Металл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 21: Мөр 21:
== Ангилал ==
== Ангилал ==
Металлуудыг ерөнхийд нь [[хар]] болон [[өнгөт металл]] гэж хоёр бүлэгт ангилна.
Металлуудыг ерөнхийд нь [[хар]] болон [[өнгөт металл]] гэж хоёр бүлэгт ангилна.

[[өнгөт металл|өнгөт]], [[ховор металл|ховор]], [[үнэт металл]] гэх мэтээр ангилж болно.


== Хэрэглээ ==
== Хэрэглээ ==

11:09, 3 Арваннэгдүгээр сар 2015-ий байдлаарх засвар

Халуун төмөр

Химийн хувьд, металл гэдэг нь электроноо амархан алдаж, нэмэх цэнэгтэй ион (катион) үүсгэдэг, химийн элементүүдийг хэлнэ. Металл нь бусад металлын атомуудтай металлын холбоогоор, металл бус элементүүдтэй ионы холбоогоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг - металл, хагас металл, металл бус хуваадаг болно. Үелэх системд, бороос полони хүртэлх ташуу шугамын дагуу металлууд нь металл бус элементүүдээс тусгаарлагдана. Энэхүү ташуу шугам дээрхи элементүүд нь хагас металлууд бөгөөд зүүн гар талд байрлах элементүүд металлууд, баруун дээд талынх нь металл биш элементүүд болно.

Металлын уламжлалт тодорхойлолт нь элементийн ерөнхий шинж дээр тулгуурлаж байсан бөгөөд металлууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна. Харин металл биш элементүүд нь хэврэг (хатуу төлөвт оршдог бол), гялгар бус, цахилгаан тусгаарлагч байна.

Хими ба физик шинж

Ихэнх металлууд химийн хувьд идэвхитэй, агаарын хүчилтөрөгчтэй урвалд орон исэл үүсгэнэ. Жишээлбэл:

4Na + O2 → 2Na2O (натрийн исэл)
2Ca + O2 → 2CaO (кальцийн исэл)
4Al + 3O2 → 2Al2O3 (хөнгөнцагааны исэл)

Гэтэл паллади, цагааналт, алт зэрэг металлууд жирийн нөхцөлд исэлдэхгүй.

Металлуудад доорхи онцгой физик шинжүүд байна. Үүнд, металлууд нь гялгар, нягт ихтэй, харьцангуй өндөр температурт хайлна. Хэвийн нөхцөлд хатуу төлөвтэй, цахилгаан, дулаан, дууны долгион сайн дамжуулна.

Хайлш

Үндсэн өгүүлэл: Хайлш

Хайлш гэж хоёр болон түүнээс дээш химийн элементийн холимогийг хэлнэ. Хайлшийн найрлагад байх хольцийн дор хаяж нэг нь металл байх ба үүнээс шалтгаалан хайлш нь металл шинж чанартай болно.

Ангилал

Металлуудыг ерөнхийд нь хар болон өнгөт металл гэж хоёр бүлэгт ангилна.

Хэрэглээ

Зарим металл, түүний хайлшууд бат бөх шинж чанартай тул барилга байгууламж, гүүр, төмөр зам, төрөл бүрийн багаж, машин тэрэг, хоолой зэрэгт хэрэглэнэ. Мөн цахилгаан ба дулаан сайн дамжуулах шинжтэй тул цахилгаан дамжуулахад, халаалтын системд хэрэглэнэ. Зарим уранцацраг идэвхит металлуудыг цөмийн цахилгаан станцын түүхий эд болгоно.

Худалдаа

Дэлхийн банкны тайланд 2005 онд БНХАУ металл ба түүний хүдрийг хамгийн их хэмжээгээр импортлосон бөгөөд, АНУ Япон улсууд 2 ба 3-т байсан байна.

Мөн үзэх