Тува ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 113: Мөр 113:
== Хүн амын тоо ==
== Хүн амын тоо ==
Баян-Өлгийн суманд Цэнгэл 1500 орчим нийт 3,000 орчим хүн (2014 он) Монголд бий. Мөн 300 гаруй (2014 он) цаатанчууд бий.
Баян-Өлгийн суманд Цэнгэл 1500 орчим нийт 3,000 орчим хүн (2014 он) Монголд бий. Мөн 300 гаруй (2014 он) цаатанчууд бий.

==Тархалт==

===Монгол ===

===Орос===

=== Хятад===
Шиньжааны [[Алтай тойрог]] дахь [[Хаан ус нуур]]ын (Ханас) зүүн өмнөд эрэг дээр цөөн тооны тувачууд амьдардаг. Зүүнгар 1758 онд унасны дараа манж нар тувачуудыг хойш нүүлгэсэн ба зарим нь Монголд эргэн иржээ. Гэвч тува ноёдын хооронд газар нутгийн маргаан үүсч зарим нь одоогийн Хятадын хил даван урагш нүүсэн гэдэг. Тэд хэзээ Шиньжаанд ирсэн нь тодорхойгүй ба 19-р зууны дундуур ирсэн байж болох юм. Нийт 3,300 хүн 2012 оны байдлаар тэнд байна. Хятадын албан ёсны бүртгэлд тэднийг монгол гэж бүртгэдэг ба олон үндэстэнтэй зэрэгцэн суудаг тул тува, ойрад, казах, хятад хэлээр ярьдаг. Оросын тувачуудын мартсан зарим ёс заншил тэдний дунд хадгалагжээ. Соёл зан заншилд нь сүүлд нүүж ирсэн казахуудын ёс нэвтэрсэн ч казахуудтай гэрлэдэггүй, монгол, тувачууд адилхан буддын шашинтай, соёл зан заншил бараг ижил, казах зэрэг олон тоотой үндэстэнд уусч магадгүй байгаагаас шалтгаалан монголчуудтай гэрлэдэг. Монгол нэр түгээмэл хэрэглэдэг. Ханасын тувачууд казахуудтай хамт нэг тосгонд амьдардаг. Тэнд казах сургууль мөн тува багштай тува дунд сургууль бий.


== Зураг ==
== Зураг ==
Мөр 122: Мөр 131:
Зураг:Tuvans Horse riding.jpg
Зураг:Tuvans Horse riding.jpg
Зураг:Tuvan wrestlers 2.jpg
Зураг:Tuvan wrestlers 2.jpg
File:Tuvans - Horse riding.jpg|Ханас нуурын тувачууд
</gallery>
</gallery>



03:40, 5 Арваннэгдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Тува ястан
Тыва(лар) / Тыва чон

Тува бөх барилдаан — «хүреш»
Олон нэророс, англи бичгээс → Тува
тува, англи бичгээс → Тыва
монгол уламжлалаас → Тагны Урианхай
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 280 мянга. Үүнээс:
Орос Орос (ОХУ) — 263,934 (2010)[1]

Монгол Монгол (МУ) — 5,169 (2010)[2]

 Хятад (БНХАУ) — 3,900 (багцаа)[3]
Хэл аялгатөрөлх Тува хэл, Орост бас Орос хэл,
Монгол Хятад хоёрт мөн Монгол хэл
Бичиг үсэгкирил үсэгт тува бичиг (1943 оноос)
ШүтлэгШарын ёст Буддын шашин, Бөө мөргөл
Төрөл холбоо
Ойр төрөлСоёд, Цаатан; Урианхай ястан
Хэл угсааТүрэг угсаатан
ДотносолМонгол туургатан, Түрэг-Монгол

Тува́ (дуудлага нь [туваа], тувагаар Тыва, олон тоонд Тывалар, дуудлага нь [тэваа], оросоор олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор Урианхай, бүр тодруулвал Тагны Урианхай) — Соёны нуруугаар голлон нутагладаг ястан. Тува хэмээх нэр анх "Монголын нууц товчоо"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачуудыг Урианхайчуудтай гарал нэгтэй гэж түүхчид үздэг. Тувачууд одоо үед ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад голлон амьдарч байдаг. Тагна Урианхай, Соён уранхай гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд Хиргис болон Сахачуудтай (Якутууд) холилдон бий болсон байна. Тува нь түрэг хэлтэй юм. Тэд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд олноороо амьдрахаас гадна Увс, Ховд аймагт цөөн тоогоор оршин суудаг. Тувачууд өөрсдийгөө Тоба нартай холбож үзэх явдал бий.

Тувачуудын нэр 6-7 дугаар зууны үеэс дубо, тубо, туба хэмээгдэн гарч ирсэн түүхтэй ажээ. 17 дугаар зууны үеэс Алтайн уулаар нутаглаж байсан монголчуудыг оросууд тувы, урянхай гэх зэргээр нэрлэх болжээ. Тэд өөрсдийгөө тыбы гэдэг хэмээсэн баримт зарим газар үзэгддэг аж.

Тувачуудын өвөг нь дубо аймаг гэж үздэг ба дубо нар одоогийн Тувад байв. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз, самоедь, кеть, монгол, европ гаралтай иранчууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд холилдон оржээ. Тувагийн салчак (салжиуд?), монгуш, мингад овгийг монгол гаралтай гэдэг. Зарим эрдэмтэд 19-р зууны үед Тувад байсан олон үндэстнүүд холилдож түрэгжсэн гэж бичсэн байдаг. Монгол эрдэмтэд тувачуудын олонх нь монгол гаралтай гэж үздэг.

"Судрын чуулган"-д Ойн урианхайг алс хол хойд зүгт байдаг гэсэнээс үзэхэд Ойн иргэд одоогийн Монголын нутагт биш ой хөвч ихтэй өмнөд Сибирьт байжээ.

Найманы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Монголын баруун хэсэгт суурьшжээ. МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн буриад, тас, туба зэрэг аймгийг оруулав гэсэн нь тувачууд мөн бололтой.

Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ.

Алтайн Тувачууд

Өдгөө тувачууд Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Буянт, Төв аймгийн Заамар, Дархан, Орхон, Сэлэнгийн нутгаар тархан амьдарч байна. БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Ханас нуур, Оросын БНТУ зэргээр ч оршин тогтнодог билээ. Тувачууд нь Сүй улсын судар болон Тан улсын хуучин сударт Тэлэгийн нэгэн аймаг гэгдсэн дуба аймгийнхны үр хойчис юм. Сүй улсын сударт дурдахдаа дубачууд Енисейн эхээр, өөрөөр хэлбэл орчин цагийн Тувагийн нутгаар нутаглаж байсан ард түмэн ажээ.

Чингис хаан Ханас нуурын дэргэд буудаллаж байсан тул энэ нуурыг "хааны ус" хэмээн нэрийдэх болсон гэдэг. Шиньжааны тувачуудыг Хятадын албан ёсны бүртгэлд монголчуудын тоонд оруулан бүртгэдэг ба тэд өөрсдийгөө монголчууд гэж үздэг.

Алтайн тувачуудыг Соёны тувачуудаас ялгах соёл, түүхийн дурсгалууд сүүлийн үед илэрсээр байна.

Нэгд, судалгааны хамгийн үнэтэй зүйл тамга юм. Тамгаар нь чухамдаа хар элэгтэн, хамаатан садан болохыг ялган салгадаг гэдэг билээ. Алтайн тувачууд Алтайн урианхайчуудын нэгэн адил нуман тамгаар малаа тамгалдаг байжээ. Нум сумыг ч одоо хүртэл улсын баяр наадмаар харвадаг билээ. Урианхай суртай адил гэхэд болно. Ерөнхийдөө урианхай сурдаа багтаад яваа хэрэг.

Хоёрт, Алтайн тувачуудын уламжлалт ёс заншил, соёл, тухайлбал, Цагаан сар, хурим, ардын дуу, үлгэр, тууль нэг юм. Гуравт, Алтайн тувачуудын нэг хэсгийг хөх мончоогууд гэх. Тэд өнөөдөр Баян-Өлгийн Цэнгэлд аж төрцгөөж байна. Бусад аймаг, сумын болон Хятадын Шинжаны тувачууд ч өөрсдийгөө хөх мончоогууд хэмээмой. Харин Оросын БНТУ-д хөх мончоог гэсэн ойлголт одоо хэр байхгүй. Чингис хаан баруун чигийн дайнд явахдаа ихэд тус болсон тувачуудад нуман тамга хайрласан гэх домог ч буй. Чингис хаан аян дайныхаа явцад нэг хэсэг цэрэг, иргэдийг Алтайд үлдээсэн бөгөөд тэдэн дотор урианхайгаас гадна тува нар байсан гэх нь буй.

Судалгаагаар нарийн зүйл ажиглагдаад байдаггүй ч эдүгээгийн Баян-Өлгийн тувачууд “Бид дайнд гавьяа байгуулсан тул хөх мончоог гэгдэх болсон. Бид Дуба сохорын үр сад” гэх зэрэг хууч яриа байсаар байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн гэж болох баримтаар Алтайн тувачууд Галдан бошгот, Амарсанаа, Чингүнжавын бослогод маш идэвхитэй оролцсон гэдгээрээ алдартай билээ.

Түүхэн домгоос үзвэл тэдний дотроос Эржибилэг, Онхоот зэрэг баатар эрс төржээ. Онхоот баатрын нэрээр нэрлэгдсэн Онхоот гэх газар одоогийн Баян-Өлгийн Цэнгэлд бий. Галдан бошготын их цэрэг Манжаас дайжин Цэнгэл хайрханы Цагаан голын хавьцаа нэгэн өвөл явахдаа машид туйлдан ядарчээ. Ингээд хоолны эрэлд гарчээ. Цэргүүд дотор явсан тува эрчүүд нэгэн нуурын харзнаас хувингаар ус хутган автал харзны устай хамт хар загас өчнөөнөөрөө баригдсанд ихэд бэлгэшээн өнөөх нуурыг нь “Ачит нуур” хэмээснээр Баян-Өлгийн Цэнгэл сумын мөнөөх нуурын нэр тийн болжээ гэх бодит гэхээр домог бий.

Алтайн тувачуудын овог

Баруун аймгууд дахь тувачууд 19-р зууны үед Урианхайн хязгаараас Монгол ирсэн байна. Алтайн урианхайн долоон хошуунд хуваагдаж асан тэднийг гурав ангилж байжээ. Хөх мончоогийн хошуу: Ховд голын эх болон Шинжаанд буй Цагаан хав зэрэг газарт оршин суух мончоогууд юм. Эл хошуу Бэглиг, Биче, Өөхөн, Хөөг гэсэн дөрвөн сумтай ажгуу. Дотроо адай, ак, галжийн, оорцог, чоод, моол, кара, шунгуур, улуг, хаа хөөг, хара хөөг, донгуур хөөг, монгуш хөөг, газах хөөг, шанагаш хөөг, партагаш хөөг, жалангаш хөөг зэрэг овог, омог бүхий юм. Заримдаа Шар даагийн хошуу ч гэдэг байжээ. Цагаан соёны хошуу: Бургуд, Сарыглар хоёр сумтай. Сарыглар, агбан, бургууд, шуудак, оюун, монгуш овогтой. Цэнгэлийн Цагаан голоор төвлөрөн нутаглаж байжээ. Хар соёны хошуу: Карасахал/харсахал/, кара төш, онгат, шанагаш, хоёд, овгууд багтана. Харганатын голоор төвлөрөн нутагладаг юм. Түүнээс гадна, каражагдува, сарыжагдува, кызылсоён, өөлэт/өөлд/, мээрэн, хаа дарган, хунза, калга, конгар зэрэг бага овгууд ч буй гэх. Манжийн засаг захиргааны үед Алтайн урианхайчуудыг долоон хошуу урианхай болгоход Алтайн тува дотор нь орж байв.

Ховд аймгийн тувачуудын овог: 1. Донгак- хөег донгак, газак донгак, тос донгак 2. Иргит- галжан иргит, чоод иргит, адай иргит, бэглиг иргит, жоос иргит, улуг суман иргит (сурвалжит овог?) 3. Соён- ак соён, гара соён, кызыл соён 4. Жагдува- ак жагдува, гара жагдува 5. Хөег- донгак хөег, хаа хөег, газак хөег, моол хөег, монгуш хөег, кара хөег 6. Хаалар 7. Хаа дарган 8. Хуулар

Цэнгэлийн тувачуудын овог: Көк мончоог Иргид 1. Адай иргид 2. Ак иргид 3. Галжан иргид 4. Оорцог иргид 5. Жоод иргид 6. Моол иргид 7. Кара иргид 8. Шунгуур иргид 9. Улуг иргид Хөег 1. Хаа хөег 2. Кара хөег 3. Донгак хөег 4. Монгуш хөег 5. Хөртүлдээш хөег 6. Газак хөег 7. Шанагаш хөег 8. Партагаш хөег 9. Жалангаш хөег Ак соён 1. Сараглар 2. Делег 3. Авгаан 4. Бургууд -киргиз гаралтай? 5. Шуудак 6. Оюн 7. Тоскириш Кара соён 1. Кара сал 2. Кара төш 3. Онгат 4. Шанагаш 5. Хоед Кара жагдува Сарыг жагдува Кызыл соён Өөлэт -өөлд Мээрэн Хоед 1. Хара соён хоед 2. Мончоог хоед

Цаатан нар

Цаатанчууд 19-р зуунд ангийн арьсаар хувцас хийж өмсдөг байсан ч одоо монгол дээл өмсөх болжээ.

Хүн амын тоо

Баян-Өлгийн суманд Цэнгэл 1500 орчим нийт 3,000 орчим хүн (2014 он) Монголд бий. Мөн 300 гаруй (2014 он) цаатанчууд бий.

Тархалт

Монгол

Орос

Хятад

Шиньжааны Алтай тойрог дахь Хаан ус нуурын (Ханас) зүүн өмнөд эрэг дээр цөөн тооны тувачууд амьдардаг. Зүүнгар 1758 онд унасны дараа манж нар тувачуудыг хойш нүүлгэсэн ба зарим нь Монголд эргэн иржээ. Гэвч тува ноёдын хооронд газар нутгийн маргаан үүсч зарим нь одоогийн Хятадын хил даван урагш нүүсэн гэдэг. Тэд хэзээ Шиньжаанд ирсэн нь тодорхойгүй ба 19-р зууны дундуур ирсэн байж болох юм. Нийт 3,300 хүн 2012 оны байдлаар тэнд байна. Хятадын албан ёсны бүртгэлд тэднийг монгол гэж бүртгэдэг ба олон үндэстэнтэй зэрэгцэн суудаг тул тува, ойрад, казах, хятад хэлээр ярьдаг. Оросын тувачуудын мартсан зарим ёс заншил тэдний дунд хадгалагжээ. Соёл зан заншилд нь сүүлд нүүж ирсэн казахуудын ёс нэвтэрсэн ч казахуудтай гэрлэдэггүй, монгол, тувачууд адилхан буддын шашинтай, соёл зан заншил бараг ижил, казах зэрэг олон тоотой үндэстэнд уусч магадгүй байгаагаас шалтгаалан монголчуудтай гэрлэдэг. Монгол нэр түгээмэл хэрэглэдэг. Ханасын тувачууд казахуудтай хамт нэг тосгонд амьдардаг. Тэнд казах сургууль мөн тува багштай тува дунд сургууль бий.

Зураг

Мөн үзэх

Зүүлт

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.