Хасар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 16: Мөр 16:
Болунай Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрнийн захиргааны [[Жиримийн чуулган|Жиримийн чуулганы]] [[Хорчин]], [[Жалайд]], [[Дөрвөд хошуу|Дөрвөд]], [[Горлос]], [[Зуу Үд чуулган|Зуу Үд чуулганы]] [[Ар хорчин]], [[Улаан Цав чуулган|Улаан Цав чуулганы]] [[Дөрвөн Хүүхэд]], [[Муу Мянган]], [[Урадын хойд хошуу|Урад]] аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гюрийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд [[Манж Чин улс|Чин гүрэнд]] дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.
Болунай Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрнийн захиргааны [[Жиримийн чуулган|Жиримийн чуулганы]] [[Хорчин]], [[Жалайд]], [[Дөрвөд хошуу|Дөрвөд]], [[Горлос]], [[Зуу Үд чуулган|Зуу Үд чуулганы]] [[Ар хорчин]], [[Улаан Цав чуулган|Улаан Цав чуулганы]] [[Дөрвөн Хүүхэд]], [[Муу Мянган]], [[Урадын хойд хошуу|Урад]] аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гюрийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд [[Манж Чин улс|Чин гүрэнд]] дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.


[[:Ангилал: Боржигин]]
[[:Ангилал: Боржигин]]

08:15, 17 Тавдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Зочи Хасар буюу Хавт Хасар (1164-1227?) нь Есүхэй баатрын булааж авсан эмийн дэд хөвүүн юм.

Бага нас

Хасар нь Чингис хааны эх эцэг нэгтэй 3н дүүгийн нэг байсан. Тэрээр нум сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг мөн Хавт Хасар гэж нэрлэдэг байсан. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан. Хоол хүнс ховор байсан бөгөөд түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг ангаас дөнгөж ирээд байхад нь алсан.

Идэр нас

Тэрээр 1179 оноос эхлээд Чингис хааныг их улсаа төвшитгөн, нэгтгэх хүртэл хорь гаруй жилийн туршид хүчин зүтгэж байсан. 1203 онд хаан ахтайгаа эв түнжин хагарч сарнисан үед, Хархалзан элээт хэмээх газар Монгол, Хэрэйдийн цэргийн хүчин хоорондоо байлдаж, Чингис хан зүүнш ухарсны дараа Хасар тэргүүтэй Монгол өрхүүдийг Хэрэйдийн их цэрэг хураан авсан. Чингис, Хасар нар дахин нэгдэж Ван хааныг туулын Хар Түнийн шугуйд бүхүйд нь хумин авч довтлоод эзлэн авчээ.

Өмч газар хүртсэн нь

Хаан ард түмэн газар нутаг өгсөнөөр Чингис хааны эцэг эхтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэь Бэлгүтэй нарт Их Монгол улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол Чингис хааны гурван хүү Зүчи Цагадай Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Өмч хөрөнгө тэнцүү хуваадаг байсан Баруун жигүүрээс ялгаатайн Зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг илүү дэмждэг байсан. Хасарын улс (ард түмэн болон хоёрдугаарт газар нутаг) Тэмүгэгийн улсаас хавгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан бөгөөд Эргүн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсаны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн.

Залгамжлагчид

Хасарыг түүхэн сурвалжуудад 40 орчим үр хүүхэдтэй гэж бичсэн байдаг. Харин түүхэнд нэр дурьдсан нь Егү, Есүнгэ, Тогу нарын нэрс тодорхой үлджээ. Хасар, Хачиун, Тэмүгэ зэрэг ноёдын удам нь Жалайр, Хонгирад, Ихэрэс, Үжээд, Мангууд зэрэг таван хүчирхэг аймагтай ижил хэмжээнд очиж, зарим үед тэдгээрийг өөрсдийн харъяанд багтааж байв. Эдгээр удамынхныг ихэвчлэн Тэмүгэгийн удмын ноёдууд удирддаг. Аригбөх хааны бослогын үеэр энэхүү гурван ноёдын удам Тэмүгэгийн ач хүү Тачарын удирдлага дор Хубилайг (Чингис хааны ач хүү) дэмжсэн.Түүнийг нас барсны хойно Егү залгамжилжээ. Түүний дараа Хасарын ноёдын дунд гурав дахь гэр бүлийн тэргүүн Есүнгэг Хубилай хаан сонгож баталгаажуулсан байна. Тэрээр Хасарын хүү бөгөөд ах Егүгээ залгамжласан. Тэрээр Есүнгэгийн бичээсийн (хуучин чингисийн чулуу гэдэгээрээ алдартай) баатар юм. Энэхүү ноёдын удамыг Есүнгэгийн хүү Эсэн Эмүгэн залгамжласан бөгөөд дараа нь Эмүгэний хүү Шидур залгамжласан. Хэдийгээр Шидур Тэмүгэгийн ачинцар Наянгын удирдсан Хубилайн эсрэг бослогод оролцсон боловч энэхүү ноёдын овог ямар нэгэн самуунгүйгээр үлдэж чадсан. Зургаа дахь тэргүүн Бабушад 1307 онд Хайсан Хүлүг Хаан Чи ван цол хүртээсэн. Эх сурвалжаасаас харахад Хасарын удамын ноёд эзэнт гүрэн Хятадаас гарсаны дараа ч гэсэн энэхүү цолыг хадгалсаар ирсэн. Хасарын үр удам монголын эзэнт гүрний бусад хэсэгт ч гэсэн хүчэрхэг хэвээр байсан. Жишээ нь Хасарын удамын Тугайтөмөр. XIV зууны дунд үед Ил ханы улсын хан ширээний төлөө өрсөлдөгчдийн хамгийн сүүлчийн хүчирхэг нэгэн байсан. Хасарын удмын нэг ноён Мин улсын цэргүүдээс хамгийн сүүлчийн Их хаан Тогоон Төмөрийг хамгаалах гэж яваад алагдсан гэж мөн нотолдог. Монголчууд Хятадаас ухарсаны улмаас үүссэн үймээн самуунаас бол Юань гүрний сүүл үеэс зууны дунд үе хүртэлх Хасарын удмын ноёдод юу тохиолдсон нь тодорхойгүй байдаг. зуунаас зууны эхэн үе хүртэл эмхэтгэсэн Монголын он тоололын бичигт Хасарын үр удамын талаарх зарим нэг тэмдэглэл байдаг боловч тэдгээрийг түүхчид ихэвчлэн түүхийн үүднээс буруу ташаа мэдээлэл гэж үздэг. Ялангуяа Мэргэн Гэгээний зохиосон Алтан Товч (Лувсанданжингийн Алтан товчтой андуурч болохгүй) Хасарын удмын ноёдын нөлөөг хэтэрхий дөвийлгөсөн байдаг. Учир нь үүнийг зохиогч нь өөрөө Хасарын удам юм. Ойрдын удирдагч Эсэн Тайш 1446 онд Хорчингын цогцосыг баруун монголд аваачсан бөгөөд тэд Хошуудад болсон. Тухайн үеийн 1463, 1467, 1470 оны Хятадын эх сурвалжуудад байсан гэдгийг баталдаг учраас Хасарын удмын Болунайг түүхэн хүн байсан гэдгийг олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Монголын он тооллын бичгүүдэд Болунайгийн ах Өнөбөлд Чингис хааны эх нэгтэй дүү Бэлгүтэйгийн удмын Онгиудын Муулихайг алсан гэж тэмдэглэсэн байна. Өнөболдын тухай өөр нэг алдартай түүхэнд тэрээр Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьсан боловч Мандухай түүний оронд Чингис хааны удмын балчир хүү Батмөнхыг (Даян Хаан) сонгосон гэдэг.

Хасарын угсааныхны эзэмшил

Болунай Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрнийн захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн Хүүхэд, Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гюрийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.

Ангилал: Боржигин