Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
122.201.21.131 (Яриа) хэрэглэгчийн 416855 засварыг цуцлах
Мөр 27: Мөр 27:
Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан байна.

1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. Хувьсгалыг бид юу ч гэж дүгнэсэн энэ нь тухайн үеийн нөхцөл дэхь ард түмэн, бүрэн улсаа авч үлдэх гэсэн эх орончдын эцэж цуцашгүй тэмцэл байсан юм.
1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. 1921 оноос хойш Зөвлөлтийн нөлөө улам ихсэхийн хирээр
[[Коминтерн]]ы оролцоо ч нэмэгдэж Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ. Тэд монголчуудын дотроос улс төрийн тогтсон байр суурьгүй, туршлага муутай, боловсрол нимгэн, эд мөнгө, эрх тушаал, хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй ойворгон хүмүүсийг өөрийн талд оруулж тэднийг монголчуудын эсрэг чиглүүлэн Монголд хяналтаа тогтооход ашиглажээ.

* ''[[Сүхбаатар (кино)|Сүхбаатар]]'', ''[[Өглөө (кино)|Өглөө]]'', ''[[Тэмцэл]]'', "[[Долоон бурхан харвадаггүй]]" зэрэг кинонуудад Ардын хувьсгалын үеийн үйл явдлыг харуулсан. Эдгээр кинонуудаас "Долоон бурхан харвадаггүй"-ээс бусад нь социализмын үзэл суртлын нөлөөгөөр түүхийг их хэмжээгээр гуйвуулан харуулсан байдаг.

14:58, 8 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар

1921 оны Ардын хувьсгал нь Монгол Ардын Намын удирдлаган дор явагдаж харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ардын хувьсгалын ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ. 1921 оны хувьсгал нь коммунист биш харин үндэсний ардчилсан хувьсгал юм. 1911 оны хувьсгалыг лам ноёд харин 1921 оны хувьсгалыг энгийн ард, доод, дунд тушаалын түшмэд, цэргийн дарга, жижиг хөрөнгөтнүүд эхлүүлжээ. Уг хувьсгалийг жирийн ард иргэд тэргүүлэн эхлүүлсэн тул заримдаа 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг.

Нууц бүлгүүд байгуулагдсан нь

1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулахаа больжээ.

Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн нь

1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да Лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ.

Барон Унгерн Монголд цөмөрсөн нь

1920 оны эцсээр Байгаль нуурын чанадын Цагаатны удирдагч Атаман Семёновын харьяаны дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн морин дивиз Монголд орж ирэн 10 сараас эхлэн нийслэл хүрээг хэд хэдэн удаа довтолж 2-р сарын 3 нд хотыг эзлэн авчээ.

Ардын нам байгуулагдсан, Хиагтыг эзэлсэн, Барон Унгернийг бут цохисон нь

1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.

1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдааныг хийн уг хотыг эзлэн авчээ.

5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ.

1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.

Ач холбогдол

Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан байна.

1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. 1921 оноос хойш Зөвлөлтийн нөлөө улам ихсэхийн хирээр Коминтерны оролцоо ч нэмэгдэж Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ. Тэд монголчуудын дотроос улс төрийн тогтсон байр суурьгүй, туршлага муутай, боловсрол нимгэн, эд мөнгө, эрх тушаал, хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй ойворгон хүмүүсийг өөрийн талд оруулж тэднийг монголчуудын эсрэг чиглүүлэн Монголд хяналтаа тогтооход ашиглажээ.

  • Сүхбаатар, Өглөө, Тэмцэл, "Долоон бурхан харвадаггүй" зэрэг кинонуудад Ардын хувьсгалын үеийн үйл явдлыг харуулсан. Эдгээр кинонуудаас "Долоон бурхан харвадаггүй"-ээс бусад нь социализмын үзэл суртлын нөлөөгөөр түүхийг их хэмжээгээр гуйвуулан харуулсан байдаг.
  • Төгсгөл кинонд Ардын хувьсгалын үеийн Барон Унгерныг илүү тод дүрсэлжээ.

Дурсгал

1922 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын баярыг Эрийн гурван наадам хийн ёслон тэмдэглэж иржээ.

Түүнчлэн үзэх