Булган хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 13: Мөр 13:
|}}
|}}


'''Булган'''<ref>Ч.Содбилэг бичихдээ: "Хятад 卜鲁罕 ''Bolǔhǎn'' галиг нэрийг нь монголоор «Бурхан» гэж зарим номонд бичсэн байдаг. Гэвч «Булган» нь зүйтэй". </ref> (?-1309 он)<ref>Ч.Содбилэг 1309 он гэсэн бол хятад сурвалжид 1307 он гэсэн</ref> — [[Юань улс]]ын [[Төмөр өлзийт хаан]]ы гуравдугаар их '''[[хатан]]''' байв.
'''Булган'''<ref>Ч.Содбилэг бичихдээ: "Хятад (卜鲁罕 ''Bolǔhǎn'') галиг нэрийг нь монголоор «Бурхан» гэж зарим номонд бичсэн байдаг. Гэвч «Булган» нь зүйтэй". </ref> (?-1309 он)<ref>Ч.Содбилэг 1309 он гэсэн бол хятад сурвалжид 1307 он гэсэн</ref> — [[Юань улс]]ын [[Төмөр өлзийт хаан]]ы гуравдугаар их '''[[хатан]]''' байв.


== Намтар ==
== Намтар ==

04:30, 1 Нэгдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Булган
Юань улсын их хатан
(1305-1307 он)
Төрсөн огноотодорхой бус
Өнгөрсөн огноо1309 он
ХатанТөмөр өлзийт хааны хатан

Булган[1] (?-1309 он)[2]Юань улсын Төмөр өлзийт хааны гуравдугаар их хатан байв.

Намтар

Булган хатан баяд аймгийн хүн байв.[баримт хэрэгтэй] Төрсөн он тодорхойгүй.

1296 онд Өлзийт хааны татвар эм болсон. 1299 оны 10-р сард[3] хааны хоёрдугаар хатан болсон. Төрөлхийн сүүхэйтэй нэгэн байсан ба Шилийндалай их хатнаас илүүтэйгээр хааны хайр ивээлийг хүртэж, хааныг өвчтэй байх үед нь сайд түшмэлийн айлтгалыг дамжуулдаг нэгэн байсан.[4] Бараг төр барьж байв.

1306 онд Булган хатан нийслэл Дайдуд Ваннин сүмийг бариулав.[3]

Ананд ван

Төмөр өлзийт хааныг нас барсан 1307 оны 3-р сард Булган бэлэвсэн хатан Ахуудай чинсан, Мөнхтөмөр ван, Сайшаагч түшмэл, Бадам, Баян, Хэрэйд нартай үгсэж Мэнхэлэгийн хүү Ананд ванг хаан болгохыг зорьжээ. Хайр сэтгэлийн холбоотой байсан.

Хөнаньд[5] байсан, Дармабалын хүү Аюурбарбад ордныг цэрэглэн эзэлж, Булган хатан Ананд нарыг хорьсноор Өлзийт хааны нэр заасан, Аюурбарбадын ах Хайсан ханхүү 1307 оны 5-р сард[5] хаан ширээнд заларсан. Хайсанг хаан болохыг Хархасун чинсан дэмжиж байв.

Булган хатан хоёр жил шоронд хоригдож 1309 онд Хайсан хүлэг хааны зарлигаар цаазаар авахуулжээ.[4]

Сурвалж, тайлбар

  1. Ч.Содбилэг бичихдээ: "Хятад (卜鲁罕 Bolǔhǎn) галиг нэрийг нь монголоор «Бурхан» гэж зарим номонд бичсэн байдаг. Гэвч «Булган» нь зүйтэй".
  2. Ч.Содбилэг 1309 он гэсэн бол хятад сурвалжид 1307 он гэсэн
  3. 3.0 3.1 Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Юань улсын судар.114-р дэвтэр. Хатад татварын намтар"
  4. 4.0 4.1 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
  5. 5.0 5.1 хятад хэлээрх сурвалж
Өмнөх
Шилийндалай хатан
Юань улсын их хатан
1305-1307 он
Дараах
Жэнгэ хатан