Сайхан-Овоо сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
Засаг захиргаа: Сайхан-Овоо сум нь 1924 онд байгуулагдсан нийслэл Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог аймагтаа хамгийн алслагдсан сум юм.
[[File:OngiinKhiid1.jpg|thumb|Онгийн хийд]]
Өвөрхангай аймгийн төвөөс урагш 130 км зайд Онгийн голын хөвөөнд орших бөгөөд түүнээс 18 км зайд Онгийн хийд оршино. Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг. Сайхан-Овоо сумын нутагт хүн эртнээс нутаглаж байсан ба Цогт, Ахрын ууланд хуучны булш нэлээд байдаг. Олхунуд, баяд, мангуд, онниуд, түмэд, барга, харчин зэрэг овог байсан нь бүртгэгджээ.
'''Сайхан-Овоо''' нь [[Дундговь]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. Тус сум нь аймгийн төвөөсөө баруун тийш 210км-н зайд, Улаанбаатар хотоос 400 орчим км, Өвөрхангай аймгийн төвөөс урагш 130км зайд [[Онгийн гол]]ын хөвөөнд орших бөгөөд түүнээс 18км зайд [[Онгийн хийд]] оршино.
Байгаль, газар зүйн нөхцөл
Зүүн талаараа Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдтай, урд талаараа Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай, баруун болон хойд талаараа Өвөрхангай аймгийн Төгрөг, Баянгол, Сант сумдтай хиллэдэг 1924 онд байгуулагдсан сум юм. Найзын болон Төгрөг баг хамаарна.
Цаг уур : Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.
{{Монгол улсад хамаарах}}
Газар нутгийн хэмжээ, байгалийн байдал, нөөц
Сайхан-Овоо сум нь 405,478,0 га нутаг дэвсгэртэй.
Хангайн нуруунаас эх авдаг “Онги” гол нутгийн төв хэсгээр 65 км газраар дайран урсдаг. Ахар уул ДТ дээш 1696 м, Цогт уул ДТ дээш 1455 м, Баруун, Зүүн баян, Чандмань, Зараа, Дэлгэрэх зэрэг говийн бэсрэг уулстай.Цогт уул,Төгрөг хайрхан,Ахрын уул,Чандмань уул,Сайхан-овоо, Төгрөг хайрхан, Замбага хайрхан, Ламын Хонгор, Бадрах овоо, Баян өндөр, Ахрын Гүнд, Нарт хайрхан, Цагаан овоо, Голын Мандал хайрхан зэрэг нутгийн зон олон эрт дээр үеэсээ хүндэтгэн дээдэлж, сүслэн залбирч, өнөө ирээдүйгээ даатган эрийн гурван наадам хийж, идээ шүүсээрээ мялаан тахиж ирсэн тахилгат хайрхануудтай.
Ташаа, Домбон, Зараа, Зүүн, Баруун зодох, Дэлгэрэх, Төхөмийн говиуд, Замбагын булаг, Жарантайн булаг, Дэлгэрэхийн булаг, Ар булаг, Цорж, Хөөврийн булаг зэрэг булаг шанд, мөн Хийдийн Рашаан, Хулгайчийн шанд зэрэг эдгээн тэтгэх эрдэм бүхий рашаан устай.
Бяруутын давс, Хонгорын элс, Баян хошууны хужир, Чихэр өвс, Төгрөгийн Гоёо, говийн Хармаг, Цогт ууланд ургадаг эмийн ургамалууд зэрэг хөрсөн дээрх байгалын баялагтай. Алт, Чулуун нүүрс зэрэг хөрсөн доорх баялаг, Мана, Гартаам, Болор, Чүнчигноров, Утаат болор зэрэг үнэт болон эрднийн чулуугаар баялаг.
Ургамал, амьтны аймаг
Янгир, чоно, үнэг, хярс, мануул, дорго, бор туулай зэрэг ан амьтад, үмхий хүрэн, бозлог, алагдаахай, атигдаахай өөхөн сүүлт, шар сүүлт зэрэг мэрэгч амьтадтай.
Мөн аргаль, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтад нүүдэллэн орж ирдэг.
Ёл, тас, бүргэд, сар, шонхор, харцага, хэрээ, турлиах, ногтруу, өвөөлж, хараацай, ураацай, ятуу, тагтаа, бор шувуу, цөцгий, хулан жороо, шар шувуу, ууль зэрэг байнга амьдардаг жигүүртнүүдээс гадна, хун, бор галуу, ангир, тогоруу, цахлай, зэрэг нүүдлийн шувуудтай.
Хайлаас, монгол бүйлс, сухай, харгана, бут зэрэг мод болон модлог ургамалууд, таана, хөмөл, үхэр шүлхий, агь, ганга, бударгана, дэрс, цахилдаг, хялгана, монгол өвс, хонин шарилж, суль, ширэг, баглуур, шаваг зэрэг бэлчээрийн ургамалуудаас гадна лантанз, таван салаа, морин шарилж, цулхир, чихэр өвс, халгай, зээргэнэ, бажууна, цулбуур цахилдаг, гоёо, тэмээн хөх, ортууз, багваахай зэрэг эмийн ургамал ургадаг. Мөн бургас, улиас, жигд, шар хуайс, чацаргана, зэрэг мод сөөг болон бүх төрлийн хүнсний ногоог Онги голын дагуу тариалж байна.


/ Сумын ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа бөгөөд дууссаны дараа бүрэн тайлан оруулна. /
{{Дундговь}}
[[Ангилал:Дундговь аймгийн сумд]]

06:01, 7 Дөрөвдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Засаг захиргаа: Сайхан-Овоо сум нь 1924 онд байгуулагдсан нийслэл Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог аймагтаа хамгийн алслагдсан сум юм. Өвөрхангай аймгийн төвөөс урагш 130 км зайд Онгийн голын хөвөөнд орших бөгөөд түүнээс 18 км зайд Онгийн хийд оршино. Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг. Сайхан-Овоо сумын нутагт хүн эртнээс нутаглаж байсан ба Цогт, Ахрын ууланд хуучны булш нэлээд байдаг. Олхунуд, баяд, мангуд, онниуд, түмэд, барга, харчин зэрэг овог байсан нь бүртгэгджээ. Байгаль, газар зүйн нөхцөл Цаг уур : Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг. Газар нутгийн хэмжээ, байгалийн байдал, нөөц Сайхан-Овоо сум нь 405,478,0 га нутаг дэвсгэртэй. Хангайн нуруунаас эх авдаг “Онги” гол нутгийн төв хэсгээр 65 км газраар дайран урсдаг. Ахар уул ДТ дээш 1696 м, Цогт уул ДТ дээш 1455 м, Баруун, Зүүн баян, Чандмань, Зараа, Дэлгэрэх зэрэг говийн бэсрэг уулстай.Цогт уул,Төгрөг хайрхан,Ахрын уул,Чандмань уул,Сайхан-овоо, Төгрөг хайрхан, Замбага хайрхан, Ламын Хонгор, Бадрах овоо, Баян өндөр, Ахрын Гүнд, Нарт хайрхан, Цагаан овоо, Голын Мандал хайрхан зэрэг нутгийн зон олон эрт дээр үеэсээ хүндэтгэн дээдэлж, сүслэн залбирч, өнөө ирээдүйгээ даатган эрийн гурван наадам хийж, идээ шүүсээрээ мялаан тахиж ирсэн тахилгат хайрхануудтай. Ташаа, Домбон, Зараа, Зүүн, Баруун зодох, Дэлгэрэх, Төхөмийн говиуд, Замбагын булаг, Жарантайн булаг, Дэлгэрэхийн булаг, Ар булаг, Цорж, Хөөврийн булаг зэрэг булаг шанд, мөн Хийдийн Рашаан, Хулгайчийн шанд зэрэг эдгээн тэтгэх эрдэм бүхий рашаан устай. Бяруутын давс, Хонгорын элс, Баян хошууны хужир, Чихэр өвс, Төгрөгийн Гоёо, говийн Хармаг, Цогт ууланд ургадаг эмийн ургамалууд зэрэг хөрсөн дээрх байгалын баялагтай. Алт, Чулуун нүүрс зэрэг хөрсөн доорх баялаг, Мана, Гартаам, Болор, Чүнчигноров, Утаат болор зэрэг үнэт болон эрднийн чулуугаар баялаг. Ургамал, амьтны аймаг Янгир, чоно, үнэг, хярс, мануул, дорго, бор туулай зэрэг ан амьтад, үмхий хүрэн, бозлог, алагдаахай, атигдаахай өөхөн сүүлт, шар сүүлт зэрэг мэрэгч амьтадтай. Мөн аргаль, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтад нүүдэллэн орж ирдэг. Ёл, тас, бүргэд, сар, шонхор, харцага, хэрээ, турлиах, ногтруу, өвөөлж, хараацай, ураацай, ятуу, тагтаа, бор шувуу, цөцгий, хулан жороо, шар шувуу, ууль зэрэг байнга амьдардаг жигүүртнүүдээс гадна, хун, бор галуу, ангир, тогоруу, цахлай, зэрэг нүүдлийн шувуудтай. Хайлаас, монгол бүйлс, сухай, харгана, бут зэрэг мод болон модлог ургамалууд, таана, хөмөл, үхэр шүлхий, агь, ганга, бударгана, дэрс, цахилдаг, хялгана, монгол өвс, хонин шарилж, суль, ширэг, баглуур, шаваг зэрэг бэлчээрийн ургамалуудаас гадна лантанз, таван салаа, морин шарилж, цулхир, чихэр өвс, халгай, зээргэнэ, бажууна, цулбуур цахилдаг, гоёо, тэмээн хөх, ортууз, багваахай зэрэг эмийн ургамал ургадаг. Мөн бургас, улиас, жигд, шар хуайс, чацаргана, зэрэг мод сөөг болон бүх төрлийн хүнсний ногоог Онги голын дагуу тариалж байна.

/ Сумын ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа бөгөөд дууссаны дараа бүрэн тайлан оруулна. /