Монголчууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
203.169.52.194 (Яриа) хэрэглэгчийн 417688 засварыг цуцлах
Мөр 113: Мөр 113:


== Түүх ==
== Түүх ==
=== Уг гарвал ===
Монголчууд бол Хятад, Манжижсан Түрэгүүд юм.

[[Зураг:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|thumb|Өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэгч Эзэн Богд [[Чингис хаан]]]]


Монгол нутагт хүрлийн үед тархсан [[дөрвөлжин булш]]ны соёлын хүмүүс нь [[:en:Race (human classification)|антропологи төрхийн]] хувьд монголжуу төрхтнүүд байв. Зарим гадны эрдэмтэд монголчууд одоогийн нутагтаа [[:en:Urheimat#Mongolic_homeland|Карасукийн соёлыг мөхсөний дараа]] Хянган хавиас ирсэн гэж үздэг.Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол [[:en:Upper Xiajiadian culture|Дээд Сязядян]], [[:en:Lower Xiajiadian culture|Доод Сязядян]], [[:en:Zhukaigou culture|Жукайгоу]],
[[:en:Ordos culture|Ордосын соёл]]ууд юм. Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг [[Хүннү]]гийн өвөг, [[Дорнод Ху|Дунху]] нар нь бүгд монгол болно.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байв.Хэрэйд, Мэргид, Татарчуудыг [[Хятан гүрэн|Кидан]] улсын үед [[:en:Zubu|Зүбү]] хэмээн нэрлэж байв. Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг.Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг.<ref>Г.Сүхбаатар, Монголчуудын эртний өвөг, 1980</ref> [[Найман]], [[Онгууд, Онход|Онгуд]] , [[Хэрэйд]] гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. [[Их Монгол Улс]]ын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид [[зүрчид]], 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.

Эцгийн талаас өвлөгддөг генийг [[:en:Human Y-chromosome DNA haplogroup|Y хромосомын ДНХ]], эхийн талаас өвлөгддөг генийг [[:en:Mitochondrial DNA|митохондрийн ДНХ]] гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн [[:en:Blood type|цусны бүлгээр]] нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.
Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг.Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу [[:en:Haplogroup C-M217|C-M217 гаплогрупп]] юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас [[Баруун Ази]]-Энэтхэг-[[Зүүн Өмнөд Ази]]-[[Зүүн Ази]]-[[Төв Ази]] гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг)<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/439381/Paleo-Siberian|britannica.com]</ref> оруулан ангилдаг.

[[Зураг:Mongol gene.png|thumbnail|right|120px|Монгол генийн тархалт]]
[[Зураг:Mongoloid and Caucasoid genes (Y-DNA and mtDNA) in Turkic people.jpg|thumbnail|left|120px|Алтайн ген]]
[[Зураг:11liirs.jpg|thumbnail|right|80px|Төв,Зүүн Азийн ген]]
[[Зураг:2dv97y9.jpg|thumbnail|left|100px|Азийн ген]]
[[Зураг:12ssF4uyI.jpg|thumbnail|right|100px|Түрэг, Монголчуудын ген]]
[[Зураг:WorldHaplogroupsMaps1.png|thumbnail|left|100px|Y ДНХ]] [[Зураг:Mtdna.jpg|thumbnail|right|100px|Митохондрийн ДНХ]]
[[Зураг:Genetic clusters21.jpg|thumbnail|left|50px|Олон угсаатны генийг харьцуулсан нь]]
[[Зураг:Y-DNA Migration Pattern.jpg|thumbnail|right|120px|Y ДНХ-ийн тархалт]]
[[Зураг:Ydna-migration-map.jpg|thumbnail|left|120px|Y ДНХ-ийн тархалт-2]]
Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил мал аж ахуй эрхэлдэг монгол, түрэг болон анчин самоедь угсаатан оржээ.

Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу, монголжуу төрхтний холимог шинжтэй хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг [[:en:Ethnogenesis|этногенез]] гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.<ref>Д.Түмэн, Б.Оюунгэрэл, М.Үүрийнцолмон, Монголын Хүннүгийн антропологи, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>

Монгол угсаатнуудаас [[буриад]]ууд өмнөд [[Сибирь]] хавьд байсан [[:en:Haplogroup N-M231|N]] гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг.Буриад хүний гавлын хэлбэр мөн халх хүнээс бага зэрэг ялгаатай, зарим тохиолдолд царай төрхөөрөө бусад монголчуудаас ялгарахгүй, зарим тохиолдолд буриад хүн гэдэг нь тодорхой анзаарагддаг.Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван (европжуу), хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай хамгийн төстэй.
Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн [[:en:Tocharians|тохар]], [[:en:Yuezhi|юэжи]], [[:en:Iranian peoples|иран угсааны]] [[:en:Scythians|скиф]]тэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.<ref>З.Батсайхан, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>Хүннүгийн харъяанд [[:en:Wusun|усунь]] , [[:en:Loulan Kingdom|лоулань]], хуцзе (цзеху), [[:en:Yuezhi|юэжи]] зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч [[Тэнгэр уул]]ын усуньчууд нь [[Долоон ус]]ны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арсьтны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ.
Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг [[:en:Gene pool|генийн сан]] гэдэг.Үндэстэн бүрт олон төрлийн ген байдаг ч үндсэн цөөн хэдэн генээрээ л бусдаас ялгардаг.

Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан ([[:en:Ethnic group|ethnicity]], ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн ([[:en:Nation|nation]]) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол [[:en:Ethnic nationalism|угсаатан төвтэй үндэсний үзэл ]], [[:en:Civic nationalism|иргэн төвтэй үндэсний үзэл]] 2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд [[Хятад|Хятадын]] сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хожим [[Монголын эзэнт гүрэн|Монголын эзэнт гүрний]] үед бичигдсэн "[[Монголын нууц товчоо]]", мөн Мин улсын үед зохиогдсон "[[Юань улсын судар]]" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, [[Кидан]] гүрэн [[Зүрчид|Зүрчидийн]] [[Алтан улс|Алтан улсад]] бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.

Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран [[Жалайр]] овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс [[Чингис хаан|Чингис хааны]] өвөг болох [[Хабул хан]] хамгийн анх [[хан]] цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон [[Амбагай хан]] нь [[Татар|Татаруудад]] олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан [[Хутула хан]] үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, [[Хиад]] овгийн ахлагчаас хэтрээгүй [[Есүхэй]] баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.


=== Монгол үндэстэн мандсан нь ===
=== Монгол үндэстэн мандсан нь ===

14:57, 12 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар


Монгол үндэстэн
Файл:Bjambyn Rintschen.jpg
Чингис хаан Хубилай хаан Д. Сүхбаатар Б. Ринчен
Ю. Цэдэнбал Ж. Гүррагчаа Б. Сарантуяа Д. Дагвадорж
Бичгийн нэрганц тоо — ᠮᠣᠩᠭᠣᠯ, монгол, моңһл
олон тоо — ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠣᠳ, монголчууд,
                       монголшууд, моңһлмуд
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 10.3 сая (2010). Үүнээс:
Монгол Монгол (МУ)2,980,115 (2014)[1]

 Хятад (БНХАУ) — 5,981,840 (2010)[2]

Орос Орос (ОХУ) — 647,747 (2010)[4]
Өмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ) — 29,534 (2010)[5]

 Америк (АНУ) — 17,036 (2010)[6]
Хэл бичигтөрөлх монгол хэл (дорнод, төв,
өрнөд, умард дөрвөн аялгуу, монгол
кирил хоёр үсгийн таван бичгийн
дүрэмтэй
) болон орос, хятад хэл бичиг
Шүтлэгэхэндээ мөнх тэнгэрт биширсэн, иймээс
бөөгийн үйл, газар лусын тахилгатай,
дараа нь нийтээрээ буддын шашин,
тэр дундаа шарын шашныг авсан,
одоо зарим нь бурхангүй болсон
Төрөл холбоо
Ойр төрөлбууань, дагуур, дуншян, могол, монгор
Хэл угсааМонгол угсаатан (монгол төрлийн хэлтэн)
Дотрооавга, баарин, барга, баяд,
буриад, булгад, горлос, дархад,
дарьганга, дөрвөд, захчин, мянгад,
найман, ойрд, онниуд, өөлд,
сартуул, сөнөд, торгууд, түмд,
урианхай, үзэмчин, халимаг, халх,
харчин, хорчин, хорь, хотгойд,
цаатан, тува, цонгоол, цахар, элжигин ...

Монгол (ᠮᠣᠩᠭᠣᠯ, олон тоонд монголчууд; гүйцэд хэлвэл монгол үндэстэн, ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ) — алтай язгуурын хэлтэй монгол угсаатны цөм болсон монгол хэлт ард түмэн; өдгөө өөрийн Монгол улсын үндсэн хүн ам байж, мөн Хятад, Орос, Хиргис улсад тасран харъяалагдсан, АНУ, БНСУ зэрэг олон улсад цөөн тоогоор сууж буй бүгд 9.3 сая хүнтэй үндэстэн.

Монгол Улсын харьяат 2 сая 638 мянган[7] иргэн, БНХАУ-ын харъяат 5 сая 814 мянган[8] (Үүнээс Өвөр Монголд 4.2 сая) иргэн тус тус Монгол үндэстэн гэж бүртгэгджээ. Харин ОХУ-д суугч Монгол гэж 2,656, харъяат иргэдээс Буриад гэж 445,175, Халимаг гэж 173,996 нийт 982,342 Монгол үндэст хүн бүртгэгджээ[9].

Монголчууд малчин, гөрөөчин аж байдлын уламжлалтай, 13-р зуунаас Мөнх тэнгэрийг төрийн шашин болгон шүтэж, 16-р зуунаас хойш Буддын шашны сүсэгтэн, Шарын шашны ёсыг баримтлагч болцгоожээ. 1990-ээд оноос Мөнх тэнгэр, бөө мөргөлийн уламжлал сэргэх болов.

Нэр

«Монгол» (ᠮᠣᠩᠭᠣᠯ) гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их маргалддаг бөгөөд албан ёсоор батлагдсан тайлбар байхгүй.

  1. Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Оросын эрдэмтэн Дорж Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ «Мон» гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
  2. 17-р зууны үеийн түүхч Саган сэцэн Эрдэнийн эрхи зохиолдоо энэ нэрийг Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн утгатай гэжээ.
  3. Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
  4. Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж «Монгол» гэдэг нэр үүсэн байна.
  5. «Монгол» гэдэг нэрийг Хятадын судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань улсын үеэс үүнийг нэг мөр «Мэнгү» гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.
  6. Эрдэмтэн судлаач Сүхбаатар Вэй улсын сударт Тоба улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм.
  7. V зууны үеээс Эргүнэ хунаас нүүн ирэгсэд гурван голын хөвөөнд амьдарч эхэлсэн бөгөөд тэр овог аймаг дундаас Мон овогтон хүчирхжиж, улмаар Гол буюу зонхилогч улс болсон учраас «Монгол» гэх нэр үүссэн гэж ШУА-н академич Далай гуай тэмдэглэсэн байдаг.

Хамрах хүрээ

Монгол үндэстэн дотроо олон ястан, омог, отог, овог, урагтай. Монгол үндэстэн дээрээ Монгол угсаатанд хамаарна. Монгол үндэстнийг монгол угсаатны дундаас тодруулах, өдгөө хэнийг «монгол хүн» гэж шууд хэлэх вэ гэхэд өөр өөр шалгуур бий.

Шалгуур Бүрэлдэхүүн Хүний тоо Ирээдүйн үр дагавар
Уламжлалт, монголорхог, өргөн, Ш. Лувсанвандангийн тодорхойлсон (1959) монгол хэлтэн, баруун (ойрд), зүүн (халх, өвөрлөгч, буриад) гээд бүх зүгийн ард түмэн 9.3 сая (2010) - олон хэлт монголчуудын эв нэгдэл,
- боломжит хамгийн олон монгол байх,
- монгол хэл, соёлын дэлгэрэл, ижилсэл
Улс улсын амин тооцоо, Зөвлөлтийн үзэл суртал МУ-ын монгол төрөлх хэлтэй олон ястан, БНХАУ-ын монгол үндэстэн гэж бүртгэгддэг хүн ард 8.6 сая (2010) - Монгол Орос хоёр улсын харгүй найрамдал,
- халимаг, Оросын буриадууд монгол биш гэх
- сэтгэл хоёрдон, Монгол Хятадын гэж ялгарах
Өнөөдөр монгол хэлээ эзэмшиж буй МУ-ын монголчууд, монгол хэл бичгээ мэддэг БНХАУ-ын монголчууд, халимаг, буриад хэл аялгуугаараа хэлж, бичиж чадах Оросынхон 6.3 сая (2010) - монгол хэлтэй хэлгүйн ялгавар, тооцоо,
- монгол хэл, соёлын орчинг хумих
- худам монгол бичгийн сэргэн мандалт

Тархалт

Монголчууд 1368 онд Юань улс нуран унасны дараагаар дотоодын тэмцэл, дайн тулаан, нүүдлийн улмаас хүч суларан Оросын эзэнт гүрэн, Чин гүрэнд эзлэгдсэн зэрэг шалтгаанаас болж эдүгээ хэд хэдэн оронд хуваагдан суурьшиж байна.Энэхүү хил хязгаараар тусгаарлагдсанаас болж үндсэндээ төв (Монгол Улс), баруун (Ойрад, гол онцгойрол нь Халимаг), хойд (Буриад), урд (Өвөр Монгол) гэж 4 анги болон аажмаар ондоошиж байна. Тунгус, түрэгүүд эрт үед монголчуудтай ойролцоо тооны хүнтэй байсан бололтой. Эрт үе болон дундад зууны үеийн монгол айлууд дунджаар 5 хүнтэй байв.

Монголд

Монгол улсын хүн амын 95%-ийг 2010 оны байдлаар 2 сая 700 мянган Монголчууд бүрэлдүүлж байна. Үүнд: 15-р зуунаас нийт Монголчуудын дотроос шинээр ангилагдан бий болсон Халх; 18-р зуун хүртэл Дөрвөн Ойрадын холбоонд багтаж байсан Дөрвөд, Баяд, Торгууд, Захчин, Урианхай, Өөлд, Мянгад, Хотон; 17-20 зууны эхэн хүртэлх хугацаанд Манжийн хааны томилгоогоор Монголчуудын дотроос шинээр ангилагдсан Дарьганга; 20-р зуунд Монголоо гэж нүүн ирсэн Буриад, Барга, Үзэмчин болон Хотгойд, Дархад зэрэг ястнууд орно.

Хятадад

БНХАУ-ын бүрэлдэхүүнд 2002 оны байдлаар 5сая 800 мянган Монголчууд байна гэсэн статистикийн мэдээ байдаг. Үүнээс Өвөр Монголд 4 сая гаруй нь байх ба Цахар, Харчин, Хорчин, Ордос, Барга, Буриад, Алшаа зэрэг аялгаар хэлэлцдэг Монголчууд байна. Мөн Шинжианы хойт хэсгийн Бортала, Баянгол нутаг дахь Халимагаас 1774 онд нүүдэллэн ирсэн Торгуудаар гол төлөв бүрэлдсэн Ойрад болон Хөхнуур дахь Хошууд буюу Дээд Монголчууд байна.

Орост

Үндсэн өгүүлэл: Буриад ба Халимаг

ОХУ-ын дотор 1607 онд Ижил мөрний хөвөөнд нүүдэллэн очсон ихэвчлэн Торгууд, Дөрвөдөөс бүрэлдсэн 180 мянган Ойрад нь эдүгээ Халимаг гэдэг нэртэй бөгөөд өөртөө засах эрхтэй Халимаг Улсад, 17-р зуунд Оросуудын зүүн зүгийн тэлэлтэд автагдсан учраас 440 мянган Буриад нь Буриад улс, Усть-Орд болон Агийн тойргуудад суурьшиж байна. Тува болон Алтайчууд язгуурын монгол үндэстэн боловч түрэг хэлээр ярилцдаг.

Бусад

Кыргызстанд Сарт Халимаг гэх Ойрад гаралтай ард, 14-р зуунд Юань улс унасны дараа Хятадын Сичуань, Юннан зэрэг газарт үлдсэн гэх ардууд Монгол уг гарвал байх мэт боловч тухайн улсын нөлөөллөөс болж төрөлх хэлээ нийтээрээ мартсан шинжтэй байдаг. Тува нь уламжлал, зан заншлын хувьд монголжуу боловч хэл зэргийг нь харгалзан зарим эрдэмтэд санал хуваагддаг.

Түүнчлэн, Хятад Улсад Дагуур, Дуншян, Баоань зэрэг Монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцдаг цөөн тоот угсаатнууд оршин суудаг.

Угсаатны бүлгүүд

Буриад овгууд

  • алайр
  • хорь буриад
  • хамниган буриад

Ойрадын угсаатны бүлгүүд

Түүх

Уг гарвал

Өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хаан


Монгол нутагт хүрлийн үед тархсан дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь антропологи төрхийн хувьд монголжуу төрхтнүүд байв. Зарим гадны эрдэмтэд монголчууд одоогийн нутагтаа Карасукийн соёлыг мөхсөний дараа Хянган хавиас ирсэн гэж үздэг.Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол Дээд Сязядян, Доод Сязядян, Жукайгоу, Ордосын соёлууд юм. Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг Хүннүгийн өвөг, Дунху нар нь бүгд монгол болно.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байв.Хэрэйд, Мэргид, Татарчуудыг Кидан улсын үед Зүбү хэмээн нэрлэж байв. Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг.Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг.[10] Найман, Онгуд , Хэрэйд гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. Их Монгол Улсын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид зүрчид, 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.

Эцгийн талаас өвлөгддөг генийг Y хромосомын ДНХ, эхийн талаас өвлөгддөг генийг митохондрийн ДНХ гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн цусны бүлгээр нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог. Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг.Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу C-M217 гаплогрупп юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг)[11] оруулан ангилдаг.

Монгол генийн тархалт
Алтайн ген
Төв,Зүүн Азийн ген
Азийн ген
Түрэг, Монголчуудын ген
Y ДНХ
Митохондрийн ДНХ
Олон угсаатны генийг харьцуулсан нь
Y ДНХ-ийн тархалт
Y ДНХ-ийн тархалт-2

Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил мал аж ахуй эрхэлдэг монгол, түрэг болон анчин самоедь угсаатан оржээ.

Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу, монголжуу төрхтний холимог шинжтэй хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг этногенез гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.[12]

Монгол угсаатнуудаас буриадууд өмнөд Сибирь хавьд байсан N гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг.Буриад хүний гавлын хэлбэр мөн халх хүнээс бага зэрэг ялгаатай, зарим тохиолдолд царай төрхөөрөө бусад монголчуудаас ялгарахгүй, зарим тохиолдолд буриад хүн гэдэг нь тодорхой анзаарагддаг.Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван (европжуу), хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай хамгийн төстэй. Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн тохар, юэжи, иран угсааны скифтэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.[13]Хүннүгийн харъяанд усунь , лоулань, хуцзе (цзеху), юэжи зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч Тэнгэр уулын усуньчууд нь Долоон усны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арсьтны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ. Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг генийн сан гэдэг.Үндэстэн бүрт олон төрлийн ген байдаг ч үндсэн цөөн хэдэн генээрээ л бусдаас ялгардаг.

Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан (ethnicity, ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн (nation) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол угсаатан төвтэй үндэсний үзэл , иргэн төвтэй үндэсний үзэл 2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хожим Монголын эзэнт гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", мөн Мин улсын үед зохиогдсон "Юань улсын судар" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.

Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула хан үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.

Монгол үндэстэн мандсан нь

Судрын чуулган (1305) номон дахь Монгол цэргүүдийн зураг

Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.

Монголын эзэнт гүрэн улам өргөжин Еврoазийн өнцөг булан бүрт монгол цэргийн морин туурай хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчакын өндөрлөг зэргээр тархсан Монголчууд Түрэгүүдийн нөлөөнд орж, Исламын шашинд шүтэх болсноор уугуул нутаг дахь Монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.

Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, олон орны урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг.

Хагарал, доройтол, сэргэлт

Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөрвөн Түмэн Ойрд", "Дөчин Түмэн Монгол" хэмээх хоёр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна.

Ийнхүү Монгол гүрэн Ойрад болон Мин улс, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн болох Хиргис, Татар, Орос, Украин, Цагаанрус, Еврей, Түрэгжиж исламжсан Монгол үндэстний улс болох Уйгур, Хятад зэрэг улсуудтай тэмцэлдэн оршин тогтносоор байсан боловч XVII зуунд ээлж дараалан Манжуудын байгуулсан Чин улсад дагаар орон, эцэст нь Ойрадуудын байгуулсан улс болох Зүүнгар нь XVIII зуунд Чингийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.

XX зууны эхээр Чин улс унахад Манжийн ноёрхол харьцангуй зөөлөн байсан Ар Монгол дахь Монголчууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноёрхлоос ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө Өвөр Монголын Өөртөө Засах Орон болжээ.

Он дараалал

Соёл

Говь, талын монгол гэр

Монгол соёл зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэг, аж ахуй, дуу хөгжим, үлгэр домог, ном судар, тоглоом наадгай, урлагт илэрнэ.

Монголчууд ханаар тусгаарлагдахгүй нэг гэртэй, байгаль дунд нүүдэлчин ахуйтай болохоор ахмадаа, газар усаа хайрлах ухаан, эрээ цээр, зан заншилтай. Тухайлбал «ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл» зэрэг зарчим, сургааль, хэлц үгсийг санаж явах ба «тогтмол усанд бие, хувцсаа угаахгүй» гэж цээрлэх, «нүүхдээ үлдэж буй бууриа сайн цэвэрлэдэг» гэх мэт олон зан үйл байдаг.[14][15][16]

Монгол дуу бүжиг дэлхийд хосгүй. Уртын дуугаар сэтгэлийн жавраа, морин хуураар гэрийн жавар үргээнэ.[17] Усны дуу, хадны цуурай мэт хөөмийлж,[18] уран налархай биелдэг.[19] Нялх үрээ дугжраах «Бүүвэйн дуу»-наас эхлээд эцэс төгсгөлгүй мэт «Жангар» тууль ч бий.[20]

Дэлхийн ихэнх үндэстэн бөө шүтлэгээ орхиж шашин шүтэх болсон байдаг бөгөөд монголчууд мөн адил бөө шүтлэгээс буддын шашинд шилжжээ.Бөө мөргөл бол шашин биш шүтлэг юм.

Л.Гумилев монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ.Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй.Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм"[21] гэсэн байдаг.

Мөн үзэх

Зүүлт, тайлбар

  1. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд Монгол улсад оршин суугаа Монгол улсын харъяат 2,980,115 хүнээс халх 2168141, дөрвөд 72403, баяд 56573, буриад 45087, захчин 32845, дарьганга 27412, урианхай 26654, дархад 21558, өөлд 15520, хотгойд 15460, торгууд 14176, мянгад 6592, барга 2989, үзэмчин 2577, элжигин 1340, сартуул 1286, цаатан 282, харчин 152, цахар 132, бусад 601 дүнг нэгтгээд 2,516,949 монгол үндэстэн байна гэж тооцов.
  2. БНХАУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн.
  3. (6th National Census) 内蒙古自治区发布2010年第六次全国人口普查主要数据公报。.
  4. ОХУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд 2986 нь монгол, 461389 хүн буриад, 183372 нь халимаг гэж бүртгэгдснийг хамтатгаж 647747 монгол хүн гэж бодов.
  5. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд БНСУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа Монгол улсын иргэдийг бүгдийг монгол үндэстэн гэж амарчлав.
  6. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд АНУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа Монгол улсын иргэний тоог монгол үндэстэн мөн гэж амарчлав.
  7. 2010 хүн амын тооллогын урьдчилсан дүн
  8. http://www.china.org.cn/english/features/EthnicGroups/136937.htm
  9. 2002 оны Оросын Холбооны Улсын хүн амын тооллого
  10. Г.Сүхбаатар, Монголчуудын эртний өвөг, 1980
  11. [1]
  12. Д.Түмэн, Б.Оюунгэрэл, М.Үүрийнцолмон, Монголын Хүннүгийн антропологи, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187
  13. З.Батсайхан, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187
  14. Ахмадаа хүндлэх ёс
  15. Одбаатарын блог – Усаа хайрлан хамгаалдаг уламжлат ёс заншил, зан үйл.
  16. Монголчуудын байгаль хамгаалдаг улмажлалт ёс заншил, зан үйл
  17. Х.Эрдэнэцэцэг: Уртын дуу тэнгэрт хүрдэг.
  18. Э.Сандагжав: Хөөмийг Монгол улсаараа овоглуулж чадсан
  19. Монголын “Бий биелгээ” Геннисийн номонд бүртгэгдлээ.
  20. Монголын дуу, хөгжмийн үйлсийн тухай ойлголт.
  21. Ц.Цэцэгжаргал, Э.Эрдэнэчимэг, Монголчуудын хүрээлэн байгаа орчны талаарх, ойлголт, хандах хандлага, МУИС, Антропологи-Археологийн тэнхим,МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187, 93-р тал

Зураг

Гадаад холбоос

Загвар:Монгол угсаатан