Дундговь аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Munkhzaya.E moved page Дундговь to Дундговь аймаг over redirect
Мөр 6: Мөр 6:
|motto =
|motto =
|image_flag = Flag of Dundgovi.png
|image_flag = Flag of Dundgovi.png
|image_seal = Dundgovi COA.png
|image_seal = Mn coa dundgovi aimag.svg
|image_map = Dundgovi in Mongolia.svg
|image_map = Dundgovi in Mongolia.svg
|mapsize =
|mapsize =

11:29, 29 Тавдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Дундговь аймаг
Онгийн хийд
Онгийн хийд
Flag of Дундговь аймаг
Official seal of Дундговь аймаг
Монгол орон дахь Дундговь аймаг
Монгол орон дахь Дундговь аймаг
Улс Монгол
АймагДундговь
Сум (15)Адаацаг · Баянжаргалан
Говь-Угтаал · Гурвансайхан
Дэлгэрхангай · Дэлгэрцогт
Дэрэн · Луус · Өлзийт
Өндөршил · Сайхан-Овоо
Сайнцагаан · Хулд
Цагаандэлгэр · Эрдэнэдалай
Аймгийн төвМандалговь
1941 онДундговь аймаг үүссэн
Ихэнх нь Түшээт хан аймагтУрьд цагт
Ихэнх нь Богдхан уулын аймагт1923-1931 он
8 сум Өмнөговь, 7 сум Төв,
3 сум Дорноговь аймагт байв
1931-1942 он
Дундговь аймаг үүссэн1942 он
Цагийн бүсUTC+8 (Улаанбаатарын цаг)
Улсын дугаарДУ
Вэб сайтhttp://mandalgovi.mn/

Дундговь (худам монголоор ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢдумдагоби) нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан. Аймгийн төв нь Мандалговь.

Газар зүй

Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

Уур амьсгал

Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг.

Амьтан ургамал

Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага

Дундговь аймаг нь 15 сум, 66 багтай. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй. 2012 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын Нам олонх болсон. Мөн 5 сумаас бусдад нь эрх барьж байна.

Эдийн засаг

Хүн ам нь олширсон тул эдийн засгийн байдал муудсан.

Дэд бүтэц

Дундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хегжсен. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна.

Аж үйлдвэр

Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.

Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.

Алдартнууд

Дундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ.

Сумд

 Commons: Дундговь аймгийн зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Монгол улс