Тэнгэр тэтгэгч: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 73: Мөр 73:
* Хөшуа улсын гүнж — уяа Жалантайтай
* Хөшуа улсын гүнж — уяа Жалантайтай
* Хөшя улсын гүнж — ниохуру Фэнсэн ендэхэтэй
* Хөшя улсын гүнж — ниохуру Фэнсэн ендэхэтэй

{{s-start}}
{{залгамжлал
|албан_тушаал=[[Чин улс]]ын [[хаан]]
|он=1735—1796 он
|өмнө=[[Найралт төв]]
|дараа=[[Сайшаалт ерөөлт]]
}}
{{end}}


[[Ангилал:1711 онд төрсөн]]
[[Ангилал:1711 онд төрсөн]]

10:14, 29 Долоодугаар сар 2015-ий байдлаарх засвар

Тэнгэр тэтгэгч
Чин улсын хаан
Хаанчлал1735.10.08 — 1796.02.09
(61 жил, 6-р хаан)
Төрсөн огноо1711 оны 9 сарын 25 (1711-09-25)
Төрсөн газарБээжин, Бор хот
Өнгөрсөн огноо1799 оны 2 сарын 7
(87 насалсан)
Өнгөрсөн газарБээжин, Бор хот
ОршуулсанЧингийн зүүн бунхан
ӨмнөхНайралт төв
УдаахСайшаалт ерөөлт
Их хатан17 хатан, 20 татвар
Хүүхэд17 хүү, 10 охин
ЭцэгНайралт төв
ЭхШяошөншянь
Оны цолманж: Абкай вэхиехэ
монгол: Тэнгэр тэтгэч
хятад: Чяньлун

Тэнгэр тэтгэгч (1711–1799; 88 насласан) — 1735–1796 онд төр барьсан Чин улсын зургаадугаар хаан, манж хүн байв.

Бага нас

Хааны залуу үе

1711 онд Бор хотод хожмын Найралт төв хааны ниохуру овогт манж хатан Шяошөншяниас Хунли төржээ. Бичиг ном, цэрэг зэвсгийн эрдэмд сайн суралцаж өвөг хаан болон эцэгтээ сайнаар үнэлэгдэж, 1722 онд эцэг нь хаан болоход 11 настай агийг Бао чин ван гэж цоллосон.

Эзэн хаан

Хааны дуулга
Номын өргөөнд
Жан Жозеф Мари Амио франц орчуулагч манж хаанд зүтгэсэн

1735 онд Найралт төв хаан нас барахад 24 насандаа Тэнгэр тэтгэгч хаан болов.

Оны цолыг манжаар Абкай вэхиехэ, хятадаар Чяньлун - Qianlong гэдэг.

Цэрэг дайн

Тэнгэр тэтгэгч цэрэг дайны амжилттай байсан. Тухайлбал 1735–1736 онд мяогийн бослогыг дарж 1755-1759 онд ойрд монголын Зүүнгар улсыг мөхөөж үлэмж газар орныг улсдаа нэгтгэн Шиньжян (шинэ хязгаар) хэмээн нэрийдсэн ба зарим судлаачийн хэлсэнээр ойрдыг аймаглан хяджээ. Мөн Төвөд, Бирм, Тайвань, Балба, Вьетнам олон газарт дайтаж ихэвчлэн ялж байлаа.

Соёл урлаг

Тэнгэр тэтгэгч хаан күнзийн суртлыг эрхэмлэж, уран зураг, шүлэг найрагт дуртай нэгэн байсан ба өөрөө шүлэг бичдэг байв. Хаш эдлэл цуглуулж, түүх, гүн ухаан, уран зохиолын түүвэр номыг хэвлүүлж байсан. Багадаа манж, монгол, хятад гурван хэл сурсан ба манж хэлний толь бичиг, дүрмийн ном хэвлүүлж байв. Төвд хэл сурж, шарын шашныг таалж монгол, төвөд лам шавилан суусан улсын төв сүм Найралт найрамдах сүмийн үйл ажиллагааг дэмжиж байв.

Төгсгөл

Энх амгалан хаан өвгөөсөө илүү олон жил хаан суухгүйн тулд 61 жил хаан суусны эцэст Тэнгэр тэтгэгч хаан амьд ахуй 1796 онд хүү Сайшаалт ерөөлт хаанд ор шилжүүлж гурван жилийн дараа 1799 онд өөд болжээ.

Гэр бүл

  • Эцэг — Найралт төв хаан — айсингиоро овогт
  • Эх — Шяошөншянь их хатан — ниохуру овогт
Эмс хүүхэд
Уран зураг харж буй

Хатан

17 хатан, 20 татвар байсны заримыг дурдвал:

  • Шяошяньчунь их хатан (1712–1748) — фуча овогт
  • Ула овогт их хатан (1718–1766) — ула овогт
  • Шяоичунь их хатан (1727–1775) — Вэй овогт
  • Хуйшань хатан (–1745) — Гао овогт
  • Чуньхуй хатан (1713-1760) — Су овогт
  • Чингун хатан (1724–1774) — Лу овогт
  • Рун хатан (1734–1788) — домог их, хожа овогт

Хүүхэд

Агь

17 хүү төрсөнөөс насанд хүрсэн нь 11 байв. Заримаас дурдвал:

  • 1-р агь Юнхуан (1728–1750, 22 насласан) — Жөмин хатны хүү, Динъань чин ван гэгдсэн
  • 3-р агь Юнзан (1735–1760, 25 насласан) — Чуньхуй хатны хүү, Шүнь жүн ван
  • 5-р агь Юнчи (1741–1766, 25 насласан) — Ю хатны хүү, Рунчун чин ван
  • 8-р агь Юншуань (1746–1832, 86 насласан) — Шужя хатны хүү, Ишэнь чин ван
  • 15-р агь Юнъянь (1760–1820, 60 насласан) — Шяоичунь их хатны хүү, Сайшаалт ерөөлт хаан
Гүнж

10 охин төрснөөс насанд хүрсэн нь 5 байв. Дурдвал:

  • Хөжин улсын гүнж — боржигин Сэвдэнбалжиртай гэрлэсэн
  • Хөжиа улсын гүнж — фука Фулангатай
  • Хөжин улсын гүнж — боржигин Лавандоржтой
  • Хөшуа улсын гүнж — уяа Жалантайтай
  • Хөшя улсын гүнж — ниохуру Фэнсэн ендэхэтэй
Өмнөх
Найралт төв
Чин улсын хаан
1735—1796 он
Дараах
Сайшаалт ерөөлт