Мандал сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 44: Мөр 44:
Гурав: Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн төрийн ил тод шуурхай үйлчилгээг төлөвшүүлнэ.
Гурав: Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн төрийн ил тод шуурхай үйлчилгээг төлөвшүүлнэ.


Үндсэн зорилт: Монгол Улсын Засгийн газар, аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод шуурхай байдлыг хангаж ажиллахад оршино.
Үндсэн зорилт: Монгол Улсын Засгийн газар, аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод шуурхай байдлыг хангаж ажиллахад оршино.


Багийн танилцуулга: Тус баг нь 1990 онд хорооны зохион байгуулалтаар ажиллаж байсан. 1990 -1994 онд анхны хорооны дарга нь О.Саранхүү, 1994 – 1997 онуудад Багийн Засаг даргаар Г.Доржпалам,1997 – 2011 он хүртэл Ю.Нэрэндаваа /улиран 3 удаа сонгогдсон/ 2011 -2013 он хүртэл Ш.Хүдэр, 2004 -2013 он хүртэл багийн ИБМХ ажилтнаар Д.Гэрэлцэцэг, 2013 оны сонгуулиар Багийн Засаг даргаар Д.Гэрэлцэцэг сонгогдон ажиллаж байна.
Багийн танилцуулга: Тус баг нь 1990 онд хорооны зохион байгуулалтаар ажиллаж байсан. 1990 -1994 онд анхны хорооны дарга нь О.Саранхүү, 1994 – 1997 онуудад Багийн Засаг даргаар Г.Доржпалам,1997 – 2011 он хүртэл Ю.Нэрэндаваа /улиран 3 удаа сонгогдсон/ 2011 -2013 он хүртэл Ш.Хүдэр, 2004 -2013 он хүртэл багийн ИБМХ ажилтнаар Д.Гэрэлцэцэг, 2013 оны сонгуулиар Багийн Засаг даргаар Д.Гэрэлцэцэг сонгогдон ажиллаж байна.

05:50, 25 Арванхоёрдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Мандал нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 1911-1915 онд Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Баатар бэйлийн хошуу, 1916-1924 онд Баатар вангийн хошуу, хэмээх нэртэй болжээ.

Ардын засгийн газрын 1924 оны 68-р тогтоолоор Баатарвангийн хошууны Мандал сум хэмээх сум байгуулагджээ.

1961 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 1 сарын 9-ны өдрийн 7дугаар зарлигаар Зүүнхарааг хот болгож хотын захиргааг байгуулсан байна.

1968 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1 сарын 13-ны өдрийн 9 дүгээр зарлигаар Мандал сумыг Зүүнхараагийн САА-г харъяалсан сум болгож тус сумын төвийг Зүүнхараад шилжүүлжээ. МУИХ-ын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 36-р тогтоолоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг Мандал суманд нэгтгэн Мандал сум гэж нэрлэжээ. Сумын анхны засаг даргаар Ж.Дорж хэмээх хүн ажиллаж байсан бол. Хотын Ардын Депутатутын Хорооны Гүйцэтгэх Захиргааны даргаар Н.Намсрай, Ж.Дашдорж, О.Лувсандондов, М.Жамъяан, Р.Цэдэндорж нар ажиллаж байжээ.

Мандал сум нь өдгөө 9 баг 2 тосгонтой. Нийт 7,3 мянган өрхөд 25,6 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн оногдож байна.

Улаанбаатар хотоос 174км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум болон өргөжжээ. Жилд 7800 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалж 18,2 мянган тн óðãàö õóðààí àâ÷ байна.

2013 оны байдлаар Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 53002,1 сая төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 35935,5 сая төгрөг, Худалдаа үйлчилгээ 11615,6 сая төгрөг, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 100553,2 сая төгрөгт хүрч 2012 оноос АҮБ үйлдвэрлэлт 56,5%, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 24,1%, худалдаа үйлчилгээ 8%, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 36,6%-иар өссөн байна.

Мандал сум нь хөдөө аж ахуйн газар 136708 га, ойн сан бүхий газар 309957га, усан сан бүхий газар 2260 га, тусгай хэрэгцээний газар 21384 га, тосгон суурингийн газар 12826 га, дэд бүтцийн газар 1238 га газар нутагтай.

Сум нь үр тарианы үйлдвэрлэл болон төмс хүнсний ногооны үйлдвэрлэлээр аймагтаа төдийгүй улс орондоо дээгүүрт орж байна. Жил бүр 48 аж ахуйн нэгж байгууллага, 1700 гаруй өрх 750-790 га талбайд төмс тариалж 10.0-14.0 мян.тн, 400-450 га талбайд хүнсний ногоо тариалж 8.0-10.0мян.тн ургац хураан авч аймгийн нийт төмс, хүнсний ногооны 23-36%-ийг үйлдвэрлэж байна.

Сумын хэмжээнд 14 аж ахуйн нэгж байгууллага, 106 иргэн 2 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхлэдэг. Өрхийн тариаланчид жилд 5.0-5.5 мян.тн ургац хураан авч байгаа ба цаашид хүлэмжийн аж ахуй эрхлэн эрт ургацын төрөл бүрийн богино болцот ногоог тариалан хот суурин газрын хүн амыг экологийн цэвэр хүнсний ногоогоор хангах өргөн боломжийг нээж байгаа юм.

2013 онд нийт 106113 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3112 толгой мал тоологдсон нь нийт малын 2.9 хувь байна. 2013 оны байдлаар нийт 489 малчин өрх, 1514 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 20.7 хувийг эзэлж байна

Байгаль газарзүйн хувьд Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлэг гэсэн томоохон голтой, нийт 120 гол горхитой, 136 булаг шандтай. Түүх дурсгалын өв болсон Ноён уул болон байгалийн сонин тогтоцтой газар нутаг ихтэй, 160 гаруй эртний булш хирэгсүүртэй бөгөөд цаашид эдгээр газруудыг түшиглэн археологийн хайгуул судалгааг явуулж баталгаажуулан дэлхийд алдаршуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Сумын хэмжээнд хүнсний манлай үйлдвэр Спирт Бал Бурам ХК, Мод боловсруулах үйлдвэр, Төмрийн болон тоосгоны үйлдвэр зэрэг томоохон үйлвэрүүд байршихаас гадна сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна.

Мандал сумын төв нь Зүүнхараа. Зүүнхараагаас өмнөд зүгт 5 км зайд Хэрх суурин газар байрлах бөгөөд эдгээрийг Хараа гол тусгаарладаг. Зүүнхараагаас зүүн өмнөд зүгт 44 км зайд Түнхэл суурин оршдог.


Сумын нутгаар Монголын төмөр зам дайрдаг.

Зүүнхараагийн баруун өмнөд зүгт 30 км зайд Бороогийн алтны уурхай, зүүн өмнөд зүгт 30 км зайд Гацууртын алтны уурхай тус тус байрладаг. Мандал сумын нутагт "Ширхэнцэг", "Их мандал" хэмээх сүрлэг сайхан уулс байдаг.

Засаг захиргааны нэгж

Ширхэнцэгийн 2-р баг

Эрхэм зорилго: Хүнээ дэмжиж, сумаа хөгжүүлье.
Хөтөлбөрийн зорилго:
Нэг. Хүний хөгжил, хэрэгцээг хангах ажил үйлчилгээгээр иргэдийн амьдралд дэвшил, өөрчлөлт гаргана.
Хоёр: Иргэдийн хэрэгцээ, санал санаачлагад тулгуурласан хөгжлийн бодлогоор сумаа хөгжүүлнэ.
Гурав: Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн төрийн ил тод шуурхай үйлчилгээг төлөвшүүлнэ.
Үндсэн зорилт: Монгол Улсын Засгийн газар, аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод шуурхай байдлыг хангаж ажиллахад оршино.
Багийн танилцуулга: Тус баг нь 1990 онд хорооны зохион байгуулалтаар ажиллаж байсан. 1990 -1994 онд анхны хорооны дарга нь О.Саранхүү, 1994 – 1997 онуудад Багийн Засаг даргаар Г.Доржпалам,1997 – 2011 он хүртэл  Ю.Нэрэндаваа /улиран 3 удаа сонгогдсон/ 2011 -2013 он хүртэл Ш.Хүдэр, 2004 -2013  он хүртэл багийн ИБМХ ажилтнаар Д.Гэрэлцэцэг, 2013 оны сонгуулиар Багийн Засаг даргаар Д.Гэрэлцэцэг сонгогдон ажиллаж байна.
2013.05.01 нээс хойш багийн Иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтнаар О.Энхболд, Багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар П.Гончигдорж, тэргүүлэгч Б.Мөнхбаяр, Ж.Чулуунхүү, Н.Эрдэнэцэцэг, Л.Тунгалаг нар ажиллаж байна.
Тус баг нь 2945 хүн амтай, 791 өрхтэй, 10 хэсгийн даргатай, Ширхэнцэг, Улиастайн, Хайлааст, 241-р точик, СББХК-ны 1-12 байр, 47-р байр, Тост өргөөгийн  1-5 байрууд ордог.
1-р хэсгийн дарга  Л.Пагамсүрэн
2-р хэсгийн дарга  Н.Эрдэнэцэцэг
3-р хэсгийн дарга  П.Мөнх алдар
4-р хэсгийн дарга  П.Мөнхтуяа
5-р хэсгийн дарга  Б.Жавхлан
6-р хэсгийн дарга  Н.Даариймаа
7-р хэсгийн дарга  М.Эрдэнэчимэг
8-р хэсгийн дарга  Ц.Даш
9-р хэсгийн дарга  М.Эрдэнэчимэг
10-р хэсгийн дарга П.Уранчимэг
  Тус багийн нутаг дэвсгэрт СББХК, Нарны өртөө ХХК, Алсын өртөө ХХК, Идэрмандал ХХК, Жаврай ХХК,  Номголжин ХХК, Маргадхараа ББН, Билэг ДБ сургууль, Аврах гал унтраах 19-р анги, Өгөөмөрмандал ХХК, Монгол чихэр ХХК, Хараачулуут ХХК, ШТС зэрэг 28 ААНБ –ууд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дийлэнхи хувь үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг.
Манай багийн иргэдээс сонгогдон гарсан сумын ИХТөлөөлөгч Б.Жавхлан, Т.Ганболд

Багийн сайчууд: Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан – Н.Цэнджав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан – З.Чантуу, Алтан гадаст одон – Н.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, С.Гантөмөр, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон – Д.Оюун, Д.Данаа, Г.Жаргал, Хөдөлмөрийн хүндэт одон – С.Эрдэнэтуяа, П.Гончигдорж, Н.Эрдэнэцэцэг, СТА – М.Баясгаланбаатар гэх мэт сайчууд олон байна. Багтай холбоо барихутас: 70367407, Мобиком: 95421075, Скайтель: 91669950


Баян суудалын 3-р баг

Баян суудал 3-р багийн3300 иргэн, 850 өрх, 15 хэсэг гудамжинд орон тооны 2 ажилтан болох багийнЗасаг дарга Ц.Сармандах, бүртгэл мэдээллийн ажилтан  Э.Эрдэнэ, 12 хэсгийн ахлагч  төрийн үйлчилгээг  таньд түргэн шуурхай, чирэгдэлгүй, шударгаар  хүргэх зорилго тавин ажиллаж  байна.
Иргэн таньд үзүүлэх  бидний үйлчилгээ:
1.       Засгийн газар, аймаг, сум, багийн Засаг даргын  шийдвэрийг   биелүүлж  ажиллах
2.       Төрийн бодлого  шийдвэрийг  иргэн таньд хүргэх
3.       Төрийн хууль, тогтоомжийг   би­­елүүлэх
4.       Иргэн таны  санал, хүсэлтийг хүлээн авч дээд шатны байгууллагад  уламжлах, өөрийн эрх үүргийн хүрээнд  шийдвэрлэх
5.       Иргэн таны амьдрах таатай орчин  нөхцөлийг бүрдүүлэх бодлого шийдвэрийг гарган  биелүүлж  ажиллаж  байна.
 Иргэн  та  өөрийн амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулахын тулдтанысанал, санаачлага, бүтээлч байдал бидэнд хэрэгтэй  байна. Иймд та өөрөөс шалтгаалах  доорхи  ажлуудыг  хийж  гүйцэтгээрэй. Бид таныг дэмжин  ажиллана.
       1.       Хашаагаа тэгшилж, хүрэн оохроор будаж, цагаан шохойгоор дээд хүрээгшохойдно.
       2.       Хашааны гадна, дотор орчныг  сар бүрийн сүүлийн 7 хоногтцэвэрлэх
       3.       Хуваарьт  өдрөө хогоо байнгаөгч байх
       4.       Зам  дагуух хашааны доторталд хүний тоогоормодтарих
       5.       Тарих модны захиалгыг  8-р сарын 20-оос 9-р сарын 10-ны  дотор  багтаа өгөх /нэг мод 2000т/
       6.       Хашааны ноймороо  захиалж  хийлгэх  /захилагаа  багтаа  өгнө. үнэ 6500т/
       7.       Хашаандаа  хогийн сав, стандартын 00, угаацны  нүхтэй болох
Өөртөө   санаа тавьж  орчноо өөрчилсөн таньд баярлалаа.
Хогачуулах хуваарь           утас70367026
Хог ачих машины дугаар 46-04СЭА
          1.       Хараа  гудамж  сар бүр  13-14
          2.       Гандангийн гудамжсар бүр 25
          3.       Рашаантын гудамж  сар бүр 15
          4.       Булагийн гудамж  сар бүр 17
          5.       Бороогийн гудамж  сар бүр 16
          6.       Сэв сүүлийн  гудамж  сар бүр 18
          7.       Үтрэм 1,2 гудамж  сар бүр  19
          8.       Гарамын гудамжсар бүр  20
          9.       Баян суудалын гудамж  1,2 сар бүр 21-22
          10.    Баян булагийн гудамж  1,2 сар бүр  23-24
          11.    Баян булаг А хэсэг сар бүр  25

Хог ачуулахад анхаарах зүйлс: тахогоо ачуулахдаа1200 төгрөг өгчтамга тэмдэгтэй, канондаагүйтасалбарыг заавал авч цуглуулж багтаа үзүүлнэ. Хогоо цаг тухайд тушаагаагүй өрхийг хур хог үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж торгууль ноогдуулна. Багтай холбоо барихутас: 70367408, Мобиком 94367408, Юнитель 89367408

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг

Сэлэнгэ аймгийн Мандал сумынХэрх тосгон нь 1994 онд УИХ-ын тогтоолоор Мандал сум, Зүүнхараа хот, Түнхэл хороо нийлж Хэрх тосгон 4-р баг байгуулагдсан. Хэрх тосгоны 4-р багийн Засаг даргаар Ч.Базар, Г.Жаргалтулга, Ж.Жавзандорж, Г.Юра, Л.Батсүрэн, Б.Ганболд нар ажиллаж байсан. Хэрх тосгоны захирагчийн алба нь 13 хүний орон тоотойгоор ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

       1.      Багийн Засаг дарга А.Дашзэвэг
       2.      ТЗХЭЗ дотоод ажилтан Л.Отгончимэг
       3.      ТөрийнсангийнтөлөөлөгчЭ.Чингарьд
       4.      Нийгмийн даатгалын Улсын байцаагч Ц.Батцэрэн
       5.      Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Л.Чинбат
       6.      Улсын бүртгэгч Б.Бүрэнтөгсөө
       7.      Эдийн засаг нийгмийн ажаилтан Х.Уранбилэг
       8.      Нягтлан Ц.Тосонцэнгэл
       9.      Нярав Ц.Гантөгс
       10.  Архив бичиг хэргийн ажилтан Н.Оюунцэцэг
       11.  Жолооч С.Минжил
       12.  Үйлчлэгч, бичиг хүргэгч О.Баатар
       13.  Сахиул С.Наранхүү

6-р баг

Тус баг нь 2011 онд ТЗ-ын 1-р багаас хуваагдан шинээр баг болон байгуулагдсан. Анхны багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, багийн засаг даргань иргэдийн сонгуулиар сонгогдож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Ж.Энхтуяа, багийн засаг даргаар Ж.Хишигбаяр нь сонгогдсон. 2012 оны орон нутгийн сонгуулиар багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Ж.Бүрэнбуян, тэргүүлэгчдээр н.Бадамханд, Д.Даариймаа, Б.Ганчулуун, О.Хүрэлсүх, багийн засаг даргаар Ж.Хишигбаяр нар сонгогдож, багийн бүртгэл мэдээллийн ажилтанаар Б.Гантуяа ажиллаж байна. Баянхангай 6-р баг нь одоо 3260 хүн амтай, 960 өрхтэй, дунд өлөнт, баянхангай, сургууль, депо, зүүнхараа, өлөнт, улаанбаатар, 231-р км, хөдөөгийнгэсэн хэсэгүүдтэй. Хөдөөгийн хэсэгт ялбаг, хониннуга, шартовгор, арматах гэсэн газар нутгууд хамаарагддаг. Манай баг нь 4963 малтай үүнээс адуу 260, үхэр 1330, хонь 1650, ямаа 1723. Тус багт ТЗ-ын 4 байгууллага, \ Вагондепо, Замын 11-ранги, ЭЧВОД, Галунтрааханги\ боловсролын салбарын Олимп, Моносхон цэцэрлэг, модны үйлдвэрлэлийн Цогтманлай, Мандалоргил, Мортир, Тайгын нарс, Арсанчид, Худалдаа үйлчилгээний чиглэл гэх мэт 32 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай багт 2010 оны сумын тэргүүний тариаланч н.Батбаяр, 2012 оны аймгийн тамирчин гэр бүл \Депогийн 7 тоотын Д.Сосоржавын гэр бүл\ , 2013 оны сумын тэргүүний малчин А.Мурат зэргийн манлай хүмүүс олон бий.

Баян- Арцатын 9-р баг

Баян-Арцатын 9-р баг нь Мандал сумын ИТХ-ын 2010 оны 12-р сарын 02-ний өдрийн 14-р хуралдааны 11 тоот тушаалын дагуу байгуулагдсан. Уг багт 9-р багийн засаг дарга болон бүртгэл мэдээллийн ажилтан үйлчилгээний ажилтан тус тус ажилдаг. Газар нутаг байрлалын хувьд Арцат, Партизан, Энхтайван, Найрамдал, Ширхэнцэг, Үйлчилгээ гэсэн 6-н гудамжийг хамрах бөгөөд манай баг нь 818 өрхийн 2912 хүн амтай, 132 өрхийн 3188 толгой малтай. Үүнээс адуу 449, үхэр 1657, хонь 758, ямаа 324 толгой байна. Мөн төр төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Мандал сумын Нэгдсэн Эмнэлэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын 3-р сургууль, Мандал сумын Цэцэгхэн 1-рцэцэрлэг, УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэр зэрэг томоохон ААНБ-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. Баян-Арцатын 9-р багийн Засаг даргаар Дамдинжамц овогтой Хадбаатар, Иргэний бүртгэл мэдээллийн ажилтнаар Машбат овогтой Отгонзул ажиллаж иргэдийнхээ амгалан тайван байдлыг ханган хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Бямбасайхан болон цагдаа ахлагч М.Амартүвшин нар хамтран ажиллаж байна. Манай багт “Ачитбаг” өрхийн эрүүл мэндийн төв нь ахлагч их эмч н.Мөнхзул нь их эмч, бага эмч, үйлчлэгч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ сургалтуудыг явуулан ажиллаж байна.

Aх дүү хотууд

Загвар:Сэлэнгэ ''Italic text'Bold text