Монгол Улсын Ерөнхий Сайд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 66: Мөр 66:
|27||[[Санжаагийн Баяр]]||2007/11/22 - 2009/10/28||[[Монгол Ардын Хувьсгалт Нам]]
|27||[[Санжаагийн Баяр]]||2007/11/22 - 2009/10/28||[[Монгол Ардын Хувьсгалт Нам]]
|-bgcolor=#FFE8E8
|-bgcolor=#FFE8E8
|28||[[Сүхбаатарын Батболд]]||2009/10/29 - 2012/8/9||[[Монгол Ардын Хувьсгалт Нам]]
|28||[[Сүхбаатарын Батболд]]||2009/10/29 - 2012/8/9||[[Ардын Нам]]
|-bgcolor=#DDEEFF
|-bgcolor=#DDEEFF
|29||[[Норовын Алтанхуяг]]||2012/8/9 - 2014/11/5 ||[[Ардчилсан Нам]]
|29||[[Норовын Алтанхуяг]]||2012/8/9 - 2014/11/5 ||[[Ардчилсан Нам]]
| ||[[Дэндэвийн Тэрбишдагва]]{{ref|1}}||2014/11/05 -||[[Монгол Ардын Хувьсгалт Нам]]
|-bgcolor=#DDEEFF

|}
|}
{{note|1}} - ''Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч''
{{note|1}} - ''Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч''

03:51, 10 Арваннэгдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог. Монгол улсын ерөнхий сайдыг Улсын Их Хурал томилдог.

Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Хувьсгалт Нам томилдог байв. 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрний өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байнаа гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь ерөнхий сайд гэж тооцдог.

Ерөнхий сайд албан тушаалыг анх хэн барьсан бэ гэдэг асуудал маргаантай байдаг. Түр засгийн газартай байх үед Цэрэн, эсвэл Цэрэнчимэд гэсэн нэртэй лам хүн "ерөнхий сайд" гэсэн албан тушаалыг хашиж байжээ. Иймээс заримдаа түүнийг анхны ерөнхий сайд гэж үздэг. Харин одоогийн засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь бүтэн ерөнхий сайд гэж үздэг.

Ерөнхий сайд нар

д.д. Нэр Ажилласан хугацаа Алба хашиж байх үедээ
харьяалагдаж байсан нам
1 Төгс-Очирын Намнансүрэн 1912/11 - 1919/4 байхгүй
2 Гончигжалцангийн Бадамдорж 1919-1920 байхгүй
3 Содномын Дамдинбазар 1921/2 - 1921/5 байхгүй
4 Манзушир хутагт Цэрэндорж 1921/5-1921/7/10 байхгүй
5 Дамбын Чагдаржав 1921/3/13 - 1921/4/16 Монгол Ардын Хувьсгалт Нам
6 Догсомын Бодоо 1921/4/16 - 1922/1/7 Монгол Ардын Хувьсгалт Нам
7 Содномын Дамдинбазар 1922/3/3 - 1923/6/23 Монгол Ардын Хувьсгалт Нам
8 Балингийн Цэрэндорж 1923/9/28 - 1928/2/13 Монгол Ардын Хувьсгалт Нам
9 Анандын Амар 1928/2/21 - 1930/4/27 Монгол Ардын Хувьсгалт Нам
10 Цэнгэлтийн Жигжиджав 1930/4/27 - 1932/7/2 Монгол Ардын Хувьсгалт Нам
11 Пэлжидийн Гэндэн 1932/7/2 - 1936/3/2 Монгол Ардын Хувьсгалт Нам
12 Анандын Амар 1936/3/22 - 1939/3/7 Монгол Ардын Хувьсгалт Нам
13 Хорлоогийн Чойбалсан 1939/3/24 - 1952/1/26 Монгол Ардын Хувьсгалт Нам
14 Юмжаагийн Цэдэнбал 1952/1/26 - 1974/6/11 Монгол Ардын Хувьсгалт Нам
15 Жамбын Батмөнх 1974/6/11 - 1984/12/12 Монгол Ардын Хувьсгалт Нам
16 Думаагийн Содном 1984/12/12 - 1990/3/21 Монгол Ардын Хувьсгалт Нам
17 Шаравын Гунгаадорж 1990/3/21 - 1990/9/11 Монгол Ардын Хувьсгалт Нам
18 Дашийн Бямбасүрэн 1990/9/11 - 1992/7/21 Монгол Ардын Хувьсгалт Нам
19 Пунцагийн Жасрай 1992/7/21 - 1996/7/19 Монгол Ардын Хувьсгалт Нам
20 Мэндсайханы Энхсайхан 1996/7/19 - 1998/4/23 МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл
21 Цахиагийн Элбэгдорж 1998/4/23 - 1998/12/9 МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл
22 Жанлавын Наранцацралт 1998/12/9 - 1999/7/22 МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл
Ням-Осорын Туяа[1] 1999/7/22 - 1999/7/30 МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл
23 Ринчиннямын Амаржаргал 1999/7/30 - 2000/7/26 МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл
24 Намбарын Энхбаяр 2000/7/26 - 2004/8/20 Монгол Ардын Хувьсгалт Нам
25 Цахиагийн Элбэгдорж 2004/8/20 - 2006/1/13 Эх Орон Ардчилал эвсэл
26 Миеэгомбын Энхболд 2006/1/25 - 2007/11/22 Монгол Ардын Хувьсгалт Нам
27 Санжаагийн Баяр 2007/11/22 - 2009/10/28 Монгол Ардын Хувьсгалт Нам
28 Сүхбаатарын Батболд 2009/10/29 - 2012/8/9 Ардын Нам
29 Норовын Алтанхуяг 2012/8/9 - 2014/11/5 Ардчилсан Нам Дэндэвийн Тэрбишдагва[2] 2014/11/05 - Монгол Ардын Хувьсгалт Нам

^  - Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч

Гадаад холбоос

Мөн үзэх