Ховд аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 240: Мөр 240:


====Дуучид ====
====Дуучид ====
* П.Ганбат, дуурийн дуучин, МУГЖ, [[Чандмань сум (Ховд)|Чандмань сум]]
* [[Пүрэвжавын Ганбат]], дуурийн дуучин, МУГЖ, [[Буянт сум]]
*[[Баартуугийн Зангад‎]], дуурийн дуучин, Ардын Жүжигчин, [[Буянт]] сум
*[[Баартуугийн Зангад‎]], дуурийн дуучин, Ардын Жүжигчин, [[Буянт]] сум
*[[Аюушийн Загдсүрэн‎]], дуурийн дуучин, Ардын Жүжигчин, [[Эрдэнэбүрэн]] сум
*[[Аюушийн Загдсүрэн‎]], дуурийн дуучин, Ардын Жүжигчин, [[Эрдэнэбүрэн]] сум

14:13, 17 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Ховд аймаг
аймаг
Хар нуурын эрэг
Хар нуурын эрэг

Сүлд туг

Сүлд тэмдэг
Хоч: "Олон ястны өлгий"
Монгол орон дахь Ховд аймаг
Монгол орон дахь Ховд аймаг
Улс орон  Монгол
Аймаг Ховд
Сум (16) Нэр бүхий 16 сум
Аймгийн төв Ховд
Газар нутаг 76,060.38 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 76,869 хүн [1]
- МУ-ын иргэн 76,677 хүн (99.8%) [2]
Хүн ам (тооц.) 2011 онд 82,333 хүн [3]
Нягт сийрэг 2011 онд 1.26 хүн/км²
Ард түмэн ойрд голцуу олон монгол, цөөн
хасаг, 2000 оны тооллогоор
27.4% - халх, 24.9% - захчин,
11.5% - хасаг, 8.1% - торгууд,
7.9% - урианхай, 7.6% - өөлд ...
Нутгийн олон Ховдынхон
1925-1931 он Баянчандмань уулын
аймагт багтаж байв
1931 он Ховд аймаг үүссэн
Засаг дарга Дамдиндоржийн
Цэвээнравдан (АН)
Цагийн бүс Ховдын цаг (ГЦ+7)
Утасны дуг. +976 143
Шуудан-дугаар 84000
ТХ-улсын дугаар ХО
Цахим хуудас khovd.gov.mn (монголоор)

Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.

Түүх

Засаг захиргааны нэгж

Ховд аймагт 4 халх сум, 1 өөлд, 1 торгууд сум бий.

Ховд аймгийн сумдын хүн амын тооны өөрчлөлт (1969-2011), газар нутгийн хэмжээ[4]
Нэр Аймгийн статистикийн хэлтсийн тооцсон хүн амын тоо Газар нутаг
(км²)
Нягт сийрэг
(хүн/км²)
Угсаатны бүтэц
Сум төв суурин
(хотыг тодоор)
1969 он 1979 он 1989 он 2000 он 2011 он[3]
1 Алтай Бор-Үзүүр 1,700 2,141 2,312 3,234 3,127 13,144 км² 0.25
2 Булган Бүрэнхайрхан 6,955 7,052 8,279 9,374 9,266 8,104 км² 1.19 голчлон торгууд
3 Буянт Буянт 1,965 3,361 3,611 3,362 2,875 3,759 км² 0.96
4 Дарви Булган 1,896 2,402 2,540 3,061 2,710 5,604 км² 0.47 голчлон халх
5 Дөргөн Сээр - 1,715 2,555 2,199 2,873 4,128 км² 0.73
6 Дуут Босго 1,281 1,675 1,757 2,257 2,041 2,146 км² 0.98
7 Жаргалант Ховд 10,728 17,620 24,146 26,418 27,538 70 км² 417.24
8 Зэрэг Алтантээл 2,298 2,388 2,563 3,583 3,131 2,524 км² 1.23
9 Манхан Төгрөг 3,273 3,273 3,752 5,042 4,004 4,330 км² 1.05
10 Мөнххайрхан Цэнхэр 1,248 1,811 2,085 2,673 2,225 2,554 км² 1.06
11 Мөст Улаантолгой 3,068 3,239 3,603 4,244 3,289 3,927 км² 0.91
12 Мянгад Баянхошуу 4,087 2,940 3,621 4,015 3,541 3,258 км² 1.12
13 Үенч Хөх-Үзүүр 2,151 2,575 3,345 4,604 4,440 7,476 км² 0.64
14 Ховд Дунд-Ус 3,727 3,927 4,510 4,834 3,131 2,830 км² 1.63
15 Чандмань Урдгол 2,310 2,311 2,486 3,417 3,001 6,016 км² 0.52 голчлон халх
16 Цэцэг Цэцэгнуур 1,908 2,189 2,358 2,759 2,585 3,491 км² 0.72 голчлон халх
17 Эрдэнэбүрэн Хар-Ус 2,490 2,258 2,655 3,414 2,556 2,772 км² 1.22 голчлон өөлд
Аймгийн дүн 51,155 62,877 75,822 89,326 82,333 76,133 км² 1.22

Хүн ам

Ховд аймгийн ястан угсаатнууд[5]
Ястан угсаатан Эзлэх хувь
Халх 24.7%
Захчин 24.9%
Казах 11.5%
Торгууд 8.1%
Урианхай 7.6%
Өөлд 7.5%
Дөрвөд 6.0%
Мянгад 4.9%
Бусад 2.0%

Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.

Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

Ховд аймгийн хүн ам [6][7] [8][9]
1956
оны тоол.
1960
оны тооц.
1963
оны тоол.
1969
оны тоол.
1975
оны тооц.
1979
оны тоол.
1981
оны тооц.
1989
оны тоол.
1991
оны тооц.
1993
оны тооц.
1995
оны тооц.
1997
оны тооц.
1999
оны тооц.
2000
оны тоол.
2002
оны тооц.
2004
оны тооц.
42,300 48,000 47,300 54,000 59,200 62,600 64,500 86,831 89,365 87,171 88,494 91,339 91.490 89,326 89,664 91,770

Газар зүй

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

Амьтан ургамал

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.


Уур амьсгал

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Эдийн засаг

Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.

Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан бөгөөд Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг цахилгаанаар хангаж байгаа.

Тээвэр

Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.

Алдартай хүмүүс

Эрдэмтэд

Улс төр, нийгмийн зүтгэлтэн

Цэргийн зүтгэлтнүүд

Урлагийн алдартнууд

Дуучид

Хөгжимчид

  • Б.Авирмэд, Төрийн соёрхолт туульч, Мөнххайрхан сум
  • П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч, Дуут сум
  • Д.Цэрэндаваа, СГЗ, хөөмэйч, магтаалч

Хөгжмийн зохиолч

Жүжигчин, найруулагчид

Зохиолч, яруу найрагчид

  • Д.Содном, Ард Аюуш киноны зохиолч, Дарви сум
  • Маналжавын Тогмид, МНТ-ны тухай зэрэг олон судалгааны өгүүлэл бичиж мөн 1993 онд АНУ, Японы NHK телевизийн хамтран хийсэн "Монголын Их Гүрэн" (Storm from the East) баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажиллажээ, Чандмань сум

Спортын алдартнууд

Бусад

Ишлэл

  1. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого. Нэгдсэн дүн
  2. Монгол Улсын хүн амын тоо, аймаг, нийслэл, 2010 оны тооллогын дүнгээр
  3. 3.0 3.1 Ховд аймгийн статистикийн хэлтэс. Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 2011 оны танилцуулга
  4. Ховд аймгийн статистикийн хэлтэс. 1983-2010 оны Ховд аймгийн динамик мэдээлэл
  5. 2000 оны тооллого
  6. Statoids (Gwillim Law) web page[1]
  7. National Statistical Office[2]
  8. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  9. , GeoHive: Global Statistics, [3]

Загвар:Ховд Загвар:Монгол улс

Гадны холбоос