Оросын Хаант Улс: Засвар хоорондын ялгаа

No edit summary
б MongolWiki moved page Оросын Эзэнт Улс to Оросын эзэнт гүрэн over redirect
(Өөрчлөлт алга)

09:34, 11 Аравдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Оросын эзэнт гүрэн
1721–1917
Манж-го улсын далбаа
Сүлд туг
Манж-го улсын Сүлд тэмдэг
Сүлд тэмдэг
  Нутаг дэвсгэр
  Нөлөөний хүрээ
Төлөвхаант улс
НийслэлСанкт-Петербург
Нийтлэг хэлорос хэл
Төр засагхэмжээгүй эрхт хаант засаг (1721–1906), хэмжээт эрхт хаант засаг (1906–1917)
Эзэн хаан 
• 1721–1725 (анхны)
I Пётр
• 1894–1917 (сүүлч)
II Николай
Түүх 
• Гүрнийг тунхагласан
1721-10-22 1721
• Февралийн хувьсгал
1917-03-15 1917
Хүн ам
• 1916 оны
181,537,800 хүн
Мөнгөний нэгжрубль
Өмнө нь
Дараа нь
Оросын царьт улс
Бүгд Найрамдах Орос Улс

Оросын эзэнт гүрэн (Орос: Российская Империя), Хаант Орос1721-1917 онд Орост төвлөн оршсон хаант улс, эзэнт гүрэн байв. Оросын царьт улсын I Пётр хаан 1721 онд улсаа эзэнт гүрэн болсныг тунхагласан бөгөөд 1905 онд хэмжээт эрхт хаант засагтай болж, 1917 онд хаант засаг бүр мөсөн халагдаж Бүгд Найрамдах Орос Улс байгуулагджээ.

Оросын эзэнт гүрэн 1916 оны мэдээгээр 181 сая хүнтэй, газар нутгийн хэмжээгээр түүхэн дэхь 3-р том улс байв.

Түүх

1721 онд Оросын царьт улсын I Пётр (1682-1725) хаан Умардын дайнаар Балтын тэнгис хавийг байлдан дагуулж төр улсаа хэмжээгүй эрх хаант засагт шилжүүлж Оросын эзэнт гүрэн хэмээсэн алдаршуулсан бөгөөд Санкт-Петербург хотыг шинээр босгон нийслэл болгон суужээ.

Пётрээс хойш хэд хэдэн хаан ойрхон солигдож төрийн эргэлтээр 1741 онд Елизавета (1741-1761) хатан хаан болов.

15-18-р зууны үед Турк-Османы эзэнт гүрний түрэмгийллээс айж дагаар орсон Армен, Гүржүүд, Манжийн түрэмгийллээс зугатан дагаар орсон Халимаг, Хасгууд эзэнт улсын ивээлд багтаж байсан бол 18-р зууны сүүлч 19-р зууны эхээр I Александр хаан цэрэг зэвсгийн хүчээр колони эзэмшин эзэнт гүрнээ тэлж Англи, Францын (Наполеон) хаадтай тохиролцон Европ тивийг хуваан авч байлаа. Оросын эзэнт гүрний хүрээгээ тэлэх шуналт санаархалд шинээр хүчирхэгжиж байсан Прусс (германы эзэнт улс), Япон улсууд саад болж байв. Ийнхүү Орос улс хүчээр болон хүчинд автагдан нэгтгэсэн христ, лал, еврей, будда, бөө мөргөлийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн боллоо. 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв. 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна. Гэвч 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахлаас болон олон сая хүнээ (185,2 саяас 136,9 сая) алдав. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын эзэн хааныг хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан ЗСБНХУ 1922 онд үүсэн тогтсон юм.