Киданчууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
150.129.140.213 (Яриа) хэрэглэгчийн 434827 засварыг цуцлах
Мөр 28: Мөр 28:


== Хэл==
== Хэл==
Хятад


== Ишлэл ==
== Ишлэл ==

12:05, 14 Тавдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Кидан үндэстэн нь Лууха голын баруун талаар, Шар мөрний (Ордосын Шар мөрөн биш) умард саваар нутаглаж байсан бөгөөд бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд сяньби монголчуудын нэг салбар болох монголчууд ба тэдний ихэнх нь Дорнод Ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Тэдний нэрийг манай түүхийн номнуудад кидан, хятан гэж хоёр янзаар бичдэг.

Түүх

Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав.

Киданчууд Уйгур улсад сайн дураар даган орсон бололтой.[1]

8-р зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Амбагай (Амбагян, Амаки, Абаки, Абожи) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.

Елюй Амбагай улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.

Өмнөд нутагт суурьшмал тариаланч иргэд зонхилох бол умард нутагт уугуул Кидан нар,тэдний төрөл нүүдэлчид болох Татарууд харъяалагдаж байв.

Елюй Амбагай (Амбагян) амьдралынхаа идэвхитэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Амбагайн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.

Кидан улсын үе нь нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.

Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елүй овгийн Даши ноён 100,000? нүүдэлчин киданчуудыг дагуулан баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Шиньжян, Хорезмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213) тогтжээ.

Их Монгол Улс 1211 онд Алтан улсад довтлон цохиход зүрчидийн харъяанд байсан киданчууд Зүүн Ляо (1211–1220) зэрэг 3 улс байгуулсан ч удалгүй Монголын бүрэлдэхүүнд оржээ.

Өвөр Монголы Баруун Баарин хошууны зарм бааринчууд, дагуурчууд киданчуудын шууд удам болох хүмүүс юм.Баруун Баарины зарим эмэгтэйчүүдийн уламжлалт үс засалт нь кидан эмэгтэйнхтэй адил байдаг байна.[2]Мөн Төв Ази дахь кытай, китай зэрэг нэртэй овгийн хүмүүсийг киданчуудын удам гэж үздэг.

Хэл

Ишлэл

Мөн үзэх