Мөнх хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 12: Мөр 12:
|native_lang2 =
|native_lang2 =
|native_lang2_name1=
|native_lang2_name1=
|predecessor =[[Гүюг хаан|Динзун хуанди]]
|predecessor =[[Гүюг хаан]]
|successor =[[Хубилай хаан|Юань Шизу хуанди]]
|successor =[[Хубилай хаан]]
|suc-type =
|suc-type =
|heir =
|heir =
|queen = [[Хутугуй хуанхоу]]
|queen = [[Хутугуй]]
|consort =
|consort =
|consortreign =
|consortreign =
Мөр 23: Мөр 23:
|dynasty =Бо
|dynasty =Бо
|royal anthem =
|royal anthem =
|father =[[Тулуй|Руйзун хуанди]]
|father =[[Тулуй]]
|mother =[[Сорхагтани Бэки]]
|mother =[[Сорхагтани Бэки]]
|date of birth =1208 он
|date of birth =1208 он
Мөр 32: Мөр 32:
|place of burial =
|place of burial =
|}}
|}}
Юань Сяньзун хуанди '''Мөнх''' ([[File:Mongke qaghan.svg|20px]], 1208-1259) нь [[Их Монгол Улс]]ын дөрөв дэх (1251 оны 6 сарын 1-ээс 1259 оны 8 сарын 11) их хаан байв. Мөнх [[Ирак]], [[Сири]], [[Дали]] улс, [[Вьетнам]] зэрэг улсуудыг эзлэн авсан. Тэрээр Эзэнт гүрний том удирдагчдын нэг байсан юм.
'''Мөнх''' ([[File:Mongke qaghan.svg|20px]], 1208-1259) нь [[Их Монгол Улс]]ын дөрөв дэх (1251 оны 6 сарын 1-ээс 1259 оны 8 сарын 11) их хаан байв. Мөнх [[Ирак]], [[Сири]], [[Дали]] улс, [[Вьетнам]] зэрэг улсуудыг эзлэн авсан. Тэрээр Эзэнт гүрний том удирдагчдын нэг байсан юм.


== Залуу нас==
== Залуу нас==
Сяньзун нь 1208 оны шар луу жилд төрж, 1251 оны цагаагчин гахай жил [[Их Хуралдай]]гаар хаан ширээнд суужээ. Тэрээр [[Чингис хаан|Тайзугийн]] отгон хөвгүүн [[Тулуй|Руйзун]]гийн ахмад хөвгүүн, [[Хүлэгү]] [[Аригбөх]] ба [[Хубилай хаан|Шизугийн]] ах байв. Тайзу хааны Их бөө [[Тэб Тэнгэр Хөхчүү]] шинэхэн мэндэлсэн хүүд түүний гэрэлт ирээдүйг бэлгэдэж Мөнх гэдэг нэрийг хайрлажээ. [[Их Монгол улс|Юань улсыг]] тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Сяньзун хаан өмнө зүг [[Хятад]]ад байлдан дагуулал хийж яваад 1259 оны шаргачин хонин жил нас баржээ.
Сяньзун нь 1208 оны шар луу жилд төрж, 1251 оны цагаагчин гахай жил [[Их Хуралдай]]гаар хаан ширээнд суужээ. Тэрээр [[Чингис хаан]] отгон хөвгүүн [[Тулуй]]гийн ахмад хөвгүүн, [[Хүлэгү]] [[Аригбөх]] ба [[Хубилай хаан]] ах байв. Тайзу хааны Их бөө [[Тэб Тэнгэр Хөхчүү]] шинэхэн мэндэлсэн хүүд түүний гэрэлт ирээдүйг бэлгэдэж Мөнх гэдэг нэрийг хайрлажээ. [[Их Монгол улс]] тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Сяньзун хаан өмнө зүг [[Хятад]]ад байлдан дагуулал хийж яваад 1259 оны шаргачин хонин жил нас баржээ.


== Түүх ==
== Түүх ==
Мөр 54: Мөр 54:
{{s-start}}
{{s-start}}
{{Залгамжлал
{{Залгамжлал
|өмнө =[[Гүюг хаан|Юань Динзун хуанди]]
|өмнө =[[Гүюг хаан]]
|он =1251-1259
|он =1251-1259
|албан_тушаал =[[Их Монгол Улс|Юань улс]]ын [[Монголын хаадын жагсаалт|хаан]]
|албан_тушаал =[[Их Монгол Улс]]ын [[Монголын хаадын жагсаалт|хаан]]
|дараа =[[Хубилай хаан|Юань Шизу хуанди]]
|дараа =[[Хубилай хаан]]
}}
}}
{{end}}
{{end}}

15:12, 18 Тавдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Мөнх хаан
ᠮᠥᠩᠬᠡ
Их Юань улсын хуанди
Хаанчлал1251-1259
Төрсөн огноо1208 он
Өнгөрсөн огноо1259 оны 8 сарын 11
Өнгөрсөн газарЧунцин
ӨмнөхГүюг хаан
УдаахХубилай хаан
Их хатанХутугуй
ЭцэгТулуй
ЭхСорхагтани Бэки
УлсБо

Мөнх (, 1208-1259) нь Их Монгол Улсын дөрөв дэх (1251 оны 6 сарын 1-ээс 1259 оны 8 сарын 11) их хаан байв. Мөнх Ирак, Сири, Дали улс, Вьетнам зэрэг улсуудыг эзлэн авсан. Тэрээр Эзэнт гүрний том удирдагчдын нэг байсан юм.

Залуу нас

Сяньзун нь 1208 оны шар луу жилд төрж, 1251 оны цагаагчин гахай жил Их Хуралдайгаар хаан ширээнд суужээ. Тэрээр Чингис хаан отгон хөвгүүн Тулуйгийн ахмад хөвгүүн, Хүлэгү Аригбөх ба Хубилай хаан ах байв. Тайзу хааны Их бөө Тэб Тэнгэр Хөхчүү шинэхэн мэндэлсэн хүүд түүний гэрэлт ирээдүйг бэлгэдэж Мөнх гэдэг нэрийг хайрлажээ. Их Монгол улс тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Сяньзун хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1259 оны шаргачин хонин жил нас баржээ.

Түүх

Их Монгол Улсын хаан Мөнх нь Тулуйн ууган хүү бөгөөд Тэв тэнгэр бөөгийн урьдчилан хэлснээр Мөнх тэнгэрийн шинэ эрхэм хүндэт хүн ажгуу. Тэрээр үнэхээр ч нэр шигээ мөнх гавьяаг байгуулсан нэгэн. Ид залуу 22 наснаасаа Өгэдэй хааныг дагаж 1230 онд хожмын хорт дайсан бөгөөд өвөг дээдэс Чингис Богдынхоо байнга сануулж байсан Алтан улсыг дайлаар мордсоноор Мөнхийн аян эхэлсэн гэж хэлж болох юм. Удалгүй Алтан улсыг мөхөөгөөд дөрвөн жилийн хойно төрөлх Монголдоо эргэн ирэв. Эцэг Тулуй нь нас барсан тул Мөнхөд Өгэдэй харьяат иргэнийг хуваан өгөөд эцгийнх нь ордон тийш буцаажээ.

Ийнхүү Тулуйн захирч явсан цэрэг ирээд Мөнхийн захиргааны болж, их аяны дөрөөгөө цааш сунгах болов оо. Хойтон жил нь Мөнх цэргээ авч өрнө тийш довтолсоор Болгар улсыг дайлаад Кипчак тийш одов. Мөнхийн цэргүүд Кипчакийн талд дайран ороод ихэнхийг нь устгахад цөөвтөр бүлэг цэрэг баруун зүг дутаан Волга мөрний орчмын шигүү шугуйд шургалан орсноор баригдахгүй болов. Тэд хааяа шугуй дотроос гэнэт уулгалан дайрч Монгол цэргүүдийн ачаа барааг дээрэмдэн түйвээж байлаа.

Мөнх хаан үүнд их л зэвүүцэн дүү Бүжигтэй хэлцэж балар шугуйг бүслэн аваад нэгжсэн аж. Цатгалан могой үл шургам битүү нягт шугуйг цавчлан дөрвөн тэрэг зэрэгцэн явахуйц өргөн зам гарган дотогшлов. Волга мөрний нэгэн жижиг арал руу дутаан одсоныг нутаг дээр нь орхигдсон өвчтэй эмгэнээс олж сонсоод хойноос нь мөрдсөн авч мөрний ус сүртэй ихээр давалгаалан угтах нь тэр. Онгоц завьгүй тэд гайхашран байх үэс хүчтэй салхинд мөрний ус хоёр тийш ярагдаж ёроол нь үзэгдэж байлаа. Энэ зайг ашиглан мориор шаламгайлан гатлаад арал дээр авиран гараад захирагч Бачиманг баривчлан, дүү Бүжигтээ тушаал өгч түүнийг цаазлуулав. Киргизийн, их уул нуруу Каспийн тэнгисийн хоорондох асар уудам газрыг байлдан дагуулаап Оросын харьяат Асу улсын нийслэл Магас хотыг бүслэн авчээ. Магас нь Хиргис уул, Тэрх голыг түшиглэн байгуулагдсан газрын өө бартаа ихтэй тул хоёр сарын турш тулалдан байж Монголчуудын эрхшээлд орсон гэдэг. Энэ нь Оросыг эзлэх сүүлчийн байлдаан байжээ.

Гүюг хаан 1248 онд нас барснаар Чингис хааны алтан ургийн хөвүүд ихэс ноёдууд хоёр том бүлэг болж Хаан орын төлөө ширүүн өрсөлдөж эхлэв. Бат тэргүүнтэй Зүчийн үр сад их л ухаалаг хөдөлж, тэр дундаас Бат хаан дөрөв дэх үеийн их хааныг сонгох саналаа ийн дэвшүүлсэн гэдэг. ”Мөнх бол ертөнцийн сайн мууг үзэж хамаг хэрэг явдлын зовлон жаргалыг биеэр амссан, олон оронд их цэрэг удирдан захирч явсан, авьяас билигт, эрэлхэг баатар, цэцэн арга бодолтой учир түүнийг хаан ширээнээ өргөмжилбөөс наран ургах зүгээс наран унах хүртлэх газар нутгийг тохижуулан засаж чадна. Тэгвээс улс төр, цэрэг ард, хан хөвгүүд бид олны жаргалд баттай болох бус уу” гэж зарласнаар бүгд зөвшөөрөн хаан ширээнээ Мөнх заларсан болой. Өрнө дорно зүгт аян дайн хийх өвгөдийн их хэргийг үргэлжлүүлэн дүү Хубилайг 1251 оноос Дорно зүг дэх их захирагч, нөгөө дүү Үлээг Ираныг захирах их захирагчаар томилж тухайн газар орнуудыг түвшитгэхээр илгээв.

Мөнхийн үед Гуулин улс-Анам улс элч илгээн дипломат харилцаа тогтоов. Мөн Европоос Францын элч В.Рубрук тэргүүнтэй хүмүүс Мөнх хааны ордонд иржээ. Сүн улсыг дайлах бодлогыг үргэлжлүүлэн бэлтгэлээ сайтар хангаад 1258 онд Мөнх хааны их цэрэг өмнө зүг хөдлөн Хатан голыг туулан Сычуань хүрсэн билээ. Харамсалтай нь Монголчууд хүчиндээ түшиглэн сайн байлдан дайсныг илтэд дийлж байх зуур цэргүүд дунд халуун хижиг өвчин гарч үй олон цэрэг баатрууд нь нас барж Мөнх хааны бие мөн оны долдугаар сард хижиг өвчнөөр тэнгэрийн орноо одсон ажгуу. Түүний үйл хэргийг дүү Хубилай залгамжлан аваад их цэргийг нутаг буцаалгүй барьж Өмнөд Сүн улсыг эзлэх бодлогоо үргэлжлүүлсэн түүхтэй.

Мөнх бол өөрийн гарт бүх улс орны захиргааг нэгтгэн атгаж чадсан. Их Монголын аян дайныг өндөр хэмжээнд явуулж, дэлхийг төвхнүүлэх үйл хэрэгтээ үлэмжхэн гавьяа байгуулснаараа Бат хаанаас дутахааргүй нэгэн байжээ. Тэрээр өвөг эцэг Чингисийг машид бишрэн хүндэтгэдэг, төрийнх нь бодлогыг гадагш тэлж шийдвэрлэсэн аугаа их хаан байлаа. 1251 онд дүү Үлэхдээ арван хоёр түмэн цэрэг өгч Перс, Багдадыг байлдан авч, Хубилай, Орхондойд тушаал өгч зүүн Хятадыг тэр чигээр нь эзлүүлэн авч байсан нь Их Монгол Улсын цадигийг олон гайхамшигт үйл явдлаар баяжуулсан болой. 1257 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд Чингис хааны явуул ордонд хүрч туг сүлдээ тахиад намар нь дүү Аригбөхөд тэр үеийн дэлхийд гайхагдсан алдарт нийслэл хот Хархорумыг тушаан өгч их цэргээ аваад өмнө зүг мордсон юм.

Дээр өгүүлсэн халуун хижиг өвчний учир энэ гайхамшигт гайхамшигт хүний ялгуусан аян зогссон бүлгээ. Дэлхий дахиныг байлдан дагуулах аргыг Мөнх хаанаар заалгаж сурах нь зүйтэй гэж Ираны Монголч эрдэмтэн Жувайни нэгэнтээ хэлсэн гэдэг. Мөнх хааны нэрээр алдаршсан хөшөө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас олдсон бөгөөд одоо Үндэсний түүхийн музейд бий. Энэ хөшөөний бичээс нь. “Мөнх хааны үрс түмэн түмэн насалтугай!” Билгэ хаан, Культегин, Моюнчур, Чингисийн чулуу, Дуутын хад, Дамбадаржаалин хийдийн гэрэлт хөшөөнөөс дутахааргүй утга төгөлдөр юм. Мөнх хааны улсын үе нь Монголчуудын хүчирхэгжиж мандсан алтан үе байжээ. Цэцэн сайд улсын эрдэнэ Мэргэн эм гэрийн эрдэнэ Баатар жанжин цэргийн эрдэнэ Багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ хэмээн Чингис өвөг нь сургаж байсныг ёсчлон биелүүлж явсан Мөнх хааны улсын цадиг үүгээр өндөрлөж байна.

Өмнөх
Гүюг хаан
Их Монгол Улсын хаан
1251-1259
Дараах
Хубилай хаан