Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 302: Мөр 302:
| align="center" |4 || [[Зураг:Bulgan.png|20px]] [[Булган]] || {{юникодмонгол|ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ}} || align="right" | 53,653
| align="center" |4 || [[Зураг:Bulgan.png|20px]] [[Булган]] || {{юникодмонгол|ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ}} || align="right" | 53,653
|-
|-
| align="center" |5 || [[Зураг:Govi-Altai COA 2011.png|20px]] [[Говь-Алтай]] || {{юникодмонгол|ᠭᠥᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ}} || align="right" | 53,591
| align="center" |5 || [[Зураг:Govi-Altai COA 2011.png|20px]] [[Говь-Алтай]] || {{юникодмонгол|ᠭᠤᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ}} || align="right" | 53,591
|-
|-
| align="center" |6 ||  [[Зураг:Govsumber.gif|15px]] [[Говьсүмбэр]] || {{юникодмонгол|ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ}} || align="right" | 13,239
| align="center" |6 ||  [[Зураг:Govsumber.gif|15px]] [[Говьсүмбэр]] || {{юникодмонгол|ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ}} || align="right" | 13,239

03:58, 21 Дөрөвдүгээр сар 2015-ий байдлаарх засвар

Монгол Улс
Mongolia name in Mongolian Script
MN, MNG / МУ улсын далбаа
Төрийн далбаа
MN, MNG / МУ улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: «Монгол улсын төрийн дуулал»

Файл:National anthem of Mongolia 2006 official-instrumental.ogg
Дэлхийн тал бөмбөрцөгт Монголыг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Монголыг улаанаар
2005 оны 5-р сард Монголыг хиймэл дагуулаас харсан нь
2005 оны 5-р сард Монголыг хиймэл дагуулаас харсан нь
Нийслэл Улаанбаатар
ТомоохонЭрдэнэт, Дархан
Албан ёсны хэлмонгол хэл [1]
Угсаатны бүлгүүд
(2010)
Монголын ард түмэн →
95.1% – монгол үндэстэн
  3.9% – хасаг үндэстэн
  1.0% – бусад ард түмэн
Ард түмний нэршил100% – Монголынхон
(Монгол улсынхан)
Төр засагАрдчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засагтай
Цахиагийн Элбэгдорж (АН)
Чимэдийн Сайханбилэг (АН)
• Улсын хурал
«Улсын Их Хурал» (УИХ)
• УИХ-ын дарга
Зандаахүүгийн Энхболд (АН)
Түүхэн үйл явдал
• Монгол орны анхны төрт
улс Хүннү улс байгуулагдав.
НТӨ 209 он
• Монгол үндэстэн мандсан Их
Монгол улс
байгуулагдав.
1206 он
• Манж чин улс мөхөж, орчин үеийн
Монгол улс тусгаар тогтнов.
1911-12-29
Газар нутаг
• Нийт
1,564,115 км2 (19)
• Усны эзлэх талбай (%)
0.43 хувь[2]
Хүн ам
• 2015 тооцоо
3,000,000 хүн[3]
• Тооллого
2,754,685 хүн [4]
• Нягтаршил
1.84/км2
ДНБ (ХАЧТ)2012 тооцоо
• Нийт
15.192 тэрбум $[5]
• Нэг хүнд ноогдох
5,371 $[5]
ДНБ (нэрлэсэн)2012 тооцоо
• Нийт
10.258 тэрбум $[5]
• Нэг хүнд ноогдох
3,627 $[5]
ОТББИ (2008)36.5[6]
Error: Invalid Gini value
ХХИ (2013) 0.675[7]
Error: Invalid HDI value · 108
Мөнгөний нэгжтөгрөг (₮) (MNT)
Цагийн бүсМонголын цаг (ГЧ+8, ГЧ+7)


Монгол Улс нь Төв Азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Монгол улсын баруун хил Казахстанаас 38 километр зайтай байдаг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм.

Монгол улс нь монгол (95%), казах (4.9%), болон бусад (0.1%) үндэстнүүдээс бүрдэх 3 сая хүн амтай. Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин нийт хүн амын дийлэнхэд нөлөөтэй юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт өргөгдсөн байдаг бөгөөд хүн ам болон газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон ба өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалын нөөцөөр баялаг.

Монгол орноос эртний шим судлалын олдвор арвин олддог. Евразийн нүүдэлчдийн анхны төрт улс гэж алдаршсан Хүннү НТӨ 209 онд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөн байгуулагдаж байв. Түүнээс хойш Монголын тал нутагт түрэг болон өвөг монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд XIII зууны эхээр тархай бутархай монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Их Монгол Улсыг байгуулжээ. 1228 онд Өгэдэй хаан түүнийг залгамжилж, хожим нь 1279 онд Чингис хааны ач Хубилай хаан Юань улсыг Одоогийн БНХАУ-ын нийслэл Бээжинд төвлөн байгуулсан байна. Юань улс унасны дараа XIV зууны үеэс монголчууд Цагаан хэрэмнээс хойших газар нутагтаа үргэлжийн дотоодын дайн самуунтай бага хаадын үеийг туулжээ. 1604-1634 онд хаан суусан Лигдэн хаан Манжуудын эсрэг монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүнийг нас барсны дараагаар монголчууд Чин улсын эрхшээлд хэсэг хэсгээрээ оржээ. 1636 онд Манжууд Өвөрмонголыг, 1691 онд Халх монголыг, 1757 онд Ойрад монголыг эзлэн авснаар бүх Монголыг эзэлжээ. 1911 онд Чин гүрэн нурах нь тодорхой болсноор монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж Богд хаант Монгол улсыг байгуулжээ. 1945 онд ЗХУ-аас бусад гадаадын улсуудаар хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт улс болсон. 1924 оны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болж, ЗСБНХУ-ын нөлөөгөөр эв хамт улс төрийн дэглэм, нийгэм журмын эдийн засгаар замнасан. 1990 онд бусад социалист улсуудын адил ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн.

Хадмал толь
Монгол нэрийдэл
монгол бичгээр бичсэн
монгол бичигᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ (mongɣul ulus)
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠤᠨ (mongɣul orun)
кирилл үсгээр бичсэн
буриадМонгол гүрэн
Монгол улас
Монгол орон
монголМонгол улс (Mongol uls)
Монгол орон (Mongol oron)
халимагМоңһл орн
Гадаад нэрийдэл
туваМоол күрүне
хасагМоңғолия
Тайлбар: 《ᠮᠣᠩᠭᠣᠯ》 гэдэг хоёр үетэй. Эхний үе хэлний угийн «н» (нг)-ээр төгсдөг. «гүрэн», «күрүне» хоёр нэг үгийн хувилбар. «моол» хэзээ, яаж «нг»-ийг хассан нь тодорхойгүй.
ᠤᠯᠤᠰ》, «улас» нь балархай эгшигтэй, «улс» нь балархай эгшгийг гээсэн үг.

Нэр

Үндсэн хүн ам нь монголчууд болохоор тус улс «Монгол» гэдэг оноосон нэртэй болсон аж. Үгийн гарлын олон таамаг байгаа ч баттай биш.

Түүх

Үндсэн өгүүлэл: Монголын түүх

Эрт үе

Үндсэн өгүүлэл: Хүннү, Сяньби, Нирун, ба Кидан улс
Хүннү

Эрт дээр үеэс Монголд нүүдэлчин овог аймгууд байсан бөгөөд хамгийн анхны улс нь Жүн, Ху, Ди гэх зэрэг нэршлээр нэрлэгдэж байсан аймгийн холбооны хэлбэрээр оршин тогтнож байсан ба Хятадын Шан Инь улстай нэгэн зэрэг үүсэн бий болсон улс нь Хүннү юм. НТӨ 2000 жилийн тэртээ аймгийн холбооны хэлбэрээр байгуулаггдсан бөгөөд дэлхийн түүхэнд хамгийн анхны гэрээг Шан Инь улстай НТӨ 1158 онд байгуулжээ. Энэхүү гэрээний зорилго Чжоугийн эсрэг чиглэсэн цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлэх харилцан хамтын ажиллагаа үзүүлэх байсан бөгөөд НТӨ 1122 оны үед Шан Инь улс, Жоу улс дайрахад холбоотныхоо үүргийг биелүүлж байсан ба 1118 онд Шан инь улс унасны дараа зүүн хойд азийн цэрэг улс төрийн тэргүүлэх тавцангийн төлөө Чжоу улстай эн тэнцүү харилцаж байсан байна. Хүннү гүрнийг МЭӨ 209 онд Модун шаньюй нэгтгэн байгуулсан. Хүннү гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болсон тул Цинь улс Цагаан хэрмийг барин өөрсдийгөө хамгаалахад хүрчээ. Цагаан хэрэм нь жанжин Мэнь Тяний үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сяньби, Жужан улс зэрэг эртний нүүдэлчдийн байгуулсан төрт улсууд оршиж явсаар VI зуунд түрэгүүдэд дарагдаж, VIII зууны үед уйгурууд залгамжлан төр улсаа байгуулж, түүний дараа киданууд залгамжилсан байна. Х зуунаас эхлэн Монгол аймгууд хүчирхэгжиж, улмаар 1182-1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын ханлигт бүгд нэгтгэгдэж, Их Монгол Улс байгуулагдсан. Чингис хааны байгуулсан энэхүү Их Монгол Улс нь дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн нэгтгэсэн хүчирхэг гүрэн байсан юм. Их монгол улсын газар нутаг Наполеон, Македоны Александр нарын эзэлсэн газар нутгаас 7770 кв.км ам дөрвөлжин газраар илүү байсан байна.

Их Монгол Улс

Үндсэн өгүүлэл: Их Монгол Улс
Монголын эзэнт гүрэн

Монгол улс түүхэндээ хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Ази, Европын орнуудыг байлдан дагуулсан XIII зуун юм. Чингис хааныг залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн явуулж, газар нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутагт (24,000,000 ам дөрвөлжин километр) Монголын эзэнт гүрэний хаанчлал тогтож байв. Монголчуудын аян дайн өрнө зүгт Адриатын тэнгис, Египет дахь Мамлюкийн улс, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Жава (Ява) арал хүрчээ.[8] Монголын эзэнт гүрний Цагаадайн болон Алтан ордны улсууд нь Торгоны зам дагуу оршиж байсан тул дэлхийн худалдааны гол төв болж, тухайн үед оршин тогтнож байсан газар нутагтаа олон хот суурин бий болгожээ. Тэр үед Хятадад луужин, шаазан зэрэг томоохон нээлтүүд хийгдсэн байна. Энэ мэтчилэн монголчууд дэлхийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг.

Улс төрийн бутралын үеийн Монгол Улс

Үндсэн өгүүлэл: Бутралын үеийн Монгол
Монгол улс XIV-XVII зуунд

XIV зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, эзлэгдсэн улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцлийн үр дүнд Монголын эзэнт гүрэн, Юань улс задран бутарснаар Юань улсын монгол хаад ноёд Монгол нутагтаа эргэн ирж, Хархорумд төвлөн Монгол улсаа захирах болжээ. XIV~XVII зууны үеийн Монгол орныг умард Юань, Дөчин дөрвөн хоёр гэх зэргээр нэрлэж байсан ч сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн албан ёсны жинхэнэ нэр нь "Монгол Улс" болно.

Манжийн захиргааны үе

Үндсэн өгүүлэл: Манжийн үе

XVII зууны үеэс Манжууд Төв Азид хүчирхэгжиж эхэлсэн байна. 1634 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор манжууд Өвөр Монголыг эрхэндээ оруулж, улмаар 1691 онд Халхууд Манжид дагаар оржээ. Ингэснээр Ойрадаас бусад монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ.

Тусгаар тогтнол

Наймдугаар Жибзундамба Хутагт

ХХ зууны эхээр Манж Чин улсын хүч бууран хэзээ мөдгүй унах нь илэрхий болсон мөн манжийн колоничлол улам бүр ширүүсч монгол үндэстнийг шууд устгах бодлого явуулж эхэлсэн тул Богд Гэгээн болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхэлсэн бөгөөд 1911 оны 12 сарын 29-нд Богд Хаант Монгол Улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарлажээ. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад монгол цэргүүд шахан хөөж улмаар Өвөр Монголыг чөлөөлөх аянд мордон Хаалган хүртэл давшсан Таван замын байлдааныг Хаант Орос, Хятад хоёр орны шахалтын улмаас зогсоон бусад монголчуудаа нэгтгэж чадаагүй байна.

Богд хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан, бүх монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ. Америк, Европ тивийн улсууд Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Иймээс ч Англи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол Төв Азийнхан монголчуудын жишгээр тэр чигтээ бослого гарган салан тусгаарлаж, дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах, бүх монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Оросод зөвлөжээ. Оросын гадаад харилцааны сайд Сазанов Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг.[9]

1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит (өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж, өөртөө засах эрхийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж хаант засгийг халан бүгд найрамдах улс болжээ. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгуурыг туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Шэбэр, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивиз болон Монголын армийн хамтарсан хүч Японы цэргийг Халхын голд бут цохисноор Халхын голын дайнд ялжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

Социализмын үе

Дамдины Сүхбаатар

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн байна. 1924 онд Монголын сүүлчийн хаан 8-р Богд Жавзандамба хутагт нас барсан бөгөөд мөн Богдын дүр тодруулахыг хоригложээ. 1924 он 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс болсноор хаант засгаас татгалзсан юм. Түүнчлэн 1940, 1960 онд Үндсэн хуулийг дахин шинэчлэн баталж байжээ. Энэ нь улс орны тухайн үеийн хөгжил, улс төрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоос хамаарч байжээ. Социализмын үед Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Энэ нь манай орны хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг авч ирсэн билээ.

Ардчилсан дэглэм

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал цуглаан зохиогдох болж, олон хөдөлгөөн холбоод байгуулагджээ.

1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.

Анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 13-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.

Төрийн байгуулалт

Үндсэн өгүүлэл: Монголын улс төр

Монголын улс төрийн системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Монгол улсын үндсэн хууль нь Монгол улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам байв.

1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.

1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл (АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулсан ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байна.

Ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдорж

Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болно. Ерөнхийлөгчийг 4 жил тутамд ард түмний шууд сонгуулиар сонгодог.

Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хуулиар Ерөнхийлөгчийн албыг хаших хүнд гурван шаардлага тавигддаг. Үүнд:

  • Монгол улсын иргэн ба Монголд төрсөн байх
  • Доод тал нь 45 настай байх
  • Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой

Одоогийн Ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж юм.

Монгол Улсын ерөнхийлөгч нар: 1.Пунсалмаагийн Очирбат 2.Нацагийн Багабанди 3.Намбарын Энхбаяр 4.Цахиагийн Элбэгдорж

Улсын Их Хурал

Улсын Их Хурлын танхим
Үндсэн өгүүлэл: Монгол Улсын Их Хурал

Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын дарга хурлыг удирдана. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 9 дүүрэг нь нэг буюу олон мандаттай 26 тойрогт хуваагдахаас гадна намын жагсаалтаар 28 гишүүн сонгогддог. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгоно. Одоогийн УИХ-ын дарга бол Батын Дорж юм.

Монгол Улсын Ерөнхий Сайд

Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн Ерөнхий сайд бол Чимэдийн Сайханбилэг юм.

Засгийн газар

Засгийн газар нь 15 яам, 19 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.

Шүүх эрх мэдэл

Үндсэн өгүүлэл: Шүүх эрх мэдэл

Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын шүүхийн дээд байгууллага нь Улсын Дээд Шүүх юм. Одоогийн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Цэвэгмидийн Зориг юм.

Гадаад харилцаа

Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай бөгөөд Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.

Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн хот, Кызыл, Хонконг, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.

2005 оны 11 сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон[10]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Болгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.

Зэвсэгт хүчин

Монгол улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу цэргийн баг илгээжээ. Мөн Африкийн Чад улс уруу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд Иракын эрх чөлөө ажиллагааг дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж Афганистан руу цэргийн багуудаа илгээсэн. 2012 оноос Өмнөд Судан улс руу нэг ээлжиндээ 850 гаруй хүний бүрэлдхүүнтэй цэргийн багуудыг удаа дараалан илгээгээд байна.

Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр баталгаажсан.

Газарзүй, уур амьсгал

Үндсэн өгүүлэл: Монголын газарзүй

1.564.116 км²[11] газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын дараа дэлхийд 19-д орно. 1990-ээд он хүртэл буюу социалист системийн үед Монголын Засгийн Газар өөрийн орныг Төв Азийн бүсэд хамруулдаг байсан бол ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш ЗГ-н бодлого өөрчлөгдөж Монголыг Зүүн Азийн бүстэй улс төр, эдийн засгийн нягт холбоотой хөгжүүлэх чиглэл баримтлах болсон байна. ЗХУ-ыг задрах хүртэл Монгол улс Төв Азийн цорын ганц тусгаар тогтносон орон байв. Мөн Зүүн Азиас гадна Зүүн Хойд Ази хэмээх шинэ нэр томъёо 1990-ээд оноос хойш гарч ирсэн ба энэ нь газарзүйн гэхээсээ улс төр, эдийн засгийн шинжтэйгээр хэрэглэгдэж байна. Хэдийгээр НҮБ Монголыг Зүүн Азид хамруулж байгаа ч ЮНЕСКО Монголыг Төвд, Шиньжян, Өвөр Монгол, Өмнөд Сибирьтэй (Буриад, Тува, Алтайн Бүгд Найрамдах Улс, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү муж) хамт Төв Азид хамруулдаг бөгөөд Монгол орон нь одоогоор Зүүн Азийн бүсэд давхар хамаарагдаж байгаа ч түүх соёлын хувьд Төв Азийн бүсийн орон юм. Судлаачид Монголд оршин тогтнож байсан Хүннү, Сяньби, Их Монгол Улс зэрэг эртний улсуудыг Төв Азийн улсууд гэж үздэг бөгөөд Зүүн Азийн улсууд гэж үздэггүй.

Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай Таван Богдын Хүйтэн оргил бөгөөд д.т.д. 4,848 м-т оршдог.Харин хамгийн нам цэг нь Хөх нуур [д.т.д 560m ]юм. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв юм.Мөн Монголд Отгонтэнгэр-4021м Цэнгэлхайрхан-4362м Мөнххайрхан-4231м Мөстхайрхан-3934м Цаст-4208м зэрэг олон мөнх цаст оргил байдаг. Монголын хамгийн урт мөсөн гол нь 20км урт Потаниний мөсөн гол хамгийн урт гол 1124км урт Орхон гол хамгийн том нуур Увс нуур бөгөөд баруун захийн цэг Мааньт уул зүүн захийн цэг Соёлз уулын модот хамар хойд захийн цэг Монгол шарын даваа урд захийн цэг Орвог гашууны бор толгой юм. Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дунджууд -30 °C-д[12] хүрдэг. Зарим жилд зуд болох зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог жилийн дундаж хэм нь -хэмтэй байдаг дэлхийн цор ганц нийслэл юм. Улаанбаатарын дараа Канадын нийслэл Оттава хот хүйтнээрээ 2-т орно.

Монгол орон өндөрлөг газарт оршдог ба хүйтэн, салхи ихтэй байдаг. Өвөл нь удаан, маш хүйтэн, зун нь богинохон ба зун цагт ихэнх хур тунадас нь унадаг. Жилд дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см)зарим хур тунадас ихтэй жилдээ 600 мм буюу 60 см хүртэл, өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.

Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.

Байгаль орчин

Байгалийн бүс, бүслүүр

Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн 4 бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй.

Газрын хөрс

Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.

Ус агаар

Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн 2-хон нийслэлийн нэг юм. Монгол улсын хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потаниний нэрэмжит мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай. Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин БНХАУ-д урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Үүнээс 1090 орчим км нь Монголын нутгаар урсдаг. Хамгийн ус ихтэй гол нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 мкуб/сек байдаг. Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км²).

Ургамал, амьтан

Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

Орон нутаг

Засаг захиргааны хуваарь

Зэрэг Засаг захиргааны нэгж Тоон
нийлбэр
нутгийн тоо
Нэгдүгээр аймаг — 21 нийслэл — 1 22
Хоёрдугаар сум — 330 дүүрэг — 9 339
Гуравдугаар баг — 1568 хороо — 152 1720
Нийлбэр Гурван түвшний зургаан зүйлийн 2081 нутаг

Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгж болгон хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 аймаг, 1 нийслэл байдаг болжээ. Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ.[13][14]

Аймаг, нийслэл

Монгол улсын аймаг, нийслэлийг харуулсан газрын зураг

Нэр бүхий хорин нэгэн аймаг, нэг нийслэл (Улаанбаатар)-ийн товч хүснэгт:

Д/д Нутгийн нэр Хүн ам
(2010 он)[4]
1 Архангай ᠠᠷᠤᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ 84,583
2 Баян-Өлгий ᠪᠠᠶᠠᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢ 88,056
3 Баянхонгор ᠪᠠᠶ᠋ᠠᠩᠬᠣᠩᠭ᠋᠋ᠤᠷ 76,085
4 Булган ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ 53,653
5 Говь-Алтай ᠭᠤᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ 53,591
6   Говьсүмбэр ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ 13,239
7 Дархан-Уул ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ 94,620
8 Дорноговь ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ 58,612
9 Дорнод ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ 69,552
10 Файл:Dundgov.png Дундговь ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ 38,820
11 Завхан ᠵᠠᠪᠬᠠᠨ 65,481
Д/д Нутгийн нэр Хүн ам
(2010 он)[4]
12 Орхон ᠣᠷᠬᠣᠨ 90,699
13 Өвөрхангай ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ 101,314
14       Өмнөговь ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ 61,314
15 Сүхбаатар ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 51,334
16 Сэлэнгэ ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ 97,584
17 Төв ᠲᠥᠪ 85,168
18 Увс ᠤᠪᠰᠤ 73,328
19 Улаанбаатар ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 1,240,048
20 Ховд ᠬᠣᠪᠳᠤ 76,869
21 Хөвсгөл ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯ 114,924
22 Хэнтий ᠬᠡᠨᠲᠡᠢ 65,811

Нутгийн удирдлага

Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн хилтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал (ИТХ), баг, хорооныхыг иргэдийн Нийтийн хурал (ИНХ) гэнэ. Харин төрийн удирдлагыг тухайн нутгийн Засаг дарга хэрэгжүүлнэ.[13]

Бүс, муж, орон

Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл:

  1. Баруун бүс (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)
  2. Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)
  3. Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв)
  4. Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл)
  5. Улаанбаатар (Улаанбаатар) гэж тав хуваасан байна.[15]

Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, шуудангийн нэгдсэн томъёолборт дээрх бүсчлэлийг ашигласан байдаг.[16]

Эдийн засаг

Үндсэн өгүүлэл: Монголын эдийн засаг
Файл:1000 Tugriks - Recto.jpg
1000 төгрөг

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[17]. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.

Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%[18], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.[19]

1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[20][21]

Аж үйлдвэр

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.

Шинжлэх ухаан, технологи

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.

Хүн ам

Үндсэн өгүүлэл: Монголын хүн ам зүй
Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.

2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786 [22] гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000[23] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.

Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монголчууд эзлэх ба Казах үндэстэн цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[24]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.

Хүн амын 40% нь Төвдийн Буддын шашины урсгал болох Шарын шашинг шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христэд итгэгч, 4% нь исламын шашинтан.

Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, хагас нүүдэлчин амьдралтай.

Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, Дөрвөд, Дарьганга зэрэг ястан эзэлдэг. Түрэг угсаатнууд (Хасаг, Тува, Чантуу) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнхи Оросууд Монголоос гарчээ.

Ү · Х · З Монгол Улсын 20 том хот
2008 оны тооцоо
 Дэс  Хот Нутаг Хүн ам  Дэс  Хот Нутаг Хүн ам
Улаанбаатар
Улаанбаатар

Дархан
Дархан

1 Улаанбаатар Улаанбаатар 1,340,000 11 Сүхбаатар Сэлэнгэ 19,626
2 Дархан Дархан-Уул 120,000 12 Сайншанд Дорноговь 25,210
3 Эрдэнэт Орхон 91,000 13 Даланзадгад Өмнөговь 16,856
4 Чойбалсан Дорнод 38,150 14 Цэцэрлэг Архангай 16,300
5 Мөрөн Хөвсгөл 36,082 15 Улиастай Завхан 16,240
6 Ховд Ховд 28,601 16 Алтай Говь-Алтай 15,800
7 Өлгий Баян-Өлгий 27,855 17 Зүүнхараа Сэлэнгэ 15,000
8 Баянхонгор Баянхонгор 26,252 18 Өндөрхаан Хэнтий 14,800
9 Арвайхээр Өвөрхангай 25,622 19 Зуунмод Төв 14,568
10 Улаангом Увс 21,406 20 Баруун-Урт Сүхбаатар 12,994

Хэл

Монгол улсын албан ёсны хэл нь Алтай язгуурын Монгол хэлний бүлгийн Монгол хэл бөгөөд бичгийн систем нь Халх аялгуунд тохируулсан кирилл цагаан толгой юм. Мөн уламжлалт бичиг болох монгол бичгийг хэрэглэж буй. Нийт хүн амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий аймгийн Казах ба Тува нар казах, тувагаар ярьдаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа Орос хэл орно. Мөн хуучин коммунист лагерийн орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор Герман хэлийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул солонгос хэл[25] нь бас газар авч байна. Урд хөршийн хэл болох хятад хэлийг хүмүүс сүүлийн үед сонирхох болж, залуучуудын дунд япон хэл ч бас түгээмэл болж байна.

Шашин

Үндсэн өгүүлэл: Монголын шашин

Монголчууд Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шүтлэгтэй байсан ч 16-р зуунд буддийн шашинд оржээ.Гэвч бөөгийн мөргөл одоо ч нөлөөгөө алдаагүй хэвээр байдаг бөгөөд Монголын шарын шашин нь бөөгийн шүтлэгийн зан үйлээс нилээд зүйлийг авч хэрэглэжээ.Орчин үед хадгалагдан үлдсэн бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.

20-р зууны үед коммунист засгийн газар шашин шүтэхийг хориглож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдийг устгаж лам нарыг хэдэн мянгаар нь хороосон байдаг.

1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм.

Боловсрол

Үндсэн өгүүлэл: Монголын боловсрол

Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.

1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогийн 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд Монгол хэл бичиг, Орос, Англи, франц, Герман, Хятад хэлнүүд болон Тооны ухаан, Бодисын зүй, Хувилахуй ухаан , Одон орныг судлахуйн ухаан, Дэлхийн байдал, Түүх, Биеийн хөгжил, Дуу хөгжим, Утга зохиол, зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 57 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явсанаас 6 хүүхэд нь эмэгтэй байсан. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.

1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.

Бага дунд боловсрол нь нийтдээ анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон[26].

Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна. Монгол хүүхдүүд олон улсын чанартай математик физик зэрэг олон уралдаан тэмцээн олимпиадад эхний 3 байр эзэлж дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа

Эрүүл мэнд

Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[27] ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.

АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[28]-1.87[29], хүн амын дундаж наслалт 67[30]-68[31], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%[32]-4%[33]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[34] байна.

2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.

Соёл

Үндсэн өгүүлэл: Монголын соёл
Наадмын үеэрх Хүй долоон худгийн дэнж

Баяр ёслол

Наадам жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Уг баяраар монголын уламжлалт спортууд болох хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг төрлөөр эрийн гурван наадмыг зохион байгуулдаг. Мөн жил бүрийн хаврын эхэн сард болдог Цагаан сараар монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, золгон, бэлэг солилцдог уламжлалтай.

Огноо Баяр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил Орон даяар амардаг.
1-2 сар Цагаан сар Билгийн тооллын шинэ жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон, гурван.
3 сарын 8 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Эмэгтэйчүүдийн баяр.
6 сарын 1 Хүүхдийн баяр Эх үрсийн баяр болон Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг олон нэршилтэй.
7 сарын 11-15 Үндэсний их баяр наадам Бүх нийтээр амарч, уламжлалт баяр наадмаа тэмдэглэдэг.
11 сар Их Эзэн Чингис хааны өдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1
12 сарын 29 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Манж Чин Улсын дарлалаас гарч, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр.
  • Энд улс даяар амарч, нийтээр тэмдэглэдэг баяруудыг багтаасан болно[35].

Барилга байгууламж

Үндсэн өгүүлэл: Монголын уран барилга
Гурвансайханы нурууны урдах нэгэн Монгол гэр

Уламжлалт сууц болох гэр нь Монголын барилга урлалын суурь юм. Гэр нь мод, эсгийг ашиглан ихэвчлэн 5-6 ханатай, унь, тоононд тулж босдог, дугуй хэлбэртэй, бөмбөгөр дээвэртэй ба угсардаг оньст бүтээцтэй, нүүдэлчин амьдралд тохирсон эртнээс орон сууцаас гадна сүм, хийд, орд, өргөө ч болдог байв. 16-17-р зуунаас чулуу, тоосгийг ашиглаж, суурин байрлах гэр хэлбэрийн сүм, дуган баригдаж эхэлсэн.

Эрдэмтэн Чүлтэм Монголын барилгын ур хийцийг Монгол, Төвөд, Хятад, эсвэл эдгээрийн хослол хэмээн ангилсан байдаг. Мэдэгдэж буй анхны дөрвөлжин ханатай хийц бол Занабазарын 1654 онд байгуулсан Батцагаан дуган юм. Гэр хэлбэрийн жишээ бол Улаанбаатарт байх Дашчойлин хийдэд байх гэр хэлбэрт сүм юм. Харин 1904 онд баригдсан Чойжин ламын сүм нь Хятад хийцээр баригджээ. Гандантэгчэнлингийн Цогчин нь Хятад-Монгол хосолмол ур хийцтэй юм.

Улаанбаатар хотын архитектур

1930-аад оноос Улаанбаатар хотод ЗХУ-ын нөлөөгөөр орос маягийн нэгээс хоёр давхар барилгууд Монголын архетиктурын хөгжлийн хандлагад хүчтэй түрж эхэлсэн 2000 оноос Улаанбаатарт барууны архетиктурын урсгалд ойртсон барилгууд түрж эхэлсэн байна.

Дуу хөгжим

Үндсэн өгүүлэл: Монголын дуу хөгжим

Монгол нь дуу хөгжмийн уламжлалт өв соёл ихтэй. Хөөмий, морин хуур, Бие биелгээ, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино дуу ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм. Мөн Хубилай хааны дэргэд 1800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр байсан тухай түүхэн сурвалж байдаг ба монголчууд Ази тивдээ хамгийн анх дуурийн театртай болжээ.

20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, транс, хип-хоп хөгжмийн урсгал ихээхэн түгэн дэлгэрэх болжээ.

Кино урлаг

Үндсэн өгүүлэл: Монголын кино урлаг

Социализмын үед МАХН киног өөрийн үзэл суртлыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-иад оноос ажилчин ангийн тухай сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.

Ардчилал гарсны дараа кино урлаг нэг хэсэг уналтад орсон ч сүүлийн үед сэргэж байна.Сүүлийн үед Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчдийн уран бүтээл хүмүүст нилээдгүй үнэлэгдэх болсон ба Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын шилдэг гадаад баримтат киноны төрөлд нэр дэвшиж байсан удаатай.

Хоол

Үндсэн өгүүлэл: Монголын хоол хүнс

Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ, зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд таван хошуу малынхаа сүүг боловсруулж төрөл бүрийн цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, зун, намар нь сүү цагаан идээгээ хүнсэнд хэрэглэдэг байв. 20-р зуунаас эхлэн европ хүнсний ногоо хэрэглэх болсон. Сүүлийн үед цагаан хоолтон хүмүүс их бий болж байгаа. Мөн дэлхийн олон үндэсний хоолны газрууд бий болж солонгос, хятад хоол идэх болсон. Энэ нь суурьшмал нийгэмд шилжсэнтэй холбоотой юм.Түүнчлэн Дорнод Азийн хоолны орц төрлүүд ихээхэн орж ирэх болсон.

Спорт

Бөхийн Өргөө

Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.

Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.

Сүүлийн үед ширээний теннис, жудо, сагсан бөмбөг, хөлбөмбөг ихээхэн дэлгэрч монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

Олон улсад

Монголчууд 1990-ээд оны сүүлчээс Японы сүмо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд Асашёорюү нь анхны монгол Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь, 2012 онд Ама гуравдахь, 2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ.

Одоогоор Монгол улсын тамирчид зуны Олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд буй.

Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпийн үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[36] Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпийн хос медальтай Монголын анхны тамирчин болсон. Мөн Олимпийн хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн жүдогийн анхны дэлхийн аварга юм.

Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы иргэн болсон) тамирчин бөгөөд Отрядын Гүндэгмаа нь Олимпийн мөнгөн медальтай.

Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон.

Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.

Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.

2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ.

Нэмж унших

Зураг

Лавлах бичиг

  1. Төрийн албан ёсны хэлний тухай. Монгол улсын хууль. legalinfo.mn.
  2. Official landuse balanse data (2007)[үхмэл линк]
  3. Үндэсний статистикийн газрын цахим хуудас. 2015-1-28-ны өдрий тооцоо.
  4. 4.0 4.1 4.2 Монгол Улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн (аймаг, нийслэлээр)
  5. 5.0 5.1 5.2 5.3 "Mongolia". International Monetary Fund. Retrieved 2012-04-19.
  6. "Gini Index". World Bank. Retrieved 2 March 2011.
  7. "International Human Development Indicators - UNDP". Hdrstats.undp.org. Retrieved 2013-09-14.
  8. http://www.hostkingdom.net/earthrul.html
  9. Bat Ochir baavain lekts 1 http://www.youtube.com/watch?v=twc9mF-oJow 08м:45с
  10. "President George W. Bush Visits Mongolia". US embassy in Mongolia, 2005.
  11. АНУ-ын ТТГ-ын Дэлхийн Мэдээллийн Ном (CIA World Factbook) countries by area
  12. "Republic of Mongolia" (PDF). 2004. Retrieved 2008-02-10.
  13. 13.0 13.1 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Дөрөвдүгээр бүлэг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага.
  14. Нийслэлийн Статистикийн газар.Нийслэлийн хороо - 2012 он.
  15. Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Статистикийн бюллютень. 2011-12
  16. Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолын хавсралт. МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
  17. CIA World Factbook: Mongolia
  18. Statistical Yearbook of Mongolia 2006, National Statistical Office, Ulaanbaatar, 2007
  19. Morris Rossabi, Beijing's growing politico-economic leverage over Ulaanbaatar, The Jamestown Foundation, 2005-05-05, (retrieved 2007-05-29)
  20. Jeffs, Luke (2007-02-12). "Mongolia earns a sporting chance with fledgling operation". Dow Jones Financial News Online. Retrieved 2007-09-11.
  21. Cheng, Patricia (2006-09-19). "Mongolian bourse seeks foreign investment". International Herald-Tribune. Archived from the original on 2007-04-20. Retrieved 2007-09-11.
  22. U.S. Census Bureau International Data Base
  23. World Population Prospects The 2006 Revision Highlights
  24. World Population Prospects The 2006 Revision Highlights
  25. Han, Jae-hyuck (2006-05-05). "Today in Mongolia: Everyone can speak a few words of Korean". Office of the President, Republic of Korea. Retrieved 2007-08-17. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  26. Olloo.mn(Mongolian)
  27. http://mirror.undp.org/Mongolia/publications/NHDR-2007-Eng.pdf UNDP Mongolia National Human Development Report
  28. U.S. Census Bureau International Data Base
  29. World Population Prospects The 2006 Revision Highlights
  30. U.S. Census Bureau International Data Base
  31. World Population Prospects The 2006 Revision Highlights
  32. National Ministry of Health Yearbook 2006
  33. UNICEF - At a glance: Mongolia
  34. UBPost: Child Mortality Rate Has Decreased, UNICEF Says
  35. "НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
  36. Mark Bixler (2008-08-15). "Mongolia wins first-ever gold medal". CNN.com/world sport. {{cite web}}: Unknown parameter |retrieved= ignored (|access-date= suggested) (help)

Хэтдээ унших

  • Mongolia, Британника нэвтэрхий толь (англи хэлээр)
  • АНУ-ын ТТГ-ын Дэлхийн мэдээллийн ном (англи хэлээр)
  • Монгол улсын тухай, АНУ-ын Төрийн департмент (англи хэлээр)
  • Энэхүү өгүүлэлд Конгрессийн Номын сангийн улсуудын судалгаанаас материал авсан. Энэ нь АНУ-ын засгийн газрын бүтээл тул нийтэд өмчлөгдсөн.
  • "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1

Гадны холбоос

 Commons: Mongolia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Монгол угсаатан