Дэлхийн хоёрдугаар дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 144: Мөр 144:


=== Тэнхлэгийнхэн ===
=== Тэнхлэгийнхэн ===
Он сар өдөр нь [[Герман, Итали, Япон 3 улсын гэрээ|Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд]] гарын үсэг зурсан огноо болно.
Он сар өдөр нь [[Герман, Итали, Япон ,франц 4 улсын гэрээ|Герман, Итали, Япон франц 4 улсын гэрээнд]] гарын үсэг зурсан огноо болно.


* [[Зураг:Flag of Germany_1933.svg|22x20px]] [[Герман]]: [[1940]] оны [[9 сарын 27]]
* [[Зураг:Flag of Germany_1933.svg|22x20px]] [[Герман]]: [[1940]] оны [[9 сарын 27]]

15:29, 4 Гуравдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Дэлхийн хоёрдугаар дайн

Дээрээсээ цагийн зүүний эргэлтээр: Холбоотны цэргүүд цөлд; Япон цэргүүд Хятадын иргэнийг амьдаар нь булж байна; Зөвлөлтийн армийн довтолгоо; Японы нисэх онгоц тээвэрлэгч дээрээс онгоц хөөрөх гэж байна; Зөвлөлтийн цэргүүд Берлинд байлдаж байна; Германы шумбагч онгоцууд довтолж байна.
Огноо 1939 оны 9 сарын 1 – 1945 оны 9 сарын 2
Байрлал Европ, Номхон далай, Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Газар дундын тэнгис, Африк
Үр дагавар Холбоотнуудын ялалт. Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсан. АНУ ба ЗСБНХУ хоёр гүрэн маш хүчирхэгжсэн. Холбоотнуудын колониудын тусгаар тогтнол. Европын улсууд АНУ, ЗСБНХУ-ын холбоотнууд болж хоёр хэсэгт хуваагдаж, Хүйтэн дайны эхлэл тавигдсан. Герман хоёр хэсэгт хуваагдсан.
Байлдагч талууд
Их Британи
Франц
Зөвлөлт Холбоот Улс
Америкийн Нэгдсэн Улс
Бүгд Найрамдах Хятад Улс
бусад
Герман
Итали
Япон
бусад
Удирдагчид
Уинстонн Черчилль
Шарль де Голль
Иосиф Сталин
Франклин Рузьвелт
Чан Кайши
бусад
Адольф Гитлер
Бенито Муссолини
Тоожоо Хидэки
бусад
Хохирол
Цэргийн хохирол:
үхсэн 14,000,000 гаруй
Энгийн иргэд:
үхсэн 36,000,000 гаруй
Нийт хохирол:
50,000,000 гаруй
Цэргийн хохирол:
үхсэн 8,000,000 гаруй
Энгийн иргэд:
үхсэн 4,000,000 гаруй
Нийт хохирол
үхсэн 12,000,000 гаруй

Дэлхийн хоёрдугаар дайн,[1] нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ[2]. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ[3].Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авсанаар Герман улсын болзолгүй бууж өгсөнөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм.Харин АзиЯпон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр, дайн дууссан байна.

Дайны өмнөх байдал

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв[4]. Энэ гэрээгээр Герман нь нилээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУбий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав[5]. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв[6].

Германы явган цэргүүд, 1935

Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна[7]. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ[8]. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна.

Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна[9][10]. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав[11]. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав[12].

1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй[13]. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ[14]. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испанийн иргэний дайн дуусав.

1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлинийн тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо[15].

Цаг хугацаа

Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1 нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн ба 2 хоногийн дараа Франц болон Их Британи улсудГерманид дайн зарласан юм. Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7 нд эхэлсэн Хятад-японы хоёрдугаар дайны дайн билээ. Бусадаараа Их Британиы түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европд өрнөж байсан Европ,түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх явдал юм.Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 нь буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14 нд дайн дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8 нд Болзолгүй бууж өгөх баримтанд Герман-ы тал гарын үсэг зурсанаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтанд 1951 он хүртэл гарын үсэг зураагүй байсан юм.

Дайны тойм

Европ дахь дайн

Гитлер ба Муссолини

1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]][16]. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм[17]. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Өвлийн дайн буюу Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав[18]. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов[19]. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм[20][21]. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтолжээ[22]. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хатанх хааны агаарын цэргийн хүчин, Хатан хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй[23][24].

Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-ндБарбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав[25]. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд оржМосквагийн тулалдаанд ялалт байглууж[26]. Сталинградын тулаан (19421943)-д Германы 6 дугаар армийг буулгаж аван[27], Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв[28]. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.

Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[29], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв[30][31]. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.

Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.

Ази Номхон далай дахь дайн

1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо[32]. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо[33]. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ.

Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор]][34], Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа[35]. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэлсэн байна.

Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа[36].

Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж[37], В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов[38]. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв[39].

1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө[40].

БНМАУ-ын оролцоо

Гол өгүүллэг: Халхын голын байлдаан
Гол өгүүллэг: 1945 оны чөлөөлөх дайн

Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж[41], үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав[41]. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцов.

Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод ХАНДИВ цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.

Дайны дараа

Олон улсын энх тайваныг сахиулахын тулд[42] Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав[43].

Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж[44], өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна[45]. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ[46].

Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв.

Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.

Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов[47]. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо[48]. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна[49][50]. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ[51]. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна[52]. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна[53]. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна[54]. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ[55].

Хор уршиг, нөлөө

Хорих лагерийн хоригдлууд. Австри, 1945

Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв[56][57][58]. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ[59]. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 12 сая хүн[60], 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ[61].

Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшилийг үүсгэсэн байна.

Оролцсон улсууд

Холбоотнууд

Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.

Тэнхлэгийнхэн

Он сар өдөр нь Герман, Итали, Япон франц 4 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.

Тэнхлэгийнхний талд байсан улсууд

Мөн үзэх

Ишлэл

  1. Official military histories in Commonwealth nations refer to the conflict as the Second World War, while the United States' official histories refer to the conflict as World War II. English translations of the official histories of other nations tend to resolve into English as Second World War also, for example Zweiter Weltkrieg in German. See C.P. Stacey Official History of the Canadian Army in the Second World War, for example. "Official" usage of these terms is giving way to popular usage and the two terms are becoming interchangeable even in formal military history.
  2. Hartmann, Frederick H. The relations of nations, pg. 312
  3. Dunnigan, James. Dirty Little Secrets of World War II: Military Information No One Told You About the Greatest, Most Terrible War in History, William Morrow & Company, 1994. ISBN 0-688-12235-3
  4. Hakim, Joy (1995). A History of Us: War, Peace and all that Jazz. New York: Oxford University Press. ISBN 0-19-509514-6.
  5. Shaw, Anthony. World War II Day by Day, pg. 35
  6. Myers, Ramon; Peattie, Mark. The Japanese Colonial Empire, 1895-1945, pg. 458
  7. Wouk, Herman. The Winds of War, pg. 72
  8. Brody, J. Kenneth. The Avoidable War: Pierre Laval and the Politics of Reality, 1935-1936, pg. 4
  9. Record, Jeffery. Appeasement Reconsidered: Investigating the Mythology of the 1930s, pg. 50
  10. Mandelbaum, Michael. The Fate of Nations: The Search for National Security in the Nineteenth and Twentieth Centuries, pg. 96
  11. Schmitz, David F. Henry L. Stimson: The First Wise Man, pg. 124
  12. Kitson, Alison. Germany 1858-1990: Hope, Terror, and Revival, pg. 231
  13. Adamthwaite, Anthony P. The Making of the Second World War, pg 52
  14. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction, pg. 110
  15. Busky, Donald F. Communism in History and Theory: Asia, Africa, and the Americas, pg. 10
  16. Zaloga, Steven J. Poland 1939: The Birth of Blitzkrieg, pg. 80
  17. May, Ernest R. Strange Victory: Hitler's Conquest of France, pg. 93
  18. Hanhimäki, Jussi M. Containing Coexistence: America, Russia, and the "Finnish Solution", pg. 13
  19. Bilinsky, Yaroslav. Endgame in NATO's Enlargement: The Baltic States and Ukraine, pg. 9
  20. Commager, Henry Steele. The Story of the Second World War, pg. 30
  21. Reynolds, David. From World War to Cold War: Churchill, Roosevelt, and the International History of the 1940s, pgs. 76, 77
  22. Brown, David. The Road to Oran: Anglo-French Naval Relations, September 1939-July 1940, pg. xxx
  23. Kelly, Nigel; Rees, Rosemary; Shuter, Jane. Twentieth Century World, pg. 38
  24. Goldstein, Margaret J. World War II, pg. 35
  25. Shukman, Harold. Stalin's Generals, pg. 113
  26. Shukman, Harold. Stalin's Generals, pg. 113
  27. Badsey, Stephen. The Hutchinson Atlas of World War II Battle Plans: Before and After, pgs. 235-236
  28. Shukman, Harold. Stalin's Generals, pg. 142
  29. Lamb, Richard. War in Italy, 1943-1945: A Brutal Story, pgs. 154-155
  30. Zaloga, Steven J. US Armored Units in the North African and Italian Campaigns 19422-45, pg. 81
  31. Badsey, Stephen. Normandy 1944: Allied Landings and Breakout, pg. 91
  32. Twitchett, Denis; Fairbank, John K. The Cambridge history of China, pg. 566
  33. Hill, J. R.; Ranft, Bryan. The Oxford Illustrated History of the Royal Navy, pg. 362
  34. Thurman, M. J.; Sherman, Christine. War Crimes: Japan's World War II Atrocities, pg. 68
  35. Hill, J. R.; Ranft, Bryan. The Oxford Illustrated History of the Royal Navy, pg. 362
  36. Klam, Julie. The Rise of Japan and Pearl Harbor, pg. 27
  37. Cook, Chris; Bewes, Diccon. What Happened Where: A Guide to Places and Events in Twentieth-Century History, pg. 305
  38. Jowett, Philip S. The Japanese Army, 1931-45, pg. 6
  39. Poirier, Michel Thomas (1999-10-20). "Results of the German and American Submarine Campaigns of World War II". U.S. Navy. Retrieved 2008-04-13.
  40. Donnelly, Mark. Britain in the Second World War, pg. xiv
  41. 41.0 41.1 Timothy Neeno, M.A. http://www.militaryhistoryonline.com/20thcentury/articles/nomonhan.aspx Nomonhan: The Second Russo-Japanese War, 2005. - Retrieved: May 12, 2007.
  42. Yoder, Amos. The Evolution of the United Nations System, pg. 39
  43. History of the UN
  44. Kantowicz, Edward R. Coming Apart, Coming Together, pg. 6
  45. A Constructed Peace: The Making of the European Settlement, 1945-1963, pg. 33
  46. Leffler, Melvyn P.; Painter, David S. Origins of the Cold War: An International History, pg. 318
  47. Dornbusch, Rudiger; Nölling, Wilhelm P.; Layard, Richard G. Postwar Economic Reconstruction and Lessons for the East Today, pg. 29
  48. Bull, Martin J.; Newell, James. Italian Politics: Adjustment Under Duress, pg. 21
  49. Dornbusch, Rudiger; Nölling, Wilhelm P.; Layard, Richard G. Postwar Economic Reconstruction and Lessons for the East Today, pg. 117
  50. Emadi-Coffin, Barbara. Rethinking International Organization: Deregulation and Global Governance, pg. 64
  51. Harrop, Martin. Power and Policy in Liberal Democracies, pg. 23
  52. Smith, Alan. Russia And the World Economy: Problems of Integration, pg. 32
  53. Harrop, Martin. Power and Policy in Liberal Democracies, pg. 49
  54. Harper, Damian. China, pg. 46
  55. Kunkel, John. America's Trade Policy Towards Japan: Demanding Results, pg. 33
  56. "World War II: Combatants and Casualties (1937 — 1945)". Retrieved 2007-04-20.
  57. "Source List and Detailed Death Tolls for the Twentieth Century Hemoclysm". Retrieved 2007-04-20.
  58. "World War II Fatalities". Retrieved 2007-04-20.
  59. "Leaders mourn Soviet wartime dead".
  60. Florida Center for Instructional Technology (2005). "Victims". A Teacher's Guide to the Holocaust. University of South Florida. Retrieved 2008-02-02.
  61. J. M. Winter, "Demography of the War", in Dear and Foot, ed., Oxford Companion to World War, p 290.

Гадаад холбоос

Мэдээллийн сангууд
Ерөнхий
Mэдээлэл
Он-лайн баримтууд

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA