Хиагтын гэрээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[File:中俄蒙协约签订现场.jpg|thumb|300px|1915 оны Хиагтын 3 улсын гэрээнд гарын үсэг зурсаны дараа, оролцсон төлөөлөгчид]]


1915 оны Хиагтын 3 улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байв. Хиагтын гэрээнээс өмнө, 1913 онд Орос, Хятад 2 Монголын асуудлаар тусгай гэрээ байгуулаад байв. Тэрхүү гэрээгээр Монголын Хятадын эзэн эрхийн дор орших автномит улс байхаар тогтжээ. Гурван улсын хэлэлцээрээр хоёр тал үүнийгээ Монголын талд тулган хүлээлгэхийг гол зорилгоо болгосон билээ.
1915 оны Хиагтын 3 улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байв. Хиагтын гэрээнээс өмнө, 1913 онд Орос, Хятад 2 Монголын асуудлаар тусгай гэрээ байгуулаад байв. Тэрхүү гэрээгээр Монголын Хятадын эзэн эрхийн дор орших автномит улс байхаар тогтжээ. Гурван улсын хэлэлцээрээр хоёр тал үүнийгээ Монголын талд тулган хүлээлгэхийг гол зорилгоо болгосон билээ.



00:36, 25 Гуравдугаар сар 2016-ий байдлаарх засвар

1915 оны Хиагтын 3 улсын гэрээнд гарын үсэг зурсаны дараа, оролцсон төлөөлөгчид


1915 оны Хиагтын 3 улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байв. Хиагтын гэрээнээс өмнө, 1913 онд Орос, Хятад 2 Монголын асуудлаар тусгай гэрээ байгуулаад байв. Тэрхүү гэрээгээр Монголын Хятадын эзэн эрхийн дор орших автномит улс байхаар тогтжээ. Гурван улсын хэлэлцээрээр хоёр тал үүнийгээ Монголын талд тулган хүлээлгэхийг гол зорилгоо болгосон билээ.

Гэрээг хэлэлцэх явцад 3 тал өөр өөрсдийн байр суурийг хатуу баримталж, санал ихээхэн зөрж байв. Тиймээс Хиагтын хэлэлцээр 1914.08.26-аас 1915.05.25 хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилжээ.

Монгол улс:

Тусгаар тогтнолоо баталгаажуулах, Монгол улсад нэгдэхдээ илэрхийлсэн бусад Монголчуудаа өөртөө нэгтгэн авахыг зорьж байв.

Хятад улс:

Монгол улсаар өөрөөр нь тусгаар тогтнолыг нь хүчингүй болгуулах, Ар, Өвөр Монголыг өөрийн мужаа болгох, Олноо өргөгдсөн оны цол, хаан гэдэг цолыг хэргэлэхгүй болгохыг зорив.

Орос улс:

Ар Монголд Хятадын эзэрхийллийг /сюзеренитет/ ёс төдий тогтоож, 1912 онд Монголтой хийсэн гэрээгээр олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа алдахгүй байхыг эрмэлзжээ

Гурван улсын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, "Өөртөө эзэрхэх Гадаад Монгол"-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр таслажээ. Ингэснээр Ар, Өвөр зэрэг Монголчууд саланги тусгаар оршиход хүрчээ.

Талуудын төлөөлөгчдийн бүрэлдхүүн

Гурван этгээдээс томилсон тэлєєлєгчдийн бvрэлдэхvvн нь бас тэдний тус тусын зорилго, эрх ашгийг илтгэн харуулж байв. Монголын талаас Засгийн газрын бvрэн эрх барих тэлєєлєгчдийн тэргvvнээр Дотоод яамны тэргvvн сайд, нэйс билигт, улсад туслагч гvн Дашжав, Сангийн яамны тэргvvн сайд тvшээт чин ван Чагдаржав, зєвлєх нараар Шvvх яамны дэд сайд засагт чин ван Удай, Цэргийн яамны эрхлэн зєвлєх сайд жvн ван Манлайбаатар Дамдинсvрэн, Гадаад яамны дэд сайд хичээнгvй гvн Цэрэндорж, гvн Жигжиджав, орчуулагч тvшмэлээр гvн Цэнд, Цэвээн Жамсран, Цогт Бадамжав, эх зохиох тvшмэлээр гvн Насандэжид нарын 4 хvнийг тус тус тохоон томилсон байна. Монголын тэлєєлєгчдийн бvрэлдэхvvнд Халхын ноёдоос гадна Монголоос ирсэн Удай ван, Манлайбаатар Дамдинсvрэн, Цэнд, буриад угсааны Цэвээн Жамсран, Цогт Бадамжав нарыг оруулсан нийт Монгол vндэстний эрх ашгийг тєлєєлvvлэх зорилго євєрлєжээ гэж vзэхээс єєр аргагvй.

Хаант Оросын бvрэн эрх барих тєлєєлєгчдийг 1913 оны 8 дугаар сараас Нийслэл Хvрээнд Ерєнхий консулаар томилогдон ирж ажиллаж байсан туршлагатай дипломат А.Я.Миллер тэргvvлж, зєвлєх нараар Хиагт дах оросын хилийн комиссар хурандаа А. Д. Хитров, Нийслэл хvрээн дэх Оросын ЕКГ-ын дэргэдэх Оросын худалдаа, аж vйлдвэрийн яамны тєлєєлєгч Болобан, нарийн бичгийн даргаар Бруннерт, барон Рэнне нар, орчууулагчаар Абидуев ажиллаж байв.

Хятадын талын бvрэн эрх барих тэлєєлєгчдийн тэргvvнээр Хар мєрєн /Хэйлунцзян/ мужийн цэрэг, иргэний захирагчаар ажиллаж байгаад дуудагдан ирсэн Би Гуйфан, зєвлєх нараар Мексикт элчин сайдаар ажилаж байсан туршлагатай дипломат Чэнь Лу, Монгол-Тєвдийн хорооны зєвлєх Чэнь И, нарийн бичгийн даргаар Ван Цзиньци, Фан Ци гуань нар, орчуулагчаар Фан Фынь, Фу Хай нар томилогджээ. Эдний дундаас Чэнь Лу, Чэнь И нар Хиагтын бага хурлын дараа Монголд суух ДИУ-ын тєлєєний сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан бєгєєд ялангуяа Чэнь И гадаад Монголын автономийг устгах "64 зvйлийн бичиг" гэдгийг боловсруулж байснаараа онцлогтой. Би Гуйфан, Чэнь Лу нар Хиагтын бага хуралд оролцсон тухай дуртгалаа бичиж, Би Гуйфан 1928 онд, Чэнь Лу 1919 онд Шанхайд тус тус хэвлvvлжээ.

Талуудын зорилго, хэрэгжсэн байдал

Хиагтын гэрээнд оролцсон Монгол улсын засгийн газар түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:

1. 1911 онд тунхагласан улсынхаа тусгаар тогтнолоо баталгаажуулах
2. Монгол Улсын засгийн газрыг дэмжиж нэгдэхээ илэрхийлсэн Өвөр Монгол болон бусад Монгол үндэстэнээ өөрсөддөө хамааруулах зорилго байсан.

Энэ зорилго хэрэгжсэн байдал нь:

1. Монгол Улс эзэн хаантай
2. Үндэсний засгийн газартай
3. Өөрийн асуудлаа дотооддоо шийдэх эрхтэй
4. Өөрийн цэрэгтэй
5. Нутаг дэвсгэртэй
6. Тусгайлан тогтоосон хил хязгаартай
7. Хятад иргэдийг олноор оруулахгүй байх
8. Бусад улсын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх
9. Худалдааны талаар Олон Улсын Гэрээ байгуулах эрхтэй болсон
10. Дээрх эрхийг хэрэгжүүлэхэд Хаант Орос улс болон Хятад улс оролцохгүй байхаар тохиролцсон
11. Уг гэрээгээр Монголын улс төр хязгаарлагдмал шинжтэй болсон ч гэрээний эхэд "Улс" гэдэг үгийг оруулахаар болсон.

Гурван улсын гэрээнд Хятадын засгийн газар түүний бүрэн эрхийн төлөөлөгчдийн тавьсан зорилго нь:

1. Ар, Өвөр Монголыг өөртөө бүрэн хамааруулж Манж Чин улсыг залгамжлагч гэж өөрийгөө үзэж Монгол үндэстэний талаарх бүх эрхийг өвлөн авч хадгалдаг.
2. Үүний тулд Орос Хятадын тунхагыг Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх, МУ-ын тусгаар тогтнол оны цол хааны цолыг хэрэгсэхгүй болгох зорилго тавьсан.

Хятадын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:

1. Өвөр Монголыг өөртөө авч чадсан
2. Ар Монголын хувьд Орос болон Монголын хүчтэй ээсргүүцэл дээр тулгарч нэр төдий сюзернитет эрхтэй үлдсэн
3. Хэлэлцээрийн явцад Хятадын төлөөлөгчид Монголыг "Улс" гэж томъёолохыг эсэргүүцэж хэрэв ингэж бичвэл Хятад улсаас салсан болон хэмээн Монголыг тусгаар тогтнолоо устгаж Хятадын бүрэлдэхүүнд орохыг шаардсан ч бүтээгүй.

Гурван улсын гэрээнд оролцсон Оросын засгийн газар болон түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:

1. 1911 оны Монголын үндэсний хувьсгалд тусалснаараа олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа баталгаажуулах.
2. Ар Монголыг өөрийн нөлөөний эрхшээлд голлосон улс болгохыг зорьсон.

Оросын талын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:

1. Хиагтын хэлэлцээрийн эхний үеэр Хаант Орос улс Монгол улстай мөнгө зээлдүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээний тухай 4 зүйлийн гэрээ байгуулсан нь Монголд олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа бататгасан явдал байсан.
2. Ар Монголд Хятадын Сюзернитет эрхийг ёс төдий тогтоож өөрийн холбоотон болох Англи, Франц улсуудын хилийн талаар байр суурьтай сөргөлдөхгүй байхыг хичээж байсан.

Гэрээ байгуулах үйл явц

хуралдаан эхэлсэн єдєр хятадын талын бvрэн эрх барих тєлєєлєгч 4 зvйлийн болзлыг тулган тавьсан байна. Vvнд: 1. Гадаад Монголын тал Хятад-Оросын тунхаглал, тvvнд дагалдах баримт бичгийг мэдрэн хvлээх 2. Гадаад Монгол Дундад Иргэн улсын захиргаан доторх нэгэн хэсэг буюу єєртєє засах орон гэдгээ зарлан мэдэгдэх, 3. Гадаад Монгол эзэн хааны цолоос татгалзах, Богд гэгээнийг нэрийдэх нэрийг Гадаад Монголын Жибзундамба хутагт хан хэмээн ДИУ-ын Да Жунтангаас /Ерєнхийлєгчєєс/ єргємжлєх, 4. Гадаад Монгол олноо єргєгдсєн хэмээх оны нэрийг хэрэглэж болохгvй, Дундад Иргэн улсын оны нэрийг хэрэглэх гэжээ.

Єєрєєр хэлбэл, оны нэрээс эхлэн улсын нэр хvртэлх тусгаар тогтносон, бие даасан улсын хэрэглэдэг бvхий л бэлэг тэмдгийн чанартай боловч зарчмын чанартай асуудлуудаар Монголын талыг тулган шахаж тэднийг байр сууриа хамгаалан хатуу тэмцэхэд хvргэжээ. Тэд єєрсдийн байр суурийг хамгаалсан 6 зvйлийн мэдэгдэл гаргаж танилцуулсан байна.

Оросын бvрэн эрх барих тєлєєлєгч Миллер асуудлыг зохицуулах vvднээс "Гадаад Монгол бол тусгай автономит улс, энэ улсын хувьд Хятад зєвхєн сюзерен эрхийг эдэлнэ, энэ улсад Хятадын тєв засгийн газраас vл хамааран єєрийн нутаг дэвсгэрийн хязгаар дотор єєрийн эрхийн хvрээнд ажиллах засгийн газар байх ёстой" гэж мэдэгджээ.

Ингээд Оросын тєлєєлєгчийн саналаар 9 дэх хуралдаан дээр Оросын тал 21 зvйлтэй, Хятадын тал 23 зvйлтэй, Монголын тал 13 зvйлтэй тєслvvдийг тарааж солилцсон байна. Чингэснээр талуудын байр суурь тодорхой болов. Монголын тєлєєлєгчдийн тэргvvн эдгээртэй танилцаад Хvрээнд явуулсан цахилгаандаа "Хятадын эхээс хvлээж авах зvйл нэгээхэн ч vгvй, Хятадын бичсэн нь хэтэрхий эзэрхэг, Оросын бичсэн нь бєєрєнхий" хэмээн тодорхойлж байжээ.

Тvvхч Л.Жамсран нэгэнт ийм зєрєєтэй гурван саналыг хэлэлцсэн учраас энэ гурвын зєвхєн нэгээр нь асуудлыг шийдэж чадахгvй нь мэдээж. Харин аль алины нь саналаас ямар нэг хэмжээгээр тусгаж дунджаар шийдэх, эсвэл хэлэлцээг бvрмєсєн орхиж, улс тєрийн аргыг хэрэглэхгvй болох ийм л хоёр зам байсан байна гэж vзжээ. Хаант Орос дэлхийн нэгдvгээр дайнд нэгэнт татагдан орж хамаг анхаарал нь єрнє зvг хандаж байсан тул уг хэлэлцээг аль болох тvргэн хугацаанд єєртєє ашигтайгаар шийдвэрлэх, ДИУ дэлхийн дайнд хэдvйгээр тєвийг сахина гэж зарласан боловч Япон улс Шаньдуны нутгийг булаан эзэлж "21 шаардлага" гэгчийг тулган хvлээлгэх болсон нь мєн л хэлэлцээг тvргэн дуусгах, гэхдээ Монголд байр сууриа бататгаж авахыг чармайж байв.

Иймд Орос, Хятадын тал Монголын засгийн газрыг элдвээр шахамдуулахын зэрэгцээ Монголын бvрэн эрх барих сайд Дашжавыг "Даан ч улс тєрийн ёсыг мэдэхгvй", зєвлєгч манлайбаатар Дамдинсvрэнг "омгорхог" хэмээн vл ойшоох болсон тул Нийслэл Хvрээ тэднийг 1914 оны 11 дvгээр сард гэдрэг татаж, тєлєєлєгчдийн тэргvvнээр Шvvх яамны дэд сайд эрдэнэ жинон бэйс Ширнэндамдинг томилж гурван этгээдийн бага хурлыг хэвийн урсгалд оруулжээ.

Гурван этгээдийн маргаан мэтгэлцээн хоёр багц асуудал дээр тєвлєрчээ. Эхнийх нь Монгол улсын нэр, засгийн газар, хааны цол, он тооллыг хэрхэх талаар маргаж байв. Удаад нь Монгол улсын хил худалдаа, гааль татвар болон гурван улс хооронд иргэн зорчихтой холбогдсон асуудлууд багтаж байв. Ийнхvv Монгол улсын Олноо єргєгдсєний 5 дугаар он буюу хєхєгчин тахиа жилийн зуны тэргvvн сарын 25-нд Европын 1915 оны 5 дугаар сарын 2-ны єдєр Хятад улсыг тєлєєлж Би Гуйфан, Чэнь Лу , Хаант Оросыг тєлєєлж А. Миллер, Монголыг тєлєєлж Ширнэндамдин, Чагдаржав нар гарын vсэг зурж, франц, монгол, хятад, орос хэлээр 22 зvйлтэй гэрээг батлан тогтоогоод бичиг зvйлсийг солилцон уг бага хурлыг дуусгасан байна.

Гэрээний үр дүн

Гэсэн хэдий ч Монголын дотоод хэрэгт Хятад, Орос 2 оролцохгүй байхаар тогтсон төдийгүй эзэн хаан, засгийн газар, нутаг дэвсгэр, хил хязгаар, цэрэг зэргийг хэвээр байлгах болжээ. Мөн Хятад иргэдийг олноор суурьшуулахгүй байх, Орос, Хятадын цэргийг оруулахгүй байх, олон улстай худалдаа үйлдвэрийн хэргээр харилцах бүрэн эрхтэй байв. Энэ бүхнээс үзвэл Монгол улс нь үнэн хэрэгтээ бие даасан улсын шинжтэй оршин тогтнож байсан гэж үзэж болно. Гэрээнии 2 дугаар зvйлд "Гадаад Монголоос Дундад улсын сюзеренитетийг зєвшєєрєн хvлээв. Дундад, Орос хоёр улсаас Дундад улсын газрын нэгэн хэсэг болох Гадаад Монголын автономийг зєвшєєрєн хvлээв" гэсэн нь 1913 оны Орос-Хятадын тунхаглалыг улам лавшруулжээ. Харин 4 дvгээр зvйлд "Гадаад Монголын богд Жибзундамба хутагт хааны цолыг Дундад Иргэн улсын их Жунтангаас єргємжилнє. Албан бичигт Дундад улсын оны цолыг Монголын арван хоёр жилт цаг улирлын тоотой хавсран хэрэглэнэ" гэсэн нь Монголын тєлєєлєгчдийн саналыг зарим ч атугай талаар харгалзсан гэж vзэж болно.

Автономит Монголын хил хязгаарыг тогтоохдоо "Хvрээний сайд, Улиастайн жанжин, Ховдын сайдын захиргаанд агсан газрууд бєгєєд Дундад улстай нийлсэн хил болбоос зvvн зvгт Хєлєнбуйр, ємнє зvгт Дотоод Монгол, баруун ємнє зvгт Шинэ Газар /Шинжааныг хэлж байна/, баруун зvгт Илийн хязгаартай зааг нийлсэн Халхын дєрвєн аймаг ба Ховдын хязгаарын олон хошуудын хилээр буй" гэжээ. Vvнийг Ар Монголд автономит тєдий эрх олгоод тvvнд нэгдээд байсан Хєлєнбуйрын Баргыг салгаж "тусгай район" болгох, бусдыг нь ДИУ-ын ноёрхолд vлдээх болсон учраас нэгэнт тусгаар тогтноод 4 жил шахам болсон Монголын хувьд харгис vvрэг гvйцэтгэсэн гэж тvvхч Л. Жамсран бичжээ.

Тvvнчлэн гурван улсын гэрээ байгуулагдсаны дараа ДИУ Гадаад Монголын засгийн газар дор дагаар орсон Євєр Монголчуудын ялыг бvрэн тєгсєєр хэлтрvvлэн тэднийг нутаг буцаах ажлыг шуурхайлан хийхдээ Удай ван, Хайсан гvн нарыг Юань Шикай онцгой анхааран vзэж шагнан урамшуулж байв. Удай ванг уул хошуундаа урьдын хэргэм эрх мэдэлтэйгээ байхын хамт Монгол-Тєвдийн Журганы зєвлєгч болгон жил тутам 12000 лан мєнгєний цалин єгєх болжээ. Хайсан гvнд улсын тvшээ гvн цол олгож мєнгєн шагналаар шагнав.

Харин Нийслэл Хvрээний засгийн газар Хятадын худалдаачдаас Монголын дотор наймаа арилжаа хийхэд олон зvйлийн дотоодын гаалийн хураамж хураах, Хиагт-Хvрээ-Чуулалт хаалганы хооронд тавьсан телефон утасны єєрийн нутаг дах хэсгийг хєрєнгє болгон эзэмших зэрэг зарим эдийн засгийн нааштай заалтуудыг Хиагтын гэрээнд тусгасан байна.

Хиагтын 3 улсын гэрээний ач холбогдлыг тvvхчид янз бvрээр дvгнэдэг. Тvvхч Л.Жамсран "Хиагтын гурван этгээдийн хэлэлцээр бол ДИУ, Монголын тусгаар тогтнолыг цуцалж бутарган захирах эрхийн vндэс болов" гэжээ. Тvvхч О.Батсайхан "Гурван улсын Хиагтын гэрээгээр тодорхойлогдсон Монголын олон улсын улс тєр эрх зvйн статус нь юуны ємнє хєрш хоёр их гvрэнтэйгээ харилцаагаа хєгжvvлэх vндэс болон тогтсон хэмээн vзэх нь бодит байдалд илvv зохицохсон билээ Цаашилбал, гурван улсын Хиагтын 1915 оны гэрээний олон улсын ач холбогдол нь Хятад, Орос, Монголыг хамарсан бvс нутгийн тєлєв байдлыг тєлєвшvvлсэн явдалд оршиж байв" гэж дvгнэжээ.

Оросын тvvхч С. Лузянин "Орос-Монголын /1912/ болон Орос-Хятадын /1913/ хэлэлцээрvvд нь Монголын тєрийг олон улсын харилцааны субьект болох vйл явцад тvлхэц болсон тєдийгvй Орос-Гадаад Монгол-Хятад гэсэн бvс нутгийн гурвалсан систем бий болоход vндэс болж єгсєн. ... Хиагтын систем нь нэг талаас Орос болон Хятадын хооронд бий болсон тэнцвэрийг, нєгєє талаас Гадаад Монголын бие даах боломж бололцооны тvвшинг илтгэн харуулсан юм" гэжээ.

Гэрээний төслүүд

Монголын талын Гэрээний төслүүд

Оросын талын Гэрээний төслүүд

Хятадын талын Гэрээний төслүүд

Монгол Хятад Орос гурван улсын гэрээнд Хятадын талаас оруулсан төсөл /1914/ Болзоо зүйлийн эх бичиг

Их Дундад иргэн улсын Да Жунтан Юань, Их Орос улсын их Хуанди хийгээд Гадаад монголын Богд жибзундамба хутагт хан дурдая. Дундад улс хийгээд Орос улсын, Гадаад монгол газар дор аху ашиг шимийн учир хийгээд тус бүр газрын эдүгээхийн төлвөөр үүсэн гарсан олон сэдэв учрыг хамт нийлэн зөвдөн тогтсугай хэмээн их Дундад иргэн улсын Да Жунтан тусгайлан дүтүн зэрэг бигүй ван Мишиг, улс дор суух бүрэн эрхтэй ерийн сайд Цан Лу-г томилж, Их Орос улсын их Хуанди тусгайлан гадаад явдлын түшмэл бөгөөд монгол газар дор суух Сүн Линзи, хянан зөвлөгч түшмэл Милерийг томилж, Гадаад монголын Богд жибзундамба хутагт хан тусгайлан Гадаад монголын дотоод явдлын дарга билигт гүн да лам Дашжав, эдийн явдлын дарга түшээт чин ван Чагдаржавыг томилж төлөө илэрхийлэгч болгосноо, тус тусын төлөө илэрхийлэгч нар бид бүрэн эрхийн тэмдэг бичгээ харилцан үзүүлсэн хойно зөвдөн тогтоох олон зүйлийг дорогш жагсаан бичив.

Нэгдүгээр зүйл

Гадаад монгол, Дундад иргэн улсын хоёрдугаар он арван нэгэн сарын тавны өдрийн Дундад, Орос хоёр улсын илэрхийлэн гаргасан бичиг зүйл хийгээд Дундад, Орос хоёр улсын харилцан солилцсон бичгийг мэдрэн хүлээх.

Хоёрдугаар зүйл

Дундад, Оросын илэрхийлэн гаргасан бичиг зүйлийн нэгдүгээр зүйл хийгээд Дундад,Оросын харилцан солилцсон бичгийн нэгдүгээр зүйлийн ёсоор Гадаад монгол гагцаар байгуулснаа устгаад, Дундад иргэн улсын эрхлэн захирах эрхийн доор байж, бас ч Дундад иргэн улсын хязгаарын доторх газар шорооны нэг анги газар болох, Дундад улс, Дундад, Орос хоёр улсын илэрхийлэн гаргасан бичгийн хоёрдугаар зүйлийн ёсоор Гадаад монголыг өөртөө засах газар орон хэмээн мэдрэн хүлээмүй.

Гуравдугаар зүйл

Гэгээнийг нэрийтгэх цолыг Гадаад монголын Богд жибзундамба хутагт хан хэмээн Да Жунтангаас өргөмжилмүй. Дөрөвдүгээр зүйл Гадаад монгол төв дүрмийн албан бичиг, болзоо бичиг, тэмдэг бичгийн дээрээ Дундад иргэн улсын он тоог хэрэглэх, жич өнгө жилтний он тоог хавсруулан хэрэглэж болмуй.

Тавдугаар зүйл

Гадаад монголын олон хутагт лам, гадаад монголын ван гүнгүүдийн хэргэм цолыг басхүү Да Жунтангаас өргөмжилмүй. Нүүр золгон учрах хийгээд шинэлэхийн жишээний ёслолыг цөм хуучин ёсоор аваачиж пүнлүү мөнгө, шүүсний ам зэрэг зүйлийг басхүү хуучин ёсоор олгон өгмүй. Гадаад монголын чуулган дарга, хавсарсан жанжин засгуудыг басхүү Да Жунтангаас тушаан талбимуй.

Зургадугаар зүйл

Да хүрээний өөртөө засах засгийг явуулах яамнаа засгийн яам хэмээх нэр хийгээд алив журган яам хэмээн нэрийдэж болохгүй, захиран шийтгэх олон тушаалтныг цөм Дундад иргэн улсын түшмэл шууван болгон үзэж Гадаад монголоос сонгон томилох боловч Дундад газрын засгийн яамнаа өргөн мэдүүлж тушаан талбиулмуй. Шийтгэх бүхий хэрэг явдлаа тухай тухайдаа Дундад газрын даамал түшмэлдээ мэдүүлэх.

Долдугаар зүйл

Гадаад монголын хүмүүн иргэн зүй нь Дундад газрын улсын хурал дор сонгон өргөхийг эдлэх эрх буй.

Наймдугаар зүйл

Гадаад улс лугаа харилцан шийтгэх хэрэг явдлыг зүй нь Дундад газрын засгийн яам буюу эсхүл Дундад газрын засгийн яамны томилсон түшмэл шууван мэдэж шийтгэмүй. Гадаад монголын өөртөө засах эл яам шууд хүлээн шийтгэж болохгүй, Гэгээн дор гадаад улсын гадаадын явдлын түшмэлийг хүлээн авах хийгээд гадаадын явдлын түшмэл томилон гадаад улс дор явуулах эрх үл баймуй. Улсын хоорондох болзоо зүйлийг тогтоон байгуулах бүхүй эрхийг бүрэн бүхлээр Дундад газрын засгийн яам хамаармуй.

Есдүгээр зүйл

Гадаад монгол хэрэв дотроо самуурах учир буй бөгөөс Дундад газрын засгийн яам цэрэг томилон хамгаалмуй. Гадаад монголын өөртөө бэлтгэсэн цэргийг Дундад газрын засгийн яам эрхбиш чухал болгон үзэх үед дайчлан зарж болмуй. Гадаад монголын энгийн үед цэргийн хэргээ бодон тохируулах ба жич гадаад улсын хүмүүнийг залж хэрэгсээд цэргийн явдлаа туслан шийтгүүлэх дор урьдан Дундад газрын засгийн яамнаа мэдүүлж хянан тогтуулах.

Аравдугаар зүйл

Да хүрээнд хэрэг шийтгэх ихээхэн тушаалтан нэгэн хүмүүн суулгаж тухай тухай дор гагцаар Гэгээнд учрах эрх буй. Хамгаалах цэрэг гурван зуун нэр дагуулж болмуй. Улиастай, Ховд дор тус бүр нэг туслан шийтгэх ихээхэн тушаалтан нэгэн хүмүүн суулгаж хамгаалах цэрэг хоёр зуун нэр дагуулж болмуй. Хиагт дор нэгэн хэрэг шийтгэгч тушаалтан зохион суулгаж, хамгаалах цэрэг тавин нэр дагуулж болмуй. Бус газар дор арилжааны явдлыг үзэж бадрангуй болсон цагт Дундад улс зүй зохисыг үзэж хэрэг шийтгэгч түшмэл нэмэн томилон суулгаж болмуй. Газар бүрийн хамгаалах цэргийн тоог мөн тавин хүмүүнээр болгомуй.

Арваннэгдүгээр зүйл

Дундад улсын Гадаад монгол лугаа ийн үе үеийн судрын дээрх хамаатай хуучин дүрэм энэ удаагийн болзоо зүйлийг үл мөчөөрхөхийг хуучин ёсоор шийтгэмүй.

Арванхоёрдугаар зүйл

Нэгэн мянга есөн зуун арван хоёрдугаар он арван сарын хорин нэгний Орос улсын Гадаад монгол лугаа хэлэлцэн тогтсон арилжааны явдлын тусгай болзооны арван долоон зүйлийн эл бүхүй ашиг шимийг Дундад улсын хүмүүн иргэн нэгэн адилаар эдэлмүй.

Арван гуравдугаар зүйл

Дотоод газрын арилжааны иргэд басхүү хуучин ёсоор эл ашиг эрхийг эдэлмүй. Ямар үед боловч Дундад улс, Орос улс, Гадаад монгол хийгээд бус олон улсын гаралт бодисоор элдэв зүйлийн эд юм үйлдэн хийж зөөж гаргах, зөөж оруулах дор, хязгаараас гарах орох гааль тушаахыг байлгамуй. Жич өөрийн дураар худалдаа хийж, ямар зүйлийн гааль гувчуурыг боловч тушаахгүй болгомуй.

Арван дөрөвдүгээр зүйл

Гадаад монгол газар дор байх дотоод газрын арилжааны иргэдийг өөрийн дураар зугаа хийж явах, суух, нүүх эрхтэй болгомуй. Гадаад монголын өөртөө засах яам, хамгаалах тэмдэг бичиг ба хамгаалах тэмдэг бичиг лугаа нэгэн төлөвтэй албан бичгийг хүчирхэн хүлээн авахуулж болохгүй. Дотоод газрын арилжааны ардын суух газар, арилжааны буудал эд барааны пүүс хийгээд өөрөө суусан айл газрыг ямар үеийн, ямар хэрэг дор боловч Гадаад монголын түшмэл шуувангууд цөм халдаж болохгүй.

Арван тавдугаар зүйл

Дотоод газрын арилжааны ард, Гадаад монголын арилжааны хүмүүн лугаа иргэний хэрэг эрүүгийн хэргээр заргалдах хэргийг алин заалдсан, алин заалдагдсаныг үл бодон цөм дотоод газрын түшмэл шуувангаас шүүмүй. Жич эл гэрчийн хүмүүнийг дайчлан зарламуй. Дан гагц Гадаад монголын хүмүүний заалдах хэргийг болвоос өөртөө засах яамнаас шийтгэмүй. Дундад, Орос хоёр улсын хүмүүн иргэн Гадаад монгол газар дор иргэний хэрэг, эрүүгийн хэргээр заалдах хэргийг басхүү Түгээмэл Элбэгтийн наймдугаар оны Дундад, Орос хоёр улсын болзоо бичгийн долдугаар зүйлийн ёсоор шийтгэмүй.

Арван зургадугаар зүйл

Дотоод газрын арилжааны иргэд Гадаад монголын арилжааны иргэд лугаа өөр өөрийн ба хоршоо хурлын урьд өдөр дор тогтоосон хөрөнгийн хэрэг хийгээд өрийн явдлын олон зүйлийн хэрэг болзоог басхүү залгамжлан мөрдөн явж явцтай болгомуй.

Арван долдугаар зүйл

Дотоод газрын арилжааны иргэдийн Гадаад монголын алив газар дор байх угаас өөрийн дураар түрээслэн авсан таримал тариа бэлчээрлэх талбарыг басхүү залгамжлан явцтай болгомуй. Жич үрээр тариа авч тарих ба монгол хүмүүнийг элсэн тариулж болмуй.

Арван наймдугаар зүйл

Гадаад монголын алив газар дор угаас Дундад газрын олон албан яамны ерд бүхүй эд хөрөнгө хийгээд цогцлон байгуулсан харилцан нэвтрүүлэх албан газар зэргийн зүйл ба жич дотоод газрын арилжааны иргэдийн өөртөө бүхүй арилжааны хэрэг үнэн хөрөнгө хийгээд хувьны хүмүүний эд хөрөнгө ба цогцлон байгуулсан алив юмыг хуучин ёсоор эгүүлэн өгмүй. Хэрэв Гадаад монголын гагцаар байгуулахын учир тэр үед элдэв чигийн хорогдол алдагдлыг амссан буй болбол зүйгээр Гадаад монголын өөртөө засах яам зүй зохисоор төлж олгуулмуй.

Арван есдүгээр зүйл

Да хүрээний харьяат Хүйтэн зэргийн газрын алтан зоориноос уг дор Дундад, Орос хоёр улсын нийлэн шийтгэсэн нь басхүү залгамжлан шийтгэмүй. Гадаад монгол бас энэ ашиг шимийг хуваан эдэлж болмуй.

Хорьдугаар зүйл

Тус хязгаар газрын үйлдвэр арилжаа шууд золгох, алслан золгохыг бодохгүй, түүний холбогдол учир энэ хязгаар газрын гадна гарч хэрэв гадаад улсын хүмүүн лугаа гэр болзоо тогтоон байгуулах хэрэг буй болбоос зүйгээр Дундад газрын засгийн яамнаас шийтгэмүй. Түүний холбогдол учир тус хязгаар газрын гадна үл гарахыг болбоос тогтоон байгуулах бүхүй гэр болзоог Дундад газрын засгийн яамнаас хянан тогтоохгүй болбоос явц үгүй.

Хорин нэгдүгээр зүйл

Тус хязгаар газрын үйлдвэр арилжаа шууд золгох, алслан золгохыг бодохгүй, түүний холбогдол учир тус хязгаар газрын гадна гарсан эл бүхүй захиран шийтгэх эрхийг зүйгээр Дундад газрын засгийн яам баримуй. Тус хязгаар газрын гадна үл гарахыг нь өөртөө засах яам захирмуй.

Хорин хоёрдугаар зүйл

Төмөр зам, цахилгааны утас, яу жангийн явдлыг зүйгээр Дундад газрын засгийн яамнаас шийтгэмүй.

Хорин гуравдугаар зүйл

Халхын дөрвөн чуулганы Дотоод монголын олон чуулган лугаа нийлэх хил хязгаар хийгээд Ховдын артай лугаа нийлэх хил хязгаарыг зүйгээр Дундад газрын засгийн яамнаас тушаалтан томилон Гадаад монголын томилох түшмэл лугаа нийлэн байж дахин байцаан тогтоомуй. Их Дундад иргэн улсын гуравдугаар он, даруй Орос улсын нэгэн мянга есөн зуун арван дөрвөн он

Монгол Хятад Орос гурван улсын гэрээ (Батламжилсан эх)

Мөн үзэх

Эх сурвалж

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.