Өөрийгөө жолооддог машин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[зураг:Hands-free_Driving.jpg|thumb|right|350px|2009 онд Өөрийгөө жолоодогч машины уралдаанд түрүүлсэн Стэнфордын их сургуулийн машин-робот]]
[[зураг:Hands-free_Driving.jpg|thumb|right|350px|2009 онд Өөрийгөө жолоодогч машины уралдаанд түрүүлсэн Стэнфордын их сургуулийн машин-робот]]
[[зураг:2012_Jeep_GC_Adaptive_Cruise_Control_sensor.jpg|thumb|right|350px|2012 оны Жипний урд байрлах радар мэдрүүл]]
[[зураг:2012_Jeep_GC_Adaptive_Cruise_Control_sensor.jpg|thumb|right|230px|2012 оны Жипний урд байрлах радар мэдрүүл]]





04:41, 19 Есдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

2009 онд Өөрийгөө жолоодогч машины уралдаанд түрүүлсэн Стэнфордын их сургуулийн машин-робот
2012 оны Жипний урд байрлах радар мэдрүүл


Өөрийгөө жолооддог (Англи: Аutonomous car, бусад нэр: жолоочгүй машин, автомат удирдлагтай машин, робот машин) машин гэж энгийн тээврийн машиныг компьютерийн хиймэл оюунаар тоноглож бүрэн жолоочийн үүргийг хийлгэж болдог компьютержсэн удирдлагатай машиныг хэлнэ. Хамгийн сүүлд Гүүгл компани өөрийгөө жолооддог машиныг (ӨЖМ) 70000 км замд нийтийн тээврийн зам дээр амжилттай туршиж 2014 оны 5 сараас бүрэн хэмжээний жолоочгүй машиныг үйлдвэрлэж эхэлсэн байна.

Энгийн зам дээрх авто ослын 93% нь жолоочийн буруугаас гардаг харин ӨЖМ нь зам дээрх ослыг 90% бууруулдаг байна.

ӨЖМ нь орчин тойрноо радар, GPS, лазер хараа, компьютер дурангаар ажиглаж эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайд бүрэн хянаж бүх орчинг мэдэрч машиныг жолоодож явуулдаг хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны тээврийн хэрэгсэл юм.

Өнөөдрийн байдлаар дараах компани ба судалгааны төвүүд ӨЖМ-ийг бүтээн туршиж байна: Mercedes-Benz, General Motors, Continental Automotive Systems, Autoliv, Bosch, Nissan, Toyota, Audi, Volvo, Vislab Пармагийн их сургууль, Оксфордын их сургууль, Гүүгл. 2020 он гэхэд дараах компаниуд өөрийгөө жолооддог машиныг зарж эхлэхээр өрсөлдөн ажиллаж байна: GM, Mercedes-Benz, Audi, Nissan, BMW.

Ач холбогдол

Файл:Autonomouscar1956.jpg
1956 онд Өөрийгөө жолооддог машиныг зөгнөж АНУ-д ийм сурталчилгааны зураг хэвлэгджээ.

ӨЖМ-ийг хэрэглэж эхэлснээр хувьдаа машинтай иргэдийн машин худалдаж авах лизингийн болон ашиглалтын нийт зардал 45% буурна, харин машинийг хэсэг бүлгээрээ хувааж ашиглавал нийт зардлыг 4-5 дахин бууруулах тооцоог Колумбын их сургуулийн эрдэмтэд гаргажээ. [1] Техасын их сургуулийн судлаачдын тооцоолсноор АНУ-ын нийт машины 10% нь ӨЖМ болвол 37 тэрбум ам.дол-ыг түлшний хэмнэлт ба хүний амь хохирохоос хамгаалж хэмнэнэ, харин нийт машины 90% нь ӨЖМ болвол 450 тэрбум ам.дол-ыг жил бүр хэмнэнэ. 2030 он гэхэд ӨЖМ-ийн зах зээл тэлснээр 87 тэрбум ам.дол-ын шинэ технологийг бүтээх дэлгэрүүлэх зах зээлийн боломж нээгдэнэ. Ухаалаг ӨЖМ нь Нью Йоркын 13000 таксийг 9000 болгож аюул осолгүй, түлшний хэмнэлттэй үйлчилгээний боломжийг нээх болно. [2]

Хэтийн төлөв

  • IEEE-ээс тооцоолсноор 2040 он гэхэд нийт машины 75% нь ӨЖМ болно.
  • Навигант судалгааны албаны тооцоогоор 2035 оноос жил бүр дэлхий даяар 95,4 сая ӨЖМ зарагдах болно.
  • ABI судалгааны газрын тооцоогоор 2020 оноос ӨЖМ нь бүрэн бодит хэрэглээнд нэвтэрч 2032 он гэхэд АНУ-д жил бүр 10 сая ӨЖМ зарагдах болно.
  • PricewaterhouseCoopers-ийн тооцоогоор ӨЖМ нь нийт авто ослыг 10 дахин бууруулах ба АНУ дахь 245 сая машиныг 2,4 сая болгож бууруулах болно.
  • KPMG ба Автомотив судалгааны төвийн тооцоогоор ӨЖМ нь бүтээмжийг эрс дээшлүүлнэ, түлш хэмнэлт эрс дээшилнэ, мөн шинэ бизнесийн салбарууд нээгдэх болно.

Бичлэг

  1. ӨЖМ-ы хурдтай уран жолоодлого.
  2. ӨЖМ-ы хурдтай уран жолоодлого 2.
  3. Өөрийгөө жолооддог машины технологи.
  4. Мерседесийн ӨЖМ
  5. BMW-ийн ӨЖМ
  6. Ачааны тэргүүдийг ӨЖМ болгосноор маш их түлш хэмнэнэ мөн ослыг маш бууруулна.

Бусад үзэх

Эшлэл