Говь-Алтай аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б svg flag (GlobalReplace v0.6.5)
Мөр 6: Мөр 6:
|image_flag = Mn flag govi-altai aimag 2011.svg
|image_flag = Mn flag govi-altai aimag 2011.svg
|flag_size = 150px
|flag_size = 150px
|image_seal = Govi-Altai COA 2011.png
|image_seal = Mn coa govi-altai aimag 2011.svg
|seal_size = 80px
|seal_size = 80px
|image_map = Govi-Altai in Mongolia.svg
|image_map = Govi-Altai in Mongolia.svg

11:24, 11 Зургаадугаар сар 2016-ий байдлаарх засвар

Говь-Алтай аймаг
Flag of Говь-Алтай аймаг
Official seal of Говь-Алтай аймаг
Монгол орон дахь Говь-Алтай аймаг
Монгол орон дахь Говь-Алтай аймаг
Улс Монгол
АймагГовь-Алтай
Сум (18)Алтай, Баян-Уул, Бигэр, Бугат,
Дарви, Дэлгэр, Есөнбулаг,
Жаргалан, Тайшир,Тонхил,
Төгрөг, Халиун, Хөхморьт,
Цогт, Цээл, Чандмань,
Шарга, Эрдэнэ (дэлгэрүүлэх)
Аймгийн төвАлтай
Алтай аймаг үүссэн1931 он
татан буугдсан1934 он
Говь-Алтай нэрээр сэргэсэн1940 он
Цагийн бүсUTC+8 (Улаанбаатарын цаг)
Улсын дугаарГА
Вэб сайтgovi-altai.gov.mn (монг.)

Говь-Алтай (худам монголоор ᠭᠣᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢгоби-алтаи) нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших аймаг юм. Аймгийн төв нь Алтай.

Газар зүй

Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий.

Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт орно.

Амьтан ургамал

Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.

Аймгийн бэлгэ тэмдэг

Аймгийн сүлд

Аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.

Сүлдний төв хэсэгт ан амьтнаар баялагийг бэлгэдэн дүүлж байгаа угалз, говь-хангай, өндөр сүрлэг уулсыг харуулсан ногоон шар дэвсгэр, мөнх цаст уулын зураг, дэлхийн даяаршил, мэдээллийн технологийг бэлгэдсэн долгионыг дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт шинжлэх ухаан боловсролыг дээдэлсэн дэлгэсэн номын дүрсэн дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг залж, доод хэсэгт аж үйлдвэр, газар тариаланг илтгэсэн хүрд араа, тариан түрүүг тус тус дүрсэлнэ.

Сүлдний доод хэсгийг "Говь-Алтай" гэсэн бичигтэй туузаар ороосон байна. Аймгийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан Монгол улсын сүлдний эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.

Туг

Туг Говь-Алтай аймгийн далбаа нь шар хөх хосолсон өнгөтэй байна. Далбааны доод хэсэгт гурав хаваасны нэгийн хэмжээтэй говийг бэлгэдсэн шар өнгөтэй, дээд хэсэгт мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх дэвсгэр дээр аймгийн сүлдийг байрлуулсан байна. Далбааны ишин талд сүлдийг байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1х2-ын харьцаатай байна.

Сүлд дуу

Зулай цагаан Алтай

/Үг: З.Гүнсэн, Ая: Ч.Сангидорж/

Үүрийн таван жингээр Сараан саатуулж мөнгөрсөн
Үдшийн бүрий тасартал Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгvй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Дэлгэр зуны улиралд Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зvvдэлж сэрдэг нь учиртай
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Заяа түвшин түмнийхээ Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь аргагүй

Алдартнууд

Говь-Алтай аймаг нь Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төрсөн аймгийн нэг юм. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав МУ-ын ерөнхий сайд асан П.Жасрай болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, В.Шарав, төрийн хошой шагналт нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба, Зохиолч судлаач Лодонгийн Түдэв, Монгол улсын гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа, Монгол улсын Ардын эмч Жамбал, Гавъяат эмч Бундангийн Болдсайхан, Монгол улсын Хуулийн салбарын алтан үеийнхэний нэг Гавъяат хуульч Буяндэлгэрийн Санжмятав,Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчдын нэг Дан-Аажавын Пунцаг нар энэ нутгийн бахархал юм.

Сонирхолтой баримтууд

  • Говь-Алтай аймгийн Шарга сум нь монголын хамгийн олон генерал төрсөн нутгаар тодорсон юм.
  • Шарга сумын нутгаас Чингай балгасыг олжээ

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаас архелогийн сорилын малтлага хийсэн талаараа өнөөдөр/II.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд төслийн багийн гишүүд болох Монголын талаас ШУТИС-ийн багш, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока, монголч эрдэмтэн, профессор Т.Мацукава нар байв. ЧИНГАС ХААНЫ ЦЭРГИЙН ТҮШИЦ ХОТ ЧИНГАЙ БАЛГАСЫГ ОЛСОН НЬ Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2014 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Халзан ширэг хэмээх газарт археологийн сорилын малтлага хийжээ. Халзан ширэг балгас нь Шарга сумын төвийн баруун өмнө зүгт 10 км-т, Шаргын цагаан нуурын зүүн зүгт 15 км-т, Шаргын голын өмнө хөвөөнд буй зуйвандуу дөрвөлжин шороо хэрэм бүхүй, багашаархан балгас юм. Энэхүү 15 хоногийн хугацаанд Халзан ширэг балгаст архелогийн сорилын малтлага хийж, он цаг тогтоох лабориторийн шинжилгээний дээжийг авчээ. Малтлага судалгаараа олон тооны ахуйн хэрэглээний ваар савны хагархай, бод, бог малын яс, төмөр хайлуулж байсан бололтой төмөрийн баасны үлдэгдэл болон ясан эдлэлүүд илэрч олджээ. Олдвороос өнгөрсөн оны сүүлээр Японы улсад нарийн судалгаанд оруулж, 13-р зууны Монголын эзэнт гүрний үед Чингис хаан төв азид довтлон явахын төлөө замдаа байгуулаад ашиглаж байсан цэргийн түшиц хот Чингай балгас мөн болохыг тодорхойлсон байна.

Энэхүү судалгааг анх 2004 оны үед хийж явахад үүнтэй ижил олон тооны ваар савны хагархайнууд илэрч олдсоноос гадна эртний уламжлалт Хэ Ци, Бай ци, Ци жоу, Жүн яао гэм тэр төрлийн цагаан, хөх шаазангийн хагархай цөөнгүй илэрч байжээ.

ЧИНГАЙ БАЛГАСЫГ ЯАГААД СУДЛАХ БОЛСОН БЭ?

13-р зуунд монголчууд яагаад хүчирхэг болсон бэ? Тухайн үед тийм өргөн уудам тал нутгийг эзэлсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс үүний цаана цэргийн жижиг хотууд, мөн үйлдвэрийн түшиц газар байдаг тухай судлаачид үздэг. Судлаачдын хэлж байгаагаар Чингай балгас бол Монголын хамгийн баруун хэсэгт байгаа хот. Судалгаагаар энэ нь монголчуудыг баруун тийш тэлж, томорсоныг харуулж байна. Уг хотыг монголчуудыг хүчирхэгжиж, баруун тийш гарахад хамгийн гол нөлөө үзүүлсэн. Мөн тэр орчимд тариалан эрхэлдэг байсан байна. Монголын эзэнт гүр өөрийн эзэлсэн газар орон нутагтаа техник технолигт ур чадвартай хүмүүсийг цуглуулж, үйлдвэрлэл бий болгож, түүнийхээ үр дүнд байлдан дагууллыг хийсэн байна. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж, улмаар цааш улам хүчирхэгжих үйл явц нь маш нарийн төлөвлөгөөтэй шат дараатайгаар хийсэн. Түүний нэг гол үндэс нь бол Чингай балгас юм. Үүнээс үндэслээд судалгааны баг Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаас олдсон олдворууд 13-р зууны үеийнх гэдгийг баталжээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард Японд хийсэн шинжилгээний нарийн судалгааны үр дүнд, газар зүйн байрлал нь Чингай балгас мөн болохыг тогтоогоод байна.

Чингай балгасыг чухам хаана байгаа талаар гадаадын олон эрдэмтдийн судалгаа байдаг аж. Гэхдээ тэдний хувьд бичгэн судалгаан дээр үндэслээд судалгааг хийхэд таван газар байгаа гэж үзжээ. Харин Монгол-Японы “Бичээс” төслийн багийнхны хувьд газар дээр нь очиж, бүрэн судалгааг хийсний үр дүнд Чингай балгас мөн болохыг тогтоожээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн судалгааны үр дүнд гарсан яс болон модны хэлтэрхийг Монгол улсын зохих газрын зөвшөөрөлтэйгээр Японд нарийн шинжилгээ хийж, олдворууд 13-р зууны үеийнх мөн байна гэдгийг баталсныг Японы эрдэмтэд дуулгалаа.

Баруун гар талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока.

Судалгааны багийнхний хэлж байгаагаар олдсон олдворууд Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын судалгааны лабораторид хадгалагдаж байгаа бөгөөд нарийвчилсан судалгааны дараа улсын музейд хүлээлгэн өгөх юм байна.

Түүхэн сурвалж бичгийн баримт болоод архелогийн малтлагын дүнд одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт буй Халзан ширэг балгас нь эртний Чингай балгас байсан хэмээн болж болохыг “Бичээс” төслийн багийнхан хэлсэн юм.

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багт Монголын талаас профессор А.Очир, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока, монголч эрдэмтэн, профессор Т.Мацукава нар багтжээ

Сумд

Сумд

Эшлэл

 Commons: Говь-Алтай аймгийн зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Монгол улс