Цэгмидийн Төмөрбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 32: Мөр 32:


{{DEFAULTSORT:Төмөрбаатар, Цэгмидийн}}
{{DEFAULTSORT:Төмөрбаатар, Цэгмидийн}}
[[Ангилал:Гавьяат Зүтгэлтнүүд]]
[[Ангилал:1956 онд төрсөн]]
[[Ангилал:Гавьяат Жүжигчид]]
[[Ангилал:Улаанбаатарт төрсөн]]
[[Ангилал:Монголын жүжигчид]]
[[Ангилал:Монголын жүжигчин]]
[[Ангилал:Монгол жүжигчид]]
[[Ангилал:Монгол улсын гавьяат жүжигчин]]
[[Ангилал:Драматург]]
[[Ангилал:Кино жүжигчин]]
[[Ангилал:Драмын жүжигчид]]
[[Ангилал:Монгол хүн]]
[[Ангилал:Кино жүжигчид]]
[[Ангилал:Үе дамжисан жүжигчид]]
[[Ангилал:Урлагийн зүтгэлтнүүд]]
[[Ангилал:Театрын урлаг]]
[[Ангилал:Драмын урлаг]]
[[Ангилал:Соёл урлаг]]
[[Ангилал:1956 онд төрөгсөд]]

12:34, 2 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Цэгмидийн Төмөрбаатар (1956 онд Улаанбаатар хотын 1-р төрөх газарт төрсөн) нь Монголын жүжигчин юм.

Гэр бүл

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү тэрээр ах дүү долуулаа бөгөөд дөрөв нь урлагийн хүн болсон байна. Эгч нь СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрсүх нар жүжигчин, балетчин, мөн эгч Ц.Уртнасан нь концейртмейстр юм. Тэрээр аавынхаа 51 настайд, харин түүний дүү Ц.Төмөрхуяг нь 58 настай байхад нь мэндэлжээ. Түүнийг 6 настай байхад нь аав нь өөд болсон.

Намтар

Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэрэгжлээр тус тус төгсчээ. Тэрээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ ЗОХИОМЖ" дээд сургуульд багшаар ажиллаж байна.

Бүтээлүүд

Төмөрбаатар театр, киноны 80 орчим дүр бүтээсэн.

Кино

  • Хүний амь
  • Говь Хянганд тулалдсан нь - Цэдэнбал
  • Мандах нарны туяа - Хятадын генерал
  • Төрийн сүлд өршөө - Хятадын генерал
  • Үхэж үл болно Чингис хаан
  • Сайн байна уу, амьдрал минь
  • Боолын гэрээ
  • Фронтод явах өргөдөл
  • Ирэх хаврын цэцэг
  • Хүний хүн
  • Үлгэр дууссан хойно
  • Мандах нарны туяа
  • Амьдралын нахиа
  • Хөх толбот хүмүүс

Элдэв баримт

Сэтгүүлчийн "Таны бүтээсэн хамгийн хэцүү дүр аль вэ?" гэсэн асуултад Төмөрбаатар "Амьдрал дээрх өөрийн минь дүр л хэцүү дээ. Киноных бол зохиолынхоо хувь заяагаар төгсөнө. Харин амьдрал бол таашгүй баян. Энэ дүрдээ хэрхэн сайн тоглож, хүмүүст сайн сайхнаар дурсагдаж үлдэх вэ гэдэг миний авьяасаас бус ухаанаас шалтгаална. Хүн ганц л амьдардаг. Тэр амьдралынхаа түүхийг алдаанаасаа илүү оноо байлгахыг л хүснэ шүү дээ. Одоо өнгөрсөн амьдрал, туулсан замналаа эргээд харахаар бас муугүй явсан дүр зураг харагддаг юм шүү. Тэр ч бүү хэл нэртэй хүний зүстэй хүү явж чаджээ гэх бахархал төрдөг. Бас хүмүүсийн, үзэгчдийн надад өгсөн итгэлийг дааж чаджээ гэх бардамнал миний өнгөрсөн амьдралд бий" гэж ярьжээ.

Шагнал

Тэрээр 1985 онд "Говь Хянганд тулалдсан нь" киноны Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө 25 настайдаа төрийн шагнал хүртсэн ч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөн дээр үг хэлэх зөвшөөрөл авч, төрийн шагналаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор зарлажээ. Ц.Төмөрбаатар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярын өдөр Монгол улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаасан.