Жамбын Данзан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19: Мөр 19:


{{DEFAULTSORT:Данзан, Жамбын}}
{{DEFAULTSORT:Данзан, Жамбын}}

[[Ангилал:Ардын Зүтгэлтнүүд]]
[[Ангилал:Ардын Жүжигчид]]
[[Ангилал:1909 онд төрсөн]]
[[Ангилал:Монголын жүжигчид]]
[[Ангилал:1988 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Циркчид]]
[[Ангилал:Монголын циркчин]]
[[Ангилал:1909 онд төрөгсөд]]
[[Ангилал:Монгол улсын ардын жүжигчин]]
[[Ангилал:1988 онд нас барагсад]]

09:48, 2 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Жамбын Данзан
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилциркчин

Жамбын Данзан өөрөөр “Алиа Данзан” БНМАУ-ын Ардын Жүжигчин 1966.

Улаанбаатар хотын нэгдүгээр хорооны захиргаанд галч, зарлага, Монгол тээх, Дотоод явдлын яам, Хязгаарын цэргийн газарт жолоочоор 1928-1940 онд ажиллажээ. 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад, 1939 онд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин. Иргэний болон цэргийн байгууллагад ажиллаж асан үеэс алиа хошин авьяас нь тодорч олноос “Марзан шовгор” нэр олсон тэрбээр 1940 онд циркийн түр сургуульд суралцаад Улсын цирк байгуулагдахад анхны жүжигчнээр орж 40 гаруй жилийн хөдөлмөрөө циркийн урлагт зориулсан байна. Монголын циркийн урлагт алиалагчийн төрлийг үүсгэн бий болгож олон арван шог гараа, үзэгдэл, пантомимо зохиож, оролцон тоглож, үзэгчдэд өндөр үнэлэгдэн “Алиа Данзан” алдар хүртсэн байна. “Зуны шөнийн зүүд”, “Бүтэлгүй дарга”, “. . . . дарга” зэрэг циркчилсэн жүжиг, “Толь”, “Удган мод” гэхчилэнгийн нэг бүлэгт жүжиг, “Аав хүү хоёр”, “. . . . . . . . “ гэх мэтийн хошин шог гараа олныг зохиосон зохиолч байжээ. “Дурдатгал ба зохиолууд” хэмээх ном нь Улаанбаатарт 1988 онд хэвлэгдсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.