Цагаан-Уул сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б new coa
б aimag flag/coa template
Мөр 1: Мөр 1:
{{Infobox settlement
{{Infobox settlement
|name = {{flagicon|Монгол}} [[Монгол улс|Монгол]] улсын<br>[[Файл:Mn coa khövsgöl aimag 2014.svg|16px]] [[Хөвсгөл]] аймгийн<br>Цагаан-Уул [[сум]]
|name = {{flag|Монгол|name=Монгол улсын}} <br> {{Flag|Хөвсгөл аймаг|coa|name=Хөвсгөл аймгийн}} <br>Цагаан-Уул [[сум]]
|settlement_type =
|settlement_type =
|official_name =
|official_name =

19:22, 28 Тавдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Улбар шар нь Мөрөн, ягаан нь Цагаан-Уул
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Цагаан-Уул
5,190 км²газар нутагтай
5348 хүноршин суудаг
325779толгой малтай
ДотрооАгар, Өвгөд, Тосон, Хужирт, Шарга, Жаргалант гэх зургаан багтай.
үүсэн байгуулагдсан1931 онд
Иргэдийн нэршилХөвсгөлийн Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Завханы Их-Уул гэсэн таван сумтай хаяалж, БНТувУ-ын Тере-Хөл хошууны нутгаар ОХУ-тай хил залгадаг.

Цагаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 5,870 орчим км² газар нутагтайгаас 5,190 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар 5,145 оршин суугчтай байсны ихэнх нь халх, хотгойдууд юм. Сумын төв Шарга нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 138 км, нийслэл Улаанбаатараас 840 км зайд оршино.

Түүх

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Цагаан-Уул сум бий болжээ. 1933 оны тооллогоор 1150 өрхийн 3,800 орчим иргэн, 101,000 орчим толгой малтай байв. 1959 онд Цагаан-Уул сумын нэг хэсгийг Бүрэнхаан суманд нэгтгэж, 1963 онд Шарга сум тус суманд нэгдсэн бөгөөд 1973 онд Бүрэнхаан сумыг татан буулгахад зарим хэсэг нь Цагаан-Уул суманд багтах болсон. 1956 онд Бадрал нэгдэл байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугджээ.

Эдийн засаг

-2014 оны жилийн эцсийн тооллогоор 1472 Өрх , 5348 хүн ам, 325799 толгой мал тоологдсон.2015 онд гурван буман малын баяраа тэмдэглэнэ. малынхаа тоогоор аймагтаа 1 байр , Адуу, тэмээ, хониороо мөн тэргүүлдэг.Нийт мал болон хониныхоо тоогоор улсад 10 р байрт орж байна

Сонирхолтой газрууд

Сумын нутагт Сангийн Далай нуур бий. 1976 онд Тэсийн голын эхэн орчмоос Уйгурын үеийн олдвор олджээ. Тус суманд Сангийн далай, Гандан, Тунамал гэсэн томоохон гурван нууртай, Жалханц хутагт Дамдинбазарын хийд байрлаж байсан туурь Тосон багийн Гурван модны хунх гэдэг газарт одоо хүртэл сүсэгтэх олны хөл тасардаггүй. Тэсийн голын эх энэ сумын нутагт байдаг. "Оргомчийн булан" гэх үзэсгэлэнт сайхан газар, дэлгэр мөрөн голоор зүүн талаараа хөрш сумуудтай эмжээрлэн хиллэсэн . эрт дээр үеэсээ анагаах ухааны эрхэм чанар нь тогтоогдсон "Өвгөдийн рашаан"," Барчингийн рашаан ","Агарын рашаан", Мөсөн түрүүний булаг" зэрэг лусын рашаанаар дүүрэн нутаг юм.

Энд төрсөн хүмүүс

  • Даваажавын Нямсүрэн - Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, доктор, профессор
  • Хашбатын Тумбаа - малын их эмч, төрийн соёрхолт, биологийн ухааны доктор, орчуулагч, зохиолч
  • Найдангийн Ганхуяг — Монголын кино найруулагч.
  • Даваасамбуугийн Чулуунбат-Туйл судлаач
  • Өлзийсайханы Энхтүвшин-УИХ-ын гишүүн

Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.192

Эшлэл


Загвар:Хөвсгөл


==