Хазара: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 73: Мөр 73:
==Хүн амын тоо, овог аймгууд==
==Хүн амын тоо, овог аймгууд==
[[:en:List of Hazara tribes|Хазара овгуудын]] нэр нь монгол, түрэг, иран холимог гаралтайг харуулдаг.<ref>[http://www.nps.edu/Programs/CCs/Docs/Tribal%20Trees/Hazara.pdf Hazara tribal structure], Program for Culture and Conflict Studies, US Naval Postgraduate School</ref>
[[:en:List of Hazara tribes|Хазара овгуудын]] нэр нь монгол, түрэг, иран холимог гаралтайг харуулдаг.<ref>[http://www.nps.edu/Programs/CCs/Docs/Tribal%20Trees/Hazara.pdf Hazara tribal structure], Program for Culture and Conflict Studies, US Naval Postgraduate School</ref>
[[File:US Army ethnolinguistic map of Afghanistan -- circa 2001-09.jpg|thumb|
[[File:Pakistan ethnic map.svg|thumb]]


==Бусад мэдээлэл ==
==Бусад мэдээлэл ==
Мөр 78: Мөр 80:


Сүүлийн жилүүдэд [[Монголчууд]] Хазара нарын төлөө бодитоор туслах болсон. Тухайлбал [[Цахим өртөө]] сүлжээний гишүүдийн хандивын тэтгэлэгт нэр бүхий Хазара угсааны 3 оюутан шалгарч Монгол улсад, [[МУИС]]-д суралцаж байна.<ref>GoGo Мэдээ: [http://news.gogo.mn/r/60182 3 хазара оюутан батламжаа авах гэж байна]</ref>
Сүүлийн жилүүдэд [[Монголчууд]] Хазара нарын төлөө бодитоор туслах болсон. Тухайлбал [[Цахим өртөө]] сүлжээний гишүүдийн хандивын тэтгэлэгт нэр бүхий Хазара угсааны 3 оюутан шалгарч Монгол улсад, [[МУИС]]-д суралцаж байна.<ref>GoGo Мэдээ: [http://news.gogo.mn/r/60182 3 хазара оюутан батламжаа авах гэж байна]</ref>

==Гарал үүсэл ==
==Мөн үзэх ==
Хазара нь дундад зууны монголчуудаас гарал үүсэлтэй нь генетикийн шинжилгээгээр батлагджээ
[[:en:Demographics of Afghanistan]]



==Эх сурвалж==
==Эх сурвалж==

16:24, 29 Зургаадугаар сар 2015-ий байдлаарх засвар

Хазара
هزاره
Нийт хүн ам
ойролцоогоор 5-9 сая
Томоохон хүн амтай улсууд
 Афганистан2,685,000-5,370,000[1]
 Иран1,567,000
(1993 онд)[2][3]
 Пакистан956,000[2]
 Европын Холбоо180,000[4]
 Австрали50,000
 Их Британи54,230
 Канад48,090
 Турк33,320
10,000
Хэлнүүд
Перс хэлний Хазара, Дари аялгуу
Шашин
Олонх нь Исламын шашны Шийт урсгал
Холбоотой угсаатны бүлэг
Бусад Иран хэлтэн, Монголчууд

Хазара, Хазаар[5] (Перс: هزاره, «мянган») гэх ард түмэн голдуу Афганистаны төв хэсгээр оршин суудаг.

Хүн амын тоогоороо Афганистанд Пашто, Тажикийн дараа 3-т орно(9% орчим, зарим эх үүсвэрийн дурдсанаар 18%-с дээш) болдог.[6][7][8][1][9][10] Түүнээс гадна Пакистан, Иранд тус бүр хагас саяаас илүү Хазара хүн байна.

Гарал үүсэл

Хазарачуудыг монгол гаралтай гэх үзэл тархсан байдаг. 13-р зуунаас хойш монгол, түрэгүүд, иран угсаатнууд Афганд аажим аажимаар холилдон нэгдэж хазара угсаатныг үүсгэжээ. 19-р зуун хүртэл тэд монгол хэлээр ярилцдаг байсан гэсэн мэдээ байдаг ч үнэхээр тийм байсан эсэх нь эх сурвалжаар нотлогдоогүй. Орчин үеийн хазара хэлний 10%-г монгол үг бүрэлдүүлдэг нь монголчууд хазарачуудыг бүрэлдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэнийг нотолдог ба 20-р зуунаас өмнө хазара хэлэнд монгол үг илүү олон байсан нь мартагдсан байж болох юм. Хазарачууд монгол, түрэг, иран угсаатны аль нэгнийх нь давамгайлал дор үүсэн бүрэлдсэн эсвэл урсгалаараа нэгдэн нийлсэн алин болох нь тодорхойгүй. Монгол гаралтай хүмүүс хазарачуудын цөөнхийг бүрэлдүүлдэг ч чухам монгол ноёдын нөлөөн дор хазара угсаатан бүрэлдсэн байж болох юм. Л.Темирхановын Хазарейцы номонд хазара ноёд Чингисийн угсаа гэдгээрээ бахархдаг гэсэн байдаг.

13-14-р зууны үед арулад аймгийн зарим хэсэг хойд Афганд нүүн очсон байдаг бөгөөд[11] Монголын [[::en:Arghun Dynasty|Аргуны улс]] XVI зууны сүүл хүртэл Афган, Пакистаны хил хавиар оршин тогтнож байжээ. Афганистаны эртний хүмүүсийн археологийн соёл нь монголоид төрхтөнд хамаарагдах археологийн соёлуудтай ижил гэх баталгаа байхгүй учир хазарачууд тэнд дундад зууны үед нүүж очсон бололтой. Эртний Иран, Афганд элам, дравид хүмүүс амьдарч байсан нь европоос нүүн ирсэн Иран угсааны перс, пуштун, белужуудтай холилдон ууссанаас иранчууд завсрын шинжтэй холимог төрхтэй болсон байдаг. Харин Тажикстаны тажикууд түрэгүүдтэй холилдсоноос бага зэрэг монголжуу харагддаг боловч Афганистаны тажикууд европжуу төрхтэй байдаг.

Хазарачуудын гаралын талаархи өөр нэг хувилбар бол Каспийн Хазараас гаралтай гэх таамаг юм.Гэвч Каспийн Хазар улс бутран унасны дараа нилээд хазарууд европт нүүн очсон гэж үздэг ба зарим нь нутагтаа үлдсэн нь түрэг угсааны Кумыкууд.

Лев Николаевич Гумилев "Этногенез и биосфера Земли" номондоо Энэтхэгийг эзэлсэн түрэгүүдийг "могол" , харин Афган дахь жинхэнэ монголчуудыг "хазара" гэх болсон гэж бичжээ. Тэр хазарачуудын талаар тусгайлсан ном бичээгүй ч өөрийнхөө номнуудад товчхон дурьдсан байдаг:

"Древняя Русь и Великая степь" номны "А МОГЛО ЛИ БЫТЬ ИНАЧЕ?" бүлэг: -Монголы в этих странах, завоеванных их предками, сохранились лишь как реликт - хазарейцы в Западном Афганистане (Олон орныг эзэлсэн монгол цэргийн удам жишээ нь хазарачууд тэдгээр орнууддаа Монголын эзэнт гүрний байлдан дагууллын ул мөр болон хоцорчээ).[12]

"Ритмы Евразии: Эпохи и цивилизации" ном: Иранские монголы приняли ислам в 1295 г., так как из-за бушевавшей войны не могли вернуться домой. Их потомки – хазарейцы – ныне живут в степной части Афганистана (Иран дахь монголчууд 1295 онд исламын шашинд орсон бөгөөд тасралтгүй үргэлжлэх дайн дажнаас шалтгаалан буцаж чадаагүй.Тэдний хойч үе болох хазарачууд Афганд амьдарч байна).[13]

Гадаад, дотоод олон нөхцлөөс шалтгаалан тэдэнд нэгдсэн, тогтвортой үзэл бүрэлдээгүй. Жишээ нь монголоид төрхтэй хэсэг нь хазарачуудыг монголчуудад хамааруулах хандлагатай бол европоид төрхтэй хэсэг нь хазарачуудыг түрэг юм уу иран угсаатан гэж үзэх хандлагатай.

Монгол генийн тархалт
Алтайн ген
Хазарачууд генетикийн хувьд узбекуудтэй ихээхэн ойролцоо
Митохондрийн ДНХ
Distribution of the two major R-M173 branches: R-M420 (purple) and R-M343 (red)
Файл:Haplogroup R (Y-DNA).PNG
Spread of Haplogroup R-M173 in Native populations.

Генетикийн болон түүхийн судалгаагаар тэдний дор хаяж зарим хэсэг нь монгол гаралтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хазарачуудын генийн 30-40 хувийг монголоид төрхтөнд хамаарагдах ген эзэлдэг. Өөрөөр хэлбэл хазарачуудын 30-40 хувь нь монгол гаралтай байж болох юм. Гэвч бодит байдал дээр үүнээс бага хувь нь монгол гаралтай байж болох бөгөөд эдгээр ген монгол, түрэгүүдийн аль алинд нь тархсан байдаг учир нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Sengupta ба Zhivotovsky нарын судалгаагаар тэдний 40% нь С3 (монголоид), 32% нь R1b гаплогрупптэй (европоид) байна. [14]

Мөн энд байгаа зурагнаас харвал хазарачуудын генийн сангийн 43% нь монголоид гаралтай ген (С3 33,3%; N 1,6%; Q 6,6%; O 1,6%) байна. Хазарачуудын дундах С3 гаплогруппын тархалтыг (Сабитовын судалгаагаар 36%) Казахстаны түүхч Сабитов монголын байлдан дагууллын үед Монголоос очсон аймгуудтай холбосон ба хазарагийн бэсүд овог [15] С3 ген ихээр агуулж байна гэж үзжээ. Афганистанд хазарачуудыг гадаад төрх, шашин шүтлэгээр нь хавчин хяхдагаас шалтгаалан бусад улс руу олноороо дүрвэн гарсан бөгөөд юуны түрүүнд илүү монголжуу төрхтэй хазарачууд ихээр дүрвэн гарсан бололтой. National Geographic суваг Пакистаны Кветта хот дахь хазарачуудын дунд генийн судалгаа хийн хазарачууд ихэвчлэн монгол гаралтай (С3 гентэй) гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Кветтад Пакистаны хазарачуудын дийлэнхи нь төвлөрдөг. Гэвч энэ судалгаа нь хазарачууд ихэвчлэн монгол гаралтай буюу монголоид төрхтэй болохыг бүрэн батлахгүй ба судалгааны үр дүн юуны түрүүнд Пакистаны хазарачуудад хамаарагдана. Хазарачууд монголоид, европоид төрхтэй олон тооны угсаатнаас бүрдсэн байдаг ба уг судалгаанд бэсүд хазаарачууд ихээр хамрагдсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн бололтой. Хүн амын зөвхөн зарим хэсгийг хамарсан судалгаагаар угсаа гарлыг бүрэн тогтооход хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл европоид төрхтэй хазарачуудын дунд генийн судалгаа хийвэл хазарачууд голчлон европоид төрхтэй, монголчуудтай гарал үүслийн холбоогүй гэсэн дүгнэлт гарах юм.

Бэсүд овог нь хазарагийн томоохон овог бөгөөд Abdul Ali Mazari, Sharbat Ali Changezi зэрэг томоохон удирдагч энэ овгоос гаралтай. Бэсүд овгийн Mir Yazdanbakhsh 19-р зуунд хазарачуудыг нэгтгэхийг оролдсон анхны удирдагчдын нэг байв.

13-р зууны монголчуудын байлдан дагууллын үед болон 14-р зууны Төмөрийн дайны явцад олон тооны түрэг цэргүүд монголын армийн бүрэлдэхүүнд орж Афганистанд очсон байх магадлалтай. Мөн 13-р зуунаас өмнөхөн түрэгүүд янз бүрийн довтолгоон, нүүдлийн явцад очсон байж болох учир С3 гентэй хазарачуудын зарим хэсэг нь түрэг гаралтай байж болох юм.

Хазарачууд генетикийн хувьд узбекуудтэй ихээхэн ойролцоо.[16]

wordpress дэхь зурагнаас харахад бусад хазарачууд Ази, Европ дахь европоид төрхтнүүдээс гаралтай байж болох ба үүнээс J2 хамгийн өндөр буюу 26,6%; R1a 6,6%; E1b 5%; G2a 3,3%-г эзэлж байна. Мөн Африкт тархсан B-M60 гаплогрупп хазара эрэгтэйчүүдийн 5.1%-д (судалгаанд хамрагдсан 59 хүний 3) тархжээ.[17] J2 гэх мэт Евразийн баруун хэсгээс гаралтай гентэй хүмүүс нь генетикийн хувьд монголчуудтай холбоогүй.

Сабитов хазарачуудын дундах R1b буюу R-M343 генийг (Сабитовын судалгаагаар 28%) түрэг угсааны башкирчуудтай холбосон ч тэдний дунд R1b1b1 тархсан нь түрэгүүдтэй холбоотой гэсэн бүрэн баталгаа алга. R1b нь Афган, Ираны уугуул иран хэлт хүн ам болон МЭ 552 онд Түрэгийн хаант улс байгуулагдсаны дараа Дундад Азид нүүн очиж тэндхийн иран угсаатнуудыг уусгасан түрэгүүдийн аль алинтай нь холбоотой байж болох юм.

Тус тусдаа хийсэн эдгээр судалгааны үр дүн харилцан адилгүй ч тэдний генийн сан ерөнхийдөө С3, R1b, J2 гэсэн 3 үндсэн гаплогруппээс бүрдсэн болохыг харуулж байна.

Хүн амын тоо, овог аймгууд

Хазара овгуудын нэр нь монгол, түрэг, иран холимог гаралтайг харуулдаг.[18] [[File:US Army ethnolinguistic map of Afghanistan -- circa 2001-09.jpg|thumb|

Бусад мэдээлэл

Нэгэн халимаг сэтгүүлч хазарачуудын тухай нийтлэлдээ халимаг цэрэг Афганд тулалдаж байхдаа хазарачуудтай тааралдсан гэж бичсэн байдаг ба хожим нь нийтлэлээ сонирхолтой болгохын тулд зохиож бичсэн гэдгээ хэлсэн боловч монгол сайтууд үүнийг мэдэлгүй буруу мэдээлэл тараажээ.

Сүүлийн жилүүдэд Монголчууд Хазара нарын төлөө бодитоор туслах болсон. Тухайлбал Цахим өртөө сүлжээний гишүүдийн хандивын тэтгэлэгт нэр бүхий Хазара угсааны 3 оюутан шалгарч Монгол улсад, МУИС-д суралцаж байна.[19]

Мөн үзэх

en:Demographics of Afghanistan


Эх сурвалж

  1. 1.0 1.1 "Afghanistan". The World Factbook. Central Intelligence Agency. December 13, 2007. Retrieved December 26, 2007.
  2. 2.0 2.1 Gordon, Raymond G., Jr. (ed.), 2005. Ethnologue: Languages of the World, Fifteenth edition. Dallas, Tex.: SIL International. Online version: http://www.ethnologue.com/.
  3. Census of Afghans in Pakistan, UNHCR Statistical Summary Report (retrieved December 27, 2007)
  4. The population of people with descent from Afghanistan in Canada is 48,090. Hazaras make up an estimated 15-20% of the population of Afghanistan depending to the source. The Hazara population in Canada is estimated from these two figures. Ethnic origins, 2006 counts, for Canada
  5. Монгол хэлнээ урьд нь "Хазаар" гэж нэвтэрхий толины хуудасны бичигдэж байсан түүх байна. Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь III ботийн 56-р талын Афганистан улсын тухай өгүүлэлд Афганистанд 20 гаруй үндэстэн ястан суудгаас хүн амын 55 хувь нь афган буюу пүштүн, бусад нь тажик, узбек, хазаар, могол зэрэг үндэстэн болно гэж бичжээ.
  6. L. Dupree, "Afghānistān: (iv.) ethnocgraphy", in Encyclopædia Iranica, Online Edition 2006, (LINK).
  7. CIA World Factbook.
  8. "A survey of the Afghan people - Afghanistan in 2006", The Asia Foundation, technical assistance by the Centre for the Study of Developing Societies (CSDS; India) and Afghan Center for Socio-economic and Opinion Research (ACSOR), Kabul, 2006, PDF.
  9. Kamal Hyder reports (12 Nov 2011). "Hazara community finds safe haven in Peshawar". Aljazeer English. Retrieved November 13, 2011.
  10. "Ethnic Groups of Afghanistan". Library of Congress Country Studies on Afghanistan. 1997. Archived from the original on 2012-07-14. Retrieved 2010-09-18. In 1996, approximately 40 percent of Afghans were Pashtun, 11.4 of whom are of the Durrani tribal group and 13.8 percent of the Ghilzai group. Tajiks make up the second largest ethnic group with 25.3 percent of the population, followed by Hazaras, 9-18 percent; Uzbeks, 6.3 percent; Turkmen, 2.5 percent; Qizilbash, 1.0; 6.9 percent other.
  11. Д.Майдар, Чингис хаан ба Монголын их гүрэн, УБ, 1969
  12. [1]
  13. http://thelib.ru/books/gumilev_lev_nikolaevich/ritmy_evrazii_epohi_i_civilizacii-read-10.html
  14. http://www.sciencedirect.com/science/article/pii/S0002929707623532 Sengupta S, Zhivotovsky LA, King R. (2006) Polarity and Temporality of High-Resolution Y-Chromosome Distributions in India Identify Both Indigenous and Exogenous Expansions and Reveal Minor Genetic Influence of Central Asian Pastoralists
  15. Происхождение хазарейцев с точки зрения ДНК-генеалогии Жаксылык Сабитов
  16. [2]/
  17. Haber M, Platt DE, Ashrafian Bonab M, Youhanna SC, Soria-Hernanz DF, et al. "Afghanistan's Ethnic Groups Share a Y-Chromosomal Heritage Structured by Historical Events", 2012
  18. Hazara tribal structure, Program for Culture and Conflict Studies, US Naval Postgraduate School
  19. GoGo Мэдээ: 3 хазара оюутан батламжаа авах гэж байна

Гадаад холбоос