Цэцэрлэг сум (Хөвсгөл): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б new coa
б aimag flag/coa template
Мөр 1: Мөр 1:
{{Infobox settlement
{{Infobox settlement
|name = {{flagicon|Монгол}} [[Монгол улс|Монгол]] улсын<br>[[Файл:Mn coa khövsgöl aimag 2014.svg|16px]] [[Хөвсгөл]] аймгийн<br>Цэцэрлэг [[сум]]
|name = {{flag|Монгол|name=Монгол улсын}} <br> {{Flag|Хөвсгөл аймаг|coa|name=Хөвсгөл аймгийн}} <br>Цэцэрлэг [[сум]]
|settlement_type =
|settlement_type =
|official_name =
|official_name =

19:23, 28 Тавдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Улбар шар нь Мөрөн, ягаан нь Хатгал сум
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Хатгал сум
7,480 км²газар нутагтай
5,876 хүноршин суудаг
110,000толгой малтай
7 баг ньДэлгэрхаан, Зуун мод, Могой (Рэнчинжугнай), Согоот, Халбан, Жаргалант, Бүрхээр долоо болой.
үүсгэн байгуулагдсан1930 онд
Иргэдийн нэршилХөвсгөлийн Цагаан-Уул, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Баянтэс гэсэн найман сумтай хаяалж, ОХУ-ын БНТувУ-ын Тере-Хөл, Эрзин хоёр хошуутай хиллэнэ.

Цэцэрлэг (худам монголоор чэчэрлиг) нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 7,480 км² газар нутгийн 6,040 км² нь бэлчээр, 1,340 км² нь ой болно. 2000 оны байдлаар Цэцэрлэг суманд 5,876 хүн амьдарч байсны ихэнх нь хотгойд ястан юм. Сумын төв Халбан нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 209 км, Улаанбаатараас 880 км зайд оршино.

Түүх

1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны харьяанд Цэцэрлэг сум байгуулагдсан байна. 1933 оны байдлаар 1150 өрхийн 3,800 иргэн бүхий, 92,000 орчим толгой малтай томоохон сум болжээ. 1954 онд "Энх-Амьдрал" нэгдэл байгуулагдаж, 1990 онд татан буугдсан байна.

Эдийн засаг

2004 оны байдлаар 110,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд ямаа 45,000, хонь 48,000, үхэр, сарлаг 8,300, адуу 8,100, тэмээ 606 байв[1].

Түүхийн дурсгалт газрууд

Монголын хойд хэсгийн хамгийн том хийдүүдийн нэг Тэсийн Хүрээ 1717 онд өдгөө сумын төв байгаа газрын ойролцоо байгуулагджээ. Тэсийн Хүрээ нь хөгжлийнхөө оргил үедээ 1,500 ламтай, 6 аймаг, 16 дацан, 29 дуганаас бүрдэж байв. Тэсийн Хүрээг 1930-аад оны сүүлчээр нураажээ.

Эшлэл

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого

Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.201

Загвар:Хөвсгөл