Бахай шүтлэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10: Мөр 10:


[[Ангилал:Шашин]]
[[Ангилал:Шашин]]
[[Ангилал:Бахай шүтлэг]]
[[Ангилал:Бахай шүтлэг| ]]

{{Link FA|en}}
{{Link FA|eo}}
{{Link FA|es}}
{{Link FA|uk}}

03:00, 27 Дөрөвдүгээр сар 2015-ий байдлаарх засвар

Бахай шүтлэг нь бие даасан, дотроо урсгалгүй, дэлхий даяар 5 сая гаруй сүсэгтэнтэй шашин юм. Бахай шүтлэгийн сүсэгтнүүдийг Бахай хүн буюу Бахайчууд гэх ба өнөөдөр дэлхийн 235 улс орон, тусгаар тогтносон газар нутагт 2000 гаруй үндэстэн, ястан, төрхтөнгүүдийн дунд тус шашин түгэн дэлгэрсэн байна. 1992 оны Британника толь бичигт Бахай Шүтлэгийг газарзүйн хувьд Христийн шашны дараа хоёрдугаарт орох хэмжээний өргөн тархацтай хэмээн тодорхойлжээ. Тус Шүтлэг нь 1844 онд өнөөгийн Иран улсад анх үүссэн ба өөрийн гэсэн ном судар, хуулиуд, календарь, тэмдэглэлт Ариун өдрүүдтэй.

Шүтлэг

Дэлхийн томоохон шашнуудын үндэслэгчид болох Кришна (Хинду шашин), Будда, Зороастер (Зороастрианизм), Мосе (Иудейзм), Есүс Христ (Христийн шашин), Мухаммед (Исламын шашин) нар нь Бурханаас илгээгдсэн тэнгэрлэг Багш нар ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн түвшинд нь тохирсон сургаал, хуулиудаар хүн төрөлхтнийг гэгээрүүлэхээр ирсэн хэмээн Бахайн Шүтлэгт сургадаг. Харин өнөөгийн цаг үед зориулсан сургаал, хуулиудыг Баб болон Бахаулла гэсэн ихэр хоёр Багш авчирсан гэж тус Шүтлэгт үздэг юм. Мөн цаашид ч Бурханы шинэ Тодруулагч буюу Багш заларч “ямагт дэвшин хөгжих иргэншил”-д зориулсан удирдамжийг авчирна гэдэгт Бахайчууд итгэдэг. Баб (Араб. “Үүд хаалга”) 1844 онд анх Бахай Шүтлэгийг үүсгэжээ. Түүний гол зорилго нь удахгүй залран ирж хүн төрөлхтнийг даян дэлхийн энх тайванд хүргэх өөр нэгэн Багшийг хүлээн авахад хүн төрөлхтнийг бэлтгэх явдал байлаа. 1863 онд Бахаулла (араб. Бурханы Алдар) Өөрийгөө тэрхүү Бабын зөгнөсөн нэгэн болохыг зарлан тунхагласнаар Бахай Шүтлэг мэндэлжээ. Шүтлэгийн эв нэгдэл нь бичмэл “Гэрээ”-гээр хамгаалагдаж ирсэн ба Шүтлэгийн цаашдын засаг захиргааны зарчим, байгууллага институциудын эрх мэдэл ямар байх нь мөн энэ “Гэрээ”-гээр зохицуулагджээ. Тус Шүтлэгт сүм хийдийн тогтолцоо гэж байдаггүй. Харин орон нутгийн, үндэсний, олон улсын хэмжээнд сонгогдсон байгууллагууд л Бахай нийгэмлэгүүдийг удирдан чиглүүлдэг юм. Бахайн аливаа санд зөвхөн Бахайчуудыг л хандив өргөхийг зөвшөөрдөг.

Сургаал

Бахауллагийн сургаалын гол зарчим нь Эв нэгдэл байдаг. “Дэлхий ертөнц бол нэг л улс орон бөгөөд хүн төрөлхтөн түүний иргэд нь юм” хэмээн сургасан байдаг. Тэрээр өөрийн сургаал бичмэлдээ хууль, зарчмууд, дэлхийн соёл иргэншилд зориулсан байгууллага зэргийн талаар тодорхой заасан байдаг ба үүнд жишээ нь, аливаа атгаг сэжиг үзлээс ангид байх, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрх, дэлхийн шашнууд үнэн чанартаа нэг бөгөөд нэг л Бурханаас үүдэлтэй гэдгийг таньж зөвшөөрөх, баян ядуугийн туйлширсан ялгааг үгүй хийх, заавал олгох боловсролыг бүх нийтээрээ эзэмших, хувь хүн бүрийн үнэнийг бие даан эрэлхийлэх үүрэг, бүх нийтийн аюулгүй байдлыг хангах зарчим дээр тулгуурласан дэлхийн хуулийн системийн үүсгэн бий болгох, мөн шашин бол учир шалтгаан ба шинжлэх ухаантай зохицолтой бөгөөд үнэн хэрэгтээ нэг юм гэсэн зарчмуудыг сургадаг. Чухам эдгээр зарчмуудыг баримталдаг тул Бахайн нийгэмлэг нь НҮБ гэх мэтийн олон улсын байгууллагуудын идэвхтэй хамтрагч, дэмжигч байж ирсэн юм. Бахай Шүтлэгийн бас нэгэн гол сургаал бол хүн төрөлхтний төлөө үйлчлэх явдал байдаг ба үүнтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт дунд сургууль, сум тосгоны эмнэлэг дээрх кампанит ажил, байгаль орчны төсөл зэрэг нутгийн иргэдийн санаачлага дээр тулгуурласан нийгэм, эдийн засгийн хөгжлийн олон мянган төслийг Бахайчууд хэрэгжүүлж байна. Израиль улсын Акка болон Хайфа хотуудад байх Бахайн Дэлхийн Төв нь 1868 онд Бахауллаг энд цөлснөөс хойш Бахай Шүтлэгийн оюун санаа, засаг захиргааны төв байсаар ирсэн юм. Хайфа хотын Кармел уулан дах Бабын бунхан болон Акка хотын ойролцоох Бахауллагийн бунхан нь дэлхийн Бахайчуудын хувьд хамгийн ариун газар нь билээ.