сүхбаатарын талбай

Газар зүй

Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв нутагтай.

Уур амьсгал

Улаанбаатар хот
Уур амьсгал

Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд Урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 15°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19°С хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.

Засаг захиргаа

Газрын зураг
Үндсэн өгүүлэл: Дүүрэг

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг.

Улаанбаатар хотын дүүргүүд

Дүүрэг нь Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.

Улаанбаатар хотын дүүргүүд[6]
Дүүрэг Хороод Хүн ам
01.01.2006
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2007
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2008
Газар нутаг
km²
Нягтшил
/km²
Багануур 4 25,261 1.9 25,731 0.9 25,969 620.2 41.9
Багахангай 2 3,776 1.4 3,827 1.0 3,864 140.0 27.6
Баянгол 20 160,479 0.2 160,818 2.7 165,159 29.5 5,598.6
Баянзүрх 20 196,132 7.9 211,614 4.7 221,565 1,244.1 178.1
Налайх 6 26,529 2.9 27,297 3.1 28,152 687.6 40.9
Сонгинохайрхан 21 204,587 3.2 211,056 4.4 220,295 1,200.6 183.5
Сүхбаатар 16 117,233 5.0 123,041 5.2 129,486 208.4 621.3
Хан-Уул 14 87,912 3.4 90,925 4.1 94,670 484.7 195.3
Чингэлтэй 18 130,501 1.8 132,883 2.4 136,014 89.3 1,523.1
Нийт 121 952,410 3.7 987,192 3.8 1,025,174 4,704.4 217.9
Чингис зочид буудал
Блю Скай Тауэр

Хүн ам зүй

2012 оны 12 сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь 1,227,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн.

Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Улаанбаатар хотын төв хэсэгт байх Сэнтрал Тауэр

Тээвэр

Олон улсын

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг.Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.


Хот дотор

Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг.

Холбоо шуудан

Төв шуудангийн үйлчилгээ

Улаанбаатар хотод анх 1919 онд телеграф холбоо байгуулагдаж олон улсын телеграфын сүлжээнд орсон тэрнээс өмнө энгийн цаасан хэлбрийн шуудан холбоо ажиллаж байв. 1924 онд Монголын Цахилгаан Холбооны газар үүсэн байгуулагдаж бүх шуудан харилцааг удирдаж нэгтгэсэн байна. 1995 онд анхны интернэт харилцааны Датаком ХХК-ий үйлчилгээгээр иргэдийн интернэт харилцааны эхлэл тавигдсан юм. Одоогоор Улаанбаатарт Монголын Цахилгаан ХК шугамын холбооны үйлчилгээг ба үүрэн утасны үйлчилгээг, Монгол Шуудан компани энгийн шуудангийн үйлчилгээг, 80 гаруй интернэт холболтын компаниуд, 4 үүрэн утасны хувийн компаниуд тус тус шуудан холбоо харилцааны үйлчилгээг хариуцаж байна.

Шинжлэх ухаан технологи

Орчин үед хувийн компаниуд ба их сургуулиуд Улаанбаатарт өөрсдийн ба гадны дэмжлэгтэй судалгаа туршилтуудыг эрчимтэй хөгжүүлж импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрллийг эрчимтэй хөгжүүлж байна. Нарны зайн шинэ технологийн үйлдвэр, цахилгаан станцын системийн удирдлагыг дотооддоо бүрэн бүтээх ажилууд 2011-2013 онуудад хувийн компаниудын оролцоотойгоор амжилттай хийгдэж Монголын шинжлэх ухаан технологийн хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулсан алхмууд хийгдэж байна. Улаанбаатар дахь 90 орчим их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн дэвшлийг хангах гол түшиц болж төсөл хөгжүүлэлтийн ажилууд хийгдэж байна. 2013 оноос имбэдэд системийн үйлдвэрллийн эхний суурь Улаанбаатар дахь мэдээллийн технологийн салбарт тавигдлаа.

Соёл урлаг

Монголын Үндэсний төв галерей

Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.

Дэлгэмэл зураг

Зайсан, 2005
Зайсан, 2009

Үйлдвэрлэл

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна.

Аялал жуулчлал

Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
Гандантэгчэнлин хийд нь жуулчдын хөл тасардаггүй газар

Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

Aх дүү хотууд

2012 оны 11 сарын 13-ы байдлаар:[7]

Мөн үзэх


Зураг

Иш үндэс

Гадаад холбоос

Албан ёсны
Бусад
 Commons: Улаанбаатар хот – Викимедиа дуу дүрсний сан

Загвар:Монгол улс Загвар:Монгол Улсын томоохон хот суурин