Буриад ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 224: Мөр 224:


==Алдартай хүмүүс==
==Алдартай хүмүүс==
===Эрдэмтэд ===
*
*[[Бямбын Ринчен]], ОХУ, Буриад улс, Ар [[Хиагт]]

===Урлагийн хүмүүс ===

====Дуучид ====
*[[Данзаншаравын Жамъянжав]], МУАЖ, Дэд профессор, дуурийн дуучин, Сэлэнгэ, Ерөө сум
*[[Цэвэгжавын Пүрэвдорж]], Зууны манлай эрэгтэй дуурийн дуучин, Хэнтий, Дадал сум

====Жүжигчид ====
*[[]]

===Спортын алдартнууд ===
*[[]]


==Зураг==
==Зураг==

14:23, 17 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар

«Буриад» үгийг энд холбон амарчлав. «Буриад орон»-д мөн хамаарна.
Буриад ястан
ᠪᠤᠷᠢᠶᠠᠳ ᠶᠠᠰᠤᠲᠠᠨ
Буряад зон

Хаант Оросын үеийн Сэлэнгийн буриад
Бичгийн нэролон тоо — буриадууд (буряадууд)
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 550 мянга (2010 он). Үүнээс:

Орос Орос (ОХУ) — 461,389 (тооллого)[1]

Монгол Монгол (МУ)45,087 (тооллого) [2]

 Хятад (БНХАУ) — 10,000 (тооцоо)
Хэл аялгаМонгол хэлний умард аялгуу (буриадын
үндсэн), төв аялгуу, төв-умардын завсрын
аялгуу, мөн Орос улсад орос хэл
Бичиг үсэгОрост буриад кирилл, Монголд монгол кирилл,
Хятадад худам монгол үсгийн бичигтэй
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлбарга гэх мэт бусад монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан (монгол төрлийн хэлтэн)
Дотрообулгад, сартуул, хонгоодор, хорь, цонгоол

Буриад[3] (ᠪᠣᠷᠢᠶᠠᠳ) — Монгол угсаатны эртний нэгэн аймаг, Монгол үндэстний одоогийн нэгэн ястан, язгуурын Монгол хэлт ард түмэн. Одоо цагт Буриадууд 3 улсад тархан суудаг. Орос болон Монгол улсад "Буриад", Хятад улсад "Монгол" гэх нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389[4], Монголд 45,087[5], Хятадад 10,000 орчим Буриад хүн бий. Буриадуудын ихэнх нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг.

Нэр

Монгол Кирилл үсгээр "Буриад" эсвэл "Буриад Монгол", Буриад Кирилл үсгээр "Буряад" эсвэл "Буряад Монгол" гэж бичээд араас нь "зон", "ястан", "ард" юм уу олон тооны дагавар залгаж хэвшсэн. Харин Цахар, Үзэмчин нар "Бураад", Халимагууд "Бүрэд", зарим Буриад аялгаар "Баряад" гэж дууддаг.

Буриад гэдэг нэр түүхэнд анх 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоод дурьдагджээ. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:

  1. "бу" болон (эртний, цэцэн) "ойн ард" гэсэн үгнээс үүссэн.
  2. "Бури" (туркээр "чоно") эсвэл "бури-ата" (туркээр "эцэг чоно") гэдгээс гаралтай.32-hh
  3. "Буруут" гэдгээс гаралтай – Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй ч энэ хувилбар нь үндэслэл муутай юм.
  4. "Брат" (оросоор "ах" эсвэл "дүү") гэдгээс гаралтай. Оросууд өөрсдөдөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй гэдэг ч энэ нь ямар ч үндэслэлгүй юм.
  5. "Буруулсан ард" гэдэг нийлмэл Монгол үг. Орост дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байсан нь сунжран буриад болсон.

Ойн ардаас үүссэн гэж үздэг бөгөөд анхнаасаа л Байгаль нуурын орчим нутагладаг байсан гэж зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг.

Буриад зон нь 90 овгоос бүрдэнэ. Буриадуудын эрэгтэй хүний дээлийн энгэр 3 өнгөтэй байдаг бөгөөд хамгийн дээд талын өнгө тухайн хүний овгийн өнгө нь байдаг. Жишээлбэл, Халибин овгийн дээлийн дээд өнгө нь шар, Цонгооль овгийн эрэгтэй хүний дээлийн энгэрийн дээд өнгө нь улаан байдаг.

Хадмал толь
Монгол нэрийдэл
монгол бичгээр бичсэн
монгол бичигᠪᠤᠷᠢᠶᠠᠳ (buriyad)
кирилл үсгээр бичсэн
буриад1 буряад
2 буряад-монгол
монгол3 буриад (buriad)
Гадаад нэрийдэл
оросбурят (буряты)
Эх үндэс, тайлбар:
1 – 1958 оноос албан ёсоор, тодотголгүй
2 – уламжлалт, албан бусаар, тодотголтой
3 – Я.Цэвэл (1966), Ц.Дамдинсүрэн (1982)

Гарал үүсэл

Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар аймаг юм. Буриадтай гарал нэг барга нар анх хятад сурвалжид баегу, байргу нэрээр 6-р зуунд тэмдэглэгджээ. Тэд тэр үед Байгаль нуур орчимд амьдарч байв. Хорь буриадууд буриад ястны эртний томоохон бүлэг бөгөөд түмэдүүд мөн хорь түмэд нэрээр МНТ-д тэмдэгдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг. Барга-Буриад хэл бусад нүүдэлчин овог аймгийн хэлээс 1800 жилийн тэртээ салсан гэж үздэг. Буриад нь дотроо 90 шахам отог удмын угсаатан ястнаас бүрдсэн улсууд юм. Дотроо Сонгоол Буриад, Ага Буриад, Хорь Буриад гэж хуваагдана. Шинэхээн буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Өвөрмонголын Хөлөнбуйрт Оросын хавчлагаас зайлсхийхийн тулд 20-р зууны эхээр нүүн очжээ.

Монгол улсын буриадууд нь хэл аялгууны хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялгуу болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгуугаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай зон олон юм.

Түүх

Их Монгол Улс 1207 онд
Монгол орон 14-17-р зуунд: Монгол улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Монгол улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
16-р зууны Сибирь. Энэ зургийг зарим нэг алдаатай хийсэн бололтой. Балагад- буриадын нэг бүлэг. Калмыки-ойрдууд. 16-р зууны сүүлээр ойрдууд Сибирь рүү газраа тэлж халимагууд нүүж эхэлжээ. Телес, телеут нь алтайчуудтай ойр төрөл угсаатан. Тэр үед киргизүүд Тэнгэр уулын, Сибирийн киргиз гэсэн 2 хэсэгт хуваагдаж байв. Зарим монголчуудыг Лена мөрний дунд урсгал хавиар байсан гэж тэмдэглэжээ. Зурган дээрх байршлаар дагуурчууд (дауры) Онон мөрний дунд урсгалаас Амар мөрний урд эрэг, Ноон, Сунгари мөрний сав газрыг бүхэлд нь хамран Номхон далай хүртэл тархсан байна. 1900 онд хийсэн зураг

Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлгэ мөрний сав, Саяны уулс, Енисей мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт Түмэд, буриад, булгачин, хэрэмчин зэрэг буриадын өвөг болох овог аймгууд зарим нь ой тайгаар ан гөрөө хийж зарим нь мал маллаж аж төрж байв. Буриад нэртэй газар усны нэр зүүн тийш Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг, Эргүнэ мөрөн хүртэлх нутагт тааралддаг.

1207 онд тэд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын захиргаанд оржээ. Монголын Юань улсын дараагаас Барга, Буриадууд "Арын ганц модон" гэх отогууд буюу Дөрвөн Ойрдын мэдэлд оров. 14-р зуунд Ойрд буюу Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын Батмөнх Даян хааны харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний нэг Урианхай түмэний бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон Байгал, Сэлэнгэ, Онон, Хөлөнбуйр, Хянган нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон Халхын Түшээт хан, Цэцэн ханы захиргаанд хамаардаг байв. Буриадууд хүн цөөтэй, Монголын төв нутгаас хол зайдуу байсан тул 12-р зууны дотоодын тэмцэл тулаан, 14-17-р зууны Халх-Ойрадын зөрчил, Монгол ноёдын дундах маргаан тэмцэлд төдийлөн оролцоогүй юм. Тэд Халхад алба төлөх байдлаар харилцаж байсан ба газар нутгийн байршлаас шалтгаалан Монголоос харьцангуй бие даасан байдалтай байсан бололтой. Мөн зарим нь үндсэн хэсгээсээ холдон нүүж нилээд зайдуу амьдарч байв. 16-17-р зууны үед Сибирийн хамгийн олон тоотой, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэг ард түмэн бол буриадууд байсан бөгөөд тэд ойр хавийн кеть зэрэг жижиг үндэстнийг захирч байв.

17-р зууны дунд үеэс Оросууд Сибирь нутагт орж ирэн Буриадад бэхлэлт цайз барьж эхлэв. Монгол улс, Ойрдын хил өмнөд Сибирийн томоохон хэсгийг хамарч байсан тул Оросын цэрэг хоёр улсын хилийг тойрч баруун хойд зүгээс нь Буриадад цөмрөн орж 1648 онд Үдийн цайз, 1652 онд Баргажаны, 1654 онд Эрхүүгийн, Нэршүүгийн нутагт гэх мэтээр хэрэм барин сууж Буриадуудыг захирч эхлэв. 17-р зууны эхэнд буриадуудын нилээд хэсэг нь Байгалийн баруун талаар Эрхүү мужийн өмнөд хэсэгт төвлөрөн сууж байсан бололтой. Бусад буриадууд Байгалийн зүүн талаар нь байв. 17-р зууны эхэнд Байгалийн зүүн хэсгээр байсан буриадуудын талаар харьцангуй бага мэдээ үлдсэн бол баруун талаар байсан буриадуудын талаар харьцангуй дэлгэрэнгүй мэдээ буриад, орос сурвалжид үлджээ. Буриадууд 17-р зууны эхэнд Оросын түрэмгийлэлд өртөн Байгалийн зүүн тал руу буюу голчлон одоогийн Буриад улсын нутагт ихэнх хэсэг нь нүүн орж ирсэн бололтой бөгөөд тэд тэр хавиар байсан халхуудыг шахан одоогийн нутагтаа суужээ. Зарим нь Агийн буриадын тойрогт суурьшсан байна. Ийнхүү одоогийн Эрхүү муж буюу Байгалийн баруун талаар буриадуудын тоо эрс цөөрчээ. Мөн Оросын довтолгоонд түрэгдсэн зарим хэсэг нь Байгалиас нилээн хойд зүгт байдаг нутагт очжээ.

Дагуур монголчууд одоогийн Өвөр Байгалийн хязгаарын Агийн Буриадын тойргоос Амар мөрнйи дунд урсгал хүртэлх нутагт тархан сууж байсан ба тэд Оросын цэрэгт шахагдан Өвөрмонголд дүрвэн очсон тул эзгүйрсэн нутагт нь буриадууд суусан байна.

Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд Халх, Манж, Оросыг дагах гэсэн гурван санал гаргацгаажээ. Орос буриадыг 1656 онд сайн дураараа дагаар орж 1689 онд албан ёсоор нэгдсэн гэдэг ч буриадууд зэвсэг дутмаг, хүн цөөний улмаас 1620-иод оноос эхлэн Оростой хийсэн тулаануудад олон хүнээ алдсан байдаг. 17-р зууны эхэнд буриадын хүн ам ойролцоогоор 77,000 байв. 1767 онд Ока голын буриадууд бослого гаргасан ба эдгээр бослого тэмцэл дарагдсаны дараа 18-р зууны сүүлээр Буриадыг бүрэн нэгтгэж дуусчээ.[6]

Цаашид олон ядуу Орос тариачдыг Цагаан хааны зарлигаар суурьшуулан үржил шимтэй газар нутгийг нь аажим аажимаар эзлэжээ. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм.[7]

1900-аад оны эхнээс буриадууд Оросын хавчлага хэлмэгдүүлэлтэд ихээр өртөх болсоноос Монгол руу дүрвэж эхэлжээ. 1920-иод он гэхэд Буриадын нийгэм улс төрийн олон зүтгэлтэн Монголд ирсэн учраас энгийн олон иргэн өрх гэрээрээ дагалдан ирж, БНМАУ-ын харьяалалд оржээ. [8] 1925 оны 9 дүгээр сарын мэдээгээр Халхын голын хошуунд 450 өрх, Улз голын хошуунд 1700 өрх, Онон голын хошуунд 1250 өрх, Хэрлэн голын хошуунд 400 өрх, Ерөө голын хошуунд 500 өрх, Улаанбаатарт 2000 орчим буриад иргэн , нийтдээ 15800 буриад Монголд сууршсан ажээ.[8] Нөгөөтэйгүүр БНМАУ-д шилжин суурьшсан буриад иргэдийн тоо бүртгэлийг гаргах, тэдний дотроос цагаантантай хобоотой байсан хүмүүс, баячууд, гэмт хэрэг үйлдэгчдийг судлан тогтоох зорилгоор ДХГ-т ДХАТ-ын төлөөлөгч сургагч сууж Буриадаас тэдний удирдлагад ажиллах нууц ажилтнуудыг (сексот) нарыг ирүүлсэн байна.[8] 1930 онд Орос буриадуудын нүүдлийг зогсоосон байна.

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Буриад-Монгол Улс 1925 онд
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Буриад-Монгол Улс 1929 онд
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Буриад Улс 1989 онд
Бүгд Найрамдах Буриад Улс, Агийн Буриадын Өөртөө Засах Тойрог, Усть-Ордын Буриад-Монголын Өөртөө Засах Тойрог 2006 онд

1927 онд буриадууд Оросын дарангуйллын эсрэг бослого гаргав. Уг бослогийн үеэр 35,000 буриад хүн хөнөөгдсөн байна. Орос улс буриадын үндэсний үзэл хүчтэй болохоос болгоомжилж байсан тул Сталиний тушаалаар 1937 онд 10,000 буриад хүнийг буудан хороожээ.

2-р дайнд оролцсон Зөвлөлтийн буриадуудаас 13,000 хүн амь үрэгдсэн нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 20% болжээ.

Буриадын эрдэмтэд буриадын бичгийн хэл зохиохдоо халх аялгуунд хамгийн ойр сонгоол аялгуун дээр түшиглэхийг зорьж байсан ч Орос буриадуудыг монголтой ойртохоос болгоомжлон халх аялгуутай хамгийн төсгүй хорь аялгуун дээр буриадын орчин үеийн бичгийн хэлийг зохиохыг тулгажээ. Сонгоолууд 1689 оны Халх-Ойрадын дайнаар буриадын нутагт дүрвэн очсон халхууд байв. Тэд яваандаа буриадуудын дунд ууссан ч халхуудын адилаар хэл яриандаа "с" үсгийг түгээмэл хэрэглэдэг хэвээр байсан ба харин эртний буриад аймаг болох хорь буриадуудын хэл ярианд "с" үсэг бараг хэрэглэгддэггүй харин "с"-г "х"-р дууддаг байна. Жишээ нь сайн-хайн г.м

Буриад нь 1923-1958 он хүртэл Буриад-Монголын Автономит БНУ нэртэй байв. Зөвлөлтийн удирдагч Хрущёвээс нэг хүн танайд яагаад Буриад-Монгол гэсэн нэртэй улс байгаа юм бэ гэж асуусны дараа Хрущёв Москвад буцаж ирээд Буриад-Монголын Автономит БНУ гэсэн нэрнээс Монгол гэсэн үгийг, Карели-Финийн Автономит БНУ-н нэрнээс Фин гэсэн нэрийг хасчээ. Энэ нь монгол, буриадууд мөн карели, фин зэрэг угсаа нэгт ард түмнийг хоорондоо холбоогүй мэтээр харагдуулахыг зорьсонтой холбоотой юм. Зөвлөлтийн зүгээс нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа монголчууд Буриадад амьдардаггүй гэж тайлбарласан байдаг бол зарим эрдэмтэд дундад зууны үед буриадууд монголчуудын нэг хэсэг байсан тул нэр өөрчлөх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж байв.[9][10] Зөвлөлтийн ЗГ-тай холбоотой ажиллаж байсан зарим Зөвлөлтийн эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж тэдэнд итгүүлэхийг оролддог байв. Мөн оросууд одоо ч буриад, халимагуудыг монгол гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг ба тэднийг жинхэнэ монгол угсаатны бүлэг биш харин монгол гаралтай угсаатны бүлэг, бусад монголчууд, монголын түүх болон Монгол улстай төдийлөн холбоогүй мэтээр бичиж тайлбарладаг.

1980-аад оныг хүртэл Буриадад гадаадын иргэд зорчихийг хориглож байв. [11]

2008 онд Усть-Ордын Буриадын тойргийг Эрхүү мужтай, Агийн Буриадын тойргийг Өвөр Байгалийн хязгаартай нэгтгэх санал асуулга явуулан уг хоёр тойргийг өөр мужтай нэгтгэн автономит эрхийг нь хасчээ. Буриадууд нэгтгэх ажиллагааг эсэргүүцэж байсан ч В.Путины ЗГ хүлээн аваагүй ба бусад үндэсний цөөнхүүдийн автономит эрхтэй БНУ, тойргуудыг орос мужуудтай үргэлжлүүлэн нэгтгэхээр төлөвлөөд байна. Оросын ЗГ Буриадын БНУ, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү мужийг Байгаль гэсэн шинэ мужид нэгтгэхийг оролдож байгаа бол харин Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарыг Кемерово мужид нэгтгэхээр оролдож байна.

Буриад овгууд

Орос довтолгооны өмнө Умард Монгол (17-р зуун)

Буриадууд хорь-буриад, булагад, хонгодор, эхирид, сартуул буриад, цонгоол, табунгуд (табунуд) гэсэн үндсэн 7 томоохон овгоос бүрдэнэ. Үүнээс гадна томоохон овгийн бүрэлдэхүүнд ордоггүй атаган гэх мэт жижиг овгууд 17-р зуунд Байгаль нуурын баруун, зүүн талаар сарнин суурьшсан байв. Хорь, эхирид, булагад нь буриадын хамгийн эртний үндсэн аймгууд ба сартуул, цонгоол, хонгодор нь 1680-аад оны Халх-ойрадын дайн тулаанаас дүрвэж хойд зүгт дүрвэн очсон хүмүүс юм.

Овгуудын бүтэц бүрэлдэхүүн

Булагад, Эхирэд, Хори, Хонгоодор бол буриад ястныг бүрэлдүүлдэг гол дөрвөн овог юм. Мөн Сартуул, Табунгуд, Сонгоол, Ашибагад, Атаган, Икинад зэрэг томоохон овгууд бий.

Булагад

  • Алагуй
  • Тугалаг
  • Онгой
  • Обогон
  • Хогой
  • Шарадай
  • Хурамша
  • Ользон
  • Буумал
  • Харанууд

Эхирэд

  • Абазай
  • Һэнгэлдэр
  • Хадалай
  • Һэрхэ
  • Һэрһэлдэй
  • Буура
  • Готол
  • Зонхи
  • Баяндай
  • Шоно
  • Абаганууд
  • Буян

Хори

  • Галзууд
  • Хуасай
  • Хөбдүүд
  • Гушад
  • Шарайд
  • Харгана
  • Худай
  • Бодонгууд
  • Хальбан
  • Сагаангууд
  • Батанай

Хонгоодор

  • Ашхай
  • Тайбжан
  • Хагта
  • Дүрэтэн
  • Боолдой
  • Шошоолог
  • Бадархан
  • Һабарнууд
  • Шаранууд
  • Ашат
  • Холто
  • Даши
  • Тэртэ
  • Улаахан
  • Долоонгууд
  • Наймангууд
  • Дардайтан
  • Бурюууха
  • Шуранхан
  • Булбу
  • Уляба
  • Хотогойт

Бусад

Овгуудын байршил

16-17-р зууны үеийн байршил

16-17-р зууны үед хорь-буриад Байгалийн баруун, зүүн эрэгт, ашибагад баруун хойно, атаган Сэлэнгийн адагт, табунуд Сэлэнгийн баруун эргээс Шилка, Онон гол хүртэл нутаглаж байжээ.

Орчин үеийн буриад овгуудын тархалт

Хүн ам

Нийт буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост (2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны дүнгээр), 25 мянга орчим нь ӨвөрМонголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн үнэлгээ бий.

Хэл бичиг

Буриадууд өргөн утгаараа Монгол хэлний хойд аялга буюу буриад аялгаар ярилцдаг. Буриадууд монгол бичиг ашигладаг байсан ба мөн монгол бичигт үндэслэсэн вагиндра бичгийг зохиосон байдаг. Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон.

Шашин шүтлэг

Уламжлалт шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн Буддын шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.

1741 онд Буддын шашин Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд Буриадын анхны Буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын Буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед Нармай Монгол хөдөлгөөн өрнөж байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриад хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монгол байсныг Буриад болгон өөрчилсөн гэдэг.

Газар нутаг

Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна.

Буриад газар усны нэр

Оросын судлаач М.Н. Мельхеев буриад газар усны нэр Эрхүү мужийн өмнөд хэсэг, Киренга гол, Саяны нуруунаас Буриад, Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг хүртэл тархсан болохыг тогтоожээ.[12] Гэвч М.Н. Мельхеев буриад үг, монгол үг хоёрыг нарийн ялгаж салгаагүй байж болох юм.

Буриадуудын нутаглаж байсан гол мөрөн

Алдартай хүмүүс

Эрдэмтэд

Урлагийн хүмүүс

Дуучид

Жүжигчид

  • [[]]

Спортын алдартнууд

  • [[]]

Зураг

Гадны холбоос

 Commons: Буриадууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Тайламж

Загвар:Монгол угсаатан